MON
  • MON
  • ENG
6o bln
  • Эхлэл
  • 90 мин
  • 40 мин
  • ШШҮХ шинжээчийн тайлбар
  • FBI шинжээчийн дүгнэлт
  • Он цагийн дараалал
  • Ньюс

2020.02.17 Цензургүй сурвалжлага: УИХулгайчид 1

17 Feb, 2020, No comments

2019.12.28 Ulaanbaatar

28 Dec, 2019, No comments

2019.12.27 18:17 ETV news

27 Dec, 2019, No comments

2019.12.26 Г.Доржзодов: 60 тэрбумын хэргийг мөрдөх явцад гадны нөлөө их хүчтэй орсон

26 Dec, 2019, No comments

2019.12.26 Пүрэв №262(6363)



60 тэрбумын хэргийг илчилсэн гэх иргэн г.Доржзодовтой ярилцлаа.

-------------------------------------------------------------------------------------------------------

- Өнгөрсөн Ерөнхийлөгчийн  сонгуульд  АН ялалт  байгуулахад хамгийн том нөлөө үзүүлсэн хүн бол та.  Яруу найрагч Ц.Хулан “АН-ыг ялалтад хүргэхийн тулд өөрийгөө золиосолсон Доржзодовыг хайрлах хэрэгтэй” гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байсан удаатай. Харин одоо таныг хэрэгт татах гээд байна. Танд өөрийгөө хамгаалах эрхзүйн ямар үндэслэлүүд байна вэ?

- Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үзсэн. Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургаан өмгөөлөгч сошлоор болон хэвлэлээр олон нийтэд сүүлийн 4 сарын турш цацсаар байгаа мэдээлэл шиг зүйл тэнд огт байхгүй байна лээ. Өөрөөр хэлбэл, хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэд нягтлан шалгах шаардлагатай байна л гэсэн байсан. Энэ нь нэг талаараа Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ногдуулах ёстой зохих шийтгэлийг хөнгөрүүлсэн, эсвэл хүндрүүлсэн ч байж болзошгүй гэсэн үг шүү дээ. Мөн өөр хичнээн оролцогч байгаа вэ тэднийг бүгдийг дахин шалга гэсэн утгатай. Учир нь шүүхийн хараат бус байдал нөлөөлөх хэмжээний худал мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг маш цацагдаж байна.

Read more »

2019.12.26 Г.Доржзодов: Намайг “60 тэрбумын автор” гэж үзэж байгаа бол яагаад шүүхэд өгөөгүй юм

26 Dec, 2019, No comments

Төрийн албыг хууль бусаар буюу 60 тэрбумаар наймаалцаж авахаар санаархсан гэх хэргээр хоригдоод буй Ц.Сандуй, А.Ганбаатар нарын асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаад байна. Уг хэрэгт холбоотой тодруулбал 60 тэрбумын схемийг зохиосон автор мөртлөө хариуцлагаас мултарсан хэмээн олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй Г.Доржзодовтой ярилцлаа.

-Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ЭЦЭСЛЭГДЭХ НЬ ТОДОРХОЙ. ГЭХДЭЭ ТЭГНЭ, ИНГЭНЭ ГЭЖ ХЭЛЭХЭД ЭРТ БАЙНА -

-Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гэх хэргээр НИТХ-ын тэргүүлэгч Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын дарга асан А.Ганбаатар нарт анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял оноосон. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдсан байдаг. Энэ долоо хоногийн мягмар гаригт Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаж, А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалаа. Давж заалдах шүүхээс гаргасан шийдвэрийн талаар та ямар байр, суурийг илэрхийлэх вэ. Энэ хэрэг буцаад л сунжрах юм шиг байна?

-Ц.Сандуй, А.Ганбаатар нар хуулийн хүрээнд дараагийн шатны шүүхэд давж заалдах эрхээ эдлээд л явж байна гэж бодож байна. Тухайн шатны шүүхийн шийдвэрт миний зүгээс ямар нэг тайлбар өгөхэрх байхгүй шүү дээ.

Харин шүүхийн процесс явж байгаатай зэрэгцээд шүүх байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой гүжир гүтгэлэг, баримт нотолгоогүй, барин тавин худал мэдээллүүдийг телевиз, сонин, сайт, сошиолд маш их цацаж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо онцгой анхаарах ёстой байх.

Ц.Сандуйгийн 9 сард өгсөн ярилцлагын гол мессеж нь шүүхийн байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөөд өгөөч гэсэн утгатай хуучин намдаа хандсан байсан. Саяхан цацагдсан богино хэмжээний нэвтрүүлгээр мөн л ийм утгатай байр суурийг экс намынхаа гишүүдэд илгээсэн байсан. Шүүхийн хараат бус байдалд улстөрийн нөлөө үзүүлэхийг Ц.Сандуй маш их хүсч байна л гэж ойлгогдоод байгаа. Энэ хэрэг ямар ч байсан мухарлагдах нь тодорхой байх. Харин Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрх ашгийн төлөө шүгэл үлээсэн намайг юунд ч юм таамгаар буруутгаж, улмаар Монгол Улсаас гарч зугатаач, зайлаач гэх агуулгатай хорссон мэдээллийг зарим нэг телевизээр цацаж эхэлсэннь туйлын харамсалтай. Хэргийг нь илчилчихсэн гэдгээр намайг буруутгах ёстой юм бол нэгмөсөн эхлээд шүгэл үлээхийг гэмт хэрэгт тооцдог зүйл заалтаа хуулиндаа суулгачих хэрэгтэй шүү дээ. Тэгээд Олон Улсад үүнийгээ зарлах хэрэгтэй.

Read more »

2019.11.11 12:00 ТЕГ-ын мөрдөгч Т.Цэнджаргалд холбогдох асуудлаар УЕПГ-т дахин гомдол гаргав

11 Nov, 2019, No comments

Улсын Ерөнхий

прокурорт

2019 оны 11-р сарын 11-ний өдөр                                                                             Улаанбаатар хот

Гомдол гаргах нь

Ганболдын Доржзодов би Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Алтанхуягийн Ганбаатарын Г-40 дугаарт бүртгэгдсэн гомдолд үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн, тус хэлтсийн мөрдөгч, дэслэгч Т.Цэнджаргалын мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 201701000075 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт шалгагдаж байсан ба хяналт тавьсан Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Д.Ширэндэв 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №05 дугаартай Прокурорын тогтоолоор уг хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг.

