2014 оны 9 сарын 8-ны өдрийн 12:00-13:30 цагийн хооронд шинэ монгол хаад групп ххк-ийн 4 давхарт болсон М.ЭНХБОЛД, Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР нарын уулзалтын АУДИО бичлэг, ФОТО, текст, поверпойнт, эксель файлын хамт

Жич.: 90 минут аудио бичлэгийг татаж авч хадгалах бол ЭНД дарна уу. Поверпойнт танилцуулгыг татах бол ЭНД дарна уу.
Эксель файлыг татах бол ЭНД дарна уу. Текстийн хэвлэх хувилбарыг татах бол ЭНД дарна уу.








Ц.Сандуй /Нийслэлийн МАН-ын хорооны дарга/: Өнөөдөр бид нар таныг урьж Нийслэлийн намын хорооны даргын дэргэдэх багийнхаа үйл ажиллагааг танилцуулна. Цаашдаа бид ямар бодлого, стратегийг бас нийслэлд барих талаар бас товчхон танилцуулъя гэж бодсон юм.

2012 онд та бүхний итгэлээр нийслэлийн намын хорооны даргаар сонгогдсон. Өнөөдөр 2014 он хүртлэх буюу эхний үе шат буюу та бидний дахин сонгогдох хоёр сонгууль өнгөрөх хоёр дахь эхний үе шат гэж тодорхойлсон. Анх энэ ажлыг авахдаа би ямар зорилго тавьсан бэ гэхлээр зэрэг, 2016, 2017 оны сонгуулиар ялалт байгуулах зорилго тавьсан. Намын дарга бол бага алдах ёстой. Байнга урагшилж байх ёстой гэсэн ийм стратегийг сонгож авсан, зөв бодлого, зөв менежмент, эв нэгдэл гэсэн ийм үндсэн агуулгаар ажлаа зохион байгуулж байгаа. Өнөөдрийг хүртэл болвол бас та, таны хэлдэг үг байдаг шүү дээ. Ил гарахгүй. Өнөөдрийг хүртэл манай багийн надад тавьсан шаардлага бол далд хамгаалалтад байх ёстой. Гадна талаасаа тэр 2014 он хүртэл. Одоо 2014-2016 он хүртэлх болвол “шатраар бол ашигтай байрлалыг эзлэх” ийм үе буюу 2016 оны нэгдүгээр сар хүртлэх үечлэл байгаа. Мэдээж 2016 оны сонгуулийн сурталчилгааны өмнө бол хуулийнхаа дагуу явагдана гэж ойлгож байгаа. За, 9 сарын 15-ыг бид нар сонгосон байгаа. Энэ бол намын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн болно.  За, энэ дээр бол сонгуулийн албан ёсны бэлтгэлийн ажлыг эхэлж байна гэж тэрхүү хурал, зөвлөгөөн дээр бол зарлаж бүх хүмүүсийн бэлтгэлийг хангах ажилдаа орно. Сонгуулийн албан бус сурталчилгааг 90 жилийн ойгоороо хийе. Дөрөвдүгээр сарын 27-нд нийслэлийн Монгол ардын намын ерэн жилийн ой болно. Ерэн жилийн ойгоор бид улс орон даяар нилээн том акц хийгээд. Ер нь бол сонгуулийнхаа сурталчилгааг албан бусаар эхэлчихье гэдэг дээр бол ажлаа төлөвлөөд явж байгаа. За, мэдээж 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс сонгуулийн эхлэхлээр хуулийн хугацаанд хийх ёстой ажлуудаа хийгээд, сурталчилгаагаа явуулъя гэсэн ийм. Ганц 2016 онд бид ялчихвал 2017 онд Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийг бид авна гэсэн ийм стратеги, ийм зорилго тавиад ажиллаж байгаа. Ерэн жилийн ойдоо их ач холбогдол өгсөн. Ерэн жилийн ойн төлөвлөгөөг танилцуулъя. Он цаг хугацааны хүрсэн амжилтуудаа цаг хугацааны дарааллаар байрлуулсан. Бодлого стратегийн Тинк Танк стратегийн багийг ажиллуулаад эхэлсэн байгаа. Өнгөрсөн жил ч ажилласан. Нийт 16 хүн байнгын ажиллаж байгаа. Зарим нь бүтэн цагаар, зарим нь бол гэрээгээр ажиллаж байгаа. Улс төр судлаач гурав, стратеги гурав, эрх зүйч нэг, бизнесийн удирдлагаар нэг, эдийн засагч нэг, мэдээллийн технологиор гурав. Яагаад гэхээр бид бүхэн хамгийн их ач холбогдол өгч байгаа ‘’IT” тал буюу ‘’Online’’ орчинд программист худалдаа хийж байгаа. Сэтгүүлч хоёр телевизийн найруулагч нэг хэл шинжээч нэг, орчуулагч нэг, маркетингийн менежер нэг. Багийн дундаж нас 28 настай.

Манай А.Ганбаатар бол багийг ахлаад өнөөдөр явж байгаа. Надад хамгийн их хань болж байгаа. Миний одоо намын даргын зөвлөх, манай тэргүүлэгч А.Ганбаатар маань яг өдөр тутмын ийм үйл ажиллагааг зохион байгуулж байна. Би үдээс өмнө нам дээр ажиллаад үдээс хойш ер нь голдуу энд суудаг. Хүмүүстэйгээ сууж юмаа ярьдаг. Маргааш нь эсвэл долоо хоног, сар сарынхаа ажлуудыг нам дээрээ очоод бодлогоо бариад ингээд явж байгаа, ямар нэгэн байдлаар замбараагүй яваагүй. Бүх зүйл бодлоготой, алсыг харсан ийм үйл ажиллагаа явагдаж байгаа юм. А.Ганбаатар дарга танилцуулгаа хийнэ.

А.Ганбаатар /Ц.Сандуйгийн зөвлөх, Нийслэлийн МАН-ын хорооны УЗ гишүүн, МАН Бага хурлын гишүүн, Шинэ Монгол хаад групп ХХК-ийн захирал/: Намын дотоод хүчин зүйлс харилцан үйлчлэлийн судалгаа. Бид энийг хийхгүйгээр ерөөсөө ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй юм байна лээ. Яагаад гэвэл хаалт хяналт. Та бас зөвөөр ойлгоорой, өнөөдөр бид цөөхүүлхнээ байгаа учраас зөвхөн хэцүү талаа ярих гээд байгаа юм, хүндрэлүүд юу байна гэдгийг. Сайн юмыг олон хүн ярьдаг учраас өнөөдөр энийг яриад хэрэггүй гэж бодож байна. Би ч судлахдаа сайхныг нь судлаагүй, дандаа мууг нь судалсан. Энэ дээр нарийн бүх юмнууд нь байна. Харилцан хүчийг бид бүхэн ямар ч байсан судална гэж байгаа. Намын шат шатны удирдах албан тушаалтнуудын уялдаа холбоо, түүний хүндрэлүүд. Яг үнэнийг хэлэхэд удирдах албан тушаалтнууд аягүй идэвх султай ажиллаж байна. Нэгдүгээрт ажлаа ойлгодоггүй. Эд нар улстөрийн намын гэдгээ мэддэг болохоос биш яаж ажиллах арга барилаа мэддэггүй. Нөгөө талаар ажлаа сайн ойлгодоггүй, хэлбэр төдий маш муу гүйцэтгэдэг. Хүнтэй ажиллах туршлага аягүй бага, үүнийгээ хүнтэй ярих, инээх, найзлах мэтээр ойлгодог. Намын асуудал гэж арай өөрөөр хэлбэр байдаг. Номон дээрээс ч гэсэн уншиж байсан. Удирдах арга барил гэдэг арай өөр. Дээр нь маш их амбицтай, чадвар муу, хийгээгүй байж хийсэн гэж намын дарга гишүүд худлаа хэлж хэлбэрддэг. Энэ бол дээд цэгтээ хүрчихсэн. Хийсэн гэсэн ажлуудыг нь араас нь судлуулаад үзэхэд огт хуруугаа ч хөдөлгөөгүй байдаг. Тэгсэн хирнээ цаасан дээр аягүй их байдаг. Хийсэн юм шиг ярьдаг, пээдийдэг. Ийм улсууд аягүй их байна. Үүний хор хохирол юу гэвэл. Намын өсөн нэмэгдэх, ялалт байгуулах, нам тогтворжиход энэ аягүй хортой. Хүмүүс худлаа итгээд байна. Нээрээ болчихсон байгаа гэж бодоод байдаг. Яг үнэндээ газар дээр буугаагүй гэдэг нь уналт буюу хөөсрөлт. Ер нь бол ямар ч чадваргүй хүмүүсийн хүрээлэлтэй. Чадвартай хүмүүсээс өөрсдөө айдаг. Хүчтэй чадвартай хүмүүс байхаар энэ миний дээр гарчихна. Надаас илүү явчихна гэдгээсээ айгаад тэр улсуудаа дардаг. Тэр улсуудаасаа зугтдаг. Чадвартай хүмүүсийн хүрээлэл бага. Нам дотор энэ бол бүр баталгаатай. Намын дэмжлэгээр нэр хүнд, боломжтой гэсэн хирнээ хүнд хэцүү үед мөнгө санхүү бүр болдоггүй юмаа гэхэд өөрийнхөө оролцоогоор дэмжих дэмжлэг аягүй муу. Бүр зайлсхийж зугтана. Энийг бол гомдох бол бүр багадахаар асуудал байгаа байхгүй юу. Эдгээр хүмүүстэй хариуцлага тооцож эхлэхэд болж байнаа гэж би ойлгож байгаа. Удирдах ажилтны ёс зүй муу, улс төрийн ажлыг хэрүүл, тэмцэл гэж ойлгодог. Юм л бол амбицаа гаргаад хэрэлдээд л, тэмцэх гээд л, муудалцах гээд л, нэг нэгнийгээ буруутгах гээд байдаг юм биш. Харин хол ч ухаанаар еще яаж нэгдэж нийлж ажилтанд хүрэх ёстой вэ гэдэг талаар ярих нь бага байна. Дунд доод шатны уяалдаа холбоо муу. Ажилтай нь танилцаж үүрэг даалгавар өгч, биелэлтийг нь ерөөсөө шалгадаггүй. Нийслэлийн намын хороо, дүүргүүд, намын олон шатны байгууллагууд өөрсдөө том аппарат байгаа байхгүй юу. Ийм хүмүүсийг юу сэргээдэг вэ гэхээр удирдах зөвлөл, намын нарийн бичгийн дарга нар, энэ олон байгууллагууд өдөр тутмын үйл ажилгааг нь хянадаг. Хянах биш танилцдаг. Долоо хоногт та бүхэн юу хийсэн бэ? төлөвлөгөөгөө гаргаад ир. Төлөвлөгөөний дагуу ажил чинь явж байна уу? гээд ингээд амьтай болгоод ирэх юм бол энэ улсууд ичсэндээ ч юмуу хүн юм чинь хариуцлага хүлээгээд эхэлнэ. Ийм уялдаа холбоо нь аягүй бага байна. Тэгэхлээр доод шатны ажил явахгүй гэсэн үг. Намаас гаргасан ерөнхийлсөн төлөвлөгөөгөөр ажилладаг. Өөрсдөө ажилдаа төлөвлөгөө ерөөсөө хийдэггүй. Ерөнхий төлөвлөгөөг хараад, өөрсдөө задлаад, бид цаашаа ингэж ажиллах ёстой гэсэн төлөвлөгөөгүй ерөөсөө байхгүй. Энэ бол аягүй дутагдалтай. Нөгөө талаас намаас өгсөн албан тушаалын үнэ цэнэ үүрэг хариуцлагыг ухамсарладаггүй зөвхөн нэр хүнд карьерт хүрэх боломж мэтээр эднүүс харж байгаа. Хамгийн гол нь ичихгүй үүнийгээ хүмүүс дунд ороод ярдаг. Би ирээдүйд ингэнэ, ирээдүйд тийм болно гэж яриад байгаа байхгүй юу. Энэ ямар муухай юм болж байна вэ гэвэл, энэ намыг дотоод талаасаа, гадаад талаас нь муухай харагдуулаад байгаа юм.

Намын дэргэдэх төрийн бус байгууллуудыг шинэчлэх. Төрийн бус байгууллагуудтай юм яриад ч хэрэггүй. Төрийн бус байгууллага гэдэг бол угаасаа намын гол тулах хүч нь байдаг. Нийгэмтэй харьцаж байгаа гол тулах хүч нь. Гэтэл өнөөдөр тийм юм байхгүй. Төрийн бус байгууллагыг боловсролтой, нэр хүндтэй, чадварлаг, ямар нэгэн бүлэглэл, эзэнгүй, амбиц мөнгөнд автаагүй, урвагч зангүй, удирдах авъяастай, ирээдүйтэй залуу хүнээр солих нь бүр үнэндээ чухал. Одоо 2016 оны сонгуульд ялаад буух юм уу? эсвэл еще хорин хэдэн он хүртэл Засгийн эрхийг барих юм уу?, Монголыг хөгжүүлэх юм уу? гэдэг асуудал бол төрийн бус байгууллагатай холбоотой.

Бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, менежментийг өөрчлөх. Одоо ямар ч менежмент байхгүй, бүтэц байхгүй. Биднүүс зүгээр ярьдаг болохоос ‘’Бид нар холоос ном гэж хараад, дотроо ямар ч хуудасгүйтэй адилхан’’. Намтай харьцах бодлого, тогтолцоог шинэчлэх, шинэ түвшинд гаргах. Намаас удирдах албан тушаалд дэвшүүлэх бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Тэд төрийн бус байгууллагын ерөнхийлөгч болохийн төлөө байдаг. Намаас нэг албан тушаал квотоор гарахын л хэрэгцээ байгаа болохоос биш. Үнэхээр юм хийе гэж өрсөлдөж байгаа хүн нэг ч алга. Энийг биднүүс өөрчлөх хэрэгтэй. Энэ бодлогыг биднүүс өөрчилчих юм бол эднүүс тэр лүү биш ажиллахын төлөө тэмцдэг болно. Гишүүд дэмжигчид рүү чиглэсэн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх ямарч төлөвлөгөө байхгүй. Зөвхөн хэдхэн намынхаа гишүүд дотор л ажил нь явдаг болсон. Тэр нь бүр 100 хүрэхгүй хүмүүсийн дотор явна. Тэгээд /НАМЗХ гэх мэт ТББ-ууд/ өөрсдийгөө арван мянган хүнтэй гэж яриад байдаг байхгүй юу. 20мянга, 30мянга гээд. Яг ний нуугүй хэлэхэд тэр нь зуу хүрэхгүй хүмүүсийн дотор /НАМЗХ гэх мэт/Ерөнхийлөгчийнх нь ажил явдаг. Санхүүгийн схемийг боловсруулах хэрэгтэй. Жишээлбэл, төрийн бус байгууллагынхан нэг ажил зохион байгуулах, хурал цуглаан хийхдээ дарга нь /мөнгийг/ гаргадаг. Тэгээд /мөнгө гаргаснаараа/ бусдыгаа дарамталдаг. “Би гаргаж байгаа, би мөнгийг нь гаргадаг, та нар юу юм”.  Энэ бол хамтын ажиллагааны бүтэц биш. Санхүүг хамтруулаад гаргах юм бол уг ажил сайн болно. Схемийн нь хийж өгөх ёстой. Схем хийж өгөх юм бол ажиллачихна. Схем гаргахгүйгээр ажил явахгүй.

Намын бүх шатны ажлын албаны бүтцийн өөрчлөлт хийх. Энэ бол аймаар хүнд байгаа. Энхболд ахаа, та бүр нарийн задаргаагаар нь унших юм бол айдас чинь хүрнэ. Намын бүтэц зохион байгуулалтыг хийх хэрэгтэй. Яагаад гэвэл итгэл даах намд тууштай хүмүүсийг ажлын аппаратад ажиллуулмаар байгаа байхгүй юу. Ни нуугүй хэлэхэд хувь хүний мэдээлэл, намын мэдээллийг эсрэг намд зарах аягүй олон хүмүүс байна. Бүр тэр зуун хувь /үнэн/. Хэн нь ч /өөрт нь/ мөнгө өгөх юм бол бүгдийг нь аваачаад зарна. Бид ийм тогтворгүй, бодлогоо хадгалуулж байна шүү дээ энэ улсуудад. Хүний нөөцийн мэдлэг чадвар итгэл даах түвшинг тогтоогоод, ажилд нь тавих хэрэгтэй. Төв намын байрны түрээсэлж буй байгууллагуудыг сайн судлах хэрэгтэй. Э.Бат-үүлын хар пиарийг хийдэг хүмүүс манай гурван давхрыг түрээсэлж байвал яах уу. Бид өөрсөн дотроо дайснаа оруулчихсан. Тэр тэр өрөө хамгийн их хоолтой, хамгийн их архитай газар. Манай НАМЗХ-ын бүх залуучууд тэр өрөөгөөр орж архи ууж, шатар тоглож, пан гөрж байна. Эд юу ярьж байна, хэдий нуусан ч бүх юмаа ярьж байгаа байхгүй юу. Тэнд юу бичиж байна. Яг тэр Э.Бат-үүлын хар пиарийг манайхаас аваад бичиж байна. Энийг сайн бодох хэрэгтэй. Хүний нөөцийн бодлогыг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Намын ажлын албанд ажиллаж байгаа энэ улсууд дээр анхаарал тавих, ар гэрийг нь судлах хэрэгтэй, өрийг нь судлах хэрэгтэй, сонирхлыг нь судлах хэрэгтэй. Сайн хүмүүс аваад боломжийн хангамжтай болгоод ингээд ажиллуулбал намын мэдээлэл алдагдахгүй. Өнөөдөр манайхан ярьж байна. Өглөө нь ярьсан юм орой ардчилсан нам дээр оччихсон байдаг байхгүй юу. Манай дээр ч гэсэн ярьж байсан юм, тэргүүлэгч дээр ч гэсэн ярьж байсан юм өдөр нь /ардчилсан нам дээр/ оччихсон. Тэнд бас бид нарын хүн байна шд. Та нар ийм зүйл ярьсан юм уу гээд ярьж байгаа байхгүй юу, ямар хурдан очиж байна. Харин тийм, наад ‘’шимэгч’’-ээ зайлуулаач танайх наанаасаа гэж хэлдэг. Иймэрхүү судалгаа хамгаалалттай холбоотой. Бидний бол өөрсдийгөө хамгаалах нь аягүй чухал. Одоо сонгууль ойртож байгаа энэ үед биднүүс аягүй чухал байх ёстой.

Нийслэлийн Монгол ардын намын хорооны 2014-2016 оны хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө. За энийг бол биднүүс ерөнхийдөө боловсруулсан байгаа юм. 2014 оны дөрөвдүгээр сарын 21-нээс, найм дугаар сарын 15 хүртэл нийслэлийн хороог зогсоо гэсэн үүрэг өгсөн байгаа. Битгий ажилла. Ерөнхий нам дээр явагдаж байгаа ажил байна шд далдуур ажил. Далдуур хийгдэх ажиллагаагаа зогсоогоод ерөнхий хийгдэх ажлаа явуулсан. Энэ дээрээс бид юу харах гэсэн бэ гэхээр Нийслэлийн намын хороог зогсоовол биднийг муулсан хүн хэр их байна. Ямар реакц гарч байна. Тэр байтугай таниас ямар реакц гарах вэ гэдэг хүртэл бүх судалгааг, шат шатанд хийж үзсэн. Баярлууштай нь та биднийг үргэлж хамгаалсан, үргэлж дэмжсэн. Ц.Сандуй бид хоёр аягүй их юм ярьж байсан. Биднийг харж байгаа юм байна. Бидэнд их найдвар байна. Бид сайн ажиллах ёстой. Гэхдээ Ц. Сандуй хоёрдугаар сараас тэвчээгүй. Би дарга руу яримаар байна. Мсж бичмээр байна гээд болдоггүй. Би үгүй ээ чи тэсээд л байж бай. Ямар ч байсан энийг л харах ёстой, бүх шатанд нь судалгааны үр дүн дээр бид нар ямар хүнтэй хамтарч ажиллах вэ, ямар хүний сэтгэлгээг өөрчлөх вэ, яаж цаашаа ажиллах ёстой вэ гэдэг дүр зураг гарч ирнэ. Тэгээд ийм судалгаа гаргаж ирсэн. Монгол ардын намын удирдах алба, лидерүүдийн гүйцэтгэх судалгаа. Монгол ардын намын шат шатны байгууллагуудын үйл ажиллагааны давуу болон сул тал гэдэг дээр давхар судалгаа хийсэн. Манай дээр яг үнэнийг хэлэхэд аягүй эмзэг. Дүүргийн намын хороо гэхэд хоёр гуравхан хүний хооронд юм ярьдаг, бусад нь зальддаг биднүүсийг. Тэднүүс түүнийг мэддэг. Энэ бол товчлол нь, надад найм есөн хуудас бүх юм байгаа, хүн хүн дээр давуу болон сул талууд нь байгаа.

2014 оны найман сараас 15-наас 2015 оны арван хоёрдугаар сарын 31 хүртэл. Нийслэлийн дүүргүүдийн намын хорооны шинэчлэсэн бүтэц. Ер нь бол бид нар бүгдийн өөрчлөнө. Тэгэхдээ бид юунаас эхлэх хэрэгтэй вэ гэхээр нийслэл, дүүрэг бүхний боловсон хүчингээс тестийн шалгалт авна. Тэр хүн ямар мэдлэгтэй юм, түвшин, чадвартай тэр дотроо бүлэглэлийг тогтоохоор оролцох нууц хэдэн хүнийг оруулчихсан байгаа. Тэгвэл бараг илрээд гараад ирнэ. Нөгөө талаар тууштай юмуу туушгүй юмуу гэдэг нь илэрээд гараад ирнэ. Доод түвшинд байгаа хүмүүс дээшээ ахиулах сургалт явуулая. Дунд түвшинд байгаад нь дээшлүүлье. Гүйцэтгэлийн менежментэд тулгуурласан чадвартай боловсон хүчинтэй, оновчтой бүтэц зохион байгуулалтыг хийчихье гэж байгаа. Эхлээд хүмүүсээ сонголтоо хийж аваад, сургалтаа явуулж цэгцлэнгүүтээ хуриарлалтыг хийнэ гэж байгаа. Энэ түвшинд энэ хүмүүс ажиллавал чадах юм байна гээд. Яг үнэгийг хэлхэд сонгуульд бол ‘’цэрэгт бол снайпер хамгийн түрүүнд очоод хамгийн том даргыг нь бууддаг’’ бүгд зохион байгуулалттай. Яг тэрэн шиг бид зохион байгуулалттай явъя гэж бодоод байна. Гол нь мэргэшсэн зургаан хүнтэй пиарын ухуулагч багийг дүүрэг бүхэнд одооноос хийх хэрэгтэй. Энэ хүмүүс сонгууль болоход зургаа салаад хоёр хоёр үүрийг хариуцаад үүрийн дарга нарыг барьж аваад яг үнэхээр юм аа тараагаад байна уу, яаж явах ёстой юм зарчмынхаа дагуу нийслэлийн намын хорооны пиарын бодлоготойгоо нэгдэж явна. Тэгэхгүй болхоор эзэнгүй болчих гээд байна. Найз нөхдөө гуйгаад аваачаад тавьдаг нөгөөдүүл нь хоол идээд, инээгээд нарийндаа сонгуулийг мэдэхгүй, сонгуулийн пиарыг мэдэхгүй. Биднүүс ч гэсэн ийм юманд тулж л байсан. Зүгээр л дайраад байдаг, юм тараагаад гүйгээд байдаг. Ямар бодлогоор явах ёстойгоо, нөгөө талаа хэзээ муулах, хэзээ юмаа тараагаад явхаа мэдэхгүй. Энэ ажлуудыг хийснээс зорилтот үр дүн бол нийслэл, дүүргийн намын хорооны мэдлэг менежмент сайтай улс төрийн мэргэшсэн чадварлаг багийг бүрдүүлэхэд чиглэнэ. Орчин цагийн улс төрийн менежментийн онолд тулгуурлагдсан бүтэц зохион байгуулалт бүхий намын хороог бий болгох.

Ц.Сандуй: Оролцоог нь бид нар юу яацан байгаа.

А.Ганбаатар: Оролцоог нь бид нар ингэчихсэн байгаа. Одоо энэ дээр..

Ц.Сандуй: Энэ ажил хэн, хаана ямар оролцоотой байх юм гэдгийг оруулчихсан байгаа

А.Ганбаатар: Одоо жишээлбэл, МАН УЗ арай оролцоо байхгүй байна л даа. Яагаад гэвэл Нийслэлийн намын хороо энийг зохион байгуулж нийслэл хотдоо хийх ёстой. Ингээд бүх л оролцоо. Энэ бол ажиллах схем. Энэ дээр бүгд ажиллах схем нь цаг хугацаатайгаа, ямар үед холбогдож ажиллах ёстой юм, ямар чиглэлээр эднүүс явах ёстой юм гэдэг нь бүгдээрээ байж байгаа. Жишээлбэл, Монгол ардын нам удирдах зөвлөл яаж ажиллах юм. Энэ доор нь цаг нь байж байна. Ямар үйлдэл хийх ёстой юм, бүгдийг нь, оролцоог нь хүртэл задлаад өгсөн. Энийг хараад л ажлаа яаж явуулах гарын авлагатай. Энийг тайлбарлавал аягүй их. Энийг зайлшгүй хийж өгөх ёстой. БҮх уялдаа холбоог нь хийж өгөхгүй болхоор нэг хэлчихээр хийж чадахгүй, тэдэн сарын тэднээс монгол ардын нам ийм юм хийх ёстой гээд гараад ирчихсэн байна шд, яг л тэрийгээ хийх ёстой. Бид тэрийгээ шахна. Шаардаад л та энийг л хийх ёстой гэнэ.

