ЭЦА-Д
2019 оны 6-р сарын 24-ний
өдөр Улаанбаатар хот
Гомдол гаргах нь
Баатарган овогтой Алтанхуягийн Ганбаатар (Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 59 дүгээр байрны 0 тоотод оршин суух, РД: ХО69111518, утас: 99114330, 97098888) нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 17 хорооны 40-р байрны орчимд өөрийнхөө 6666УНХ улсын бүртгэлийн дугаартай Мерседес Жи маркын жийп машиндаа отож зогсч байсан. Ганболдын Доржзодов намайг эхнэрийн хамт 16 цагийн үед гэрээсээ гарч ирээд машиндаа суух үед А.Ганбаатар машинаасаа буун гүйж ирээд надад хандан: “Утсаа яагаад авахгүй байгаа юм бэ? Нааш ир. Буугаад ир. Уулзъя” гэж тулган шаардсан. Би эхнэрээ машиндаа үлдээгээд бууж очсон. Гэтэл А.Ганбаатар: “Би танай Дарханд байгаа хөгшин аав, ээжийн чинь гэрт тоотод очсон. Гэхдээ тэдний гэрт нь ороогүй. Гадаа нь хүлээсэн. Би танай энэ гэрт яваад орвол орох л байсан. Нялх нойтон хүүхдийг чинь бодоод ороогүй. Чи яагаад 60 тэрбумын талаар сошлд юм бичээд байгаа юм. Чи утсаа яагаад асаахгүй зугатаад байгаа юм бэ. Чамайг хаана хэнтэй уулзаад яваад байгааг чинь би мэднэ шүү. Хүсвэл чамайг Зоригийн хэрэг шиг болгоод хаячихаж чадна шүү. Чиний гэрийн хаяг, эхнэр, хүүхэд, хадам аав ээжийн чинь дүр зураг, Дарханд байгаа аав ээжийн гэрийн хаяг гээд бүгдийг мэднэ шүү...” гэх зэргээр миний амь нас болон гэр бүл ойр дотны хүмүүсийн аюулгүй байдал, амь насанд илт заналхийлж байгаад маргааш нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өөрийнхөө Шинэ Монгол хаад групп ХХК-ийн байранд очиж уулзахыг шаардаад явсан. Энэ явдлаас болж эхнэр маань маш их айж цочирдсон ба айдас түгшүүртэй амьдарч чадахгүй гэдгээ илэрхийлж, төд удалгүй надаас салж, улмаар гэрлэлтээ цуцлуулсан.
Би
аргагүйн эрхэнд маргааш өдөр нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 14
цагийн орчимд заасан газар нь очиж түүнтэй хоёулхнаа уулзахдаа дээр дурдагдсан А.Ганбаатарын
удаа дараагийн заналхийллыг нь баримтжуулж хуулийн байгууллагад баримт
нотолгоотой өгч шалгуулах зорилгоор SanDisk фирмийн ахуйн хэрэглээний Sansa® Plus FM radio, mp3 music player хөгжим тоглуулагчаар дууг бичсэн боловч А.Ганбаатар
хамгаалалтын ажилтнуудтайгаа хамтран хүч хэрэглэн түүнийг надаас бүлэглэн
дээрэмдэж авсан юм. Урьд
нь А.Ганбаатар 2016 оны 9-10 сараас эхлэн намайг байнгын дарамтад байлгаж “Бид
нар хүсвэл чамайг устгачихад ядах юм байхгүй” гэж давтан давтан амь насанд минь
заналхийлж байсан удаатай.
Гэтэл
А.Ганбаатар 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Тагнуулын ерөнхий газарт
гаргасан өргөдөл болон 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус газарт өгсөн
тайлбартаа бодит байдалд үл нийцэх худал зүйл дурьдаж, намайг эрүүгийн гэмт
хэрэг үйлдсэн мэтээр гүтгэсэн мэдээлэл өгсөн. Улмаар тус газрын долоон ажилтан
2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цагийн үед Цэцэг төвийн уулзварын Ариг
банкны дэргэдэх кафе Бенед сууж байхад намайг баривчилсан. Тэр өдрөө Тагнуулын
ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар
зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтийн
201701000075 дугаартай хэргийг нээж намайг сэжигтнээр татан шалгаж байсан
боловч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн
шинэ Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлд заасан гүйцэтгэх ажлын хууль тогтоомж
зөрчих гэмт хэргийн субьект нь гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага,
албан тушаалтан байхаар тодотгон заасан гэдэг үндэслэлээр 2017 оны 07 дугаар
сарын 26-ны өдрийн №05 дугаартай Нийслэлийн прокурорын газрын Прокурорын
тогтоолоор уг хэргийг хаасан юм.
