Анх 60 тэрбумын асуудал хэрхэн эхэлсэн, өнөөдрийг хүртэл хэрхэн өрнөж байгаа талаар товч мэдээллийг он цагийн дараалалтайгаар холбогдох эх сурвалжийг линкээр холбож ойлгоход хялбар хэлбэрээр энд бичиж байна. Үйл явдлын өрнөл дуусаагүй тул Та энэ хуудсанд шинэчлэл орж байгаа эсэх, шинэ мэдээлэл нэмэгдсэн эсэхийг мэдэхийг хүсвэл анхааралтай ажиглаж байна уу. Цэнхэр өнгөөр тодруулсан текстүүд дээр дарж Google Drive-т хадгалсан баримтуудтай эх хувиар нь танилцах боломжтой. 

  • 2014.07 сарын 2-р хагаст Шинэ Монгол хаад групп ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Нийслэлийн МАН УЗ гишүүн, МАН Бага хурлын гишүүн А.Ганбаатар Г.Доржзодовыг тус компанид Стратеги хариуцсан захирлаар ажиллуулахаар аман гэрээ байгуулав, Нийслэлийн МАН дарга Ц.Сандуйтай танилцуулав
  • 2014.08.01 Шинэ Монгол хаад групп ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаас Гүйцэтгэх захирал А.Ганбаатарыг 9 сарын 1-ний дотор Г.Доржзодовтой Контрактын гэрээ байгуулж Стратеги хариуцсан захирлын албан тушаалд томилохыг үүрэг болгосон шийдвэр 100% саналаар гаргав. Гэхдээ ажлаа авхаасаа өмнө буюу 9 сар гартал Нийслэлийн МАН-ын 2014-2016 оны бүтэц, зохион байгуулалт, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь болон 2016 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын Төв штабын бүтэц, зохион байгуулалт, ажил үүргийн хуваарь, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, сонгуулийн санхүүжилтийн схем, эдгээрийг нэгтгэн үзүүлэх презентшн зэргийг боловсруулах ажилд туслаж ажиллахыг үүрэг болгов.
  • 2014.08.28 21:00-0:00 алдад Шинэ Монгол хаад групп ХХК-ийн 6 давхарт Ц.Сандуй, А.Ганбаатар нар 60 тэрбумын санхүүгийн схемийг хамтдаа санаачлан зохиов. Уулзалтын бичлэгийг сонсож, текстийг унших бол ЭНД дарна уу. (40 min audio's Downloadable Mirror Link Here)
  • 2014.09.08 12:00-13:30 Шинэ Монгол хаад групп ХХК-ийн 4 давхарт М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй, Г.Доржзодов нар оролцсон 90 минутын уулзалт болов. Уулзалтын бичлэгийг бүрэн эхээр нь СОНСОХ, поверпойнт ҮЗЭХ, эксель тооцоолуур ҮЗЭХ. Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий (Ц.Сандуйгийн эгчийн хүүхэд гэж танилцуулсан) нар уулзалтын дараа эд мерийн баримтуудыг бүгдийг устгав. А.Ганбаатар нь Г.Доржзодовын боловсролын бүх бичиг баримтуудыг сейфэндээ цоожилж барьцаалав. А.Ганбаатар улмаар 7 сард анх Г.Доржзодовтой байгуулсан аман гэрээнээсээ буцаж түүний ажилласан 40 гаруй хоногийн ажлын хөлсөнд 50'000 (тавин мянга) төгрөг өгөв. Ц.Сандуй уг нь Г.Доржзодовт өгөөрэй гээд 100'000 (нэг зуун мянга) төгрөг унаа, хоолны мөнгөнөөс А.Ганбаатар талыг нь өөртөө авч үлдсэн. (90 min audio's Downloadable Mirror Link Here)
  • 2016.06.17 22:00 Г.Доржзодов олон нийтийг сэрэмжлүүлэх үүднээс 90 минутын бичлэгээс 3 хэсгийг тасдан www.soundcloud.com-д ил нээлттэй байршуулж хүргэв. Хоёр хоногийн турш олон нийтэд ил байршуулсан бичлэгийг 600 гаруй хэрэглэгч сонсож, татаж, цааш нь дамжуулж, хуваалцаж амжсан байв.
  • 2016.06.19 10:00 Ц.Сандуй, А.Ганбаатар нар мсж-р холбогдож www.soundcloud.com дээр байршуулсан файлуудыг устгахыг Г.Доржзодовоос шаардаж эхлэв. Нэгэнт олон нийтэд шууд хүрч нийгэмд цацагдаж ач холбогдлоо гээсэн бичлэгийг Ц.Сандуй, А.Ганбаатар нар Г.Доржзодовт 2014 онд олгоогүй ажлын хөлсийг нөхөн олгож хариуд нь тэдгээрийг устгах нууц үгийг аваад www.soundcloud.com, google drive, twitter хаягнуудаас нэн даруй устгав. 
  • 2016.06.22 СБД Цагдаагийн 1-р хэлтсээс 2016.06.20-нд өгсөн даалгаврын дагуу ШШҮХ "...БИЧЛЭГ ДЭЭРХ ДУУ ХООЛОЙ Ц.САНДУЙГИЙН ДУУ ХООЛОЙТОЙ ТОХИРЧ БАЙНА..." гэсэн дүгнэлт #4113-г 2016.06.22-нд гаргав. 
  • 2016.06.24 Э.Эрдэнэжамъян ХБХурал хийж олон нийтэд дүрсжүүлсэн бичлэгийг тараав. Мөн өдөр Ц.Сандуй МАН-ын төв байрны гадна талбайд ХМХ-д яаравчлан МЭДЭГДЭЛ хийж "...Одоогоос 2 жилийн өмнө Нийслэлийн МАН стратеги, тактик боловсруулах уулзалт болсон. Тэр уулзалтын бичлэг алдагдсан байна..." гэж үнэнээ хүлээв. (Жич: Э.Эрдэнэжамъяаны тараасан уг дүрсжүүлсэн мэдээллийг хэн хийсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй байна.)

  • 2016.06.25 Д.Амарбаясгалан МАН-ын байранд  ХБХурал хийж Ц.Сандуйгийн өмнөх өдөр хийсэн мэдэгдлийг эрс үгүйсгэв, Төрийн ордонд АН ХБХурал хийж УПЕГ, АТГ, ЦЕГ-т хандахаа мэдэгдэв.
  • 2016.06.26 МАХН Дарга Н.Энхбаяр ХБХурал хийв.
  • 2016.06.27 АН ХБХурал хийж Д.Баттулга ШШYХ "...эвлүүлэг биш..." гэсэн дүгнэлт #4225-г танилцуулав. Хавтаст хэрэгт авагдсан огноогоор СБД Ц1Х-ийн даалгавараар ШШҮХ 2016.06.30-нд дүгнэлт #4225 үйлдсэн байв!
  • 2016.06.27 М.Энхболд ХБХурал хийж "60 тэрбумын бичлэгийн эвлүүлэгч Ө,Д нарыг шалгаж байна" гэсэн СБД Ц1Х-ийн албан бичгийг үзүүлж ШШYХ бичлэгийг шалгаж байна гэв. (Хавтаст хэрэгт авагдсан огноогоор ШШҮХ шинжилгээг АТГ-ын даалгавараар хийж бичлэгийг эвлүүлэг гэж үзсэн дүгнэлтийг 2016.07.18-нд гаргасан байв!!!!!!)
  • 2016.06.27 Орон даяар цацагдсан УИХ-ын Сонгуулийн мэтгэлцээн дээр 60 тэрбумын бичлэгийг М.Энхболд эвлүүлэг гэж мэдэгдэв. Мөн өдөр СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтсээс 60 тэрбумын хавтаст хэргийг АТГ татаж авав.
  • 2016.06.28 19.00-23.00 орчимд АТГ-т үүсгэсэн 204 дугаартай хавтаст хэрэгт Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нар үгсэн хуйвалдсан, хоорондоо зөрчилтэй худал мэдүүлэг өгөв. Хавтаст хэргийн материалыг бүхэлд нь үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
  • 2016.06.29 Монгол Улсын Их хурлын сонгуулийн санал өгөх өдөр.
  • 2016.06.30 СБД Ц1Х-ийн даалгавараар ШШҮХ "...БИЧЛЭГ ЭВЛҮҮЛЭГ БИШ. ГУРВАН ХҮНИЙ ХАРИЛЦАН ЯРИА НЭГ ЦАГ ХУГАЦААНД БОЛСОН БАЙНА..." гэсэн дүгнэлт #4225 гарав.
  • 2016.07.01 СЕХ-оос УИХ-ын сонгуулийн дүнг албан ёсоор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэв.
  • 2016.07.05 УИХ-ын гишүүд тангараг өргөж, М.Энхболдыг УИХ-ын Даргаар сонгов.
  • 2016.07.06 Ц.Сандуй НИТХ-ын Анхдугаар хуралдаан дээр хэлсэн үгэндээ "...Хэрэв бичлэг үнэн бол би хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ бичлэг эвлүүлэг гэдэг нь тогтоогдож байгаа..." гэв. Энэ хуралдаан дээр Ц.Сандуй НИТХ Даргаар сонгогдов. Мөн өдөр АТГ-ын мөрдөгч Бат-Олзвой хуурамч нотлох баримтыг ШШҮХ-нд илгээв.
  • 2016.07.17 АТГ204 тоот эрүүгийн хэрэгт эрүү үүсгэхээс татгалзах саналаа НПГ-т өгөв.
  • 2016.07.18 ШШҮХ-ээс бичлэгийг "...ЭВЛҮҮЛЭГ МӨН..." гэсэн дүгнэлт #4374 гаргав. ГЭХДЭЭ ШШҮХ-ИЙН ШИНЖЭЭЧ Д.МӨНХБААТАР ӨӨРИЙН ГАРААР БИЧИЖ АТГ-204 ХАВТАСТ ХЭРЭГТ ХАВСАРГАСАН ТАЙЛБАРТАА АТГ-С ИРСЭН НОТЛОХ БАРИМТ НЬ ЭВЛҮҮЛЭГ БУЮУ ХУУРАМЧ НОТЛОХ БАРИМТ ИРҮҮЛСЭН ГЭДГИЙГ ТЭМДЭГЛЭЖ ГАРЫН ҮСГЭЭ ЗУРСАН БАЙВ. /АТГ энэ дүгнэлтийг аваагүй байхдаа НПГ эрүү үүсгэхээс татгалзах саналаа гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан дүгнэлтийн огноог үзнэ үү/
  • 2016.08.02 НПГАТГ-ын 204 тоот хэрэгт эрүү үүсгэхээс татгалзах тухай 208 тоот тогтоол гаргав. Хуудас 1хуудас 2хуудас 3хуудас 4, хуудас 5
  • 2016.08.17 Монцамэ агентлаг. УЕПГ Э.Амарбат: АТГ “60 тэрбумын бичлэг”-т хэрэг үүсгэхээс татгалзсан Унших
  • 2016.08.26 СБД Ц1Х 201625022125 хавтаст эрүүгийн хэрэг нээв.
  • 2016.09.12 ЦЕГ-ын мэдээлэл "60 тэрбум босгох бичлэгийг эвлүүлсэн сэжигтэнг олжээ" /Г.Доржзодовыг саатуулаагүй байхдаа ийм мэдээлэл ЦЕГ цацав/
  • 2016.09.14 СБД Ц1Х-ээс Г.Доржзодовыг гэрийнх нь гаднаас баривчилж, сэжигтнээр татан гэрт нь нэгжлэг хийв. Нэгжлэгээр зөвхөн цахим эд зүйлс (зөөврийн компьютер, флаш, мемори карт, dvd, зөөврийн хард)-ийг шинжилгээнд хамруулахаар хураан авав. Г.Доржзодовыг мэдүүлэг өгөх явцад А.Ганбаатар мөрдөгчийн өрөөнд 2 удаа орж ирэн хөндлөнгөөс ноцтой нөлөөлөв. А.Ганбаатар АТГ-т 2018.06.28-нд өгсөн мэдүүлгээ эрс өөрчлөв.