Read more »

2019.11.05 Иргэн Г.Доржзодовын нэр төрөө сэргээлгэх шүүх хурал хойшиллоо

5 Nov, 2019, No comments

Эх сурвалж: http://asu.mn/content/381

2019.10.31 МОНЦАМЭ: Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн хорих ял оноов

31 Oct, 2019, No comments




Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн хорих ял оноов

Мөнхбаатар.С
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-01 09:23:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болж тэдэнд сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулсан хэргээр дөрвөн жилийн хорих ял оноов.


Нийслэлийн прокурорын газраас тэдэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.


Шүүх хянан хэлэлцээд, шинэ Эрүүгийн хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилж ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Тус хуулийн заалтад, сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор энэ хуулийн 14.5, 14.6, 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн, зохион байгуулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Эх сурвалж: https://www.montsame.mn/mn/read/205628

2019.10.22 09:50 БГД ЭХАШШ хурлын товыг дахин зарлалаа

22 Oct, 2019, No comments

2019.10.07 Ц.Сандуй, А.Ганбаатар нарын гэм буруугийн шүүх хурлын тов гарлаа

7 Oct, 2019, No comments

Ц.Сандуй, А.Ганбаатар нарын гэм буруугийн шүүх хурлын тов гарлаа

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөө өглөө 10.00 цагаас НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол хаад” группийн захирал  А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгээр уг хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай баримт мэдээлэл бүрэн цугласан хэмээн үзэж, яллагдагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 09.30 минутад товлосон байна.

Read more »

2019.09.26 09:43 Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн Урьдчилсан хэлэлцүүлэг 10 сарын 7-ныг хүртэл хойшиллоо

26 Sep, 2019, No comments

2016 оны УИХ-ын сонгуулиар төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр худалдаж авахыг санаархсан бичлэгийг олон нийтэд дэлгэж бөөн шуугиан тарьсан.

Тэгвэл энэхүү хэрэгт тухайн үед МАН-ын дарга байсан М.Энхболд,  Ц.Сандуй, А.Ганбаатар нар холбогдсон байдаг.
Гурван жилийн хугацаанд шалгасан энэ хэргийг эхэндээ хэрэгсэхгүй болгосон бол сүүлдээ сэргээн шалгаж эхлээд прокуророос Ц.Сандуй, А.Ганбаатар хоёрыг яллагдагчаар татсан байсан.

Read more »

2019.09.23 Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг шүүх хурлын тов гарчээ

23 Sep, 2019, No comments
Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХ ХУРЛЫН ТОВ ГАРЧЭЭ

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг шүүх хурлын тов гарчээ

МАН-ын удирдах албан тушаалтнууд 2016 оны сонгуулиар төрийн албан тушаалыг худалдаж 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэрэг хэдэн он дамжин яригдаж байна.

Өнгөрсөн онд АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллагынхан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж эхэлсэн.

Эрх баригч намын удирдлагуудын төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын хэргийг Тагнуулын ерөнхий газраас прокурорт шилжүүлсэн байсан бол тус газраас хянаж дуусаад шүүхэд шижлжүүлсэн талаар мэдээлсэн билээ.

Read more »

2019.09.06 Прокуророос “60 тэрбум”-ын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ

6 Sep, 2019, No comments


Авлига, албан тушаалын хэргүүдийн тухайд ихэвчлэн нууц далд аргаар үйлдэгддэг, тодорхой хугацааны дараа илэрдэг, үйлдсэн гэмт хэрэг, цаашлаад нуугдмал эд хөрөнгийг олж тогтоохын тулд хүн хүч, ажиллагаа, цаг хугацаа маш ихээр шаардагддаг гэдгийг албаныхан хэлж байна. Прокурорын байгууллагын тухайд хуульд заасны дагуу хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэн, ялангуяа олны анхаарал татсан хэргүүдийг шуурхай шалгуулж шийдвэрлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа ба өнгөрөгч долоо хоногт олны анхааралд байгаа зарим хэргийг хянаж харьяа шүүхэд шилжүүлээд байгаа аж.

Read more »

2019.09.04 М.Энхболд бол "адгийн шаар" юм!!!

4 Sep, 2019, No comments
Baabar.mn
ОРГИЛМАА
2019.09.04

Ц.Сандуйг яллаж, Д.Амарбаясгаланд холбогдох хэргийг хав дарж байгаа тэр прокурор хэн бэ?

УИХ-д олонх болсон МАН-ын гишүүдийн нэр холбогдсон, түүнээсээ “мултарсан” гишүүдийн тоо барагдахаа болив. Харин ийм нөхдийг УИХ-д нэр дэвших “виз” олгосон М.Энхболд “энхийн цагаан тагтаа” болж үлдсэн. УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд, санаатай санамсаргүйг бүү мэд ялагдсан тэр юугаараа хохирсон юм бэ. Тарьсан үр хөврөлийг нь хар даа! Өнөөдөр МАН-ын төлөө яг мал шиг зүтгэж явсан Ц.Сандуй гэдэг хүнд 8-10 жилийн ял тулгасан сурагтай. Хэн ял төлөвлөж байна гээч! МАН-ын генсек Д.Амарбаясгаланд холбогдох хэргийг Нийслэлийн прокурор дээр хариуцаж байгаа, Д.Амарбаясгалангийн сайн найз байж таарав.  Ц.Сандуйг яллаж, Д.Амарбаясгаланд холбогдох хэргийг хав дарж байгаа тэр прокурор бүсгүйн тухай дараа өгүүлнэ. Энэ бүхэн улстөржөөд хэтэрхий хол явчихаж! 