Миний
бие 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий
прокурорын орлогч Ц.Насанбатад хэрэг бүртгэлтийн 201701000075 дугаартай хэргийн
материалтай танилцах хүсэлтээ гаргасны дагуу тус Газраас 2019 оны 06 сарын
05-ны өдрийн №4/1067 дугаартай Хариу мэдэгдэх хуудсаар миний хүсэлтийг хангаж
шийдвэрлэсэн байдаг.
Ийнхүү миний бие анх удаагаа 201701000075 дугаартай
хэргийн материалтай 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 14-ний өдрийг
дуустал дөрөв хоногийн турш биечлэн танилцах явцдаа А.Ганбаатарын Тагнуулын
ерөнхий газарт 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан Өргөдөл (НПГ-ын архив, 201701000075 дугаартай хавтаст хэргийн 1
дүгээр боть, 002 дугаар хуудас), 2017
оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн Тайлбар (НПГ-ын архив, 201701000075 дугаартай хавтаст хэргийн 1
дүгээр боть, 005-006 дугаар хуудас), 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өгсөн Гэрчийн
мэдүүлэг (НПГ-ын архив,
201701000075 дугаартай хавтаст хэргийн 1 дүгээр боть, 054-055 дугаар хуудас)-т тус тус худал мэдүүлсэн болохыг олж мэдсэн.
Иймд А.Ганбаатар Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйл (Хууль бусаар мөрдөж мөшгих)-ийн 13.12.1, 17.2 дугаар зүйл (Дээрэмдэх)-ийн
17.2.2, 21.2 дугаар зүйл (Худал
мэдүүлэх)-ийн 21.2.1, 21.2.2 заалтуудад заасан эрүүгийн гэмт хэргүүдийг
үйлдсэн байж болох тул хэрэг үүсгэн шалгаж, үнэнийг тогтоож өгнө үү.
Өргөдөлд А.Ганбаатар
2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр намайг отож байгаад уулзаж дарамталж буй
бичлэг /3 видео/ бүхий 1 CD-г хавсаргав.
Гомдол
гаргасан: /Г.Доржзодов/
2019 оны 6-р сарын 24.
цаг минут
#60тэрбум ИШЛЭЛҮҮД
2019.01.22 Г.Доржзодов: #60тэрбум хэргийг хэрэгсэхгүй болгох, хаахад оролцсон ”хонгил” гэж бодож байгаа хүмүүс:
АТГ мөрдөгч Бат-Олзвой (2016) НПГ прокурор Ширэндэв СБД прокурор Мажигсүрэн (2016) СБД Цагдаагийн 1-р Хэлтэс Батсайхан ТЕГ МШХ Орлогч Ууганбаяр ТЕГ мөрдөгч Цэнджаргал ТЕГ мөрдөгч Сэргэнмандах ЦЕГ Тэргүүн дэд БатбаатарЭднүүсээс одоо ч гэсэн #60тэрбум хэргийг шалгах Ажлын хэсэгт зарим нь ажилласаар байгаа. Тэдэнд эрх мэдлээрээ нөлөө үзүүлсэн улстөрчид, удирдах албан тушаалтнууд, тусалж хамтарч ажилласан байгууллага хувь хүмүүс бас бий. Хэрэг илүү тодорхой болмогц нийтэд хүргэнэ.
2019.01.17 Б.Пүрэвдорж (УИХГ): 60 тэрбумын схемийн үр дагавраар хууль бусаар халагдсан хүмүүсийн зардал төсөвт том ачаа болж байна.
2018.12.26 Д.Гэрэл (ТЕГ дарга): 60 тэрбумын асуудал шалгагдаж байгаа...
2018.12.25 Ж.Батзандан: "60 тэрбум"-ын хэрэг баримттай, нотолгоотой хэрэг
2018.10.24 Г.Доржзодов: АТГ нотлох баримтыг сольж эвлүүлэг гэдэг дүгнэлтийг 2016 онд гаргуулсан... Энэ бол авлига албан тушаалын хэрэг биш. Энэ бол Үндсэн Хуулийн 3.2 заалтыг зөрчсөн үйлдэл байсан...