  • 2016.09.14 А.Ганбаатар "Хэрэв ДАРГА зөвшөөрөх юм бол БИД чамайг устгачихад ядах юм байхгүй" гэж Г.Доржзодовын амь насанд удаа дараа заналхийлж эхлэв. Мөн "Прокурорт хэргийг хэрэгсэхгүй болгуулахад их мөнгө өгөх хэрэгтэй болчоод байна" гэж яриан дундаа ам алдав.
  • 2016.09.28 СБД Ц1Х 201625022125 хавтаст эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор найруулан бичиж дуусаад саналаа СБД прокурорт гаргав.
  • 2016.10.13 СБД прокурор хавтаст хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1896 тоот тогтоол гаргав. Хуудас 1хуудас 2
  • 2016.10.27 УИХ-ын Чуулган дээр Гишүүн Л.Болд: 60-н тэрбум төгрөгийн асуудлаа ард түмэнд ил болго, нотол гэв.
  • 2017.03.14 Э.Эрдэнэжамъян ХБХурал хийж НПГ-ын 2016.08.02-ны 208 тоот тогтоолын хуулбарыг анх удаа олон нийтэд танилцуулав, мөн өдрийн орой Г.Доржзодов уг тогтоолын хуулбарыг Э.Эрдэнэжамъянаас авч танилцав
  • 2017.03.15 Г.Доржзодов "..Та нар эрх мэдлийн төлөө хэтэрхий улайрч АТГ дээр өгсөн мэдүүлэгтээ намайг гүтгэж, миний нэр хүндийг гутааж байна. Хэрэв надад болон миний гэр бүлд ямар нэг зүйл тохиолдвол 90 минут бичлэг, 160 слайд бүхий ррт, эксель, зураг бүгдийг олон нийтэд дэлгэж нэр төрөө сэргээнэ.." гэсэн мсж Ц.Сандуйгийн утас руу болон вайбр луу илгээв. 2014 оны 9 сарын 8-ны өдрийн 90 минутын уулзалтын үеийн фото зураг болон холбогдох файлуудын дүрсийг Ц.Сандуйд өөрт нь илгээв. Огт хариу өгөөгүй болно. 
  • 2017.03 сарын 2-р хагаст үл таних албаны бус хүмүүс Г.Доржзодовын фото зургийг байрных нь хүмүүст үзүүлж сураглаж эхэлсэн. Хэрвээ харагдвал утсаар мэдээлээрэй гээд дугаараа үлдээсэн. Өглөө бүр ирж орцных нь үүдэнд сахидаг болсон. Гэрт нь Г.Доржзодовыг эзгүй үеэр сантехникийн асуудлаар үл таних 2 хүн нэвтэрч ороод сэлгүүцээд гарсан, СӨХ ажилтан хаалга тогшиж танай хэнийх гэдэг айл вэ, Ганбаатарынх мен үү гэж асууж шалгаасан /конторт байдаг мэдээллийг СӨХ ажилтан хаалга тогшиж асуудаггүй/ хэвийн бус зуйлс ажиглагддаг болсон.
  • 2017.04.05 Г.Доржзодовын гэрийн үүдэнд А.Ганбаатар отолт хийж саатуулаад удаа дараа "Чи бидний үгээр байхгүй бол чамайг С.Зоригийн хэрэг шиг болгочихож чадна шүү" гэж заналхийлж маргааш нь ирж уулзахыг шаардсан, мөн Г.Доржзодовын хувийн мэдээллийг А.Ганбаатар бүхэлд нь судалсан байсан (Г.Доржзодовын гэрийн хаяг, т.х-ийн улсын дугаар, эхнэр, хүүхэд, аав ээжүүдийн дүр зураг, тэдний гэрийн хаяг, өдөр бүр хаана хэнтэй уулздаг болон Дарханд очиж аав ээжийнх нь гадаа отолт хийсэн гэдгээ А.Ганбаатар бардамнан ярьсан) дүрс 1 үзэхдүрс 2 үзэхдүрс 3 үзэх
  • 2017.04.06 14:15-14:50 А.Ганбаатар өөрийн офистоо Г.Доржзодовтой хоёулаа уулзаж байхдаа хүч хэрэглэн хамгаалалтын ажилтнуудын тусламжтайгаар бүлэглэн SanDisk фирмийн Sansa Clip Plus  mp3 тоглуулагчийг нь дээрэмдэн авсан.
  • 2017.04.10 Г.Доржзодов эхнэр, хүүхдээ аюулгүй байлгах гэж Улаанбаатараас хол явуулсан.
  • 2017.04.12 МАН ЕНБД Д.Амарбаясгалан "60 тэрбумын хэрэг сонгуулийн үеийн ядмаг зохиол бсан" хэмээн ярилцлага өгсөн.
  • 2017.04.14 11:17 минутад ТЕГ-ын 7 ажилтан Ариг банкны кафе Бене-д Г.Доржзодовыг баривчилж ТЕГ-т хүргэв. Г-40 /201701000075/ дугаартай эрүүгийн хэргийг А.Ганбаатарын өгсөн худал өргөдөлд үндэслэн үүсгэв. А.Ганбаатар өргөдөлдөө: "...2017 оны 4 сарын 5-ны өдөр Хороололд явж байгаад Г.Доржзодовтой тааралдаж ойр зуурын юм ярьсан. Маргааш нь Г.Доржзодов манай ажил дээр ирж амьдрал ахуй ярьж, зөвлөлдсөн..." гэх худал мэдээлэл агуулсан байв. Баривчилгаа хийсэн үеийн камерийн бичлэгийг татаж авах бол ЭНД дарна уу /нийт 4 файл байгаа бөгөөд тус бүр нь 1,5Gb хэмжээтэйг анхаарна уу!/. Баривчилгаа 11:17 минутад болсон.
  • 2017.04.17 Г.Доржзодовоос А.Ганбаатарын 2016.04.06 өдөр дээрэмдэн авсан SanDisk фирмийн Sansa Clip Plus mp3-ыг "...гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл мөн..." гэсэн дүгнэлтийг байцаагч танилцуулав. Хожим энэ хавтаст хэргээс болж уг mp3 тоглуулагчийг гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэлд тооцож улсын нэгдсэн жагсаалтад оруулж байгаа юм гэсэн зүйл байцаагч ярив :))) Гүйцэтгэх ажлын тухай хуулиар энэ жагсаалтыг УПЕГ хянах ёстой байдаг. Жирийн иргэдийн дуу авиа бичдэг гар утас, mp3, смарт утас, fm радио бүрийг ТЕГ үзэмжээрээ тагнуулын тусгай техник хэрэгсэлд тооцдог хандлага байдгийг харав.
  • 2017.04.20 Г.Доржзодов ТЕГ-т А.Ганбаатарыг шалгаж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргав, ТЕГ уг өргөдлийг Г-40 хавтаст хэрэгт хавсаргав (нэхэмжлэлийн дагуу өнөөг хүртэл арга хэмжээ аваагүй, хариу өгөөгүй)
  • 2017.04.20 Г.Доржзодов НПГ-т хандаж өөрийн орон байр, гэр бүлээ хамгаалалтад авч өгөхийг хүсэв, НПГ уг хүсэлтийг харъяалалын дагуу ТЕГ-т шилжүүлэв гэсэн хариу бичгээр өгөв.
  • 2017.05.06 М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын уулзалтын 90 минут audio, ppt, excel файлуудыг олон нийтэд зориулан интернетэд ил нээлттэй байршуулсан. Мөн монгол судлалаар дагнан ажиллаж байгаа гадны судлаач нарт хүргэсэн. Зураг үзэх
  • 2017.05.07 Фэйсбүкийн Элдэв шуум пейжид Аймшигт 350 саяын авилгалын хэрэг илэрлээ шторк байршуулж Г.Доржзодовыг эвлүүлэгч мэтээр олон нийтэд нэр хүндийг унагах зорилгоор цацсан
  • 2017.05.26 ТЕГ Г.Доржзодовыг СЭМYТевд сэтгэцийн хувьд эрүүл эсэх, хэрэг хүлээх чадвартай эсэх талаар шинжилгээнд оруулав (217 тоот, эмч Ганхуу нь ТЕГ байцаагчтай тусгайлан 10 мин уулзсаны дараа ярилцлагаа эхэлсэн. Ярилцлагын явцад эмч “нууц бичлэг" гэж түрүүлж үг алдсан. Ярилцлага байцаалт шиг болсон. Дараа нь 5 хүнээс бүрдсэн комиссоор оруулсан. Ярилцлагын дүнг өнөөг хүртэл танилцуулаагүй)
  • 2017.05.31 10:00-12:00 УИХ дахь АН бүлэг 60тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцуулэг зохион байгуулав.
  • 2017.06.01 20:56-22:46 хооронд Г.Доржзодовтой 5 жилийн өмнө цуг ажиллаж байсан хүнээр нь дамжуулан дуудуулж Русская гимназия сургуулийн хойно байрлах Намуун зочид буудлын 507 тоотод уулзав. Хэн хаанаас явуулсан, ямар зүйлс /улсаа сонго, сургуулиа сонго, 2 өрөө байр дээр нь нэмж өгье/ санал болгосныг дамжуулсан. Хариуд нь Г.Доржзодовыг энэ асуудлаа зүгээр л орхиод 4 жил таг чимээгүй алга болчих гэж хүссэн байв. (Бүх нийтээр амрах өдөр, мөн архи дарс зардаггүй өдөр байв)
  • 2017.06.02 10:40-ийн үед ТЕГ-аас залгаж 13:00 цагт ирэхийг дуулгасан. Гэвч товлосон цагаа 15:00, 17:00 болтол 2 удаа хойшлуулсан. Байцаагч н.Цэнджаргал 17:15 минутад уулзаж 4 сарын 14-нд саатуулахдаа үзлэг хийж хурааж авсан зөөврийн компьютер, айпад, айфон, нокиа утаснууд, банкны бүх картууд, машины болон гэрийн түлхүүр, бугуйн цаг, автобусны карт, флаш зэрэг зүйлсийг бүгдийг гэв гэнэт 40 гаруй хоногийн дараа буцаан өгөв. Гэхдээ хүлээлгэж өгсөн актыг гарын үсэг зурахгүйгээр өгсөн. 60 тэрбумын сэдвээр нийтэлсэн Өдрийн сонины 2 дугаарыг буцааж өгөөгүй. Уулзалтын явцад Г.Доржзодовыг өмгөөлөгчөөс нь тусгаарлан салгаж уулзах гэж байцаагч 2 удаа оролдсон.
  • 2017.06.02 ХУД-ийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр /2016 оны 6 сарын 24-нд Олон нийтийн ХМХ-ээр Нэхэмжлэгч А.Ганбаатарын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, тараасан хэлбэрээр няцаахыг Хариуцагч МАХН-ын ЕНБД Э.Эрдэнэжамъянд үүрэг болгох нэхэмжлэлтэй шүүх хурлын шийдвэр/ хуудас 1хуудас 2хуудас 3хуудас 4хуудас 5хуудас 6
  • 2017.06.03-04 өдрүүдэд Намуун зочид буудалд 6 сарын 1-нд уулзсан хүн 2 өдөр дараалан утсаар орос хэл дээр мсж бичиж яаралтай уулзахыг хүссэн.