Ц.Сандуй: Нэгдсэн удирдлага зохион байгуулалтанд орно.

А.Ганбаатар: Тийм. 2014 оны найман сараас 2016 оны долоон сар түртэл. Нийслэлийн намын хорооны арван зургаан он хүртлэх үйл ажиллагааны санхүүжилтийг бүрдүүлэх. Санхүүжилтийн хороог байгуулж, санхүүжилтийн нэг, хоёр, гурав дугаар схемийг гаргана. Энэ нь нэг схемээр гарч болохгүй яагаад гэхээр он тоолол өөрөө хол. Сонгуулийн үеэр бид шал өөр схем ажиллуулна. Сонгуулийн үед бид ямар схем ажиллуулдаг вэ гэхээр тараадаг, асар их мөнгө бий болгох, сонгуультай үеэр хүмүүсийн амбицыг ашиглаж мөнгө босгох гээд олон юм хийх болно. Одоо бол намын үйл ажиллагааг 2016 он хүртэл авч явахдаа үндсэн татваруудыг алдахгүйгээр хураамаар байна. Манай том нам ч хурааж чадахгүй байгаа, нийслэл ч хурааж чадахгүй байгаа. Тэгэхээр энийг хураадаг болгох нь чухал. Санхүүгийн схем, механизмаа зөв хийгээд өгөх юм бол зайлшгүй өгнө. Өгч чадахгүй бол бид хариуцлагын тогтолцоог оруулж өгөх хэрэгтэй. Тэрийг нийслэл дээр бол тэргүүлэгчдээр хэлэлцүүлээд энийгээ ингэхгүй бол бид ингэнэ гээд. Дээр нь ч гэсэн таны хэлж байсан үг байдаг. Хийсэн нь шүү. Одоо бол хариуцлагыг бид нар тооцно шүү гээд тэ? Энэ зарчмыг бид явуулна л гэж үзээд байна. Энэ бүгд албан ёсны хандивуудыг цуглуулж үйл ажиллагааг дэмжих. Нийслэл дүүргийн намын хороодын тогтвортой үйл ажиллагааг хангахад санхүүгийн чадавхыг тогтвортой болгох. Намын шат шатны бүх гишүүдийн намын үйл ажиллагааг хөрөнгө санхүүгээр дэмжих үйл ажиллагааг идэвхжүүлэх, төлөвшүүлэх юм. Сүүлдээ энэ ном болж гарна. Жишээ нь энэ ажил намын гишүүчлэлийн татвар, шат шатны сонгуультны хураамж, урамшуулал, намын суудлын мөнгө бүрдүүлэх. Санхүүжилтын хорооныхоо схемтэй эднүүс задраад ирнэ. Яаж яаж хэдэн сараас хэдэн сарын хооронд яаж хураах ёстой билээ, бүгд шахаад явна. Тэгээд санхүүгийнхээ хороог бий болгочихоод схемээ бий болгочихонгуутаа намын ажлаа энэнтэйгээ уяад өгчих байхгүй юу. Яагаад гэвэл санхүүжилтийн хороо ажиллахгүй л бол ажил зогсох гээд байгаа байхгүй юу. Зогсох юм бол тэр хүнтэй хариуцлага тооцно. Энэ бол үйл ажиллагааны цаг үетэйгээ холбосон схем нь. Хэд хэдэн хувь оролцох нь бүгд байж байгаа.

2014 оны есдүгээр сараас 2016 оны долдугаар сар хүртэл сөрөг хүчнүүдийн эсрэг акцууд байнгын явж байна. Бид нар хувиа л өөрчлөх болохоос биш, байнгын. Нийслэлийн засаг даргын эрх зүйн зөрчилтэй тушаал шийдвэрүүд, данхар бүтцийн эсрэг акц. Нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт түүний үрэлгэн хөрөнгө оруулалтын талаарх акц гээд л бүгд гарна. /Доржзодовт зааварлаж байна/. Нийслэл дээр Ц.Сандуй даргын хэмжээнд нийслэлийн хөгжлийн юу гэж гаргаж ирж байгаа.

Ц.Сандуй: Нийслэлийн хөгжлийн зөвлөл.

А.Ганбаатар: Хөгжлийн зөвлөл дээр бид нийслэлд урьд нь энэ чиглэл дээр ажиллаж байсан. Ирээдүйд ажиллах ийм улсуудаа цуглуулаад та судалгаагаа хийгээд гаргаад ир. Бид нар тэрийг пиар болгож явуулна. Дүүрэг мүүрэг гээд хаана байдгийн бид бүгдийг нь босгоно. Юм хийнэ. Тийм учраас та энийг л судла, өөр юм хэрэггүй. Эрүүл мэндийн чиглэлээр явсан бол эрүүл мэндийн алдаа дутагдалтай юмыг яах байсан гэдгийг та судлаад, материалаа өг. Бид нар бүгдийг нь тийм хэмжээнд явуулна гэж байгаа. Үүнээс зорилтот үр дүн бол нийслэлийн төр, засаг захиргааны байгууллагаас явуулж байгаа шударга бус нийгмийн хувиарлалт, Монгол улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн зөрчиж буй мэдээллийг нийт иргэдэд хүргэж нэгдсэн ойлголттой болгох. Хүмүүс нээрээ эд нар чинь муу юм, буруу юм хийгээд байгаа юм байна шүү гэдэг ойлголтыг л нийгэмд тарих хэрэгтэй. Шууд ургац авч чадахгүй. Одоо бол бид нарт хугацаа байна. Гэхдээ тайвширч болохгүй. Хэрэв тайвширвал ирээдүйд хожигдоно. Тэгэхлээр жоохон яаруу. Нийгэмд тулгамдсан олон чиглэл, акцуудыг хэрэгжүүлснээс эрх баригчдын алдаатай бодлогыг засах, зөв санал санаачлалыг дэвшүүлэх, монгол ардын нам чадварлаг боловсон хүчинтэй, зөв бодлоготой, нийгэмд тулгамдсан өнөөгийн асуудлыг шийдвэрлэх чадвартай, тулхтай нам гэдгийг харуулна. 2016 он хүртэл бид нар энийг л хийнэ.

Одоо Э.Бат-Үүлтэй холбоотой бүх захирамжуудыг бид авсан. Үүнд бид судалгаа хийгээд явж байна. Нийслэлийн засаг даргын 2016 оны А захирамжийн дотоод томьёолол гээд. Бид бүгдийг нь гаргасан. Одоо бид мониторингоо хийгээд. Энэ нөхрийг юу юугаар нь цохих вэ, нөгөө хүүхэд мүүхэд гээд байна шүү дээ, тээ. Бүх асуудлуудыг гаргасан.

Ц.Сандуй: Нууц мууц захирамжуудыг нь олчихсон.

А.Ганбаатар: Бүх нууц захирамжуудыг олсон.

М.Энхболд /МАН-ын дарга/: Нууцын зэрэглэлтэй олон захирамжууд гаргасан юм уу?

Ц.Сандуй: Тэр нөгөө онлайн дээр тавихгүй байгаа шүү дээ.

А.Ганбаатар: Тавихгүй тэр захирамжуудыг бүгдийг нь олчихсон. Энэ бүх юмнуудаа бид цуглуулж байгаад одоо энэ дээр мониторинг манайхан ажиллана. Ямар ямар юмаар нь акц хийх вэ, 2016 он хүртэл дарвайтал нь нүднэ. Ц.Сандуйгийн хэлдэг үг байдаг. ‘’Энийг зөв хийх юм бол Э.Бат-Үүлийг нэрээ таттал нь үзнэ шүү цөмөөрөө’’ тэгэхээр нь би инээгээд тэгэх үү тэр гэсэн чинь ‘’Үгүй ээ, үзнэ’’ гэж байгаа.

Ц.Сандуй: 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үзнэ гэхээр нь "Та одоо оролцоод хэрэггүй дээ" гэж хэлнэ.

А.Ганбаатар: Та оролцвол бүр балрах юм биш үү гэтэл нь хийе гэж байгаа. За энэ Медиа группийн үйл ажиллагааг бэхжүүлэх нийгэмд хэрэглээ болгох. Бидний сонгуулийн гол дэмжлэг энд яваа. Манайх телевиз багатай гэхдээ биднүүс сонгуульд орохдоо манай намд харъяатай, манай намын гишүүд дээр байгаа телевизүүдийг сүлжээ болгож ашиглана. Тэгэхгүйгээр нэг нэгээрээ дураараа хийх юм бол энэ худлаа. Сүлжэ болгоно. Нийслэлийн хэвлэл мэдээллийн алба, том намын хэвлэл мэдээллийн алба нийлж байгаад сүлжээ болгож ашиглана. Бид нар дандаа зохиолтой явах хэрэгтэй энэ дээр. Олон нийтийн сүлжээнд тулгуурласан телевизийн нэгдсэн системийн үүсгэх, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх кабелын телевизтэй холбоно, 2015 онд Миний Улаанбаатар телевизийг олон нийтийн телевизтэй энэ зэрэгцэхүйц телевиз болгоно. Энэ бүхнээ 2015 он хүртэл хийнэ. Одоо дээр хоёр том студи баригдах гэж байна. Доор дууны студи нь баригдана. Энэ бидний гол зэвсэг. Гэхдээ нэг телевиз бол чадахгүй, бүгдээрээ сүлжээ болж ажиллах ёстой. Ер нь бол мэдээлэл нэг телевизээр хүрдэггүй. Гурваас таван телевизэд нийгэмд хүрдэг гэсэн байдаг.

Ц.Сандуй: Дараа Медиа хаус гээд дэлгэрэнгүй танилцуулна.

А.Ганбаатар: Олон нийтийг хамарсан баяруудын нэгдсэн арга хэмжээг зохионо. Дүүрэг болгоны Засаг дарга нар ирэхээрээ юу гэдэг вэ гэхээр ’’Би одоо хорин сая төгрөгөөр цагаан сар хийчихлээ шдээ’’ гэдэг. Үнэн яриад байгаа юм уу, худлаа яриад байгаа юм уу. Окей, би хэлж байгаа, "өндөр хэлсэн үнийг нь аваад байгаарай" гээд. "Төсвийг нь гаргуулаад аваад бай" гэж. Тэгээд дараа нь яах ёстой вэ гэвэл, тэд нар яадаг вэ гэхээр арав хорьхон хүн юм уу, гуч дөчхөн хүнийг цуглуулчхаад тэрийгээ ажил болгоод яриад байдаг. Тэр нь тэр дүүрэгтээ ч мэдэгдэхгүй байгаа байхгүй юу. Бүх баяр ёслолыг бид улсын хэмжээнд акц болхоор хийх ёстой. Нийслэлд зохион байгуулаад, дүүргүүдийн тэр гаргаад байгаа тэр хорь хорин сая төгрөг гаргаад байна гээд тайлангаа өгөөд байна шд. За хорь хорийг гаргадаг юм бна. Тэр хорь хорийг нааш нь өгчих. Дээр нь нийслэлийн намын хороо мөнгө нэмээд улсын хэмжээнд бөхийн өргөөнд эхчүүдийн баярыг хийчихье. Эсвэл стадионд том хэмжээнд хийчихье. Тэгвэл бүх телевиз очно. Ганцхан тэр нам гэхгүй, бүх телевиз очиж байна, очихдоо гурав дөрвөн мянган хүн очиж байна. Энэ нь өөрөө улсыг өөрчлөх, улсад сайн мсж өгөөд байгаа ажлууд байхгүй юу. Тэгэхээр жижиг энд тэнд чүдэнз зурсан юм шиг ажил хийхгүйгээр том том гал дүрэлзсэн ажил хийх хэрэгтэй. 26-нд нэг үйл ажиллагаа болсон шд. Циркэд болсон. Та бол бүр дуустал нь суусан. Тэгэхэд тэр үйл ажиллагааны дараа Э.Бат-Үүл, ардчилсан намынхан бүгд хөдөлсөн. Тэрний дараанаас эхлээл ерөөсөө долоо хоногийн дараагаас бүх ажиллагаа эхэлсэн. Сэрэл өгөөд байхгүй юу. Нөгөө талдаа тийм цохилт өгч байна гэдэг бол манайд аягүй сайн мэдээлэл. Энэ бол үйл ажиллагаа сайн болсон байна гэсэн үг. Дандаа тийм хэмжээний үйл ажиллагаа хийх хэрэгтэй. Жижиг сажиг юм хийгээд ерөөсөө хэрэггүй. Тэгээд ард түмэнтэйгээ бид яагаад золгож болохгүй гэж. Өнөөдөр бид ордонд золгочихдог юм байгаа биз. Тэгээд яагаад том намын дарга, нийслэлийн намын хорооны дарга дүүргийн улсуудтайгаа, тийм үү, нэгдсэн золголт хийж болохгүй гэж. Энэ чинь өөрөө нийгэмд аягүй сайн ойлголтыг өгдөг. Жижиг юм хийснээс томоор хийх тусам л, телевизээр гарах тусам л иргэд “Өө энэ нам ард түмэн рүүгээ болчихсон юм байна шд” гэж ойлгоно.