М.Энхболд таны өсгөж өдий хүргэсэн “үр могойнууд”! Газрын наймаачин гэх хочноос та гайхалтай бултаж чаддаг. Бүр хуулийн баримт бичгийн аргаар шүү. Харин Ц.Сандуйд газрын наймаагаа зааж өгснөөс яаж бултдгийг зааж өгөөгүй биз. Танай нам “60 тэрбумын схем” гэгч аргаар албан тушаал наймаалсан нь ажил хэрэг болсон бол Ц.Сандуй, А.Ганбаатар биш нам л бэлтэй болно. Үнэн хэрэгтээ намын удирдлагын гарын үсэг атгаж ороод л сайдтай танилцаад, үзүүлээд ажилд орж байхыг би өөрийн нүдээр харсан. Сайд нь газрын даргаа судалж байгаад ажилд авдаг юм уу, гарын үсэг хараад, гар барьж танилцаад газрын даргын албыг өгдөг юм уу? Ёстой заваан томилогоо болж байсан. Ард нь Та байсан. Тэр нууц гарын үсэг хэнийх байсныг хараагүй ч та энэ үйл явцыг мэдэж байсан. Гэхдээ л хэний төлөө гэдгээс үл шалтгаалан Ц.Сандуй ял авах нь. Авах ч ёстой биз, тэгээд ч танай намынх биш болсон. 

Тэгвэл Д.Амарбаясгалан гэж хэн бэ? Ц.Сандуйгаас “илүү” болохоор МАН-ын генсек болсон байх. Тэр илүү чинь хэдэн “хулгайч” төрүүлэв. Өөрөө яаж өөрчлөгдөв, хар! Д.Амарбаясгалангийн Тагнуулын ерөнхий газарт “шахсан” дэд даргыг хар. Тэр томилгооны ардах хэдэн зуун сая төгрөг Таны нэртэй холбогдож явдгийг мэдэх үү?Түүний томилсон Д.Мөнхжаргал гэдэг “эгч” нийслэлийг яаж бужигнуулж байгааг хар. 

М.Энхболд та адуутай хүн. Д.Амарбаясгалан хэзээдээ нэр дэвших тойрогтоо хурдан удмын адуу бэлэглэх бэнчинтэй болчихов. Эх үүсвэр нь хаанаа байна? Ерөнхийлөгчийн сонгуулийн “кондутор” хийснийх үү, ЖДҮХС-с 60 тэрбум төгрөг тараасан, өөрийнхөө хоёр компанид хүртэл ичгүүр сонжуургүйгээр авснаас ингэж их “малжчихав” уу? Адуунаас гадна ямар малтайг нь андуудаасаа асуучихаарай. 

Д.Амарбаясгаланг би “нүүрсчин” биш хэвлэлийн газартай байхаас нь мэднэ. У.Хүрэлсүх Ж.Мөнхбатыг “нүүрсний хулгайч” гэж хашхирсан шигээ Д.Амарбаясгаланг тэгж хэлж чадахгүй байгаа нь “хамтрагчид” болохоор амргүй байдаг биз. Одоо түүний нуусан, бусдад хадгалуулсан компани, орон сууц, автомашины тоо арван хуруунд багтахгүй боллоо. Гэхдээ яг тан шиг “Надаас юу ч олохгүй, тийм юм байхгүй” гэж мушилзаж хариулдаг. Яагаад Д.Амарбаясгаланг АТГ шалгаж байхдаа шийдвэрлэхэд байтугай дуудаж асуухад хүнд байсан, ямар нөлөөлөл, дарамт ирдэг байсныг “За яахав ээ” гэдэг ахаас асуугаарай. 

Таны цуглуулсан залуус иргэдийн төдийгүй намынхны дургүйг оргилдоо тултал барсан учаас парламентын гаднаас У.Хүрэлсүх “хаалга өшиглөн” орж ирээд багаар чинь хөөж гаргасан. Харамсалтай нь “өлөн” залуус дагуулж ирсэн учраас өнөөдөр “Идэхээ болиоч, идвэл хөөнө шүү” гэхээс өөрөөр яахаа мэдэхгүй, эргэн тойрныхон нь энд тэндгүй “хумсалсаар” аргыг нь барж байна. Ингэж “Хулгайч хулгайчаа төрүүлсэн. 

М.Энхболд танд хамгийн их дургүй хүрдэг зүйл бол МАН-ын залуусын талцал, зөрчил, урвалт. Та өөрөө улс төрийн шийдэл гаргахгүй ажиглаж суудаг, сайн хүн болох гэж сарвалзсан залуус нь “галд шатдаг”. Өчигдөр таныг дагаж байсан залуус өнөөдөр шоронд орохыг хүсээгүй л бол МАН-ын “ЖДҮ-чин, концессчин, тендерчин хулгайчууд”-тай эвлэрэхээ тангараглаад амаа хамхиж байна. Олон ч залуус урвалаа. Зарим нь ялаа хүлээж байна. Та “гэмт хэрэг”, баяжиж хөлжсөн арга барил, улмөрөө нуусан ч залуус чадсангүй. Тиймээс илчлэгдэнэ. Юм үнэнээрээ сайхан. Гэмийг нь дэлгэх энэ залуусаа муулахын өмнө “дээжээс” нь танд барьж байгаа юм. Хамгийн их гэмтэй, “адгийн шаар” учраас та хохирол бага амслаа. Гэвч М.Энхболд Та бол “Адгийн шаар”!

Эх сурвалж: http://baabar.mn/article/menkhbold-bol-adgiin-shaar-yum

2019.09.02 Г.Доржзодов: “60 тэрбум”-ын гэх хэргийг илчилсний хариуд намайг хичнээн ч удаа баривчлав, ухаж нэгжив, сүрдүүлж заналхийлэв

2 Sep, 2019, No comments

Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гэх аудио бичлэгийг анх олон нийтэд цацаж, энэ тухай мэдээллийг иргэдийн анхаарлын төвд авчирсан иргэн Г.Доржзодовтой ярилцлаа. Тэрбээр хамгийн сүүлд 2018 оны аравдугаар сард хэвлэлийн бага хурал хийж “60 тэрбум”-ын гэх хэргийг шалгахдаа “АТГ нотлох баримтыг сольсон. Тагнуулын ерөнхий газраас бичлэгийг устгах ажиллагааг эхлүүлсэн” гэж мэдэгдсэн. Үүнээс хойш нам, гүм  байсан тэрбээр уг хэрэгтэй холбоотой асуудлаар одоо ч шүүхэд хандсан байгаа аж. “60 тэрбум”-ын гэх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа есдүгээр сарын 9-ны өдөр дуусна. Тэгэхээр энэ өдөр тус хэрэг хаагдаж магадгүй  гэх хардлага бий. Энэ  талаар болон бусад асуудлаар түүнтэй ярилцсан яриаг хүлээн авна уу.