  • 2017.06.05 УИХ дахь АН-ын бүлэг 90 минутын бичлэгийг шалгахыг хүсч ЕТГ, УПЕГ, АТГ, ЦЕГ, ТЕГ-т тус тус албан бичиг гардуулав
  • 2017.06.06-нд 22:00 цагийн орчимд МАН-ыг төлөөлж Ийгл ТВ-ийн захирал н.Амундра 1 жилийн өмнө хамт ажиллаж байсан хүнээр нь дамжуулан Г.Доржзодовыг яг юу хүсээд байгааг мэдэж өгөөч гэж гуйлгасан байв. Мөн өдөр УИХГишүүн Х.Нямбаатар нар ХБХурал зарлаж “60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал хууль хяналтаар шалгуулаад эвлүүлэг, гүтгэлэг болох нь тогтоогдсон. Бид цаашид ч шалгуулах болно" гэсэн мэдэгдэл хийв.
  • 2017.06.07 МоАХ Монгол Улсад суугаа ХБНГУ-ын ЭСЯ Ил захидал хүргүүлэв. Монгол хэлээр ҮЗЭХ. Англи хэлээр ҮЗЭХ.
  • 2017.06.09 Г.Доржзодовыг 12:00 үед 3,4-р хороололд байх гэрээсээ дүү О.Мөнх-Оргилын хамт гарч явахад араас нь шаргал (orange) өнгийн 1802 УБМ улсын дугаартай шинэ Хьюндай СантаФей (smartcar.mn сайтыг дугаараар нь шүүж үзэхэд 1976 онд үйлдвэрлэгдсэн ГАЗ-24 гэж гарах ба татвар төлөлтийн ямарч түүхгүй байна) маркийн машинаар Г.Доржзодов, О.Мөнх-Оргил нарыг 100 айлын УБЕГ хүртэл мөрдсөн. Мөн өдрийн орой 17:00-20:00 хооронд Г.Доржзодовыг бизнесийн томоохон нэр хүнд бүхий хүнээр (Алтан Дорнод Монгол ХХК-ийн Ерөнхий захирал Хамар Ганболдоор) дамжуулан "М.Энхболд ганцаарчилж уулзая гээд байна" гэж 3 цагийн турш хэд хэдэн удаа гуйлгасан. Мөн Г.Доржзодовыг хаана нуугдаж байгааг Хамар Ганболд утсаар хэлсэн. Г.Доржзодовт ирсэн утасны дуудлагын түүх зураг үзэх. Орой нь 20:15-22:23 хооронд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат /М.Энхболд ганцаарчилж уулзая гэж дуудуулахдаа худал хэлсэн  нь энэ уулзалт бол 3 дахь удаагийн урхи гэдгийг нотлоно/ тусгайлан бэлдсэн Энканто хотхоны Спорт центрийн VIP саунд угтан авав. Энэ уулзалт болохын өмнөхөн буюу 18:15 минутад А.Ганбаатар нь Г.Доржзодовыг гүтгэсэн видео 1 олон нийтэд цацсан. А.Ганбаатарын захиалгаар хийлгэсэн видеог үзээд та бүхэн өөрсдөө үнэлэлт өгнө бизээ. 
  • 2017.06.10 Өмгөөлөгчийндөө нуугдаж байсан нь Ж.Мөнхбат нарт илт болсон тул Г.Доржзодов 10-с 11-нд шилжих шөнө 01:00 үед байрлалаа сэлгэв. 60 тэрбумын асуудлаар АНУ-ын Вашингтон хотод Цагаан ордны өмнө Монгол Улсын иргэн Ц.Батмөнх өлсгөлөн зарлаж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн.
  • 2017.06.12 #60тэрбум төгрөгийн талаар бичлэг хийсэн Г.Доржзодов гэж хэн бэ мэдээг Өдрийн сонин Даваа гаригийн №131 (5698) дугаарынхаа 1-р нүүрт нийтлэв. Мөн өдрийн орой 22:40 минутад А.Ганбаатар нь Г.Доржзодовыг гүтгэсэн дүрсгүй видео 2 олон нийтэд цацав. А.Ганбаатарын захиалгаар хийлгэсэн видеог үзээд та бүхэн өөрсдөө үнэлэлт өгнө бизээ.
  • 2017.06.13 “#60тэрбумын асуудлаар бичлэг хийсэн гэх Г.Доржзодовыг айлган сүрдүүлж дарамталсан уу" нийтлэлийг Өдрийн сонин Мягмар гаригийн №132 (5699) дугаартаа нийтлэв.
  • 2017.06.15 01:00 орчимд Г.Доржзодовын байрлаж байсан хотхоныг Нийслэлийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Амарсанаа, Эрүүгийн Цагдаагийн Мөрдөх хэлтсийн дарга, хошууч Б.Энхбат нарын удирдсан цагдаагийн 2 давхар бүслэлт хийж эхлэв.
  • 03:20 орчимд Өдрийн сонинд ярилцлага өгч дуусаад мэилдэв.
  • 06:20-07:00 хооронд цагдаагийн бүслэлт хийснийг мэдэж цахим сүлжээнд энэ тухай мэдээлэв. Бүслэлтийн Зураг 1зураг 2зураг 3зураг 4видео 1видео 2Г.Доржзодовын цахим ертөнцөд түгээсэн мэдээлэл
  • 09:00 үед Нийслэлийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Амарсанаа, Эрүүгийн Цагдаагийн Мөрдөх хэлтсийн дарга, хошууч Б.Энхбат нараас ямар тушаал, шүүхийн шийдвэр, прокурорын тогтоолоор бүслэх арга хэмжээ авсан үндэслэлээ тайлбарлахыг шаардахад тэдэнд үзүүлэх ямар нэгэн албан бичиг огт байсангүй. Харин Г.Доржзодовын аав фейсбүкт хүсэлт гаргасныг "үндэслэн" хамгаалалт хийж байна гэж худал тайлбар хэлэв.
  • 09:40 минутын үед С1 ТВ-ийн шууд эфирт утсаараа мэдээлэл өгөв.
  • 10:00 орчимд сэтгүүлчдийг хотхоны хаалгаар нэвтрүүлсэний дараа энгийн хувцастай зэвсэглэсэн 3 цагдааг үлдээгээд цагдаагийн бүслэлтийг буулгав.
  • 10:00 үед цагдаагийн бүслэлт татан буугдсаны дараа сэтгүүлчдийг хотхонд нэвтрүүллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Г.Доржзодов мэдэгдэл хийж болсон үйл явдлыг дэлгэрэнгүй тайлбарлав. Зураг 1зураг 2
  • 11:00-12:00 орчимд ЦЕГ-ын Дэд дарга П.Батбаатар сандарч тэвдсэн байдалтай ХБХ хийж олон нийтэд гүтгэлэгийн шинжтэй ташаа мэдээлэл түгээв. Мөн "Г.Доржзодовыг 2 хоног өмгөөлөгч Г.Баасангийнд, 2 хоног УИХ Гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд байрлаж байгаа" тухай мэдээлсэн нь ЦЕГ 2017.06.15-нд үнэхээр хамгаалалтад авах гэв үү эсвэл Г.Доржзодовын араас Гүйцэтгэх ажлын тухай хуулийг ноцтой зөрчин мөрдөн мөшгөсөн үйлдэл байв уу гэдгийг нотлох юм.
  • 13:06 минутад МАН ЕНБД Д.Амарбаясгалан ХБХ хийж олон нийтэд гүтгэлэгийн шинжтэй ташаа мэдээлэл түгээв. Г.Доржзодовт хамгаалалт авахыг МАН УЗ-с ЦЕГ-т 2017.06.14-нд хүсэлт гаргасныг мэдээлэв. "Хэрвээ хэн нэгэн жудоч очоод Г.Доржзодовыг цохиод алчвал М.Энхболдын нэр хүндэд муугаар нөлөөлнө..." гэх үндэслэлээр хүсэлт гаргасны танилцуулав.
  • 16:42 минутад ЦЕГ-ын Даргын А/115 тоот тушаалыг өмгөөлөгч Г.Баасанд хүлээлгэн өгөв.
  • 20:02 минутад ЗГХЭГ Дарга Ж.Мөнхбат өөрийн фейсбүк хуудсаараа лайв хийж олон нийтэд гүтгэлэгийн шинжтэй ташаа мэдээлэл түгээв. Ярианы утга агуулга нь Энканто хотхонд 2017.06.09-нд VIP саунд уулзалт болсоныг нотолсон.
  • 2017.06.16 "Г.Доржзодов: 60 тэрбумын бичлэгийг олон нийтэд хүргэх нь миний иргэний үүрэг гэж бодсон" ярилцлага Өдрийн сонины Баасан гаригийн №135 (5702) дугаарт хэвлэгдэв. Унших бол 1-р хэсэг2-р хэсэг3-р хэсэг. Мөн өдөр Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ширэндэв олон нийтэд ташаа мэдээлэл түгээв. Ярилцлагыг зургаар ХАРАХ.
  • 2017.06.19 The Diplomat: Ahead of Presidential Election, Mongolia Corruption Scandal Has a New Twist нийтлэгдэв. НПГ-т хянуулхаар  өгчихөөд байсан ТЕГ-ын 2017.04.14-ний өдөр ЭХ-ийн 133.1 заалтаар үүсгэсэн эрүүгийн хавтаст хэргийг хүлээн авах хугацааг 7 сарын 14 хүртэл хугацааг сунгаж ТЕГ-т хавтаст хэргийг буцаав.
  • 2017.06.20 Allegations Against All Candidates нийтлэгдэв. АТГ-т 60 тэрбумын асуудлаар 200 гаруй хүнээс тайлбар авч 337 хуудас материалыг НПГ-т хянуулахаар хүргүүлэв.
  • 2017.06.21 11:00 орчимд Өмгөөлөгч Г.Баасан ХБХ хийж 2017.06.15-ны өдрийн цагдаагийн үйл ажиллагаа, Ж.Мөнхбат, Д.Ширэндэв, Д.Амарбаясгалан, П.Батбаатар, Б.Энхбат нарын хийсэн зориуд ташаа мэдээлэл бүхий мэдэгдлүүдэд баримт нотолгоотой няцаалт хийв. Үдэш нь сонгуулийн сурталчилгааны цагаар 60 тэрбумын аархал нэвтрүүлэг цацагдав
  • 2017.06.22 А.Ариунболд, Ocean Grey Production Sound master, дуу авиаг хэрхэн эвлүүлж болох тухай тайлбарлаж 60 тэрбумын бичлэгийг АНУ-д хийсэн байна гэв. Бичлэгийг ҮЗЭХ
  • 2017.06.23 "Очироор огтлогч буюу 60 тэрбумын хэрэг" нэвтрүүлэг телевизээр цацагдаж олон нийтэд хүрэв. Нэвтрүүлгийг ҮЗЭХ
  • 2017.06.23 Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат иргэдтэй уулзахдаа "Би бүр гайхаад байх юм. Үлгэрийн кино, аль эвсэл олон ангит кино шиг санагдаад байгаа юм. Сонгууль болгон ийм сонин зүйл гаргаж ирээд ярьдаг. Монголын ард түмэнд худалдах гэж оролддог. Ингэсэн байна шүү гэж ойлгуулахыг хичээдэг. Өнөөдөр ард түмэн ийм хулхи бараанд итгэхээ больсон. Энэ бичлэгээр хэд дахин шоу хийх гэсэн юм бэ. УИХ, орон нутгийн сонгуулиар гаргаж ирээд яриад байсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулиар гаргаж ирээд яриад байх юм. МАН нэг дээрэмчнээр стратеги төлөвлөгөөгөөгөө боловсруулдаг нам биш. Ийм хулхи бараанд итгэхээ больсон." гэв. Бичлэг ҮЗЭХ
  • 2017.06.24 Мэтгэлцээний үеэр 60 тэрбумын асуултад М.Энхболд албан ёсоор мэдэгдэл хийхдээ бичлэгийг эвлүүлэг гэв.