2018.10.21 Н.Алтанхуяг: Ямар эрүүл ухаантай, ёсзүйтэй намын дарга хэдэн хүний албан тушаал зарж арилжаалах тухай яриаг сонсож, дэмжээд сууж байх вэ. Ингэж яриад суух нь гэмт хэрэг гэдгийг мэдэж буй ч хууль хяналтын байгууллагын хонгилд өөрсдийнх нь хүмүүс байгаад аархсан хэрэг биш үү. Ийм нам төрийн эрхэнд гарч, төр ялзарлаа.
2018.10.05 Л.Оюун-Эрдэнэ: ...Төрийн байгууллагууд эвлүүлэг гэж мэлздэг юм байна. АТГ нь эвлүүлэг гэж мэлздэг юм байна. Нийтийн сонсгол хийх гэхлээр Прокурор нь тухайлсан хүнд нь Нийтийн сонсгол хийж болохгүй гэж мэлздэг юм байна. Одоо нэг байгууллагыг харах үлдсэн. Энэ бол Үндсэн хуулийн цэц... Энэ байгууллага дээр хүссэн ч, эс хүссэн ч энэ асуудал очих байх... (Төрийн ордонд сэтгүүлчдэд өгсөн мэдээллээс)
2018.10.04 Д.Эрдэнэбат: ...Төрийн албыг үнэгүйдүүлж, улс төртэй хутгаж, 60 тэрбумаар арилжаалснаас үүдэн төрийн албаны мерит зарчим алдагдаж, үүний хор уршгаар мэргэшсэн, чадварлаг, ёсзүйтэй хүний нөөцөөр хангагдах ёстой төр үнэгүйдэн, бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нийгмийг цочирдуулж, бухимдуулсан асуудлууд шил даран гарсаар байна... (УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтээс)
2018.10.01 Д.Сумъяабазар: ...МАН урагшаа явахад түвэгтэй байдал үүслээ гэж харж байгаа. Өнгөрсөн сонгуулиар яригдсан 60 тэрбумтай холбоотой, газартай холбоотой авлигын асуудал гээд олон түмэн бүгдээрээ л харж, шүүж, мэдэж байгаа... (Ярилцлагын хэсгээс)
2018.09.19 Ц.Нямдорж: ...Тэр ярьсан хүмүүс нь ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой. Энийг бол эвлүүлэг гэж болохгүй... Ямар ч байсан Сандуй нь /ажлаа/ өгчихсөн шүү дээ. Би тэр үг хэлсэний дараа /2017.08.17-нд ТВ25 телевизэд өгсөн ярилцлагаа хэлж буй/. Хүлээсэн байгаа биз?... Эрүүл хүний санаанд оромгүй юм ярьцгаасан. Нэр усыг нь жигштэл, зэвүүцэл төрүүлмээр. Ийм юм хэлчихсэн л юм бол уучлаарай гэж хэлэх ухаан төрөх л ёстой шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)
2018.09.19 Ш.Раднаасэд: ...Ээлжит Бус Чуулганыг зарлах эсэхийг шийддэг газар Хуульзүйн Байнгын хороо биш байхгүй юу. Энэ чинь УИХ-ын Даргын бүрэн эрхийн асуудал... (утсаар өгсөн ярилцлагаас)
2018.09.10 Н.Алтанхуяг: ...Миэегомбын Энхболд гэдэг хүнтэй холбоотой асуудал энэ хүнийг УИХ-ын Дарга байхад шийдэгдэхгүй байх аа. Яагаад гэвэл, АТГ-ын Энхжаргал даргыг энэ хүн тавьсан. АТГ-ын Дарга яалаа гэж тавьсан хүнийхээ ийм юманд оролцсон гэдгийг тогтоох вэ дээ! Тогтоох сонирхол ч байхгүй... (Төр самардаг нууц технологи. 60 тэрбумын талаар нэвтрүүлэгийн хэсгээс)
2018.08.06 Д.Амарбаясгалан: ...Ганц #60тэрбумын хэрэг гэлгүй ёсзүйгүй нөхдөд бүгдэд нь хариуцлага тооцно... (Тусгаар тогтнолын ордонд хийсэн Хэвлэлийн хурлаас)
2018.08.06 Ц.Даваасүрэн: ...Ер нь бол 60 тэрбумын асуудлыг ярих ёстой. Нэг тийш болгох ёстой. Тэгж байж дараагийн сонгуульд орох ёстой... (МАН-ын Бага хурлын үеэр өгсөн ярилцлагаас)
2018.08.03 М.Энхболд: ...Ээлжит бус чуулган зарлах асуудлыг Хуульзүйн Байнгын хороо авч үзэж байж ярих ёстой гэдэг шийдвэрийг УИХ-ын Даргын зөвлөл хоёр удаагийн хурлаараа ярьсан... (Телевизэд өгсөн мэдээлэл)