Read more »

2019.08.09 14:30 ТЕГ-аас Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг “60 тэрбум”-ын хэрэгт яллагдагчаар татах саналаа хүргүүлжээ

9 Aug, 2019, No comments


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нарт Эрүүгийн хуулийн 19.2-т заасанчлан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” зүйл заалтаар хэрэг үүсгээд байсан билээ.

Тэдний хэргийг Тагнуулын Ерөнхий Газар шалгаж өчигдөр Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт шилжүүлсэн байна.

Эргэн сануулахад Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь төрийн албаны ахлах мэргэжилтнээс дээшээ бүх албан тушаалыг зарах төлөвлөгөөг намын дарга М.Энхболддоо танилцуулж буй аудио бичлэг алдагдсан билээ. Энэхүү бичлэгтэй холбоотойгоор “60 тэрбум”-ын гэх нэртэй хэрэг бий болж хоёр жил гаруй энэ асуудалд хэрэг үүсгэнэ, үүсгэхгүй, эвлүүлэг байсан, байгаагүй гэж явсаар ийнхүү тэднийг яллагдагчаар татах санал прокурорт шилжсэн байна.

Ц.Сандуй ямартай ч олон нийтийн шахалтын дүнд НИТХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө гаргасан байдаг. Мөн МАН Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг намаасаа хөөгөөд буй.

Ц.Сандуй нь НИТХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаснаа 60 тэрбумын асуудалд холбогдсондоо бус Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадаагүйд хариуцлага хүлээж буй хэлбэр гэж тайлбарласан байдаг.

Гэхдээ Ц.Сандуй нь төрийн албыг арилжих схем танилцуулснаа өөрөө хүлээн зөвшөөрч ярилцлага өгсөн байдаг удаатай.

Харин энэхүү ярилцлагыг өгснийхөө дараанаас тэрбээр алдагдсан бичлэгийг эвлүүлэг байсан гэж үгүйсгэсэн удаатай.

Эрүүгийн хуулийн 19.2.1-т “Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг билээ.

Дээрх мэдээллийг баталгаажуулах үүднээс УЕПГ-аас тодруулахад, “Хэргийг прокурорт шилжүүлсэн нь үнэн” гэв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар буруутгасан бол иргэн Г.Доржзодовт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

Эх сурвалж:

https://ikon.mn/n/1n6m

http://zarig.mn/ewf/

https://dnn.mn/

https://livetv.mn/p/11018

http://www.24tsag.mn/o/69/a/174508

http://www.zaluu.com/read/3a8e19g3c

http://www.arslan.mn/politics/news/606627.shtml

https://eguur.mn/19658/

http://www.olloo.mn/n/66951.html

https://updown.mn/93046.html

http://www.buzznews.mn/news/156/single/24520

http://itoim.mn/article/G8hYM/17909

https://medee.mn/single/137901

2019.06.27 14:30 АТГ-ын Ахлах мөрдөгч Б.Бат-Олзвойд холбогдох гомдол

27 Jun, 2019, No comments

УЕПГ-Т 

2019 оны 6-р сарын 27-ний өдөр                                                                            Улаанбаатар хот

Гомдол гаргах нь

Ганболдын Доржзодов би тухайн үеийн МАН-ын Дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Шинэ Монгол хаад групп ХХК-ийн байранд 12 цаг 00 минутаас 13 цаг 30 минутын хооронд зохион байгуулсан Монгол Улсын Үндсэн хуулийн 3.2-т заасан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн уулзалтын нотлох баримт болох 90 минут үргэлжлэх дуу бичлэгээс гурван хэсгийг тасдан авч 02 минут 16 секунд үргэлжлэх “Sandui60billion.mp3” (дуу авианы бичлэг), 00 минут 02 секунд үргэлжлэх “Namzeh.mp3” (дуу авианы бичлэг), 00 минут 32 секунд үргэлжлэх “Shem.mp3” (дуу авианы бичлэг) гэсэн нэртэйгээр 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн үдэш олон нийтэд нээлттэйгээр soundcloud.com сайтад nona me гэсэн бүртгэлтэй хэрэглэгчийн хаягаар байршуулсан.

Бичлэгт дурдагдсан зүйлсийн талаар Нийслэлийн Ардчилсан нам 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/499 дугаартай бичгээр (АТГ-204 дугаартай хэргийн материалын 35 дугаар хуудас) Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст,Монгол ардын хувьсгалт намын “Сонгуулийн хувьсгал” төв штаб 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2/15 дугаартай бичгээр (АТГ-204 дугаартай хэргийн материалын 4 дүгээр хуудас) АТГ-т, Ардчилсан нам 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/48 дугаартай бичгээр (АТГ-204 дугаартай хэргийн материалын 10 дугаар хуудас) ТЕГ-т, Ардчилсан нам 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/49 дугаартай бичгээр (АТГ-204 дугаартай хэргийн материалын 1 дүгээр хуудас) АТГ-т тус тус шалгуулах хүсэлт гаргахдаа дээрх гурван дуу бичлэгийг soundcloud.com сайтаас татан авч заримыг CD диск дээр бичээд тус тусын хүсэлтдээ хавсаргаж өгсөн байна.

Read more »

2019.06.27 Democratic but deadlocked, Mongolia braces for 'inevitable' political change

27 Jun, 2019, No comments

DAVID STANWAY / JUNE 27, 2019 / 7:12 AM

ERDENE, Mongolia (Reuters) - An hour’s drive from Mongolia’s capital Ulaanbaatar, a lavish monument to national hero Genghis Khan could provide a salutary lesson to the man who built it a decade ago: champion wrestler, businessman and current president, Battulga Khaltmaa.