  • 2017.06.25 ОУХМХ, ICE TOP хамтлагийн "60 тэрррбуммм" дуу цацагдав.
  • 2017.06.26 10:05 ЦЕГ ГХХХ-ээс сонгуульд оролцож саналаа өгөхөд хамгаалалт гаргах тухай албан бичиг ирүүлэв.
  • 2017.06.27 16.40 минутад М.Энхболд мэдэгдэл хийхдээ 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэв. Мэдэгдлийг ҮЗЭХ
  • 2017.06.28 Шударга ёс - шинэчлэл жигүүр мэдэгдэл, Зууны мэдээ сонинд "МАН: Ялалтаас ялагдал хүртэлх бүтэн жилийн зураглал" нийтлэл цацагдав.
  • 2017.06.29 Өмгөөлөгч Г.Баасан 90 минутын бичлэгийг УПЕГ, ТЕГ-т тус тус хүлээлгэн өгөв. УПЕГ-т өгсөн хүсэлт ҮЗЭХ, ТЕГ-т өгсөн хүсэлт ҮЗЭХ. МУ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017.06.23-нд иргэдтэй уулзсан уулзалт дээр миний алдар хүндэд халдсан мэдэгдэл хийсэн тул уучлалт гуйхыг шаардсан хүсэлтийг гарт нь өгөв. Хүсэлтийг ҮЗЭХ. А.Баатархуягийн "Захиалга ба наймаа - 2" (М.Энхболд яагаад гурваар оров) нийтлэл цацагдав.
  • 2017.07.01 10:59 МУ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн твитр хуудаснаа "60тэрбум: Би ингэж л дуугарсан.Зарим нь үүнийг хараагүй юм уу.Эсвэл мэдэн будилаад байна уу?Үүнээс илүүгээр дуугарах аргаүй.Хууль нь ийм юм." гэж мэдэгдэв. Жиргээ YЗЭХЭл жиргээндээ 2017.06.06-ны 10:45АМ-д фейсбүк хуудаснаа "...Хуулийн байгууллагыг хуулиа чанд баримталж, элдэв нөлөөнд үл автан, шударга ажиллаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Би өмнө нь хэлж байсан, одоо давтан хэлье. "Хууль зөрчсөн этгээдэд ял завшуулж болохгүй. Хууль зөрчөөгүй бол хүн хэлмэгдүүлж болохгүй" гэж. ..." постолсоныгоо хавсаргажээ. Пост ҮЗЭХ. Гэтэл facebook дээр постлосон өдрийн 22:00РМ орчимд надтай уулзая хэмээн урхи тавьсан тухай би ХМХ-д нэр устай нь хэлж байсан.
  • 2017.07.03 Твитр хуудаснаа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнээс өмнө сугалах асуултуудыг журам зөрчин авсан МАН-ын нэр дэвшигч М.Энхболд болон түүний сонгуулийн Төв штабын менежерүүд мэтгэлцээнд хэрхэн бэлдэж байгааг харуулсан бичлэг олон нийтэд тарсан. Бичлэгийг ҮЗЭХ
  • 2017.07.04 АНУ-ын Нью-Йорк хотноо байрлалтай америкийн AudioPaint Ltd. компанийн Legal Audio Video шүүх шинжилгээний салбараас 2014.09.08-ны өдрийн 60 тэрбумын 90 минутын бичлэгийн шинжилгээний дүнг ирүүлэв. Шинжилгээний дүнг англи эхээр нь ХАРАХ, монгол хэлээр ХАРАХ. Шинжээчийн тухай товч мэдээлэл: Франк Пиазза /Frank Piazza/, AudioPaint Ltd. компанийн Үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч, АНУ-ын  Нью-Йорк мужийн Өмнөд болон Зүүн тойргийн Прокурорын Газар, Холбооны Мөрдөх Товчоо, Хар тамхитай тэмцэх газар, Манхаттан дүүргийн Хуулийн Туслалцаа үзүүлэх нийгэмлэг зэрэг олон эрх бүхий байгууллагуудад дуу, дүрс бичлэгийн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, дуу дүрс таньж баталгаажуулах, дуу дүрсний бичлэгийн өргөтгөл хийх зэрэг зөвлөх үйлчилгээг эрхэлдэг. Франк Пиазза нь АНУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс дуу, дүрс бичлэгийн шинжилгээг хийж гүйцэтгэж Муж улсын болон Холбооны улсын Шүүх хуралд оролцох шинжээч-гэрчийн болзлыг хангасан мэргэжлийн шинжээч юм. Frank Piazza-гийн тухай CNN нэвтрүүлэг ҮЗЭХ
  • 2017.07.04 15:00 цагт Ц.Оюунгэрэл ХБХ хийж AudioPaint Ltd. компаниас ирүүлсэн шинжилгээний дүнг олон нийтэд танилцуулав. ХБХ-ын тухай C1 Focus news мэдээг ҮЗЭХ
  • 2017.07.04 22:00 цагт дахин санал хураалт хүртэлх сонгуулийн сурталчилгаа хориглосон хугацаанд М.Энхболд 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж мэдэгдэв. Мэдэгдлийг ҮЗЭХ
  • 2017.07.07 МУ-ын Ерөнийлөгчийн сонгуулийн өдөр
  • 2017.07.06 "Очироор огтлогч буюу 60 тэрбумын хэрэг" нэвтрүүлгийн 2-р хэсэг цацагдав. ҮЗЭХ
  • 2017.07.09 08.30 минутад Өмгөөлөгч Г.Баасанд ЦЕГ-ын Даргын 2017.07.06-ны өдрийн А/148 тоот тушаалыг гардуулж өгөв. Тушаалыг ҮЗЭХ 
  • 2017.07.10 09.00-12.20 хооронд УИХ-ын Ээлжит бус чуулган хуралдаж СЕХ-оос өргөн барьсан МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дүнг ёсчлон батлав. 12.30 минутад МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын Тангараг өргөж, ард түмэндээ хандаж үг хэллээ. Бичлэг ҮЗЭХ. Ард түмэндээ хандаж хэлсэн үгийн текст ҮЗЭХ.
  • 2017.07.13 Нью-Йорк хотод 90 минутын бичлэгийн шинжилгээ хийсэн Франк Пиаззатай уулзах зорилготойгоор өөрийгөө танилцуулахыг хүсээгүй нэгэн монгол хүн 3 удаа очсон.
  • 2017.07.16 Өмгөөлөгч Г.Баасан МАН-с 2017.06.14-нд ЦЕГ, ТЕГ-т хүргүүлсэн бичгийн хуулбарыг ЦЕГ-аас авсан. Бичгийг ҮЗЭХ.
  • 2017.07.17 Нэгэн зэрэг sonin.mn болон medee.mn сайтуудад 60 тэрбумын асуудлаас болж МАН дотор өнөөгийн удирдлагуудаа солих нь зүйтэй гэсэн байр суурийг цацаж эхлэв. sonin.mn "М.Энхболдын ялагдлын хариуцлагыг М.Энхболд нар хүлээх үү?", medee.mn "60 тэрбумын бичлэгт оролцсон гишүүддээ МАН хариуцлага тооцно". sonin.mn нийтлэлийг зургаар ХАРАХ. medee.mn нийтлэлийг зургаар ХАРАХ
  • 2017.07.19 М.Энхболд 2017.07.08-нд болсон МАН УЗ хурлын шийдвэрийг фейсбүк хуудсандаа байрлуулав. Тус хурлаар 2017.09 сард МАН Бага хурлаа зарлаж сонгуулийн үр дүнг хэлэлцэх, Их хурлаа товлох, МАН шинэ даргаа сонгох, 2020 оны сонгуулийн ажлаа эхлүүлэх болсон байна.
  • 2017.07.22 "МАН-д “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөн байгуулагдлаа" нийтлэлд "...Энэ хөдөлгөөнийг УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар санаачилжээ. Т.Аюурсайхан гишүүн хөдөлгөөнийг тэргүүлэн ажиллахаар болж байгаа бололтой..." гэжээ.
  • 2017.07.23 МАН-ын Бага хурлын гишүүд төв байрныхаа үүдэнд эсэргүүцлээ илэрхийлж суулт хийж эхлэв. Мөн Өдрийн сонины цахим хуудсанд УИХГ М.Билэгт: "Үнэндээ 60 тэрбумын цаана ямар ч хохирогч байхгүй... Үнэндээ эвлүүлэг ч юм бил үү хэн мэдлээ. Үүний ард хохирогч байхгүй... Уг нь шүүхийн шийдвэр нь эвлүүлэг гээд гарчихсан шүү дээ..." гэх ярилцлага өгсөн. Мөн өдрөөс эхлэн МАН-ын Бага хурлын гишүүд Тусгаар тогтнолын ордны өмнө тайван суулт хийж эхлэв. GogoIkon
  • 2017.07.24 Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын асуудалд нухацтай хандахыг АТГ-т анхаарууллаа. Бичлэг ҮЗЭХ. Мөн өдөр "60 тэрбумын схемийн "загалмайлсан эцэг" Ц.Сандуй гэж хэн бэ?" гэсэн нийтлэл цацагдав. Өмгөөлөгчийг өнөөдрийг хүртэл ТЕГ хавтаст хэрэгтэй танилцуулахгүй зайлсхийж байна, Ерөнхий сайд миний талаар гүтгэлэгийн шинжтэй худал мэдээлэл 6 сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд цацсаныхаа хариуд уучлал гуйлгүй зугтсаар байна, МАН-д 6 сарын 20-нд өгсөн "Тус намын гишүүн биш" гэсэн тодорхойлолтыг өгөлгүй бүтэн сар чирэгдэл учруулж 8 удаа өмгөөлөгчийг хий гүйлгэж байна. Энэ бүх процессын алдаа завхрал эргээд өөрсдөд нь лай болдгийг огт ухаардаггүй юм байлгүй дээ. Мөн өдөр АТГ-аас МУ-ын Ерөнхийлөгчид бичгээр хариу өгөв. Хуудас 1, Хуудас 2
  • 2017.07.25 11.00 цагт Өмгөөлөгч Г.Баасан ХБХ хийв. Бичлэг ҮЗЭХ. Мөн өдрийн орой 19.00 цагийн үед УЕПГ сайтдаа 60 тэрбумын асуудлаар мэдээлэл оруулав. Мэдээнд: Улсын Ерөнхий прокурорын газраас иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасангийн тус прокурорын газарт гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас "60 тэрбум”-ын бичлэгтэй холбогдуулан хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг хянаж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг Авлигатай тэмцэх газарт даалгасан байна. Энэ тухай мөн өдөр өмгөөлөгч Г.Баасанд бичгээр мэдэгдэв.