2018.08.03 МАН-ын Хяналтын Ерөнхий хороо: ...МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёсзүйн алдаа гаргасан МАН-ын гишүүн М.Энхболдын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцлага тооцож ажиллахыг... МАН гишүүн Ц.Сандуй МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж ёсзүйн алдаа гаргасан байх тул 4.4, 4.5 дахь заалтад заасан хариуцлагыг тооцож ажиллахыг... МАН гишүүн А.Ганбаатар МАН Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.9 дэх заалтыг зөрчиж алдаа гаргасан байх тул 4-р зүйлийн 4.4, 4.5, 6-р зүйлийн 6.6 дахь хариуцлагыг тооцохоор... (МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны 2018.08.03-ны өдрийн 13 тоот Хариуцлага тооцож ажиллах тухай тогтоолоос)
2018.08.02 М.Энхболд: ...намынхаа нэр хүндийг #60тэрбум асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна... (МАН Хяналтын Ерөнхий хороонд бичгээр өгсөн тайлбараас)
2018.07.31 Л.Оюун-Эрдэнэ: ...Эвлүүлэг гэж дүгнэлт гаргахын тулд шаардлагатай бүх хууль тогтоомжийг ашигласан байгаа юм. Энэ дүгнэлт дээр "...дууг дүрсжүүлсэн учраас эвлүүлэг..." гэжээ. Монголд Миеэгомбын Энхболд гэдэг улстөрч мэлзэж болох байх л даа... Хамгийн хортой нь, төр нь дагаж мэлзэж байгаа юм. АТГ нь томилсон хүнээ дагаад мэлзэж байгаа байхгүй юу. Дууг аваад дүрсжүүлсэн учраас энэ бол эвлүүлэг юмаа гэдэг дүгнэлтийг АТГ гаргаад сууж байгаа байхгүй юу... (Мэлзээ төр нэвтрүүлгээс)
2018.07.10 Л.Оюун-Эрдэнэ: ...АТГ болон бусад байгууллагын хувьд томилсон хүнээ хамгаалж байгаа зүйл бол тодорхой болж байгаа... УИХ-ын 25 гишүүн гарын үсэг зурж УИХ-ын Ээлжит бус чуулганыг зарлахаар шийдэж өнөөдөр УИХ-ын Даргад өгөх гэж байна... (Төрийн ордонд хийсэн мэдээллээс)
2018.06.28 У.Хүрэлсүх: ...Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз... (УИХ дахь МАН-ын Бүлгийн хурал дээр хэлсэн үгнээс)
2018.06.28 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд яагаад Нээлттэй сонсголоос эмээгээд, гишүүдийг зуруулахгүй байх тэр зүйлд нь халдаад байгааг би ойлгохгүй байгаа... (УИХ-ын Хаврын чуулган завсарлахаас өмнө Нээлттэй сонсгол явуулах тухай бичигт 19 УИХ-ын гишүүний гарын үсэг цуглуулж дуусах үеэр өгсөн мэдээлэл)
2018.06.27 Л.Оюун-Эрдэнэ: ...манай тусгай алба энхрий хайрт томилсон даргынхаа эвлүүлэг гэсэн мэдэгдлийг нотлохын тулд дууг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэж дэлхийд хосгүй дүгнэлт гаргажээ... (Л.Оюун-Эрдэнийн бичсэн "Хууль засаглах уу? Хувь хүн засаглах уу?" нийтлэлээс)
2018.06.27 О.Баасанхүү: ...Нам гэдэг нэрээр, миний сонгуульд ажилласан юмаа. Энэний төлбөрийг төлье гэж байгаа болвол энэ чинь 60 тэрбум л гэсэн үг шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)
2018.06.20 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд та ёсзүйн хариуцлага хүлээж огцрох ёстой... #60тэрбумтай холбоотой асуудлыг цаасан дээрх байдлаар бус бичлэг дээрх нэр бүхий гурван хүн буюу УИХ-ын дарга М.Энхболд, гэрч Доржзодов, бусад гэрчүүд, хууль хяналтын байгууллага, эхлээд бичлэг эх хувиараа байна гэж нотолсон шинжээчид, хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийхийг УИХ-ын гишүүдэд уриалж байна... (Төрийн ордонд хийсэн Хэвлэлийн бага хурлаас)
2018.06.15 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга #60тэрбумын асуудлаа шүүхээр шийдүүлэхээс нааш би Чуулганд суухгүй... (АТГ үүдэнд өгсөн мэдээллээс)