Read more »

2019.06.24 12:30 А.Ганбаатарт холбогдох гомдол гаргав

21 Jun, 2019, No comments

ЭЦА-Д

2019 оны 6-р сарын 24-ний өдөр                                                                             Улаанбаатар хот

 

Гомдол гаргах нь

Баатарган овогтой Алтанхуягийн Ганбаатар (Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 59 дүгээр байрны 0 тоотод оршин суух, РД: ХО69111518, утас: 99114330, 97098888) нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 17 хорооны 40-р байрны орчимд өөрийнхөө 6666УНХ улсын бүртгэлийн дугаартай Мерседес Жи маркын жийп машиндаа отож зогсч байсан. Ганболдын Доржзодов намайг эхнэрийн хамт 16 цагийн үед гэрээсээ гарч ирээд машиндаа суух үед А.Ганбаатар машинаасаа буун гүйж ирээд надад хандан: “Утсаа яагаад авахгүй байгаа юм бэ? Нааш ир. Буугаад ир. Уулзъя” гэж тулган шаардсан. Би эхнэрээ машиндаа үлдээгээд бууж очсон. Гэтэл А.Ганбаатар: “Би танай Дарханд байгаа хөгшин аав, ээжийн чинь гэрт тоотод очсон. Гэхдээ тэдний гэрт нь ороогүй. Гадаа нь хүлээсэн. Би танай энэ гэрт яваад орвол орох л байсан. Нялх нойтон хүүхдийг чинь бодоод ороогүй. Чи яагаад 60 тэрбумын талаар сошлд юм бичээд байгаа юм. Чи утсаа яагаад асаахгүй зугатаад байгаа юм бэ. Чамайг хаана хэнтэй уулзаад яваад байгааг чинь би мэднэ шүү. Хүсвэл чамайг Зоригийн хэрэг шиг болгоод хаячихаж чадна шүү. Чиний гэрийн хаяг, эхнэр, хүүхэд, хадам аав ээжийн чинь дүр зураг, Дарханд байгаа аав ээжийн гэрийн хаяг гээд бүгдийг мэднэ шүү...” гэх зэргээр миний амь нас болон гэр бүл ойр дотны хүмүүсийн аюулгүй байдал, амь насанд илт заналхийлж байгаад маргааш нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өөрийнхөө Шинэ Монгол хаад групп ХХК-ийн байранд очиж уулзахыг шаардаад явсан. Энэ явдлаас болж эхнэр маань маш их айж цочирдсон ба айдас түгшүүртэй амьдарч чадахгүй гэдгээ илэрхийлж, төд удалгүй надаас салж, улмаар гэрлэлтээ цуцлуулсан.

Read more »

2019.06.21 12:00 ТЕГ-ын МШХ-ийн мөрдөгч Т.Цэнджаргалд холбогдох гомдол гаргав

21 Jun, 2019, No comments

УЕПГ-Т

2019 оны 6-р сарын 21-ний өдөр                                                                             Улаанбаатар хот

 

Гомдол гаргах нь

Ганболдын Доржзодов би Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Алтанхуягийн Ганбаатарын Г-40 дугаартай бүртгэгдсэн гомдолд үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг бүртгэлтийн 201701000075 дугаартай хэрэгт шалгагдаж байсан ба хяналт тавьж байсан Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Д.Ширэндэв 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №05 дугаартай Прокурорын тогтоолоор уг хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг.

Миний бие 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатад хэрэг бүртгэлтийн 201701000075 дугаартай хэргийн материалтай танилцах хүсэлтээ гаргасны дагуу тус Газраас 2019 оны 06 сарын 05-ны өдрийн №4/1067 дугаартай Хариу мэдэгдэх хуудсаар миний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байдаг.

Read more »

Load more

#60тэрбум

ХЭН, ХЭЗЭЭ, ЮУ ХЭЛЭВ?

2022.02.11 Д.Амарбаясгалан: "...аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Ингээд шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасна. Намын гишүүнчлэлээс хасагдчихаад буцаад элсэх асуудал байхгүй. Насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдана гэсэн үг..."

2019.02.21 "...А.Ганбаатарыг МАН-аас гарсанд тооцсугай..." (Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 4 тоот тогтоол ҮЗЭХ)

2019.02.18 "...МАН-ын Дүрэм"-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дахь заалтуудыг тус тус зөрчсөн Монгол Ардын Намын гишүүн Ц.Сандуйг Монгол Ардын Намын гишүүнээс гарсанд тооцсугай..." (МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 23 тоот тогтоол ҮЗЭХ)

2019.01.21 Г.Доржзодов (@ГэрФорум): "...2016 онд анх 60 тэрбум бичлэг задлахад Улсын ерөнхий прокурор Энх-Амгалан байсан. Өнөөдөр ч байсаар байна. Энх-Амгалан яагаад М.Энхболдын бүрэн эрхийг одоо болтол түдгэлзүүлж шалгах саналаа УИХ-д оруулж ирэхгүй байгаа юм бэ? 2016 онд АТГ хуурамч нотлох баримт ШШҮХ-д шилжүүлж шалгуулаад хэргийг хаалгасан. Тэр үедээ АТГ мөрдөгч Бат-Олзвой нэг ч үг өгүүлбэр тайлбар М.Энхболдоос аваагүй хэргийг хаасан. Шалгуулах ёстой хүмүүс нь цэвэрлэгдээд, би харин гэмт хэрэгтэн болоод хэрэг хаагдсан. ТЕГ гүйцэтгэх ажлын шугамаар мэдээлэл авагдаж хэргийг сэргээн шалгах болсон гэж Энх-Амгалан хэлсээр байтал АТГ яагаад ТЕГ-аас 60 тэрбум хэргийг татаж аваад өнөөдрийг хүртэл ямарч ахицгүй дараад бгаан бэ?! Уг нь энэ хэрэг ҮХ-ийн 3.2 Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдах гэсэн зүйлчлэлтэй гэмт хэрэг. УПЕГ болон харъяалалын дагуу энэ төрлийн хэргийг хариуцдаг ТЕГ 2016 онд яагаад юу ч хийгээгүй юм бэ?! Ер нь 60 тэрбум гэх хэрэг авлигын гэхээсээ илүү ҮХ 3.2 хэрэг. Гэтэл яагаад АТГ рүү байн байн шилжүүлж дардаг юм бэ?! Дахин дахин сэргээх бүртээ уг хэргийг хэрэгсэхгүй болгож хааж байсан Ажлын хэсэг л дахин дахин шалгахаар томилогдоод байх юм..."