  • 2017.07.26 УИХГишүүн Ж.Энхбаяр фейсбүк хуудаснаа МАН Дарга М.Энхболд, ЕНБД Д.Амарбаясгалан, МАН УЗ-д нарт хандаж Бага хурлыг 8 сарын 10-ны дотор хуралдуулахыг нийт гишүүдийн өмнөөс шаардав. Шаардлага ҮЗЭХ
  • 2017.07.27 Өмгөөлөгч Г.Баасанг НПГ-ын Хяналтын прокурор Д.Ширэндэв дуудаж 2017.07.05-ны өдрийн 143 тоот тогтоолыг өгөв. Тогтоолд Эрүүгийн 201701000075 дугаартай хэрэг /2017.04.14-нд ТЕГ-т нээсэн хавтаст хэрэг/-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар Г.Доржзодовыг сэжигтнээр тооцох тухай ТЕГ-ын МБХ-ийн Мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгосугай гэжээ. Тогтоол ҮЗЭХМөн өдөр МУ-ын ЕТГ-аас АТГ-т 60 тэрбумын асуудлаар бичиг илгээв. Хуудас 1Хуудас2
  • 2017.07.26 НПГ-ын Хяналтын прокурор Д.Ширэндэв Хэрэг бүргэлтийн хэргийг хаах тухай 05 дугаартай тогтоол гаргав. Тогтоолд Эрүүгийн 201701000075дугаартай хэрэг /2017.04.14-нд ТЕГ-т нээсэн хавтаст хэрэг/-тэй холбогдуулж 2017.07.24-нд ТЕГ МБХ-ийн мөрдөгч хэргийг хаах санал ирүүлсэнийг хянаад 2017 оны 7 сарын 1-ээс мөрдөж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулиар Г.Доржзодов нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.13 дугаар зүйлд заасан "Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих" гэмт хэргийн субьект биш тул уг хавтаст хэргийг хааж, Sansa төхөөрөмжийг эзэмшигч Г.Доржзодовт буцаан олгосугай гэжээ. Гэвч өнөөдрийг хүртэл /2017.11.26/ ТЕГ МБХ-ийн мөрдөгч уг тогтоолыг хэрэгжүүлэхээс татгалзаж Sansa төхөөрөмжийг эзэмшигчид нь хүлээлгэж өгөөгүй бна. Тогтоол ҮЗЭХ.
  • 2017.07.28 МНБИНХ ТББ ХБХ хийж 60 тэрбумын асуудлаар шаардлага гаргажээ.
  • 2017.08.16 МАН УЗ #60тэрбум асуудлаар хуралдаж бичлэгийг ЭВЛҮҮЛЭГ мөн БИШ гэж хуваагдав. (Ц.Нямдоржийн 2017.08.17-нд өгсөн ярилцлагаас)
  • 2017.08.17 А.Ганбаатар ХБХ зарлаж, худал мэдээ, мэдээлэл орон даяар цацаж, намын нөхдөө гүтгэв http://www.dorjzodov.org/news/params/post/1262965/ganbaatar
  • 2017.08.17 Ц.Нямдорж #60тэрбум асуудлаар байр ёсууриа илэрхийлэв http://www.dorjzodov.org/news/params/post/1301959/20170817-cnjamdorzh-jarilclaga
  • 2017.09.04 Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа 60 тэрбумын асуудлаар ярилцлага өгч УПЕГ-ын сайтад байршуулав. Ярилцлагыг ҮЗЭХ.
  • 2017.09.07 Г.Доржзодов Ж.Ариунаагийн ярилцлагын хариуд Өдрийн сонин, 2017 оны 9 сарын 7-ны #191 (5758) дугаарт ярилцлага өгөв. Ярилцлагыг ҮЗЭХ.
  • 2017.09.18 60 тэрбумын схем - Төрийн банк Цензургүй сурвалжлага цацагдав.
  • 2017.09.22 Ц.Сандуй НИТХ-ын Даргаас огцров. Огцорсон үндэслэлээ МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Нийслэлийн хэд хэдэн дүүрэгт МАН ялагдал хүлээсэн явдал гэж тайлбарлав.
  • 2017.11.02 Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай 60 тэрбумын асуудлаар ярилцлага өгч УПЕГ-ын албан сайтад байршуулав. Ярилцлагыг ҮЗЭХ
  • 2017.11.21 МАН-ын 28-р Их хурлаар У.Хүрэлсүх тус намын Даргаар сонгогдов.
  • 2017.11.23 МАН-ын 28-р Их хурлаар Д.Амарбаясгаланг тус намын ЕНБД-аар улираан сонгов. Мөн УЗ-д өөрчлөлт оруулж Ц.Сандуйг бүрэлдэхүүнээс нь хасав.
  • 2017.11.27 Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст 2017 оны 4 сарын 14-ний өдөр Эрүүгийн тусгай ангийн 133.1 зүйлд заасан гэмт хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байсан хариуцагч Г.Доржзодовт холбогдох 201701000075 тоот хавтаст хэрэг, мөн 2017 оны 7 сарын 25-ны өдөр Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгээс нээн шалгаж байсан гэрч Г.Доржзодовт хамаарах 170200016 тоот хавтаст хэрэгтэй тус тус биечлэн танилцах хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт гаргав. Хүсэлтийг ҮЗЭХ
  • 2017.12.01 Нийслэлийн прокурорын газарт 2017.11.27-нд гаргасан хүсэлтэд татгалзсан хариу өгчээ. Гэхдээ 201701000075 тоот хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтэд хяналтын прокурор Д.Ширэндэв татгалзахдаа "... өмгөөлөгч Г.Баасан нь эрүүгийн 201701000075 дугаартай хэргийн материалтай бүрэн танилцаж, холбогдох нотлох баримтуудыг хуулбарлан авсан байна" гэж худал үндэслэл заажээ. Өмгөөлөгч Г.Баасан намайг төлөөлөн уг хавтаст хэрэгтэй танилцах үед хэд хэдэн нотлох баримтыг хуулбарлан авахад саад учруулж хавтаст хэргийг бүрэн эхээр нь хуулбарлан авах боломж огт олгоогүй юм. Нөгөөтэйгүүр архивт шилжсэн хавтаст хэрэгтэй миний бие хэдэн ч удаа танилцах эрхтэй гэж ойлгож байна. (Жич.: Энэ хавтаст хэргийг хяналтын прокурор Д.Ширэндэв хянаж үзээд хэрэг бүртгэлтийн хэргийг хааж Г.Доржзодовын эд зүйлсийг эзэмшигчид нь буцаан олгох тухай 05 тогтоолыг 2017.07.26-нд гаргасан боловч Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс өнөөг хүртэл уг тогтоолыг биелүүлэхээс татгалзаж эд зүйлсийг эзэмшигчид өгөөгүй байна. Уг нь тогтоол үйлдсэн Д.Ширэндэв тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ёстой.) Хүсэлтэд өгсөн татгалзсан хариу хуудас 1,хуудас 2
  • 2017.12.01 БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Амарбаясгалан, хариуцагч А.Ганбаатартай холбогдох иргэний хэргийг хэлэлцэж 2017.08.17-ны өдөр хариуцагч А.Ганбаатар ТВ9 телевизийн Мэдээллийн төвд хийсэн ХБхурал дээр "...2014.09.14-ний өдрийн 60 тэрбумын уулзалтад Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Ц.Сандуй, А.Ганбаатар, Г.Доржзодов нар оролцсон..., М.Энхболд уг уулзалтад огт байгаагүй..." гэсэн мэдээлэл хйисэн нь Д.Амарбаясгалангийн нэр төрд халдсан, гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл гэж гомдол гаргасан ба Шүүх уг асуудлыг хэлэлцээд А.Ганбаатарын гэм бурууг тогтоож Д.Амарбаясгалангийн нэр төрийг сэргээх шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэрийг ҮЗЭХ
  • 2017 оны 12 сарын 1-ээс 2018 оны 2 сарын 2-ны өдрийг хүртэлх бичвэрүүд сайтаас устсан тул дахин сэргээх хүртэл түр хүлээнэ үү.

  • 2018.02.02 УИХ-ын Даргын Хуулийн зөвлөх Р.Болд мэдээлэл хийж #60тэрбум асуудлаар шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэнэ гэв https://www.youtube.com/watch?v=eym5hEDRlXs
  • 2018.02.13 Цагаан сарын өмнөхөн УИХ-ын Дарга М.Энхболд ТВ25 сувгийн Ам нээвэл нэвтрүүлэгт оролцож (20мин40сек-с 28мин30сек хүртэл) #60тэрбум бол эвлүүлэг, би тийм уулзалтад сууж байгаагүй, америк шинжээчийн дүгнэлтийг Монголын хуулийн байгууллага авч үзэх нь зохимжгүй гэж дахин давтан мэдэгдэв https://www.youtube.com/watch?v=QUr-TVHSsRs
  • 2018.04.11 Монголын мэдээ сонинд 2016 оны 7 сарын 18-нд ШШҮХ-ийн Дарга Ц.Гантулга хэрхэн өөрийн өрөөндөө #60тэрбум бичлэг бол эвлүүлэг гэсэн хуурамч дүгнэлт гаргасан тухай мэдээлэл цацагдав http://www.dorjzodov.org/news/params/post/1486102/20180411-shshh-gijn-60-huuramchdugnelt
  • 2018.04.11 МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч,мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай 38-р зарлиг гаргав http://www.dorjzodov.org/news/params/post/1486108/20180411-zarlig38
  • 2018.06.15 УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын Дарга #60тэрбум асуудлаа шүүхээр шийдүүлэхээс нааш Чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдэв http://www.dorjzodov.org/news/params/post/1543343/20180615-oyunerdeneatg
  • 2018.06.18 Л.Оюун-Эрдэнэ АТГ-аас #60тэрбум асуудлаар тайлбар хүсч албан бичиг илгээв. Гэтэл мөн өдрийн орой УИХ-ын Дарга М.Энхболдын ахлах зөвлөх Б.Гүнбилэг уг албан бичигт хариу өгөв. http://www.dorjzodov.org/news/params/post/1546716/20180618oyunerdene      http://www.dorjzodov.org/news/params/post/1546718/20180618gunbileg
  • 2018.06.20 Л.Оюун-Эрдэнэ ХБХурал хийж УИХ Дарга М.Энхболдыг #60тэрбум асуудлаар ёсзүйн хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдэв http://www.dorjzodov.org/news/params/post/1546927/20180620oyunerdene
  • 2018.06.26 Washington Post сонины сэтгүүлч Simon Denyer #60тэрбум асуудлаар 5 сард хийсэн ярилцлагаа нийтлэл болгон www.washingtonpost.com сайтад нийтлэн дэлхий нийтэд цацав http://www.dorjzodov.org/news/params/post/1552179/20180626washingtonpost
  • 2018.06.27 Л.Оюун-Эрдэнэ "Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу?" гарчигтай нийтлэл гаргав http://www.dorjzodov.org/news/params/post/1552184/20180627oyunerdene
  • 2018.06.28 Г.Доржзодов "МАН-ын нуруун дээрх том ачаа нь 60 тэрбумтнууд" ярилцлага Өдрийн сонины 2018.06.28, Пүрэв гариг, #131(5974) дугаарт өгч нотлох баримтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв http://www.dorjzodov.org/news/params/post/1552193/20180628dorjzodov
  • 2018.06.28 Л.Оюун-Эрдэнийн санаачилсан #60тэрбум асуудлаар Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Хаврын чуулган завсарлахаас өмнө амжиж Нээлттэй нийтийн сонсгол явуулах бичигт УИХ-ын 19 гишүүн нэгдэн гарын үсэг зурж УИХ-ын Даргад мөн өдрийн үдээс хойш гардуулан өгөв http://www.dorjzodov.org/news/params/post/1553669/20180628oyunerdene
  • 2018.07.10 УИХ-ын Дарга М.Энхболд #60тэрбум асуудлаар Нээлттэй нийтийн сонсгол явуулах Хуулзүйн Байнгын хороогоор дамжуулан замхруулж байгаа тул мөн асуудлаар Ээлжит бус чуулган хуралдуулах тухай УИХ-ын 25 гишүүн нэгдэн гарын үсэг зурсан албан бичгийг УИХ-ын Дарга М.Энхболдод өргөн барив. Мөн УИХ-ын Ёсзүйн дэд хороо, МАН-ын Хяналтын ерөнхий хороо, МАН-ын Ёсзүйн хороонд тус тус албан бичиг өгч УИХ-ын Дарга М.Энхболдын #60тэрбумтай холбоотой асуудалд дүгнэлт гаргуулахаар хандав http://news.gogo.mn/r/228113
  • 2018.07.17 МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай албан бичиг хүргүүлэв.