2018.02.15 М.Энхболд: ...60 тэрбумын асуудалтай холбоотой 2016 оны 6 сард ч би байр сууриа илэрхийлж байсан. Сая сонгуулийн үеэр ч "Энэ бол эвлүүлэг ээ" гэдгийг ч хэлж байсан... Тэр ярианд би бол оролцоогүй. Тэр ярилцлаганд бол би байгаагүй. Энэ бол эвлүүлэг байна аа гэдгийг тухайн үед нь хэлж байсан. Жишээлэхийн бол, "Намын байрны гадна цүнхтэй хандив авчирч өгсөн хүний хандив, хандивын бүртгэл байхгүй болчихсон байна лээ" гэдэг болвол Тусгаар тогтнолын ордонд Намын санхүүжилтийн ажлын хэсгийн хурал дээр миний ярьж байсан яриа л байж байх жишээтэй... (ТВ25 телевизийн Ам нээвэл нэвтрүүлгээс)
2017.12 сар ТЕГ Цэнджаргал:. ...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Гомдол гаргана. Эд мөрийн баримтыг буцааж өгөхгүй... (2017 оны 4 сард mp3 хөгжмийг тагнуулын хэрэгсэлд тооцсон хуурамч дүгнэлт гаргуулсан нь ингээд илчлэгдсэн)
2017.11.02 НПГ Д.Баярмагнай: ...хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар 2014 онд "Шинэ Монгол хаад групп” ХХК-ын байранд Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь МАН-ын 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох, бодлого, стратеги, төлөвлөгөө, санхүүжилт хэрхэн босгох талаарх яриа хэлцэл хийсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн... Одоо энэ аудио бичлэгийг үнэн худал гэх асуудал хамаагүй. Би дээр хэлсэн шүү дээ. Прокурорын байгуулага энэ асуудлыг болоогүй, энэ бичлэг эвлүүлэг, худал зүйл гэж хэлээгүй, дүгнээгүй. Дахин хэлье. Энэ асуудал, яригдсан зүйл нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)
2017.09.22 С.Амарсайхан: ...Худлаа гэхэд дэндүү үнэн. Үнэн гэхэд дэндүү сэтгэл гонсоймоор бичлэг байсан... (НИТХ-ын Даргаас Ц.Сандуйг огцруулах үеэр хэлсэн үг)
2017.09.04 НПГ Ж.Ариунаа: ...Хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Сандуй, Ганбаатар нар МАН-ын ... стратеги, төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон... Легаль Аудио Видео компаниар гаргуулсан шинжээчийн дүгнэлтийг ... нотлох баримтаар үнэлэх боломжгүй... 162 болон 40 минутын бичлэг эх файл нь биш учраас шинжилгээний шаардлага хангаагүй гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)
2017.09.04 НПГ Ж.Ариунаа: Төрийн албыг үнэлж мөнгө босгох тухай яриа уулзалтанд У.Хүрэлсүх, Ц.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар болон А.Ганбаатарын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдоогүй. (А.Ганбаатар 2017.08.17-нд хийсэн Хэвлэлийн хурлаараа худал мэдээлэл тараасан нь ингээд тогтоогдсон)
2017.08.23 Ж.Энхбаяр: ...60 тэрбумтай холбоотой Монгол төрийг худалдсан ийм шившигт явдал болж байна. Хэрвээ монголчууд бид төрөө мөнгөөр худалддаг болж байгаа бол монголчуудын төрд итгэдэг тэр үнэт зүйл нуран унана. Монголын ард түмэн өөр хаашаа хандах юм бэ?! Итгэж байсан төр нь, итгэж найдсан сонгуульд 65 суудал өгсөн МАН нь тэдний итгэлийг мөнгөөр үнэлж зарж байгаа байдал гэдэг бол туйлын ноцтой, Монгол Улсын язгуур эрх ашгаас урвасан, Монголын төрт ёсыг худалдсан, төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг гэж үзэж байгаа... (Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах т