2019.02.21 ”60 тэрбум”-ын А.Ганбаатар намаасаа хөөгджээ
February 21, 2019 at 2:00 pm,
No comments

60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон А.Ганбаатарыг МАН-аас гарсанд тооцсон байна. Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны өнөөдрийн 04 дүгээр тогтоолоор уг шийдвэрийг гаргажээ. Тэрбээр тухайн үед Ц.Сандуйг нийслэлийн МАН-ын хорооны дарга байхад туслахаар нь ажиллаж байсан юм. Уг тогтоолд “МАН-ын гишүүн А.Ганбаатар намын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан тул МАН-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5, 6 дугаар зүйлийн 6.6, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны 2018.08.03-ны өдрийн хуралдаанаас гаргасан 13 дугаар тогтоолын 3 дахь заалтыг үндэслэн тогтоох нь:
Нэг: А.Ганбаатарыг МАН-аас гарсанд тооцсугай.
Хоёр: Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооноос гаргасан шийдвэрийг намын хорооны тэргүүлэгчид, Хяналтын ерөнхий хороонд танилцуулахыг Хяналтын хорооны дарга Н.Сайнбуянд даалгасугай” гэжээ.
Эх сурвалж: http://www.wikimon.mn/content/84240.shtml
http://www.fact.mn/382312.html
Холбоотой мэдээллүүд:
2017.08.17 12:00 А.Ганбаатарын хийсэн Хэвлэлийн бага хурал
2018.08.01 МАН-ын Ёсзүйн хороонд гомдол гаргав
2018.08.03 11.20 Гомдол гаргасан тухай мэдээ
2018.08.03 МАН-ын Хяналтын ерөнхий хороо: Намын дүрэм зөрчсөн гишүүдэд дараах хариуцлагыг тооцно
2018.08.03 16.00 МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны ХБХ
2018.08.03 17.00 М.Энхболд мэдэгдэл