  • 2018.07.19 УИХ-ын Дарга М.Энхболд МУ-ын Ерөнхийлөгчийн албан бичигт Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж байж шийднэ гэсэн хариу өгөв http://montsame.mn/read/96439
  • 2018.07.23 Олны танил урлагийнханыг ашиглан "60 тэрбум"-ын схемийг боловсруулагч нь Доржзодов өөрөө болох тухай "Татар ажиллагаа" хэмээх нэртэй гүтгэсэн нэвтрүүлгийг интернетээр цацаж эхлэв https://www.youtube.com/watch?v=9xsO4W-k53o
  • 2018.07.25 МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Дарга М.Энхболдод Ээлжит бус чуулганы товын талаар 2018 оны 7 сарын 27-ны дотор саналаа ирүүлж УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2018 оны 7 сарын 30-нд хуралдуулах тохиролцох саналаа хүргүүлэв http://montsame.mn/read/96439
  • 2018.07.31 УИХ-ын Даргын зөвлөлийн хурал дээр М.Энхболд Ээлжит бус чуулган хуралдуулахад татгалзах зүйлгүй гэж хэлсэн гэх боловч УИХ-ын ТГ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө гишүүд амралттай, тойрог дээрээ ажиллаж байгаа, ирц бүрдэхгүй, хэлэлцэх асуудал тодорхойгүй гэдэг шалтаг хэлэв. http://eagle.mn/r/48124
  • 2018.07.31 Л.Оюун-Эрдэнэ гишүүн оролцсон Мэлзээ төр нэртэй нэвтрүүлэг цацагдав https://www.facebook.com/OyunerdeneMN/videos/1856338677767415/
  • 2018.08.01 МАН-ын Ёсзүйн хороонд #60тэрбум М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатарт хамаарах асуудлаар болон МАН-ын Бүлгийн Дарга Д.Хаянхярваад хамаарах асуудлаар тус тус Гомдол гаргав. https://twitter.com/dropmires/status/1024507547506495488 Мөн өдрийн үдээс хойш МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж МАН-ын Бага хурлыг 2018.08.06-нд товлон Хэнтийн нөхөн сонгууль, #60тэрбум асуудлыг хэлэлцэх шийдвэр гаргав. #60тэрбум асуудлыг намын дотоод асуудал ангилалд оруулжээ. http://gereg.mn/news/23409/
  • 2018.08.03 16.00 цагт МАН-ын Хяналтын ерөнхий хороо Пүрэв, Баасан гаригт хуралдаж М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ёсзүйн хариуцлага хүлээлгэх тогтоолоо МАН-ын Бага хурал болон Удирдах зөвлөлд хүргүүлэх тухай мэдээлэл хийв. Мөн өдрийн 17.00 цагт М.Энхболд телевизийн бүх сувгаар, мэдээллийн бүх нэвтрүүлгээр яагаад Ээлжит бус чуулган зарлахгүй байгаагаа тайлбарлав. Эл тодруулгаа 2018.08.06-ны Өдрийн сонин болон цахим хуудсаараа цацаж эхлэв http://www.enkhboldm.mn/i/1117
  • 2018.08.05 шөнө А.Ганбаатар цахим орчинд "Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар хэтэрхий их зүйлд шуналтаж байна" гарчигтай төлбөрт мэдээлэл цацаж эхлэв http://olloo.mn/n/55736.html
  • 2018.08.06 10.00 цагийн үед МАН Бага хурал эхлэхийн өмнө Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариулт өгөхдөө "...Ганц #60тэрбум-ын хэрэг гэлгүй ёсзүйгүй нөхдөд бүгдэд нь хариуцлага тооцно..." гэж мэдэгдэв https://www.youtube.com/watch?v=S8Ps1v8IJd4
  • 2018.08.07 МАН-ын Хяналтын ерөнхий хороо 2018.08.03-ны 13 дугаартай тогтоолыг МАН-ын албан ёсны цахим хуудсанд олон нийтэд ил байршуулав. Тогтоолын 1-р хуудас Үзэх, 2-р хуудас Үзэх, 3-р хуудас Үзэх. Уг тогтоолд М.Энхболдын өгсөн тайлбараас хэсэгчлэн оруулсан байх ба "... намынхаа нэр хүндийг асуудалд холбогдуулсандаа харамсаж байна." гэжээ. Эх сурвалж: http://nam.mn/a/8b6
  • 2018.08.08 УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд сэтгүүлчдэд хандаж #60тэрбум асуудалтай холбоотойгоор М.Энхболдод 3 зүйл бүхий шаардлага хүргүүлж 2018 оны 8 сарын 20-ны дотор шийдвэрлэхийг шаардаж байгаа тухай мэдээлэл хийв. Мөн сэтгүүлчдэд УИХ-ын Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар гарын үсэг зурсан 26 гишүүний гарын үсэг бүхий албан бичгээ тараав http://www.dorjzodov.org/news/params/post/1579420/20180808horinzurgaa
  • 2018.08.20 УИХДарга М.Энхболд 2018.08.02-ны өдөр МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд ирүүлсэн "...намынхаа нэр хүндийг #60тэрбум-ын гэх асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна..." гэх тайлбарынхаа хувийг УИХГишүүн Л.Оюун-Эрдэнэд бичгээр өгөв http://www.dorjzodov.org/news/params/post/1587948/20180820haramsal
  • 2018.08.21 УИХГишүүн Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд намынхаа нэр хүндийг сэвтээсэндээ уучлал гуйсан гэж ХБХурал Төрийн ордонд хийв http://www.dorjzodov.org/news/params/post/1587965/20180821shaardlagahariu
  • 2018.08.28 УИХГишүүн Л.Оюун-Эрдэнэ #60тэрбум асуудлыг шалгах ажлын хэсгийг АТГ-аас Идэрцог ахалж байгааг эсэргүүцэн ТЕГ-ын үүдэнд өгсөн мэдээлэл хийв http://www.dorjzodov.org/news/params/post/1593512/20180828oyunerdene
  • 2018.09.10 МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Д.Батбаатар: '60 тэрбум'-ын ёс зүйн хариуцлага нь М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах улс төрийн үндэслэл болохгүй гэсэн ярилцлага нийтлүүлэв http://www.dorjzodov.org/news/params/post/1598809/20180910batbaatar
  • 2018.09.13 УИХГишүүн Л.Оюун-Эрдэнэ Хуульзүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд Ээлжит Бус чуулган хуралдуулах асуудлаар дахин шаардлага хүргүүлэв http://www.dorjzodov.org/news/params/post/1602974/20180913oyunerdene
  • 2018.09.17 Нийслэлийн МАН-ын хорооны 34-р Бага хурал хуралдах гэж байгаатай холбогдуулан тус хорооны Хяналтын хороонд Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох гомдлоо гаргав http://www.dorjzodov.org/news/params/post/1603977/20180917gomdol
  • 2018.09.19 Хуульзүйн сайд Ц.Нямдорж #60тэрбум асуудлаар ТВ25-ын сэтгүүлчид ярилцлага өгөв https://www.facebook.com/25TV.Content/videos/289876214947343/
  • 2018.09.19 Ш.Раднаасэд: ...Ээлжит Бус Чуулганыг зарлах эсэхийг шийддэг газар Хуульзүйн Байнгын хороо биш байхгүй юу. Энэ чинь УИХ-ын Даргын бүрэн эрхийн асуудал... https://www.facebook.com/dmnegdel/videos/1913318315639742/
  • 2018.09.15-21 ТЕГ-с над руу утсаар хэд хэдэн удаа мөрдөгч н.Сэргэнмандах холбогдож гэрчийн мэдүүлэг авах тухай хэлэх бүрт миний бие татгалзах зүйлгүйгээ илэрхийлсэн боловч  миний өмгөөлөгчтэй холбогдоод гэрч Г.Доржзодовоос гэрчийн мэдүүлэг авах үед өмгөөлөгчийг байлцуулмааргүй байна гэж хэд хэдэн удаа шахалт үзүүлсэн. Мөрдөгч н.Сэргэнмандах нь, нэгдүгээрт, 2017.04.14-нд А.Ганбаатарын худал гомдолд үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж намайг кафе Бене-д баривчлахад оролцож байсан. Хоёрдугаарт, 2017 оны 8 сард үүссэн ЦЕГ, АТГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг төлөөлж 2017.08.08-нд надаас гэрчийн мэдүүлэг авч байсан мөрдөгч юм. Энэ удаагийн ажлын хэсэгт мөн л н.Сэргэнмандах орсон, мөн л Идэрцог уг ажлын хэсгийг ахалж байна.
  • 2018.09.21 Нийслэлийн МАН-ын хорооны 34-р Бага хурал хуралдаж тус намын хорооны Даргаар Д.Сумъяабазар сонгогдож, тус намын хорооны Дэд дарга, Тэргүүлэгчид, Бага хурлын гишүүдийг шинэчлэв http://www.dorjzodov.org/news/params/post/1607525/20180921-22sumyabazar
  • 2018.10.24 14:00 Миний бие Хэвлэлийн бага хурал хийж Авлигатай тэмцэх газар 2016 оны 7 сарын 6-нд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэхдээ нотлох баримтыг сольж эвлүүлэг гэсэн дүгнэлт гаргуулсан тухай болон Улсын Ерөнхий прокурорт хүсэлт гаргаж 2014 оны 9 сарын 8-ны өдрийн уулзалтыг Үндсэн Хуулийн 3.2-ыг зөрчсөн үйлдэл гэж үзээд хэргийн харъяалалыг зөвтгөн үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийн байгуулагад шалгуулахаар хандсан тухай мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын бичлэгийг ҮЗЭХ
  • 2018.10.25 УИХГишүүн Л.Болд "Г.Доржзодов бол Монголын номэр нэг Шүгэл үлээгч" гэсэн гарчигтай ярилцлага өгөв. Ярилцлагыг ҮЗЭХ
  • 2018.10.25 Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хандаж 2014 оны 9 сарын 8-ны өдөр МАН-ын удирдлагуудын төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авах үйл ажиллагааг төлөвлөсөн, бэлдсэн, зохион байгуулсан, үгсэн тохиролцсон үйлдэл нь Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлж уг үйлдлийн зүйлчлэлийг зөвтгөн харъяаллын дагуу Тагнуулын Ерөнхий газарт шилжүүлж шалгуулж өгнө үү гэсэн агуулгатай Хүсэлт гаргав.
  • 2018.10.31 УПЕГ-аас миний гаргасан Хүсэлтэд 5/1774 дугаартай Хариу мэдэгдэх хуудсаар Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор хянаж хариу өгөөгүй байх тул хянан шийдвэрлүүлэхээр харъяаллын дагуу тус газарт шилжүүллээ гэж хариу өгчээ.
  • 2018.11.16 НПГ-аас миний гаргасан Хүсэлтэд 5/1500 дугаартай Хариу мэдэгдэх хуудсаар хариу өгөхдөө 2017.07.25-ны өдрийн УЕПГ-ын 5/06 дугаартай тогтоолоор 17020016 дугаартай хэргийн мөрдөн шалгах, хяналтын харъяалалыг тогтоосон тул хэргийн харъяаллыг өөрчлөх боломжгүй гэжээ.
  • 2018.12.19 МАН-ын Бага хурал хуралдаж 60 тэрбумын асуудлыг хэлэлцэв. Бага хурлын гишүүд М.Энхболд нь УИХ-ын Даргын албан тушаалаасаа огцрох нь зүйтэй гэдгээр санал хураахад 95% нь дэмжсэн санал өгөв. Уг хурлын үеэр У.Хүрэлсүх тавьсан илтгэлдээ М.Энхболдыг 60 тэрбумын асуудалд оролцсон, бичлэг үнэн гэсэн бол Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нар заалнаас үг хэлж М.Энхболдын булайг дэлгэв.