2019.01.22 Г.Доржзодов: #60тэрбум хэргийг хэрэгсэхгүй болгох, хаахад оролцсон ”хонгил” гэж бодож байгаа хүмүүс:

АТГ мөрдөгч Бат-Олзвой (2016)
НПГ прокурор Ширэндэв СБД прокурор Мажигсүрэн (2016) СБД Цагдаагийн 1-р Хэлтэс Батсайхан ТЕГ МШХ Орлогч Ууганбаяр ТЕГ мөрдөгч Цэнджаргал ТЕГ мөрдөгч Сэргэнмандах
ЦЕГ Тэргүүн дэд Батбаатар

Эднүүсээс одоо ч гэсэн #60тэрбум хэргийг шалгах Ажлын хэсэгт зарим нь ажилласаар байгаа. Тэдэнд эрх мэдлээрээ нөлөө үзүүлсэн улстөрчид, удирдах албан тушаалтнууд, тусалж хамтарч ажилласан байгууллага хувь хүмүүс бас бий.

2019.01.17 Б.Пүрэвдорж (УИХГ): 60 тэрбумын схемийн үр дагавраар хууль бусаар халагдсан хүмүүсийн зардал төсөвт том ачаа болж байна.

2019.01.11 М.Энх-Амгалан (Ерөнхий прокурор): 60 тэрбумын гээд яриад байгаа хэрэг маань бол арай өөр тусдаа хэрэг. Тэгээд одоо тэрийг эвлүүлэг гэж хаасан гээд л янз янзын юм ярьдаг. Прокурорын байгууллага энийг эвлүүлэг гэж хаагаагүй ээ. Энэ буруу ойлголт яваад... Тэгээд "...энэ эвлүүлэг байна аа гэж яриад ингээд хаагаад хайцаалаад байгаамаа. Энэ асуудал болоогүй гэж үзэж байгаа юмаа..." гэж яригдаад байгаа. Үгүй ээ. Прокурорын байгууллага үйл явдал, энэ яриа хөөрөө бүгдээрээ болсон юмаа гэдгийг болвол тэр өөрийнхөө гаргасан шийдвэр, тогтоолдоо зааж өгсөн... Тэгээд дараа нь Тагнуулын ерөнхий газраас "...манай дээр тодорхой хэмжээний мэдээлэл байна. Энийгээ бид нар шалгамаар байна." гэдэг хүсэлт тавиад, энэ асуудал сэргээгдээд одоо шалгагдаж байгаа.

2018.12.26 Д.Гэрэл (ТЕГ дарга): 60 тэрбумын асуудал шалгагдаж байгаа...

2018.12.25 Ж.Батзандан: "60 тэрбум"-ын хэрэг баримттай, нотолгоотой хэрэг

2018.10.25 Л.Болд: “60 тэрбум”-ын хэргийг илчилсэн Г.Доржзодов бол Монголын номер нэг “Шүгэл үлээгч”. Дэлхийн жишээ болчихлоо шүү дээ. Ийм аймшигтай тогтолцооны эсрэг ганц хүн зогсож байна. Тэр хүнийг бид яаж хамгаалж байна. Тагнуул, цагдаа, шүүх зэрэг бүх хуулийн байгууллага яаж дарамтлав.

2018.10.24 Г.Доржзодов: АТГ нотлох баримтыг сольж эвлүүлэг гэдэг дүгнэлтийг 2016 онд гаргуулсан... Энэ бол авлига албан тушаалын хэрэг биш. Энэ бол Үндсэн Хуулийн 3.2 заалтыг зөрчсөн үйлдэл байсан...

2018.10.21 Н.Алтанхуяг: Ямар эрүүл ухаантай, ёсзүйтэй намын дарга хэдэн хүний албан тушаал зарж арилжаалах тухай яриаг сонсож, дэмжээд сууж байх вэ. Ингэж яриад суух нь гэмт хэрэг гэдгийг мэдэж буй ч хууль хяналтын байгууллагын хонгилд өөрсдийнх нь хүмүүс байгаад аархсан хэрэг биш үү.  Ийм нам төрийн эрхэнд гарч, төр ялзарлаа.

2018.10.17 Л.Болд: УИХ-ын 26 гишүүн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн боловч шалтаг заан ээлжит бус чуулган зарлалгүй төрийн үйл ажиллагааг тасалдуулсан нь #ҮндсэнХууль зөрчсөн хэмээн үзэж иргэний хувиар #ҮндсэнХууль-д хандлаа (Твитр хуудаснаас)

2018.10.05 Л.Оюун-Эрдэнэ: ...Төрийн байгууллагууд эвлүүлэг гэж мэлздэг юм байна. АТГ нь эвлүүлэг гэж мэлздэг юм байна. Нийтийн сонсгол хийх гэхлээр Прокурор нь тухайлсан хүнд нь Нийтийн сонсгол хийж болохгүй гэж мэлздэг юм байна. Одоо нэг байгууллагыг харах үлдсэн. Энэ бол Үндсэн хуулийн цэц... Энэ байгууллага дээр хүссэн ч, эс хүссэн ч энэ асуудал очих байх... (Төрийн ордонд сэтгүүлчдэд өгсөн мэдээллээс)

2018.10.04 Д.Эрдэнэбат: ...Төрийн албыг үнэгүйдүүлж, улс төртэй хутгаж, 60 тэрбумаар арилжаалснаас үүдэн төрийн албаны мерит зарчим алдагдаж, үүний хор уршгаар мэргэшсэн, чадварлаг, ёсзүйтэй хүний нөөцөөр хангагдах ёстой төр үнэгүйдэн, бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нийгмийг цочирдуулж, бухимдуулсан асуудлууд шил даран гарсаар байна... (УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтээс)

2018.10.01 Х.Баттулга: ...асуудлууд хуримтлагдсаар, нийгэм бухимдсаар байх тийм нөхцөл бат тогтжээ... Ганцхан жишээ дурдахад, хоёр жилийн өмнөөс илчлэгдэж, яригдаж эхэлсэн 60 тэрбумын гэх тодотголтой хэргийг эцэслэх талаар УИХ-ын Чуулганыг завсарлуулахгүйгээр хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналыг би гаргаж байсан. Дараа нь Ээлжит бус чуулганаар хэлэлцэх нөхцөл байдал үүсэнийг сануулж, Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналыг би бас хүргүүлсэн. УИХ-ын гишүүдийн 1/3-ээс дээших нь бас шаардсан. Ерөнхийлөгчийн санал гаргасан зэрэг Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах Хуульд заасан хоёр үндэслэл нэгэн зэрэг бий болсон тохиолдолд УИХ-ын Дарга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх ёстой юмаа. Гэтэл үүргээ биелүүлсэнгүй... (УИХ-ын 2018 оны Намрын чуулганы Нээлтэд хэлсэн үгнээс)