Ц.Сандуй: Сая наадмаар бид нар яах гэж байлаа тийм ээ.

А.Ганбаатар: Тийм. Наадмаар бид нар хийх гэж байсан. Бүх арга хэмжээг нэгдсэн аргаар хийх хэрэгтэй. Нөгөө талаас залуучуудтайгаа ‘’IT’’ чиглэлээр интернет орчингоор дамжуулж нэлээн холбогдоно. Бид ерөөсөө тоодоггүй энэ тэнэг "баярууд’’ гэдэг зүйлүүдийг хийж эхлэх хэрэгтэй. Яагаад вэ гэвэл, энэ төрийн бус байгууллага байна, НАМЗХ байна, Монголын оюутны холбоогоор дамжуулаад залуусын тэмдэглэлт баяруудыг хийх хэрэгтэй. Жишээ нь, төгсөлтийн баяр, есөн сарын нэгэн, маскарада шоу, валентин, дугуй болон явган аялал гээд иймэрхүү юмнуудыг зохиогоод л байх хэрэгтэй. Нийслэлийн намын байгууллагын үүссэний 90 жилийн ойн баяр одоо 2015 онд болох гэж байна. Энэ бол яг биднүүсийн сонгуулийн ажил 100 хувь эхэлж байгаа юм. Энэнээс хойш дандаа сонгуулийн ажил. Ерөөсөө л дайраад л байна. Дөрвөн сараас хойш. Иймэрхүү зохион байгуулалтад орно. Монгол ардын намын нэр хүндийн олон нийтэд өргөх, итгэлийг нь авах, дэмжигч сонгогчдын хүрээг тэлэх, залуучуудын дэмжлэгийг авах үйл ажиллагаа руу энэ чиглэх юм. Энэ бол 2016 он хүртэл байнгын хийгдэж байх ёстой. Нийслэлийн намын байгууллагын газрын асуудлыг шав тавьж шийдэх гэж байгаа. Энийг Э.Бат-Үүл рүү нийслэлийн намын хорооны дарга албан бичигээ өгчихсөн. Ер нь шийдэгдэх байх. Нацагаатай ярьчихсан. Ер нь бол бид шийдвэрийг авах ёстой. Нийслэлийн намын хорооны 90 жилийн ойгоор шаваа тавиад. Ёстой олон нийтийнхээ дэмжлэг, хуримтлалыг цуглуулаад Нийслэлийн намын хорооны өөрийн гэсэн байртай болж авах хэрэгтэй юм байна.

Ц.Сандуй: Ц.Сандуйгийн үед байргүй болсон

М.Энхболд: Ц.Сандуйгийн үед намын байргүй байсан

Ц.Сандуй: Тийм. Ц.Сандуйгийн үед намын байртай болсон гээд л...

А.Ганбаатар: Аа одоо харин Ц.Сандуйгийн үед өөрийн гэсэн байртай болсон гээд

М.Энхболд: Ер нь бол Лениний музейгээс нүүдэг бол буруу болсон. Би бол тэрийг бол буруу гээд би хэлж байсан, тээ.

А.Ганбаатар: Тийм хамгийн том алдаа.

Ц.Сандуй: 90 жилийн ойгоороо шав тавья гэж байгаа.

А.Ганбаатар: Мэдээллийн санд тулгуурлагдсан судалгаа шинжилгээнд нэгдсэн тогтолцоог үүсгэнэ гэж байгаа. Монгол ардын нам, нийслэлийн нам хорооны хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрүүдийг тогтмол дүн шинжилнэ. Энэ мониторингийг бид хийхгүйгээр яг ний нуугүй хэлэхэд юу хийгээд байгаагаа бид ойлгохгүй. “Толинд харахгүйгээр, нүүрээ хардаггүй гэдэг шиг”.  Энэ мониторинг бол байх хэрэгтэй. Моунт Эвэрэст гээд мониторингийн багийг энд байгуулсан. Биднүүс ажиллаж байна. Тэгэхдээ энэ баг бол хоёр гурван чиглэлээр. Бүх үйл ажиллагаа дээрээ мониторинг хийх ёстой. Улирал, хоёр сар зарим тохиолдолд сараар ч хийж болно. Нийслэлийн эрх баригчдийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа бодлогын алдаанд мониторингийн шинжилгээ хийж тайлан гаргана. Нам руу ч бүх тайлангаа өгнө. Энд ямар алдаа ирээдүйд гарах нь вэ гэдгийг бүгдийг нь мэргэжлийн хүмүүс гаргана.

2015 онд хийгдэх мэдээллийн нэгдсэн дата бааз бүхий хяналт дүн шинжилгээний төвийг байгуулж сонгуулийн үйл ажиллагааны бэлтгэлийг хангах гэж байгаа. Сонгуулийн үеэр 8 сар дотор бид аягүй эрчимтэй ажиллах хэрэгтэй. Сонгууль өгөх хугацаа хүртэл 8 сар. Энэ дээр бол асар сайн мэдээлэлтэй. Асар хурдан хувирдаг, хөрвөдөг, аргаа өөрчилдөг, реакциа авдаг ийм хэмжээнд бид ажиллах ёстой. Тэгэхлээр тэр мэдээлэл нь аягүй чухал. Дүн шинжилгээ хийхгүй бол ерөөсөө ажил явахгүй. Судалгаа шинжилгээний олон жилийн сан бүрдүүлэн ухаалаг технологижсон судалгааны иж бүрэн нэгдсэн боловсон хүчинтэй нийслэлийн намын хорооны дэргэдэх хөндлөнгийн институт үүсгэх. Сонгуулийн сурталчилгааны үед цаг алдалгүй үнэн зөв мэдээллээр шат шатны байгуулагуудыг хангах. Ингэж явахгүй бол болохгүй юм байна лээ. Одоо нөгөө хуучных шиг эднийх тийм юм хэвлэчихсэн байна лээ. Өнөө шөнө очоод дагаад шаачих гэдэг үе өнгөрсөн. Тэгэхлээр бид нар жоохон технологижох хэрэгтэй. 2014 ондоо бол намын дотоод бүтэц зохион байгуулалтынхаа тал дээр тавин хувь ажиллана. Яагаад гэхээр сонгуулийн үеийн бэлтгэл бол намын бүтэц зохион байгуулалт байхгүй юу. Энийг л зөв хийчих юм бол биднүүс нөгөө нэг ажилладаг. Одоо ертөнцөд хамгийн сайн бүтэц байдаг шд. Хүний бүтэц гэж байгаа байхгүй юу. Хүний хумсан дээр гишгихэд энэ толгой мэдэрдэг ийм мэдрэмжтэй ажилладаг бүтцийг л бид ийм хурдтай бүтцийг хийхийн тулд 50 хувиа энэ дээр хийчихнэ. Тэгэхлээр энэ дээр бол таны тусламж аягүй их хэрэгтэй. Дүүргийн дарга нар, еще энэ Бага хурлын гишүүд, тээ, дээр нь манай энэ иргэдийн хурлын бүлгийнхэн, энэ олон хүмүүсийг нэгтгэх эд нарт үүрэг даалгавар өгөх, Нийслэлийн намын хорооны бодлогыг дэмжээд яваач ээ гэдэг ийм тал дээр аягүй их дэмжлэг хэрэгтэй. Хэрвээ энийг хийж чадах юм бол нийслэлийг бид нар яаж ийгээд л үүрээд гарна.

Сөрөг хүчний акц байнгын явна. Гучин хувьтай яваад л байна. Гэхдээ энэ дандаа зорилготой, зүгээр нэг зүйл шидээд байхгүй. Дандаа хүн хүн рүү чиглэсэн бодлоготой акцууд явна. Олон нийтийн арга хэмжээ хорин хувь явна. Олон нийтийн арга хэмжээг бага тавьсан бэ гэвэл ер нь бол асар их зохиох тусам хүмүүст үнэ цэнээ алдчихдаг тийм ээ. Гол гол, зөв үед нь яг хэрэгцээтэй баяр ёслол, олон нийтийн арга хэмжээг тэмдэглээд байсан нь зөв. Тэгж байгаад хүмүүсийн сэтгэлд хүлээлт үүсдэг шд тээ, за, дараа жил эднийх чинь юу хийх бол гэсэн тийм хэмжээнд.

2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, ерөнхий төлөвлөгөө гэж байна. Нийслэлийн бүх шатны сонгуулийн оролцооны бэлтгэлийг хангах. 2015 онд бол бид нэг сараас эхлээд бүх бололцоогоор хангаж эхэлнэ. Нийслэлийн бүх шатны сонгуульд өрсөлдөх шалгууруудыг судалгааны үндсэн дээр тодорхойлж нэр дэвшигчийг урьдчилсан байдлаар тодруулах сунгаа хийнэ. Үүнийг технологижуулах хэрэгтэй. Хүн бүхэн, өөрсдөө дэвших ёстой улсууд өөрсдөө хүсэлтээ өгөөд ороод ирнэ. Түүн дээр нь анхан шатны гэр бүлтэй юм уу, ер ямар юм, тийм ээ, нийгэмд очоод буруу мэдээлэл өгчхөөргүй хүмүүсээ сонгоод явна. Хоёрдугаар шат урьдчилсан байдлаар тогтоосон нэр дэвшигчдийг нийслэлийн намын байгууллагын нэгдсэн бодлоготой уялдуулан хөтөлбөр, сургалтад хамруулж тухайн дүүрэг, хороо, үүрүүдэд ажиллуулна. Эднүүсийг шууд сонгочихгүй бид. Ажиллуулаад үзнэ. Ажиллуулаад үзэнгүүт биднүүс яах нь вэ. Биднүүс бүгдэнд нь, за, та ийм ийм сэдвээр ажилла, за, та одоо ийм ийм юм хийгээд өг гээд, тээ. Яг үнэндээ бол тэр хүнийг ажиллуулаад сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг өгөх гэж байгаа гэсэн ганцхан утгаар ажиллуулаад байгаа хэрэг биш, цаагуураа намынхаа фон, рейтингийг тэднүүсийн амбицыг ашиглаж өсгөх гээд байгаа байхгүй юу. Тэгэхгүйгээр эднүүс ажиллахгүй байгаа байхгүй юу. Хамгийн сүүлд нэр дэвшигчиддээ нийслэлийн намын байгууллагаас хамтарч ажиллах сонгуулийн мэргэшсэн шадар туслах тусгай бүлэглэл бүрдүүлнэ. Нэр дэвших хүн өмнө нь өөрсдийн хамаатан садангаа ах дүү нарыг аваачаад тавьдаг. Мэргэжлийн хүн байхгүй. Нийслэлийн бодлоготой, намын бодлогоос зөрөөд байдаг. Нэг хүнийг анхнаас нь ажил гээд аваачаад тавьчихна. Тэр хүн нийслэлийн намын хорооны үндсэн стратеги, бодлогыг хамгаалж явах хүн. Урьдчилсан байдлаар тодорсон нэр дэвшигчийг эцсийн байдлаар нийт иргэдээс дахин судалгааг нам болон хөндлөнгийн байгууллагаар хийлгэж, ялах магадлал өндөртэй нэр дэвшигчийг намын дарга өгнө. Энэ бол ямар ч ноо байхгүйгээр л танд аваачиж өгнө. Энэ хүн бол /сонгуульд ялах/ магадлал өндөр юм байна шүү гэдгийг бид бүх судалгаагаа хийгээд таны ширээн дээр аваачаад тавина. Та эндээс өөрөө сонголтоо хийнэ гэсэн үг. Хэрвээ бид энэ сонгуульд нэр дэвшээд гарах магадлалтай, тухайн дүүрэг хороондоо өөрөө нэр хүнд сайтай, ажиллаж чадахаар энэ олон боломжийг хангачихсан хүн бол намыг аварна. Тэгэхлээр бид тэр талаа л барих ёстой байх. Нийслэлийн бодлого, хөтөлбөрийг нэр дэвшигчдэд ойлгуулж. Сонгуулийн үед нэг хүчтэй баг болон ажиллах суурийг тавих гээд байгаа юм. Гэхдээ энэ нэр дэвшигч нар ямар нэгэн мөнгө өгөөд ч юм уу /нэр дэвших/ эрх авах гээд ирдэг шдэ. Бид нар тэгэж хэрэггүй. Өгнө та нарт, тэгэхдээ бодлогоо дагаад ажлаа гүйцэтгэ. Таныг хүлээж авна гэхдээ зөвхөн нэр дэвшихийн төлөө ажиллана. Гэхдээ бид намынхаа бодлогын дагуу ажиллана. Наадуул чинь мэдэхгүй, далд хийнэ. Зарим бодлогыг бид нар хэлэхгүй. 2015-2016 он бол ерөөсөө л дандаа акц явна.