  • 2018.12.20 М.Энхболд Төрийн ордонд ХБХ хийж 60 тэрбумын асуудлаар худал мэдээлэл өгөв. 
  • 2018.12.24 Өдрийн сонины Даваа гаригийн №254(6097) дугаарт Ц.Сандуй "Итгэлцэл, эв нэгдэл МАН-д ус агаар мэт хэрэгтэй болжээ" ярилцлага нийтлүүлжээ. Уг ярилцлагадаа 60 тэрбумын асуудлаар худал мэдээлэл олон нийтэд түгээхийг зорьсон байна.
  • 2018.12.26 ТЕГ-ын Дарга Д.Гэрэл: Гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээлэлд үндэслэж 60 тэрбумны хэргийг ТЕГ-с сэргээн шалгах хүсэлтээ УПЕГ-т гаргаж дахин шалгаж эхэлсэн боловч манайхаас АТГ уг хэргийг татаад авчихсан.
  • 2018.12.27 Д.Сүхбаатарын талбай дээр иргэд эсэргүүцлийн тайван жагсаал хийв.
  • 2019.01.04 МУ-ын Ерөнхийлөгч УИХ-ын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын Дарга М.Энхболдод өргөн барив.
  • 2019.01.10 Д.Сүхбаатарын талбай дээр иргэд эсэргүүцлийн тайван жагсаал хийв. Мөн өдөр ҮАБЗ хуралдаж МУ-ын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг яаралтай журмаар УИХ хэлэлцэх асуудлаар зөвлөмж гаргав.
  • 2019.01.11 МУ-ын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ЖДҮ-д холбоотой гишүүдийн УИХ-аас түдгэлзүүлэн шалгах асуудлыг УИХ-д оруулж ирэхдээ 60 тэрбумын асуудлаар байр сууриа илэрхийлэв.
  • 2019.01.18 МУ-ын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэл, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ хэлэлцэж батлав.
  • 2019.01.21 Д.Сүхбаатарын талбай дээр цувралаар зохион байгуулагдаж байгаа Гэр форумд Г.Доржзодов оролцож 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийв.
  • 2019.01.22 Д.Сүхбаатарын талбай дээр Гэр форумд АДМ Т.Ганболд оролцож мэдээлэл хийв.
  • 2019.01.25 09:30 УИХ-ын Дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх тогтоолын төслийг 40 гишүүн гарын үсэг зурж өөрт нь өргөн барив.
  • 2019.01.29 13:19 УИХ Чуулганы нэгдсэн хуралдаанд МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилж батлуулсан хуулийн дагуу УИХ-ын Дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай ТББХорооноос оруулсан саналыг хэлэлцэж 66.2% саналаар УИХ-ын Дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөв.
  • 2019.02.18 МАН-ын Хяналтын Ерөнхий хороо хуралдаж Ц.Сандуйг тус намаас гарсанд тооцов.
  • 2019.02.21 Нийслэлийн МАН-ын Хяналтын хороо хуралдаж А.Ганбаатарыг тус намаас гарсанд тооцов.
  • 2019.02.28 Ц.Сандуй нь 2018 оны 12 сарын 24-ны Өдрийн сонины Даваа гаригийн №254(6097) дугаарт "Итгэлцэл, эв нэгдэл МАН-д ус агаар мэт хэрэгтэй болжээ" гэсэн гарчигтай ярилцлагадаа Г.Доржзодовын нэрийг 47 удаа дурьдаж, гүтгэсэн асуудлаар СБД-ийн ИХАШШүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэх гаргахад Ц.Сандуй нь бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй гэсэн харъяа Хорооны ЗД-ын 2019.03.20-ний өдрийн тодорхойлолт, тухайн хаяг дээр оршин сууж буй Ц.Сандуйгийн хамаарал бүхий этгээд нь түүнийг гадаадад байгаа гэдэг шалтгаанаар шүүхийн Дуудан ирүүлэх бичгийг хүлээн аваагүй зэргийг үндэслэн тус шүүх хэрэг нээхээс татгалзсан.
  • 2019.02.28 А.Ганбаатар нь 2017 оны 08 сарын 18-ны өдрийн 12:00 цагт ТВ9 телевизийн Мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж олон нийтэд Г.Доржзодовыг эрүүгийн хэрэгт гүтгэсэн худал мэдээ, мэдээлэл цацсан асуудлаар БЗД-ийн ИХАШШ-д хандаж нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж А.Ганбаатарыг хариуцагчаар татуулав.
  • 2019.03.22 Г.Доржзодов өөрийн харъяа ИХАШШүүхэд хандаж Ц.Сандуйг эрэн сурвалжлуулахад дипломат пасспорт ашиглан 2019 оны 3 сарын 9-нд УБ-Токио чиглэлийн нислэгээр хил давсан ба эргэж орж ирээгүй байна гэсэн лавлагааг 2019.04.12-нд Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн. Дэлгэрэнгүй ҮЗЭХ
  • 2019.05.01 НПГ-т 201701000075 хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргав.
  • 2019.05.08 НПГ миний гаргасан хүсэлтэд татгалзсан хариу өгөв.
  • 2019.05.14 УЕПГ-т НПГ-ын шийдвэрт гомдол гаргав.
  • 2019.05.29 НПГ-т өмнө гаргасан хүсэлтээ засварлаж дахин гаргав.
  • 2019.05.30 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ц.Сандуйг эрэн сурвалжлах шийдвэр гаргав. дэлгэрэнгүй ҮЗЭХ
  • 2019.06.07 НПГ-т 2019.05.29-ний өдөр гаргасан миний хүсэлтийг тус газар хангаж шийдвэрлэжээ.
  • 2019.06.11-14-ний өдрүүдэд 201701000075 дугаартай хэргийн материалтай миний бие анх удаа танилцаж шаардлагатай хуудсуудыг гараараа хуулбарлаж авав. Уг хавтаст хэргийн материалаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн баримтууд гарч ирэв. Гараараа хуулбарласан хуудсуудыг албан ёсны тамгатайгаар хуулбарлаж авах хүсэлтээ гаргав.
  • 2019.06.18 ТЕГ-аас "60тэрбум"-ын асуудлыг шалгах мөрдөгчөөр томилогдсон Т.Цэнджаргал, н.Сэргэнмандах нарыг эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлтээ би НПГ-т тавьсан боловч хангаагүй. Т.Цэнджаргал нь 2017 оны 4 сард надад үүсгэсэн 201701000075 дугаартай зохиомол хэргийг "мөрдөн шалгасан" мөрдөгч юм.
  • 2019.06.21 ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Т.ЦЭНДЖАРГАЛ нь 2017 оны 4-5 сард эрүүгийн 201701000075 дугаартай хэргийг шалгах явцдаа Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж нотлох баримт хуурамчаар үйлдсэн, хэрэг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримтыг устгасан, миний гарын үсэг хуурамчаар үйлдсэн асуудлыг шалгуулахаар УЕПГ-т гомдол гаргав. Гомдлыг ҮЗЭХ
  • 2019.06.24 А.ГАНБААТАР нь 2017 оны 4 сард намайг мөрдөн мөшгисөн, гэрийн гадна отолт хийж амь насанд заналхийлсэн, бүлэглэн Sansa mp3 хөгжмийг надаас дээрэмдсэн, ТЕГ-т эрүүгийн гэмт хэрэгт намайг гүтгэсэн худал гомдол гаргаж, худал тайлбар өгч, худал мэдүүлж, баривчлуулсан асуудлыг шалгуулахаар ЭЦА-д нотлох баримттайгаар гомдол гаргав. Гомдлыг ҮЗЭХ
  • 2019.06.25 НПГ-аас 201701000075 хавтаст хэргийн материалуудын албан ёсны хуулбарыг авав.
  • 2019.06.25 15:00-19:00 2 ба 31 үзлэг хийв.
  • 2019.06.27 16:30 АТГ Мөрдөн шалгах хэлтсийн Ахлах мөрдөн байцаагч Б.БАТ-ОЛЗВОЙ нь 2016 оны 7 сарын 6-нд хуурамч нотлох баримт үйлдэж ШШҮХ-нд шинжлүүлэхээр илгээж, дүгнэлт гаргуулан, улмаар АТГ-204 дугаартай хэргийг хаасан асуудлыг шалгуулахаар УЕПГ-т гомдол гаргав. Гомдлыг ҮЗЭХ
  • 2019.07.04 13:00 ТСҮГХШАлбаны мөрдөгч н.Баасандалай дуудсаны дагуу очиж Т.Цэнджаргалд холбогдох гомдлынхоо дагуу хохирогчийн тайлбар өгч, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөв.
  • 2019.07.24 НПГ-аас эрүүгийн 170200016 дугаартай хэрэгт А.Ганбаатарыг яллагдагчаар татав.
  • 2019.08.06 СБД ИХАШШүүхэд Ц.Сандуйд холбогдох иргэний нэхэмжлэл 3 дахь удаагаа гаргав. Нэхэмжлэлд Ц.Сандуйг ЧД ИХАШШ-ийн 2019.05.30-ны өдрийн шийдвэрээр СБД Цөгдөөгийн 1-р хэлтэс эрэн сурвалжилж, түүний оршин суудаг хаягийг олж тогтоосон Цагдаагийн тодорхойлолтыг хавсаргав.
  • 2019.08.09 ТЕГ 60 тэрбумын 170200016 дугаартай эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж дуусаад Прокурорт шилжүүлсэн тухай мэдээлэл хэвлэлээр гарав. Үзэх
  • 2019.09.02 "Г.Доржзодов: “60 тэрбум”-ын гэх хэргийг илчилсний хариуд намайг хичнээн ч удаа баривчлав, ухаж нэгжив, сүрдүүлж заналхийлэв" гарчигтай ярилцлага өгөв. Үзэх
  • 2019.09.02 СБД ИХАШШ 181/ШЗ2019/09676 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.Сандуйд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов. Уг захирамжийг маргаж СБД ИХАШШ-д гомдол гаргав.
  • 2019.09.06 Прокуророос 60 тэрбумын 170200016 дугаартай эрүүгийн хэргийг БГД ЭХАШШ-д шилжүүлсэн тухай мэдээлэл гарав. Үзэх 
  • 2019.09.18 12:00 ТСҮГХШАлбаны мөрдөгч н.Баасандалай нь Б.Бат-Олзвой, А.Ганбаатар нарт холбогдуулан гаргасан гомдлын дагуу надаас хохирогчийн мэдүүлэг авахаар дуудсан дагуу очив. Гэвч Б.Бат-Олзвойгийн 2016.07.06нд хуурамч нотлох баримт бүрдүүлж ШШҮХ-нд өгч шинжлүүлсэн тухай үйлдэл, А.Ганбаатарын 2017.04.13нд ТЕГ-т худал гомдол гаргасан, удаа дараа худал мэдүүлэг өгсөн тухай үйлдлийг уг мөрдөгч хамтатгаж нэг хавтаст хэрэг нээсэн байх тул түүнд хохирогчийн мэдүүлэг өгөхөөс татгалзав.
  • 2019.09.19 СБД ИХАШШ 181/ШТ2019/00326 дугаартай шүүхийн тогтоолоор тус шүүхийн шүүгчийн 2019.09.02-ны 181/ШЗ2019/09676 дугаартай Ц.Сандуйд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг хүчингүй болгов.