2018.10.01 Д.Сумъяабазар: ...МАН урагшаа явахад түвэгтэй байдал үүслээ гэж харж байгаа. Өнгөрсөн сонгуулиар яригдсан 60 тэрбумтай холбоотой, газартай холбоотой авлигын асуудал гээд олон түмэн бүгдээрээ л харж, шүүж, мэдэж байгаа... (Ярилцлагын хэсгээс)

2018.09.19 Ц.Нямдорж: ...Тэр ярьсан хүмүүс нь ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой. Энийг бол эвлүүлэг гэж болохгүй... Ямар ч байсан Сандуй нь /ажлаа/ өгчихсөн шүү дээ. Би тэр үг хэлсэний дараа /2017.08.17-нд ТВ25 телевизэд өгсөн ярилцлагаа хэлж буй/. Хүлээсэн байгаа биз?... Эрүүл хүний санаанд оромгүй юм ярьцгаасан. Нэр усыг нь жигштэл, зэвүүцэл төрүүлмээр. Ийм юм хэлчихсэн л юм бол уучлаарай гэж хэлэх ухаан төрөх л ёстой шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)

2018.09.19 Ш.Раднаасэд: ...Ээлжит Бус Чуулганыг зарлах эсэхийг шийддэг газар Хуульзүйн Байнгын хороо биш байхгүй юу. Энэ чинь УИХ-ын Даргын бүрэн эрхийн асуудал... (утсаар өгсөн ярилцлагаас)

2018.09.17 Л.Болд: ...Хуулийн байгууллага өнгөрсөн хугацаанд 60 тэрбумын асуудлыг зориуд царцааж, булзайруулсан байдлаар ажиллаж ирлээ... УИХ-ын 26 гишүүн 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай гэж үзэн, гарын үсгээ зурсан. Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулганыг 60 тэрбумын асуудлаар зарлан хуралдуулахыг шаардсан албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн. Энэ хоёр хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээж авсангүй. Ингэснээр Үндсэн хуулийн хоёр зөрчил яг бодитойгоор үүсчихлээ... (medee.mn сайтад өгсөн ярилцлагаас)

2018.09.10 Н.Алтанхуяг: ...Миэегомбын Энхболд гэдэг хүнтэй холбоотой асуудал энэ хүнийг УИХ-ын Дарга байхад шийдэгдэхгүй байх аа. Яагаад гэвэл, АТГ-ын Энхжаргал даргыг энэ хүн тавьсан. АТГ-ын Дарга яалаа гэж тавьсан хүнийхээ ийм юманд оролцсон гэдгийг тогтоох вэ дээ! Тогтоох сонирхол ч байхгүй... (Төр самардаг нууц технологи. 60 тэрбумын талаар нэвтрүүлэгийн хэсгээс)

2018.08.06 Д.Амарбаясгалан: ...Ганц #60тэрбумын хэрэг гэлгүй ёсзүйгүй нөхдөд бүгдэд нь хариуцлага тооцно... (Тусгаар тогтнолын ордонд хийсэн Хэвлэлийн хурлаас)

2018.08.06 Ц.Даваасүрэн: ...Ер нь бол 60 тэрбумын асуудлыг ярих ёстой. Нэг тийш болгох ёстой. Тэгж байж дараагийн сонгуульд орох ёстой... (МАН-ын Бага хурлын үеэр өгсөн ярилцлагаас)

2018.08.03 М.Энхболд: ...Ээлжит бус чуулган зарлах асуудлыг Хуульзүйн Байнгын хороо авч үзэж байж ярих ёстой гэдэг шийдвэрийг УИХ-ын Даргын зөвлөл хоёр удаагийн хурлаараа ярьсан... (Телевизэд өгсөн мэдээлэл)

2018.08.03 МАН-ын Хяналтын Ерөнхий хороо: ...МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёсзүйн алдаа гаргасан МАН-ын гишүүн М.Энхболдын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцлага тооцож ажиллахыг... МАН гишүүн Ц.Сандуй МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж ёсзүйн алдаа гаргасан байх тул 4.4, 4.5 дахь заалтад заасан хариуцлагыг тооцож ажиллахыг... МАН гишүүн А.Ганбаатар МАН Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.9 дэх заалтыг зөрчиж алдаа гаргасан байх тул 4-р зүйлийн 4.4, 4.5, 6-р зүйлийн 6.6 дахь хариуцлагыг тооцохоор... (МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 13 тоот Хариуцлага тооцож ажиллах тухай тогтоол ҮЗЭХ)

2018.08.02 М.Энхболд: "...намынхаа нэр хүндийг уг асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна..." (МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр М.Энхболдын бичгээр гаргасан Хүсэлтийн хэсгээс. Хүсэлтийг бүрэн эхээр ҮЗЭХ)

2018.07.31 Л.Оюун-Эрдэнэ: ...Эвлүүлэг гэж дүгнэлт гаргахын тулд шаардлагатай бүх хууль тогтоомжийг ашигласан байгаа юм. Энэ дүгнэлт дээр "...дууг дүрсжүүлсэн учраас эвлүүлэг..." гэжээ. Монголд Миеэгомбын Энхболд гэдэг улстөрч мэлзэж болох байх л даа... Хамгийн хортой нь, төр нь дагаж мэлзэж байгаа юм. АТГ нь томилсон хүнээ дагаад мэлзэж байгаа байхгүй юу. Дууг аваад дүрсжүүлсэн учраас энэ бол эвлүүлэг юмаа гэдэг дүгнэлтийг АТГ гаргаад сууж байгаа байхгүй юу... (Мэлзээ төр нэвтрүүлгээс)

2018.07.10 Л.Оюун-Эрдэнэ: ...АТГ болон бусад байгууллагын хувьд томилсон хүнээ хамгаалж байгаа зүйл бол тодорхой болж байгаа... УИХ-ын 25 гишүүн гарын үсэг зурж УИХ-ын Ээлжит бус чуулганыг зарлахаар шийдэж өнөөдөр УИХ-ын Даргад өгөх гэж байна... (Төрийн ордонд хийсэн мэдээллээс)