Сөрөг хүчийг давсан акц. 2014 онд бид дандаа хар акц явсан. Одоо 2015 оноос давсан акц буюу Ц. Сандуй гарч эхэлнэ. Яаж гарах вэ гэхээр Ц.Сандуйг Э.Бат-үүлтэй үзүүлээд хэрэггүй байхгүй юу. Ямар ч ашиг байхгүй. Хүнтэй үзээд ямар ч ашиг байхгүй. Аа, харин Э.Бат-Үүлийн алдаатай бодлоготой нь үзвэл ашигтай байхгүй юу, залуу хүний хувьд. Хүнтэй нь үзвэл, аа, нэг хэрүүлч, хар залуугаараа... Тэгэхийн оронд, өнөөдөр биднүүс эхний юмнуудаа хийчихсэн байгаа. Одоо, энэ, юу билээ, айробус, тиймээ.

М.Энхболд: Рейлбус.

А.Ганбаатар: Рейлбус. Рейлбусыг Э.Бат-үүл юу гэж алдсан байна вэ гэхлээр, за юу, нэгдүгээрт амбиц нь дэндүү ихдээд, асар муу зөвлөхүүд зөвлөөд манай хүн алдчихгүй юу. Энийг сайжруулж болно. Эд нар “араг ясаа босгоод” алдаад байна. Тэгэнгүүт Ц.Сандуй энэ үед гарч ирээд рейлбусыг уул нь ашигтай болгож болж байна. Гэхдээ би энийг нуухгүй. Яагаад. Нийслэлийн хөгжил хүн бүхэнд хэрэгтэй учраас. Би Э.Бат-үүл гуайд энэ тайлангаа өгнө. Энүүгээр явуулбал рейлбус ажилтай болно. Үнэ нэмээд хэрэггүй, таван зуу болгоод хэрэггүй мянга болгочих. Тэгээд налайх хүртэл, эмээлт хүртэл явдаг болгочихъё. Зогсоолыг нь бид хархорин зах, нарантуул гээд хамгийн их хүн төвлөрсөн газраар зогсоолыг нь хийвэл тэнд хүн очно. Налайхаас хүн гарч ирээд мянган төгрөгөөр, тэгээд тэр тасалбар нь нэг өдөртөө үйлчлэг, тээ, мянган төгрөгөөр ирээд нарантуул дээр л буухыг хүсэж байгаа байхгүй юу. Энийгээ эднүүс алдчихаад байгаа байхгүй юу. Энэ алдаануудыг нь бид хараад байгаа байхгүй юу. Судалгаан дээр гарч ирээд... Одоо бид бүх зүйл дээр алдааг нь хайна. Ц.Сандуй тэрийг телевизээр яриад л, бүх газраар яриад, бодлогоор өрсөлдөх хэрэгтэй. Тэгээд телевиз дагуулж очоод Э.Бат-үүл ахаа, ингэвэл ашигтай болно, та Монголын хөрөнгийг ингэж үргүй зарцуулж болохгүй. Энийг ямар нэгэн хэмжээгээр худалдаад авчихсан юм чинь одоо бүгдээрээ үүнийг ашигтай болгочихъё одоо нийлээд. Ингээд ирэх юм бол 2016 он гэхэд нийслэлийн намын хорооны Ц.Сандуй гэдэг чинь их өөр хүн байна шүү, тийм ээ, энэ бол бодлоготой хүн юм байна, хэрүүл хийдэггүй юм байна. Өнөөдөр монголчууд хэрүүлээс залхсан. Хүн муу хэлсэн хүнийг аягүй муу хүн гээд ойлгочихсон. Тэгэхлээр одоо биднүүс яах ёстой вэ. Бат-Үүлтэй үзэх биш, Бат-Үүлийн бодлоготой үзэх хэрэгтэй. Зөрж үзэх хэрэгтэй, икс хэлбэрээр үзэх хэрэгтэй.

Мэдээллийн нэгдсэн бааз бүхий хяналт дүн шинжилгээний төвийн үйл ажиллагааг тогтворжуулна. Энийгээ л бүр сайжруулах хэрэгтэй. Олон нийт дэмжигчдийг татан намын ерөнхий фонийг өсгөнө. Сонгогчдыг сегментэлж зорилтот бүлгүүдэд хуваана. Хуваагаад яаж яаж ажиллах ёстой гэдгийг бүх төлөвлөгөөг гаргасан. Нийт сонсогчдыг монгол ардын намыг дэмжих хүлээлт үүсгэх, хөрсийг бэлтгэх гэж байгаа. Ер бол хошин шог байнга тоглодог, хошин шог дандаа гардаг, дандаа билет нь байдаг гэж ярьдаг. Аа тэгэхгүйгээр бид гол гол сайн үйл ажиллагааг хийгээд дараа жилийг хүлээдэг. Тий хүлээлт үүсгэе. Хийж байгаа үйл ажиллагаагаа өндөр чанартай хийх хэрэгтэй, аягүй сайн хийх хэрэгтэй. Бусад намыг дэмжигчид болон хөвөгч сонгогчдыг байр, хороо, дүүргээр нь бүлэг болгон ялгаж тэдэнд чиглэсэн ажлыг хийж, тэдэнд чиглэсэн мэргэшсэн ухуулагчдыг ажиллуулж сэтгэлийг нь урвуулна. Бүгдийг нь урвуулж татна, гэхдээ аргачлалууд нь шал өөр. Яаж яаж, аягүй хөгийн хөгийн аргууд гарч ирнэ.

Намын дотоод бүтэц, зохион байгуулалтын хорин хувь гэж байгаа 2014-2015 онууддаа бид нилээд их юм хийчихсэн. Ерөнхийдөө босоод ирсэн учраас одоо үйл ажиллагааг нь жигдрүүлэх, хяналтын хэмжээнд өгөөд л явчихна. Сөрөг хүчний акц арван таван хувь. Одоо бид сонгуулийн хугацаа ойртох тусам их болно. Эрчимжээд ирнэ. Олон нийтийн арга ажиллагаа гучин хувь. Бараг энэнээс хэтрэхгүй, тоотой хэдэн арга хэмжээ явна.

2016 он. Сонгуулийн сурталчилгааны бэлтгэл үе болон 2016 онд сонгуулийн үе гэж байгаа. Ерөнхий ажлуудаа бид нар биччихсэн. Цаашаа ямар оролцоотой, ямар зорилттой гэдэг бол болоогүй. Яагаад гэвэл 2014-2015 оны үр дүнгийн судалгаа дээрээс яг юу хийх ёстой, яаж явах ёстойгоо тодорхойлоод. Энэний дараа бүх юмнууд гарч ирнэ.

Нийслэлийн намын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг бид шинэчилж хийсэн. Хуучин бол бүтэц, зохион байгуулалт бол доошоо нурсан унасан бүтэц, зохион байгуулалт байхгүй юу. Одоо бид яаж хийж байна вэ гэвэл нийслэлийн намын хороо том намтай яаж харьцах ёстой юм. Монгол ардын намын даргатай, ерөнхий нарийн бичгийн дарга, улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн даргатай хамтрана, МАН УЗ-тэй хамтрана, хэвлэл мэдээллийн технологийн газартай хамтран ажиллана. Энэ дотор гурав хуваагаад өгсөн. Бодлого стратегийн хэсэг, менежментийн, гүйцэтгэлийн хэсэг гэж. За, энэ дээр та анхаараарай. Өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүлгийн арван дөрвөн гишүүн байдаг юм байна. Нийслэлийн тэргүүлэгч арван гурав байдаг юм байна, хяналтын хороонд арван нэгэн хүн байдаг юм байна, дэд дарга тав, дээр нь манай бага хурлын гишүүн ерэн гурав байдаг юм байна, нийслэлийн намын хорооны зуун наян есөн гишүүд байдаг юм байна. Энэ бүгдийг ийшээ оруулчихсан байгаа. Дандаа юм юм ахлуулаад оруулчихсан байгаа. Жишээ нь санхүүжилтийн хорооны Батзоригийг санхүүжилтийн хорооны даргаар тавиад, Золбоо орж байна, Мөнхбаяр орж байна, засаг дарга байсан, Цэлмэгийг оруулж байна. Аа, энийг бас зүгээр судалж байгаа. Энэ хүмүүсийг шаналгах хэрэгтэй. Эд нар боломж бий болгосон бол бусдадаа боломж олгох ёстой шд. Одоо намд хариугаа барих ёстой. Тэгээд энүүгээрээ шахна. Санхүүжилтийн хороо өөрөө их хүнд ажил яагаад гэхээр бүх юм төлөвлөгөөтэй кино хальс явж байгаа юм шиг явчих учраас тэр болгоныг санхүүжүүлэхгүй бол намын бүх үйл ажиллагаа зогсох байхгүй юу. Тэгээд том намтай нийлээд үүнийг хийх юм бол эднүүс бүр нам болно. Ажиллахаас өөр арга байхгүй. Хууль эрх зүйн хороон дээр Баяр, Энхцог гээд... Нийслэлийн намын хорооны бодлого пиарийн баг дээр Ц.Сандуй, Бадамжунай, Ганбаа /А.Ганбаатар/. Бадамжунай ахыг бас оруулчихсан. Их сайн толгой ажилладаг гээд байгаа шд бид. Хамтын ажиллагаа төрийн бус байгууллага дээр Ганбаатар, Маралмаа, Саранчимэг.

Ц.Сандуй: Тэргүүлэгч, зөвлөхүүдийг хуваарилчихсан ингээд

А.Ганбаатар: Бүгдийг нь ажилтай болгох гээд байгаа байхгүй юу. Тэгээд эд нараас дандаа дүнгээ аваад явна. Араас нь гурван хүнтэй хяналтын баг гаргачихаж байгаа юм. Тэр улсууд тойроод хугацаатай үүрэг даалгавар өгөхөөр, биелэлтийг нь шалгана. Эхний удаа биелэхгүй, хоёр гурван сараас биелнэ. Биелдэг болно. Бүгдийнх нь оролцоог гаргаж ирнэ. Гишүүдийг хүртэл анхан шатны бүх дүүргүүд рүү хуваана. Ажиллаж чадахгүй бол өг гэдгийг нь яръя гэж байгаа юм. Энэ хүмүүс дээр энэ менежмент, үйл ажиллагааг явуулахын тулд хоёр арга байна. Нэг бол шууд урамшуулал, эсвэл айдсын менежмент хийх хэрэгтэй. Үхтэл нь айлгах, чичрүүлж байгаад ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Тийм аргууд байна л даа. Тэгээд хэрэглэж болох юм уу үгүй юу гэдгийг би сайн мэдэхгүй байна. Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид юу хийх ёстой юм бэ, бүтэц зохион байгуулалт, төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, төсвийн санхүүгийн төслийг хэлэлцэн батлах. Энэ бүх хүмүүсийн хийх ажил бүгдээрээ юм бодохгүйгээр үүнийг уншаад л цаашаа ажиллачихаж болохоор. Үүний дагуу бид газар дээрээ, хөрсөн дээрээ буулгана.

Шуурхай ажиллагааны бүлэг гэж байна. Энэ бол ер нь жоохон эвгүй улсуудыг цуглуулна гэж байгаа. Нилээн хар талдаа, сонгуулийн схем дээр харагдана. Бид зохион байгуулалттай, мэргэжлийн, салбар салбарын эвгүй улсуудыг цуглуулж байгаад энэ сонгууль руу хүчтэй дайрна. Бүх талаар нь дайрна.

М.Энхболд: За одоо товчхон товчхон. Би 12:30 гээд л...

