Frank Piazza

Эрхэм Ноён/Хатагтай танаа,

Миний бие телевиз радио, кино болон интернэтийн жүжигчид, нийтлэлчид, дуу, дүрс бичлэгийн компаниуд, бусад олон төрлийн корпорациудад зориулан дуу, дүрсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Нью-Йоркийн АудиоПейнт компанийг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч билээ.

Мөн би АудиоПейнт компаний салбар Легаль Аудио Видео хэмээх шүүхийн шинжээчийн үйлчилгээ эрхэлдэг компаний үүсгэн байгуулагч ерөнхийлөгч юм. Энэ ажил үүргийнхээ хүрээнд  миний бие АНУ-ын  Нью-Йорк мужийн Өмнөд болон Зүүн тойргийн Прокурорын Газар, Холбооны Мөрдөх Товчоо, Хар тамхитай тэмцэх газар, Манхаттан дүүргийн Хуулийн Туслалцаа үзүүлэх нийгэмлэг зэрэг олон эрх бүхий байгууллагуудад дуу, дүрс бичлэгийн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, дуу дүрс таньж баталгаажуулах, дуу дүрсний бичлэгийн өргөтгөл хийх зэрэг зөвлөх үйлчилгээг эрхэлж ирсэн.

Миний бие дуу, дүрс бичлэгийн шинжилгээг Засгийн газрын нэрийн өмнөөс гүйцэтгэж муж улсын болон холбооны улсын шүүх хуралд оролцдог шинжээч-гэрчийн болзлыг хангасан хүн юм. Өөрийн мэргэжлийн ур чадвар, оролцсон шүүх хурлын мэдээллийг агуулсан ажил хэргийн намтрыг хавсаргасан болно.

2017.07.03 90min analysis eng from dorjzodov



Frank Piazza in CNN


Эх сурвалж: https://edition.cnn.com/videos/bestoftv/2014/08/27/ctn-michael-brown-audio-recording-analysis.cnn