  • 2019.09.20 13:30 БЗД ИХАШШ миний нэхэмжлэлтэй А.Ганбаатарт холбогдох иргэний 101/НЭ2019/01320 дугаартай хэргийн нотлох баримт болох А.Ганбаатарын 2017.08.17-ны 12:00 ТВ9 телевизийн Мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлын мэдээ, мэдээлэл хэвлэлээр тархсан хүрээг тогтоох үзлэг хийв. Уг хэвлэлийн хурлын товч агуулгыг дурдвал, хариуцагч А.Ганбаатар 2017.08.17-ны өдөр ТВ9 телевизийн байранд хэвлэлийн хуоал хийхдээ 60 тэрбумын хэргийн зохиосон автор нь Г.Доржзодов гэж гүтгэсэн байдаг. Уг хэвлэлийн хурлын үеэр надтай адил гүтгэгдсэн зарим хүмүүс шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр хандаж 2017.12.01-ний өдөр А.Ганбаатар бусдыг гүтгэсэн, нэр төрд халдсан нь тогтоогдсон тухай шүүхийн шийдвэр гарсан байдаг боловч А.Ганбаатар өнөөдрийг хүртэл уг шүүхийн шийдвэрийг огт биелүүлээгүй зайлсхийсээр байна. Шүүхийн шийдвэрийг Үзэх
  • 2019.09.23 С1 телевизийн Цензургүй яриа нэвтрүүлэгт Ц.Сандуй оролцож хэргийн талаар үнэнд үл нийцэх, гүтгэлэгийн шинжтэй худал мэдээллийг маш ихээр дурдав. Мөн ярилцлагын үеэр СБД ИХАШШ-ийн мэдэгдэх хуудсыг гардан авсан гэж худал ярьсаныг дараа өдөр нь тус шүүх дээр очиж тодруулж мэдэв.
  • 2019.09.24 нэр бүхий улстөрч, хуульч, өмгөөлөгч нар сошлд намайг гүтгэсэн, гутаан доромжилсон зүйлс, худал мэдээлэл цацаж байв
  • 2019.09.26 09:00 цагт БГД ЭХАШШ-д товлогдсон байсан 170200016 дугаартай эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Ц.Сандуйн өмгөөлөгч Г.Мөнхбат өөр шүүхэд хурал давхацсан үндэслэлээр 2019.10.07 10:00 хүртэл хойшлуулав. Үзэх
  • 2019.10.02 Ц.Сандуйн итгэмжлэгдсэн төлөөлөгч СБД ИХАШШ дээр очиж Ц.Сандуйд холбогдох иргэний хэргийн материалтай танилцав.
  • 2019.10.07 10:00 цагт БГД ЭХАШШ 170200016 дугаартай эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж шүүх хурлыг 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 09:30 минутад товложээ. Ц.Сандуй, А.Ганбаатар нарын өмгөөлөгч нараас хүсэлт гаргаж шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргажээ. Үзэх
  • 2019.10.18 ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Т.ЦЭНДЖАРГАЛ-д холбогдох 190200627 дугаартай эрүүгийн хэргийн талаар НПГ тогтоолтой танилцав. БЗД ИХАШШүүх А.Ганбаатарт холбогдох Г.Доржзодовын нэхэмжлэлтэй 101/НЭ2019/01320 дугаартай нэр төр, алдар хүндээ сэргээлгэх шүүх хурлыг 2019.11.05-ны 13:30-д товложээ. Мөн өдөр БГД ЭХАШШ-ээс өмгөөлөгч Г.Баасанд 14:00 цаг  утасдаж гэрч Г.Доржзодовыг 2019.10.22-ны өдрийн хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхийг мэдэгдэв.
  • 2019.10.19 ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Т.ЦЭНДЖАРГАЛ-д холбогдох 190200627 дугаартай эрүүгийн хэргийн талаар гаргасан НПГ-ын тогтоолтой холбогдуулан Нийслэлийн ерөнхий прокурорт гомдол гаргав.
  • 2019.10.21 21:20 минутад утсаар маргаашийн хуралдаанд оролцохыг надад сануулав.
  • 2019.10.22 09:30 БГД ЭХАШШ дээр товлогдсон 170200016 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хурал цагтаа эхлэсэн боловч А.Ганбаатарын гурван өмгөөлөгч Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нар Дундговь аймагт шүүх хурал давхацсан учраас энэ удаагийн шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлтээ хуралдаан болохоос нэг хоногийн өмнө буюу 2019.10.21-ний 17:00 цагийн үед ирүүлсэн байх тул өнөөдрийн хурлыг хойшлуулж 2019.10.31-ний 08:30-д товлолоо.
  • 2019.10.31 08:30 БГД ЭХАШШ дээр 170200016 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хурал цагтаа эхлэв. Хурлыг хаалттай явуулах хүсэлтийг шүүгдэгчдийн өмгөөлөгч нар гаргасанаар хуралдааныг хаалттай явууллаа. Хурал эхлэхийн өмнө Ц.Сандуйн өмгөөлөгч нар гэрчийн өмгөөлөгч Г.Баасанг хуралдаанд оруулахаас татгалзах тухай хүсэлт гаргасан боловч прокурор уг хүсэлтийг эсэргүүцэж, шүүх уг хүсэлтийг хангасангүй. Хуралдаан эхэлмэгц гэрч Г.Доржзодовыг өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдааны танхимаас гарган тусгаарлаж, 11:40 минутад шүүх хуралдааны танхимд буцаан оруулж, гэрчийн мэдүүлгийг сонсов. Шүүгдэгч нарын 6 өмгөөлөгч болон яллагч прокурор нар 14:00 цаг хүртэл 150 гаруй асуултад хариулт авсан ба шүүгдэгч нараас гэрчид тавих асуулт байгаа эсэхийг лавлахад Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зүгээс ямар нэг асуулт тавиагүй болно. Шүүх хуралдаан мөн өдрийн 20:00 цаг үргэлжилж шийдвэрээ гаргалаа.
  • 2019.11.03 ТВ25 телевизийн долоо хоногийн тойм 168 цаг хөтөлбөрөөр миний талаар гүтгэлэгийн мэдээлэл цацаж, Монголоос яагаад зугатаахгүй байгаад байна гэх агуулгатай мэдээллийг орон даяар цацав.
  • 2019.11.05 13:30 БЗД ИХАШШ дээр А.Ганбаатарт холбогдох Г.Доржзодовын нэхэмжлэлтэй 101/НЭ2019/01320 дугаартай нэр төр, алдар хүндээ сэргээлгэх шүүх хурал товлосон цагтаа эхэлсэн боловч А.Ганбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдааны эхэнд хүсэлт гаргасан учир шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хэлэлцээд бичгээр хариу гаргаж, хуралдааныг дахин товлохоор хойшлууллаа. Жич.: А.Ганбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч уг шүүх хурлын хуралдааныг хаалттай явуулах хүсэлтийг хуралдаан болохоос өмнө гаргасан байна. Мөн өдрөөс эхлэн Ц.Сандуй, А.Ганбаатарын өмгөөлөгч нар хэвлэлд худал мэдээлэл бүхий ярилцлага нийтлүүлсээр байна.
  • 2019.11.08 ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Т.Цэнджаргалд холбогдох 190200627 дугаартай хэрэгт хамаарах гомдлын хариуг НПГ-аас өгөв.
  • 2019.11.11 10:00 ТЕГ-ын мөрдөгч Т.Цэнджаргалд холбогдох 190200627 дугаартай хэргийн талаар УЕПГ-т гомдол гаргав.
  • 2019.11.15 15:00 СБД ИХАШШ-д товлогдсон шүүх хурал цагтаа эхэлсэн боловч хариуцагч талаас гаргасан өмгөөлөгч нэмж авах тухай хүсэлтийг хангаж, шүүх хурлыг түр хугацаагаар хойшлуулав.
  • 2019.11.19 БГД ЭХАШШ-ийн 2019.10.31-ний өдрийн Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурлын тэмдэглэлтэй биечлэн танилцав.
  • 2019.11.28 Өдрийн мэдээ ХХК-аас Ц.Сандуйгийн ярилцлагатай Өдрийн сонины 2018.12.24-ний №254/6097 дугаарын хэвлэгдсэн тоо ширхэгийн талаарх лавлагааг СБД ИХАШШ-д ирүүлэв.
  • 2019.11.29 15:00 СБД ИХАШШ-ээс Ц.Сандуйгийн оролцсон 2019.09.23-ны өдөр Цензургүй яриа нэвтрүүлэгт үзлэг хийж уг нэвтрүүлгийн тархсан хүрээг тодорхойлов.
  • 2019.11.29 18:00 ТВ9 телевизээр Монгол комментоор гүтгэсэн мэдээллийг орон даяар цацав.
  • 2019.12.17 Фейсбүкт Золиосны хүн нэртэй богино хэмжээний нэвтрүүлгийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.24-ний өдрийн хуралдааны өмнө олон нийтэд цацав. 2019.12.26-ны байдлаар 329 үзэгч, 667 шейр, 532 сэтгэгдэл бүхий үзүүлэлттэй байна.
  • 2019.12.24 09:00-14:00 Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Ц.Сандуй, А.Ганбаатарын Б.Мэргэн, Э.Хашчулуун, М.Ариунболд, Т.Дэлгэрбаяр, Д.Дашдамба, М.Намжилжав нарын зургаан өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр 2019.10.31-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэлэлцээд уг шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж, хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаав.
  • 2020.02.11 22:51 00:36
  • 2020.02.12
  • 2020.02.25 16:15 
  • 2020.02.27
  • 2020.02.28
  • 2020.03.23 Яллагдагчаар татсан тогтоолыг хуульзүйн үндэслэлгүй гэж үзээд хүчингүй болгов
  • 2020.03.24 Ц.Сандуй, А.Ганбаатар нар 461-с суллагдав (2019.10.31-2020.03.24)
  • 2020.04.06 Хариу бичиг хүлээн авав
  • 2020.04.09 сонин.мн дээр НЭХДЗШШ-ийн 2019 оны 12 сарын 24-ний Магадлалаас зөвхөн А.Ганбаатарын өгсөн мэдүүлэг цацагдав.
  • 2020.05.25 БГД ЭХАШШ 1702000160209 хэргийг НПГ-т буцаав.
  • 2020.05.27 НПГ-с БЗД ИХАШШ-т
  • 2020.06.18  124(6490) Өдрийн сонинд Ц.Сандуй намайг дахин гүтгэсэн мэдээлэл бүхий ярилцлага нийтлүүлэв.
  • 2020.07.24 НПГ-с БЗД ИХАШШ-т
  • 2020.08.06 15:00 БЗД ИХАШШ
  • 2020.08.07 Хүсэлт гаргав
  • 2020.08.12 15:00 БЗД ИХАШШ-ийн даргалагч шүүгч Мандалбаяр хуралдааны ирцийг хангалгүйгээр хуралдаж миний нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ганбаатарт холбогдох, нэр төр сэргээлгэх иргэний хэргийг хүчээр хэрэгсэхгүй болгон хаав. Анх 2019 оны 3 дугаар сарын 12-нд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 1 жил 5 сарын турш удаа дараа сунжруулсаны эцэст ирц хангалтгүй байхад гэнэт хэргийг ийнхүү хүчээр хэрэгсэхгүй болгон хааж шийдвэрлэсэн болно. Хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай бүх нотлох баримт байсаар байхад ийнхүү 17 сар сунжруулсан болно. Хариуцагч тал намайг гүтгээгүй гэдгээ нотлох юу ч хийгээгүйгээр үл барам хуралдаан болгонд миний талаар илтэд гүтгэсэн мэдээллийг шүүгч нарт өгч байв. Шүүгч хариуцагч талын тоглолтод автсан болно.
  • 2020.08.13 Хариу бичиг хүлээн авав
  • 2020.08.25
Энэхүү сайтад миний бие зөвхөн ҮНЭН, БОДИТ, БАРИМТ, НОТОЛГОО БҮХИЙ ЭХ СУРВАЛЖТАЙ мэдээлнэ.

(Хураангуй мэдээллийг 7-14 хоногийн дараачаар дэлгэрүүлж бичиж байх болно.)

Хүндэтгэсэн, Иргэн Г.Доржзодов