2018.06.29 Л.Оюун-Эрдэнэ: ..."60 тэрбум"-ын асуудлаар би тултал нь явж мухарлана (ярилцлага)

2018.06.28 У.Хүрэлсүх: ...Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз... (УИХ дахь МАН-ын Бүлгийн хурал дээр хэлсэн үгнээс)

2018.06.28 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд яагаад Нээлттэй сонсголоос эмээгээд, гишүүдийг зуруулахгүй байх тэр зүйлд нь халдаад байгааг би ойлгохгүй байгаа... (УИХ-ын Хаврын чуулган завсарлахаас өмнө Нээлттэй сонсгол явуулах тухай бичигт 19 УИХ-ын гишүүний гарын үсэг цуглуулж дуусах үеэр өгсөн мэдээлэл)

2018.06.27 Л.Оюун-Эрдэнэ: ...манай тусгай алба энхрий хайрт томилсон даргынхаа эвлүүлэг гэсэн мэдэгдлийг нотлохын тулд дууг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэж дэлхийд хосгүй дүгнэлт гаргажээ... (Л.Оюун-Эрдэнийн бичсэн "Хууль засаглах уу? Хувь хүн засаглах уу?" нийтлэлээс)

2018.06.27 О.Баасанхүү: ...Нам гэдэг нэрээр, миний сонгуульд ажилласан юмаа. Энэний төлбөрийг төлье гэж байгаа болвол энэ чинь 60 тэрбум л гэсэн үг шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)

2018.06.20 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд та ёсзүйн хариуцлага хүлээж огцрох ёстой... #60тэрбумтай холбоотой асуудлыг цаасан дээрх байдлаар бус бичлэг дээрх нэр бүхий гурван хүн буюу УИХ-ын дарга М.Энхболд, гэрч Доржзодов, бусад гэрчүүд, хууль хяналтын байгууллага, эхлээд бичлэг эх хувиараа байна гэж нотолсон шинжээчид, хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийхийг УИХ-ын гишүүдэд уриалж байна... (Төрийн ордонд хийсэн Хэвлэлийн бага хурлаас)

2018.06.15 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга #60тэрбумын асуудлаа шүүхээр шийдүүлэхээс нааш би Чуулганд суухгүй... (АТГ үүдэнд өгсөн мэдээллээс)

2018.02.15 М.Энхболд: ...60 тэрбумын асуудалтай холбоотой 2016 оны 6 сард ч би байр сууриа илэрхийлж байсан. Сая сонгуулийн үеэр ч "Энэ бол эвлүүлэг ээ" гэдгийг ч хэлж байсан... Тэр ярианд би бол оролцоогүй. Тэр ярилцлаганд бол би байгаагүй. Энэ бол эвлүүлэг байна аа гэдгийг тухайн үед нь хэлж байсан. Жишээлэхийн бол, "Намын байрны гадна цүнхтэй хандив авчирч өгсөн хүний хандив, хандивын бүртгэл байхгүй болчихсон байна лээ" гэдэг болвол Тусгаар тогтнолын ордонд Намын санхүүжилтийн ажлын хэсгийн хурал дээр миний ярьж байсан яриа л байж байх жишээтэй... (ТВ25 телевизийн Ам нээвэл нэвтрүүлгээс)

2017.12 сар ТЕГ Цэнджаргал:. ...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Гомдол гаргана. Эд мөрийн баримтыг буцааж өгөхгүй... (2017 оны 4 сард mp3 хөгжмийг тагнуулын хэрэгсэлд тооцсон хуурамч дүгнэлт гаргуулсан нь ингээд илчлэгдсэн)

2017.11.02 НПГ Д.Баярмагнай: ...хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар 2014 онд "Шинэ Монгол хаад групп” ХХК-ын байранд Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь МАН-ын 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох, бодлого, стратеги, төлөвлөгөө, санхүүжилт хэрхэн босгох талаарх яриа хэлцэл хийсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн... Одоо энэ аудио бичлэгийг үнэн худал гэх асуудал хамаагүй. Би дээр хэлсэн шүү дээ. Прокурорын байгуулага энэ асуудлыг болоогүй, энэ бичлэг эвлүүлэг, худал зүйл гэж хэлээгүй, дүгнээгүй. Дахин хэлье. Энэ асуудал, яригдсан зүйл нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)

2017.09.22 С.Амарсайхан: ...Худлаа гэхэд дэндүү үнэн. Үнэн гэхэд дэндүү сэтгэл гонсоймоор бичлэг байсан... (НИТХ-ын Даргаас Ц.Сандуйг огцруулах үеэр хэлсэн үг)

2017.09.04 НПГ Ж.Ариунаа: ...Хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Сандуй, Ганбаатар нар МАН-ын ... стратеги, төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон... Легаль Аудио Видео компаниар гаргуулсан шинжээчийн дүгнэлтийг ... нотлох баримтаар үнэлэх боломжгүй... 162 болон 40 минутын бичлэг эх файл нь биш учраас шинжилгээний шаардлага хангаагүй гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)

2017.09.04 НПГ Ж.Ариунаа: Төрийн албыг үнэлж мөнгө босгох тухай яриа уулзалтанд У.Хүрэлсүх, Ц.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар болон А.Ганбаатарын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдоогүй. (А.Ганбаатар 2017.08.17-нд хийсэн Хэвлэлийн хурлаараа худал мэдээлэл тараасан нь ингээд тогтоогдсон)

2017.08.23 Ж.Энхбаяр: ...60 тэрбумтай холбоотой Монгол төрийг худалдсан ийм шившигт явдал болж байна. Хэрвээ монголчууд бид төрөө мөнгөөр худалддаг болж байгаа бол монголчуудын төрд итгэдэг тэр үнэт зүйл нуран унана. Монголын ард түмэн өөр хаашаа хандах юм бэ?! Итгэж байсан төр нь,  итгэж найдсан сонгуульд 65 суудал өгсөн МАН нь тэдний итгэлийг мөнгөөр үнэлж зарж байгаа байдал гэдэг бол туйлын ноцтой, Монгол Улсын язгуур эрх ашгаас урвасан, Монголын төрт ёсыг худалдсан, төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг гэж үзэж байгаа... (Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах т

©2017 Dorjzodov G.