А.Ганбаатар: Би танд юу яачихъя. За ер нь бол энийг л хэлчихье тэгэх үү. Нийслэлийн намын хорооны дэргэдэх Хүний хөгжил академи бий. /Уг сэдвээр илтгэл тавих илтгэгч Жавхаа дуудагдаж орж ирсэнийг А.Ганбатаар буцаагаад гаргачихав/ Энэ академи ямар зорилттой юм бэ гэхлээр ерөнхийдөө, НАМЗХ-ыг эсвэл хөгжүүлэх ёстой, Оюутны холбоог хөгжүүлэх ёстой. Эсвэл эдний дээрх байгууллага болох ёстой. ... Хүрэлсүхийн бүх бодлогыг таслах бодлого хийж байгаа. Энэ академиар дамжаад намын шинэ боловсон хүчин, төр захиргааны боловсон хүчин заавал энэ сургалтаар дамжаад, сертификат аваад энэ сургалтанд хамрагдаад гарсан улсуудыг боломжийн боловсон хүчин болчихжээ гэж үзэхээр хэмжээнд аваачъя. Мэргэжлийн ажиглагч, ухуулагч, гэх зэрэг боловсон хүчнийхээ нөөцийг эндээс авах. Ни нуугүй хэлэхэд энэ дотор албан бус фракц гээд байгаа хэдэн хүн бий л дээ. Эднүүсийн дөрөөлөөд байгаа хамгийн хүчтэй хоёрхон л хүн бий. Бид эвийг нь олоод аажуухан унагаах хэрэгтэй. Эсвэл үг сонсдог болгох хэрэгтэй, шууд хэлэхэд ойлгодог болгох хэрэгтэй. Тэгэхлээр бид хөлийг нь таслах хэрэгтэй. Аалз шиг болгомоор байна, ахаа.

Г.Доржзодов: Намайг Г.Доржзодов гэдэг. Улс төр судлал, стратегийн чиглэлээр гадаад сурч байгаад ирсэн. Моунт Эвэрэст судалгааны байгууллага 2014 онд нийслэлийн намын хорооны дэргэд, Ц.Сандуй даргын дэргэд үүсгэн байгуулагдсан. Үйл ажиллагааны гол зорилго бол нэгдүгээрт нийслэлийн намын байгууллагын дэргэд явагдаж байгаа судалгаа шинжилгээний ажлыг хөндлөнгийн хяналт, мониторинг хийх, үр дүн баттай эсэхийг шалгах үүрэгтэй. Хоёрт 2016 оны сонгуулийг угтаад улс төрийн кампани, сонгуулийн кампанийн турш хийгдсэн бүх л судалгааны ажиллуудыг яг судалгаа шинжилгээнийх нь аргачиллаар хийж явуулах ийм үүрэгтэй байгууллага. Одоохондоо ингээд дурдаад явж байгаа зүйл бол улс төрийн, социологийн, сонгуулийн судалгаа, тойргийн судалгаа, хамгийн гол юм нь бол математик загварчлал статистик аргачлал байгаа. Жишээлбэл тухайн тойрог дээр өнгөрсөн сонгуулийн түүх нь ямар байсан бэ. Сонгогчдын хэлбэлзэл ямар байсан бэ, саарал масс, хар масс ямар байсан бэ, тэр нь яаж хөдөлж байсан бэ, трендийг, динамик өөрчлөлтийг бид тогтоож, нэг ёсондоо энэ ямар зорилготой вэ гэвэл, орон даяар сонгуулийн төсөв хөрөнгийг хавтгайруулж цацах биш харин директлээд зорилтот хэлбэрээр цацах ийм зорилготой. Эд нар хэдэн суурь болдог судалгаа. Энэ нь оросын школ л доо. Тэгээд свот анализ, пест анализ, фокус анализ, экспертийн судалгаа, өрсөлдөгчийн судалгаа, сонгуулийн контент анализ, мэдээллийн урсгалын судалгаа гараад явчихна.

М.Энхболд: Статистик, математик загварчлал гэдэг чинь ерөнхийдөө өмнөх сонгуулиудын юмнуудыг нилээн сайн харж байгаад сонгогчдын тенденц ямар байна вэ гэдгийг харах гээд байгаа юм уу?

Г.Доржзодов: Тийм. Тойргийн тулгамдсан асуудал нь юу юм бэ. Ямар шалтгаанаар сонголтоо хийх зэргийг гаргаж ирээд. Энэ жил 2016 онд гарсан хувиас хэлбэлзэхгүйгээр сонголттой байх тойрог гэдгийг тодорхойлсны үндсэн дээр. Тэр тойрог дээр их хүч хаяж ажиллах уу, бага хүч ажиллах уу гэдгийг харж уян хатан, мэдрэмжтэй байх зорилготой. Үндсэндээ судалгаа шинжилгээний ажил аливаа сонгуулийн ажлын хамгийн нүд, чих нь болж явдаг. Түрүүлж алхаж явдаг, урд алхаж явдаг учраас энэ дээр хариуцлагатай ажиллах ёстой гэж бодож байгаа. Наймаас есөн залуу байдаг ихэнх нь гадаадад сургууль төгссөн бакалавр, магистр, phd зэрэгтэй. Улс төр судлал, стратеги, социологийн чиглэлээр мэргэшсэн залуучууд байгаа. 49.53

А.Ганбаатар: Медиа хаус их л дээ.

Ц.Сандуй: Анхааг дууд. Товчхон товчхон ярьчих. Гол юм чинь. Анхаа товчхондуу яриарай Анхаа. Гол гол юмнуудаа л сайн ярьчих.

Анхбаяр: Масс медиа грүппийн ерөнхий танилцуулга. Дөрвөн том стратеги баримталж ажиллана. Олон улсын сүлжээнд тулгуурласан Монголын масс медиа бол 2011 онд ерөнхийдөө дийлэнхи нь гадны контентууд давамгайлж байгаа учраас ерөнхий стратегийг барьж байна. Дөрвөн стратеги голдуу байгаа: Нэгдсэн агуулгын стратеги, медиа стратеги, дата төв, түгээлт-мониторинг гэсэн 4 стратеги явж байгаа.

Дэлхийн болон Монголын масс медиаг ерөнхийдөө 95 хувийг нь одоогийн байдлаар таван компани дэлхий дээр эзэмшиж байгаа. Энэ 5 компанитай маш ойр хэмжээнд ажиллая. Гэрээ контрактын хэмжээнд ажлаад явъя. Эндээсээ бид бүх контентуудын эрхийг авъя. Видеогоос эхлээд цахим хэрэгслүүд хүртэл бүх медиа контентуудын эрхийг аваад бүгдээрээ My City гэдэг контент хаус болж ажиллая гэсэн ийм чиглэлээр ажиллаж байгаа. Одоо Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх телевиз болон бүх салбарын контентуудыг нэг бүрчлэн контент агрегат байдлаар авч цааш нь түгээх асуудлыг хийж эхлэнэ гэсэн үг. Жишээлбэл ТВ5, UBS зэрэг телевизүүдийн үйлчилгээ эрхлэгч нарт зориулсан контентийн агрегатыг үзүүлж эхлэнэ. Мөн олон сувгийн IP ТВ, кабелын телевизүүдийн чиглэл дээр видео стратегиа барьж эхлэнэ. Хуучин хэрэглэж байсан цахим хуудас болон сонин, сэтгүүл гэсэн үндсэн контентийн гурван чиглэл рүүгээ контентын стратегийг барьж ажиллана. Энэ юу гэсэн үг гэхээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн бүх салбарууд гаднаас авч байгаа эх сурвалжийн контентийн стратегийн түвшинд барина. Энгээд телевизүүдийн цаашдаа ямар үйл ажиллагаа явуулж байна гэдэг нь контентээсээ хамаардаг учир үүнд их анхаарч байгаа. Мэдээж нэгдсэн агуулгатай, контент, стратегитай болчихсон тохиолдолд бидэнд дата төв маш их хэрэгтэй. Дата төв нэг талаараа намын бүх мэдээллийг өндөр нууцлал бүхий хадгалж, хамгаалах, архив үлдээх асуудал явах хэдий ч нөгөө утгаараа улс хоорондын стратегийн хувьд геополитикийн том том датануудыг хадгалж цааш нь дамжуулж байх ёстой. Энэ нь стратегийн том үйл ажиллагаа юм. Мөн Монголын одоо байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллүүдийг хадгална. Үүн дээр мониторг хийнэ. Ингэснээрээ гурван бүтцээс шалтгаалан төрийн оюун ухаан гэсэн загварчлал үүсэх ёстой. Энэ чиглэлээс эхлэх нь зүйтэй. Төр нь өөрөө тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг систем бүрдүүлэх ёстой. Ингэснээрээ Дэлхийн болон Монголд масс медиа чиглэлийн том хэмжээний дата центр үүсэх ёстой гэсэн ийм концепцийг барьж байна. Дөрөвт нь, түгээлт мониторингийн системийг бид урд өмнөх сонгуулиуд дээр хоёр гурван шатны ажлууд хийж үзэж байсан. Яаж масс медиа мониторинг хийх ёстой вэ гэдэг дээр 2012-2013 онуудад хийж үзэж байсан. Гадны багуудтай хамтарч ажиллаж үзэж байсан. Одоо бидний хамгийн шаардлагатай юм бол мэдээллийн аюулгүй байдал мониторингийн чиглэл дээр нилээн том компанитай гэрээ байгуулах ёстой. Тэгэхлээр бид захаасаа гэрээгээ байгуулаад...

А.Ганбаатар: Энэнтэй гэрээ байгуулчихсан.

Анхбаяр: Энэ компанитай гэрээ байгуулчихсан байж байгаа. Хоёр шатны гэрээ байгуулаад... Энэхүү компани юу хийх вэ гэхээр Монголын бүх цахим хуудаснуудыг мониторинг хийнэ. Олон нийтийн сүлжээ буюу жаран таван сая хэрэглэгчдэд мониторинг хийнэ. Телевиз болон видео мониторинг хийх загварчлалыг биднүүст санал болгосон. Дэлхийн хэмжээнд болон Монголын бүх цахим орчинд монголын бүх медиа мониторг хийнэ. Энэ дөрвөн зарчмынхаа стратеги явуулснаараа бид энэ 4 стратегиараа явж Монголын хөрсөн дээр мэдээллүүдийг цэгцтэй болгоно, үр бүтээлтэй хүргэнэ гэсэн ийм зорилт тавьж байгаа. Ингэхдээ ийм мониторингийг ашигласнаараа бид олон дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж болно. Үүнээс товчхон танилцуулбал, 60 секундын хөтөлбөрийг эхний ээлжинд энэ бүтэц үүссэний дараа хэрэгжүүлж үзье гэсэн бодол байгаа. Мэдээж урьд өмнө нь бид олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж туршиж байсан. Одоо ажиллаж байгаа, ирээдүйд дахиад ажиллахаар санал тавьсан байгаа. ... Энэ дээр нэмэгдэж байгаа юм нь Skype операторууд нэмэгдэж байгаа. Дэлхий өнцөг булан бүрт байгаа монголчуудыг facеbook-тэй нэгтгэх зорилгоор теле операторуудыг бас нээгээд явчихъя гэсэн бодол байгаа. Том хэмжээний медиа контент хаустай мэдээллийн гэрээ хийсэн тохиолдолд монголын хэрэглэгчдийн мэдээллийг хүчээр авна гэсэн үг. Нэгдсэн сүлжээ үүсгэхдээ Linked in буюу дэлхийн CEO нарын сүлжээн дээр үүсгэе гэсэн бодол байна. Яагаад гэхээр Монгол ардын намын бүх гишүүд дэмжигчдийн мэдээллүүд олон улсын стандартад нийцсэн, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн LinkedIn дээр нэгдсэн байх... Энэ бүх явж байгаа процессуудад мониторг хийж байх ёстой. Шинээр нэмэгдэж байгаа зүйл гэвэл зурган мэдээллүүдийн нэгдсэн сүлжээ үүсгэх. Сүүлийн үед цахим хэрэглэгчид фото маягаар мэдээллээ авч байгаа... Wikipedia санд Монгол ардын нам, Монгол ардын намын хорооны тухай бүрэн эхээр нь тавина. Мэдээж comment, тухайн грүпп дээр хийсэн зүйл дээрээ хяналт тавина, устгал нууцлал хийнэ, бичвэр үүсгэнэ. Устгал, нууцлал гэдэг нь бид урьд нь аттак хийдэг байсан бол одоо атак биш бусад хүмүүст харагдахгүй байлгах арга хэмжээг авна.

Энэ компани нь өөрөө санал тавьсан нь, устгахгүйгээр танай Монголын бүх фэйсбүүк хэрэглэгчдэд харагдахгүй байдлаар хийж өгье. Устгавал хууль зөрчөөд байна. Иймд харагдахгүй байлгах л арга хэмжээ авъя гэсэн.

М.Энхболд: Эзэн бол өөрөө хараад байдаг. Байна гэж хараад байдаг.

Анхбаяр: Эзэн бол өөрөө байна гэж хараад байдаг.

