2017.08.17 А.Ганбаатар гүтгэлгийн мэдээлэл тараав
August 18, 2017 at 5:12 am,
No comments
2017 оны 8 сарын 16-ны өдөр МАН Удирдах зөвлөл хуралдсаны дараах өдөр буюу 2017 оны 8 сарын 17-ны өдөр 12.00 цагт А.Ганбаатар хэвлэлийн бага хурал хийж 2014 оны 9 сарын 8-ны өдрийн уулзалтын талаар олон нийтэд илт худал мэдээлэл цацан МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын Гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг гүтгэв.
Хэвлэлийн бага хурлын үеэр А.Ганбаатарын үзүүлсэн нотлох баримт гэх гэрэл зураг нь Шинэ Монгол хаад групп ХХК-ийн 4 давхарт байх Ц.Сандуйгийн ажлын өрөөнд авхуулсан зураг юм. Энэ өрөө нь 2014.09.08-нд болсон уулзалтын өрөөний арын өрөө юм. А.Ганбаатар уг арын өрөөг Ц.Сандуйд зориулан тохижуулж өгсөн байдаг.
Энэ зураг дээрх уулзалт шөнө оройн цагаар болсон нь илт байна. У.Хүрэлсүх, Ц.Сандуй, А.Ганбаатарын арын цонх гадаа харанхуй байгааг анзаарна уу. Харин 2014.09.08-ны уулзалт өдрийн 12.00-13.30 минутын хооронд болсон.
Зарим эх сурвалжууд