А.Ганбаатар: Нийгэмд цацагдахгүй гэсэн үг. Энэ компани бол ингэж байгаа, хууль зөрчөөд үүнийг хийнэ гэх юм бол үүнийг хийж болно. Өртөг нь өндөр.

Анхбаяр: Хайтеч баг бол өндөр нууцлалыг хамгаалах, хамгаалалт хийх, довтолгоо хийх, олон улсын баг гэсэн структураар ажиллана гэж байгаа. Урд нь орон нутгийн сонгуульд дээр ч гэсэн гэрээ байгуулсан байгаа. Энийгээ сунгаад google-ийн хайлтын систем, хяналтын систем, бичвэрийн сан дээр ажиллая. Энүүгээрээ яах вэ гэхлээр, урд өмнө нь юу хайж байсан, хэн юу хайж байна, ямар хандалтыг илэрхий их ... /Гадны компанийн үйлчилгээг/ 2012 онд авч байсан, 2013 онд авч байсан. Энийг үргэлжлүүлээд авчих асуудал байгаа.

А.Ганбаатар: За байз, буцаадаа. Айтич дээр тавьдаа.

Ц.Сандуй: Хайтек.

А.Ганбаатар: Хайтек. За энэ нэг ийм юм байгаа юм аа. Энэ бол Германы аягүй том компани. Дэлхийн аль ч өнцгөөс ... хар хайрцаганд иргэний үнэмлэхээ бид нар хадгалуулж байгаа. Тэгэхдээ аягүй хэцүү. Тийм боломж бол байгаа. Тэгэхдээ бол аймаар хүнд юмыг... Тэгэхдээ бол асуудал байхгүй. Бүгдийг нь яана. Бид эхний ээлжинд уулзсан, ярилцсан, энд төлөөлөгч нь ч ирсэн, бид ерөнхий ярилцлага уулзалт хийгээд...

Ц.Сандуй: /2012 оны/ Орон нутгийн сонгуулиар анх контактлаж байсан.

М.Энхболд: Надтай нэг уулзаад байсан улсууд мөн үү биш үү. Германууд. Би нэг уулзсан шд. Орон нутгийн сонгуулийн үеэр.

Ц.Сандуй: Тийм юм болов уу.

Анхбаяр, А.Ганбаатар: Биш байх аа. Биш биш.

М.Энхболд: Нэг германийг /Сандуйд хандаж/ чи нэг уулзуулсан шд.

Ц.Сандуй: Германуудыг би тантай уулзууллуу. Германуудтай би уулзуулаагүй, тээ. Манай өрөөнд л ирж уулзсан.

А.Ганбаатар: Тэднүүс биш.

М.Энхболд: Уулзуулсан даа, та нар. Яг л энэ чиглэлийн улсууд.

Ц.Сандуй: Орон нутгийн сонгуулийн үеэр байсан юм болов уу.

Анхбаяр: За мэдээж мейлын нэгдсэн сүлжээгээр мэдээллээ тарааж байна. Хэвлэл мэдээллийн салбарт Медиа групп үүсгэж байгаа учраас ... телевиз байр зохион байгуулагдаад явж байна. Зөвшөөрөл болон эрхийн бичгүүдээ бүгдийг нь авсан байж байгаа. Монголынхоо нэгдсэн 220 сайтын нэгдлийг хянана. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ерөөсөө 220 сайт л байгаа. Их, бага гэхгүйгээр хандалтаар л бид түүнийг гаргаж байгаа. Видео, youtube дээр ... тодорхой тодорхой нийгэмд чиглэсэн нэвтрүүлгүүдийг бас явуулна гэсэн бодолтой байгаа.

За тэгээд, мөн, телемаркетингийн үйл ажиллагаа явуулна. Телемаркетинг дээр үндсэн хоёр агуулга нэмэгдэж байгаа. Нэг нь юнитэл, мобиком, скайтэл, жимобайлын үндсэн бидний ярьдаг мсж-ийн зар явахаас гадна, сүүлийн үед их хэрэглэгдээд байгаа skype, viber, wechat, weline... Эднүүс дээр бид бас эрхийг нь, хамтарч ажиллах юун дээр ярьж байгаа. Тэгэхлээр эднүүс дээр бас биднүүс сурталчилгаа болон мониторгийг хийж ажиллана гэсэн үг болчихож байгаа. Одоо бол ихэнх хүмүүс skype, viber, wechat-аар л харьцаж байгаа учраас энэ дээр биднүүс бас нөгөө эсрэг талыгаа бас ямар байдалтай байна вэ гэдгийг мэдэхээс гадна бас нийгэмд энэ чиглэлээр мэдээлэл үзүүлэхээр төлөвлөж байгаа. Ерөнхийдөө энэ хөтөлбөр маань яагаад жаран секунд гэсэн бэ гэхээр, товч дарагдсаны дараа үндсэн манай энэ том стратеги үүссэний дараа бол бүгдийг нь жаран секундэд энэ бүх медиа хэрэгслийг бид ашиглаж эхлэнэ гэсэн үг. Маш хурдтай, том хэмжээгээр. Гол стратеги дэлхий масс медиа контентийн нэгдлийг энд үүсгэх, хоёрдугаарт, тэрэн дээрээ тохирсон стратеги төлөвлөлтийг гаргах, гуравдугаарт дата центрийн системүүдийг үүсгэх, тэгээд хяналт-мониторинг гэсэн ийм 4 стратеги барьж байгаа. Ийм маш олон хөтөлбөрүүдийг ... Энэ бол зөвхөн эхлэл.

Ц.Сандуй: Энийг товчхон ярьчихдаа, чи. Энийг маш товчхон ярьчих, тээ.

А.Ганбаатар: Нийслэлийн намын байгууллагын 2016 онд шат шатны сонгуульд оролцох стратеги төлөвлөгөө. Энд бүтэц зохион байгуулалтыг схемийг хийсэн. Манайхан болохоор доошоо унадаг схем хийсэн байсан, одоо бид ийшээ довтлох ёстой. Ийшээ явах схемийг хийж байгаа. Урд нь бол, ер нь, зүгээр, намын бүтэц дээр ч гэсэн, сонгуулийн схем дээр бас нэг би.. Их дээр үед би бас нэг харж байсан юмаа. Тэр тэгэхдээ нэг их тийм онц сайн байгаагүй. Гэхдээ ганцхан энэ ажил байсан байхгүй юу. Энэ цэнхэр. Сонгуулийн сурталчилгаа, менежментийн түвшин гэдэг дээрээ энэ л ажилладаг байсан. Энийг манайхан ерөнхий менежерийн хэмжээнд энийгээ сонгуулийн схем ажиллаад байна гэж ойлгоод байгаа байхгүй юу. Одоо бол улс төрийн бодлогын түвшин гэдэг нь энэ. Нийслэлийн намын хороо ороод бүх шатны юмнууд нь орж ирж байгаа. Энд дандаа бодлогын юмнууд орж ирнэ.

Сонгууль явуулахтай холбоотой хууль, хяналтын байгууллага, сонгуулийн хороо гээд бүх юмыг намын бодлогоор /бүтцэд/ оруулсан. Улс төрийн технологийн түвшин гэж байгаа. Энэ бол ерөнхий стратегич гэдгээрээ гаргаж ирсэн. Энэ энэнээсээ тусдаа. Бүгд тусдаа байхгүй юу эднүүс.

Ерөнхий стратеги хүний гол үйл ажиллагаа нь бол нөгөө бохир гээд байна шд, тээ. 

Тусгай бүлэг үйл ажиллагаа хийх. Бохир технологиудийг бүгдийг нь хийнэ. Тусгай бүлэг бохир, бохир үйл ажиллагаа хийх.

Ц.Сандуй: Бохир технологиудыг хийнэ.

А.Ганбаатар: Бохир технологиудыг бүгдийг нь хийнэ. Одоо ёстой бүх л аргаа хэрэглэнэ гэсэн үг.

Ц.Сандуй: Гал тавина гэсэн үг.

А.Ганбаатар: За тэгээд энэ. Ерөөсөө л одоо, энэ бүхэл бүтэн сонгуулийн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө яаж явах ёстой юм бүгдийг нь энэ менежер, бүх улсуудад тараагаад нэгдсэн хэмжээгээр ажиллуулаад эхэлнэ. Гэхдээ үндсэн чиглэл нь юу вэ гэвэл ерөнхийд нь удирдан зохион байгуулах мөртлөө зөвхөн бодлогыг нь өгөөд байна гэсэн үг. Бодлогынхоо дагуу хяналтаа тавиад энэ ерөнхий менежерээр хийлгэнэ. D хэсэг нь нэр дэвшигчийн баг гарч ирнэ. Сонгуульд ерөөсөө үндсэн дөрвөн чиглэл байгаа. Эднүүсийг бид ганцханаар нь ойлгоод алдаад байдаг. Одоо бол дөрвөөр нь бид нар. Бодлого гаргдаг нь бодлогоо гаргаад, хар пиараа хийдгээрээ хийгээд. Тусдаа тийм үү. Ерөнхий менежер нь хар пиараа ч хийх гээд л, бодлогоо ч хийх гээд л, үйл ажиллагаагаа явуулах гээд л...

Ц.Сандуй: Намын л бүтэц гэсэн үг. Ерөнхий менежер ... намын үндсэн бүтэц гэсэн үг л дээ.

А.Ганбаатар: Намын бүтэц л дээ энэ. Ингэх гээд алдаад байдаг байхгүй юу биднүүс. Тэгэхлээр яах нь вэ. Хар пиарынхаа бодлогын асуудлаа энд нар хийх хэрэгтэй.

Ц.Сандуй: Хар, цагаан пиар...

А.Ганбаатар: Хууль, хяналт дээд түвшинтэй харилцах, намын бодлого чиглүүлэх, үйл ажиллагааг жигдрүүлэхийг энэ бодлогын хэсэг авч байгаа. Ерөнхий менежер нь сонин тараах, айлуудаар орох, сурталчилгаа хийх ийм ажлуудаа ерөнхий менежер нь аваад явчихаж байгаа. Нэр дэвшигчийн багтай ерөнхий менежер бодлого, дээр нь бүгдээрээ хамтарч эднүүстэйгээ нийлж ажиллах ёстой. Эднүүсийг нэгдсэн схемд оруулаад байгаа юм. Бие биенээсээ л хамаарахгүй бол ажиллаж болхооргүй л болгох гээд байгаа байхгүй юу. Тийм хэмжээнд. Дур дураар нь байлгахгүй. Одоо бидэнд хугацаа бол байна. Сургана. Ингээл явуулаад байна. Нэр дэвшигч нарыг сонгон шалгаруулаад ажиллуулна гээд байна шд. Энэ рүүгээ л оруулах гээд байгаа байхгүй юу. Энэ схем рүү л оруулах гээд байгаа юм. Давхар. Энэ схемийг бол ингэж оруулж ирж байгаа. За эднүүс бас өөрсдөө бас л нөгөө үүрэг хариуцлагатай, яаж яаж оролцох ёстой вэ гээд.

Ц.Сандуй: Энэ харин шинэ бүтцийг биднүүс бодож олсон.

А.Ганбаатар: Олон улсын аягүй олон сонгуульд хэрэглэгдсэн бүтцүүдийг бид судалгаа хийсэн. Тиймээ. Маш олон. Оросыг судалсан, германыг судалсан, олон газрыг судалсан. Тэгж үзэж байгаад, за ерөөсөө, биднүүс энэ бүтэц зохион байгуулалттай, схемтэй оролцоё, ерөөсөө, сайн схем хийе, ажилладаг схем хийе. Ингээд л явж байгаа. За энийг, Сандуй, чи нэг хэлээд, тайлбарлаадах.

Ц.Сандуй: За. Ер нь бол бид санхүүжилтийн төлөвлөлт хийсэн. Түрүүн А.Ганбаатар дээр хэлж байсан. Ирээдүйд бид нар яах ашгаа үнэлье гэж байгаа.

А.Ганбаатар: Ирээдүйн боломжоо үнэлчихье.

Ц.Сандуй: Ирээдүйн боломжоо үнэлье гэж байгаа. Тэгэхлээр бид бүх хүмүүсийн судалгааг авсан. Бүх агентлаг, одоо байгаа агентлаг, яам, тамгын газар, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, орон нутгийн түвшин, бүгдэнгийнх нь албан тушаалыг гаргаад авсан байгаа. Энэ дээр хэн ажиллах вэ. Ямар үнэ өртөгтэй байх вэ гэдэг юмыг л нууцлалд байх ёстой. Тэгээд тэрийг л бид нар “за, чи яг энэ дээр очих юм бол доороо таван хүн олоод удирдаж ажилла. Энэ таван хүнтэйгээ нийт тэдэн төгрөгний санхүүжилт босгож ир” гэдэг ийм нууц даалгаварыг биднүүс өгнө. Энэ бол хоор хоорондоо, тус тусдаа байна гэсэн үг.

М.Энхболд: Хотынхыг бас давхар хийчихсэн байгаа юу.

Ц.Сандуй: Тийн. Хийчихсэн. Бүгд байгаа. Бүх. Дараа нь танд үзүүлчихнэ. Задарна.

Энэ бол бүгд задарна. Энийг бол бид нар танд ойлгомжтой... Тэртэй тэргүй санхүүжилтийн нэг, хоёр, гурав дугаар схем гэж байгаа. Нэгдүгээр схем бол бүх гишүүдийн татвар, хураамж, хоёр дахь нь бол сонгуульд нэр дэвших хүмүүсийн татвар, хураамж, тэр орно. Тэгээд дээр нь бас хандивтай. Сонгуулийн үед ашиг сонирхолтой байгаа компаниудын хандив гэсэн ийм схемийг босгож ирсэн байхгүй юу. За ингээд бүгд задарчихаж байгаа юм. 46 мянган гишүүн байгаа гэж тооцоод л. Сонгуультны хураамж ийм ийм юмнаас ингэж ингэж бид нар авдаг гэсэн юмаа ингээд тавьсан байгаа. УИХ-д нэр дэвшигч нь биднүүс зуун сая гээд тавьчихсан, НИТХ-д тавь /сая/, дүүрэгт гуч /сая/, хороо болон засаг дарга бол арав /сая/ гээд ингээд задлаад л. Тэгээд томилогдох албан тушаал гээд л, одоо сонгогдох биш албан тушаал гээд бүгдийг нь гаргачихсан. Бүх хүнээр нь гаргаад... Тэгэхдээ бид нар бол байгууллага дээр бол доод тал нь хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн хүртэл яасан, тэрнээс мэргэжилтнүүдийг бол оруулаагүй. Ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, тэгээд санхүүгийн эрхтэй, дарга, дэд дарга гэсэн ийм үндсэн хүмүүсийг үнэлээд л. Тэгээд л ерөөсөө эртхэнээс хүмүүсээ байршуулаад л тодорхой. Одоо Ардчилсан намынх ч гэсэн тодорхой байсан шд. Баахан анкет өгчихсөн тэрийгээ ингээд харж байгаад л ажилд томилоод байсан шиг л. Бид нар мэдээж, бид нар бүгдийг нь солино шдэ. Тэр үедээ л хүмүүсээ бүгдийг нь ажил төрөлтэй болгоё гэсэн санаа.

Г.Доржзодов: Нэг ёсондоо хөрөнгө босгох фандрайзингийн систем, барууны систем, практикт хийх хэрэгтэй.

М.Энхболд: Тийм орон олон байна уу?

Г.Доржзодов: Европ руу бол хэд хэд бий.

Ц.Сандуй: Таксаар квот өгөөдТэгээд ингэхийн бол биднүүс босгоход чи хэдийг босгоно гэж тооцлоо бид нар.

А.Ганбаатар: Ер нь бол Нийслэл дээрээс жаран тэрбумыг босгож байгаа.

Ц.Сандуй: Жаран тэрбум босгочихоор байгаа.

А.Ганбаатар: Том намын хэмжээнд одоо ингээд таныг зөвшөөрөөд яг энэ чиглэлээр санхүүгийн схемийг хий гэх юм бол бид хийхэд бэлэн байна. Санхүүгийн схем гэж өөрөө их олон сараар сууж хийх, ажиллах ёстой. Схемээ хийгээд, ажиллах схем хийчихээд, дараа нь хураалтыг яаж нуух вэ гэх асуудал руу явдаг байхгүй юу. Тэгэхлээр тэр юмнуудыг бид нар хийх учраас олон сар ордог учраас таныг хүлээгээд байдаг маань тэр. Энийгээ үзүүлээд зөвшөөрөл өгөөд л за наадахаа хий гэх юм бол хийх гээд байгаа байхгүй юу биднүүс. Тэгэхлээр ер нь бол ганцхан боломж нь юу вэ гэвэл. Одоо Ардчилсан намын нэг алдсан юм байгаа. Боломжоо өөрсдөө зарчихсан байхгүй юу эднүүс. Энийгээ хийчихсэн аль эрт. Тэгээд хийгээд мөнгөө авангуутаа ганцхан юман дээр алдчихсан байхгүй юу. Юу вэ гэвэл, чадварлаг боловсон хүчин биш мөнгө өгсөн болгоныг нь аваад одоо бүгд унаж байгаа байхгүй юу. Бид яах ёстой вэ гэвэл, жишээлбэл, хэрэг эрхлэх газрын дарга гэж байна, доор нь одоо хэдэн хүн байна. За ингээд тоотойгоо задарчихсан, гарчихсан. Авах хүмүүс, хувь хүмүүс гээд. За жишээ нь, хууль эрх зүйн хэлтэс гэхэд чинь дарга нь байна, тээ, ард нь хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн гээд тэгэхэд энэ энэнтэй биднүүс харьцана. Бүгдийг нь ингээд, хараа, тойргийн системээр.

Ц.Сандуй: Одоо энэ гурван хүнийхээ юмыг л одоо төвлөрүүлнэ.

А.Ганбаатар: Тэгэхлээр одоо яах вэ гэвэл. Энэ хүн дээр л биднүүс ганцхан мөнгө хэлнэ “чи энийг л аваад ир” тиймээ. Тэгэхдээ энэ гурван хүнийхээ анкетыг нам руу заавал өгнө шүү. Түүнээс биш мөнгө өгсөн хүн болгоныг дэвшүүлэхгүй. Боломж бол байгаа юм байна. Гэхдээ анкет өгөөдөх. Дараа нь энэ ажлыг хийж чадах юм уу үгүй юу. Яагаад гэвэл, Засгийн газар, намын явж байгаа үйл ажиллагаа, улс төрийн ажил гэдэг бол өөрөө боловсон хүчингүй бол биднүүс үйл ажиллагаан дээр унаад эхлэх байхгүй юу. Сая Э.Бат-Үүлийн унаж байгаа, Ардчилсан намын унаж байгаа юм бол энэ байхгүй юу. Бид энийг одоо сайжруулаад чадвартай боловсон хүчнээс мөнгийг нь аваад, чадвартай улсуудыг нь тавиад явуулчих хэрэгтэй.

М.Энхболд: өөр ярих юм юу байна.

Ц.Сандуй: За одоо хамгийн сүүлчийн юмаа яриад дууслаа даргаа, одоохон. Энэ бол гадаадаас мөнгө босгох. Гадны бусад нам, гадаадын хөрөнгө оруулагчидтай одоо яг. Танай нам гарах юм бол бидэнд ийм юм одоо, тухайлбал Таван толгойн тэд ч гэдэг юм уу, бүр тийм юмнууд байдаг шд, тээ. Тийм юмнуудыг тусад нь гадаадад мөнгө угаах маягаар санхүүжилт босгоё гэсэн юм бас байгаа. Энийг бол бид өөрчдөө дараа нь жич ярилцъя гэж бодож байгаа. За бид нар бас нэг өнгөний тухай яръя гээд байгаа юм аа. Өнгөө бас нэг 90 жилийнхээ ойтой уяад, сонгуулийн өмнө 90 жилийнхээ ойгоор дэвсгэр болгоод гаргачихъя гэж бодоод байгаа юм.

А.Ганбаатар: Өнгийг эртхэн сонгохгүй бол намууд өнгөө сонгох гээд байгаа байхгүй юу. Бид ерэн жилийнхээ ойгоор өнгөө сонгоод л, тэр өнгөө тэр чигт нь авч яваад л сонгууль руу аваад орчихоё гэж бодоод байгаа байхгүй юу. Өнгө хүний сэтгэл зүй гээд өнгөний томёололлууд. Өнгийг монгол, орос дээр олон газраас судалсан.

М.Энхболд: /утсаар/ Байна уу. За. Аан сайн байна уу. Хуралтай байна одоо. За. Аан бусад телевизүүдээр хэр явсан. Мхн. Мхн. За. Тийм. Явуулчих явуулчих. Үгүй ээ, үгүй. Ерөнхийлөгчийнхийг хэвлэлээр нэг их явуулах хэрэггүй. ... Үгүй “Та анхаараач ээ. Байдал ийм боллоо. Энийг та анхааралдаа аваач ээ” л гэсэн... Аа, наадахад нь бол “...шаардаж байна...” гэсэн... Аа, би хальт харсан. Аан, тийм байна лээ. Тэр нь одоо нилээн л эцсийн ... юмаа шавхаж байх шиг байна лээ. Тийм үү. Үгүй одоо яахав дээ. ... Мань хүн одоо хэр зэрэг тодорхой юутай болж байгаа юм. ... Заа за. Заа за. Онц юмгүй дээ. ... Маргааш тэр цэцэг өргөлтөн дээр болвол манайхан бас байх нь зөв байх аа. Би ганцаараа гараад дэмий байх тээ. За бүүр манайхан гарахгүй бол бүр эвгүй харагдана. Тэгээд би өнөөдрийн тэр 1932 оны их хэлмэгдүүлэлтийн ямар юм ч гэнэ үү, Онолын бага хурал гэдэгт нь тэр Төмөрбаатар энэ тэрийг оролц гээд л хэлчлээ. Орсон уу, үгүй юу, яасан. Одоо Цог, Бат-Үүл хоёр нийлээд л манайх руу баахан дайрах бэлтгэл мэлтгэл хийж байгаа юм шиг байна лээ. Анхаан. Аа тэгээд ер нь ямархуу хандлагатай байна. Шүүмжлэлтэй юм ярьж байна уу. За энэ мэтийн түүх ярьж байгаа улсууд бол ч зүгээр л байна. Өөр одоо. Намын дарга тэгээд байна, бүлгийн дарга тэгээд байна, генсек тэгээд байна гэсэн юм ярьж байна уу. Ерөнхийдүү л маягтай юм ярьж байна уу, тээ. ... Заа за. Заа за. Тэгвэл өнөөдөр одоо явчаад хэд хоноод ирэх билээ өөрөө. Заа за. Заа за. Тэгээд утас. Яахав хэрэг гарвал би мсж бичье. За за.

А.Ганбаатар: За энэн дээр өнгөний билэгдлүүд... Гуравхан өнгө сонгогдоод байна. Цагаан, улаан, шар улаан гэсэн өнгө. Цагаан, улаан өнгө нь чамайг эрч хүч, энэрэл хайр, ялагдашгүй агуу байдлын нийлбэр. Шар нь мөнхөд мандан бадрах, аз жаргал баяр баясгалан бүтээлч сэтгэлгээний нийлбэр. Өнөөгийн нийгэмд ард түмэн бизнесийн салбарынхан 2016 оны сонгуулиар ямар улс төрийн хүчин гарах нь гол биш. Бүтээлч, чадварлаг. Нийгэм, Монголын хөгжил, бизнесийн орчинг сайжруулах, айл гэрт аз жаргал авчрах боломжийг авчирсан тийм нам хүчнийг сонгоно гэсэн хандлага тогтоогдоод байгаа. Франц, япон, хятадын гурван эрдэмтдийн нийлсэн судалгаагаар өнгө бол хүнд шууд жаран хувь мэдээлэл өгдөг байхгүй юу. Цагаан, улаан өнгө бид хээг яагаад оруулж өгч байгаа вэ гэвэл Монголд үндэсний үзэл өндөр байгаа. Өмнө нь ямар нэгэн хээтэй самбар мэтийн зүйл явж байгаагүй хээ бол хүнийг амраадаг, сонирхлыг татдаг, дууддаг. Жишээбэл, оросынх гэхэд чинь бүх олимпын хувцсандаа хээтэй. Энэ өөрөө сайхан билэгдлийг авчирдаг. Монголчууд өөрсдөө хээ, зүйр цэцэн үг олон юмыг билэгддэг учраас энэ жил хөгжихийн төлөө гэсэн утгаараа энэ сайхан хээнүүдийг хэрэглэдэг юм уу гэж бодоод байгаа. Олон зүйл байхгүй нэгдсэн нэг хэлбэрийн юмаар л явъя гэж байгаа. Бүх сонгуульд өрсөлдөж байгаа хүн, нам, нийслэлийн намын хороо тэгээд бүгд. ...

М.Энхболд: Тэр бол улаан цагааны...

А.Ганбаатар: Тийн хослол. Хослоно. Аа энэ нь болхоороо шар улааны хослол нь.

Ц.Сандуй: Энэ тэгэхлээр оранж ... болчоод байгаа биз.

М.Энхболд: Энэ гэхдээ хамаагүй цэвэрхэн болоод явчихаж байна шд. Энгээд зэрэгцүүлээд харахад. Улаан шар хоёрыг хүмүүс бас гоё өнгө гэж хардаг шд. Ингээд энэ хоёрыг зэрэгцүүлэхэд харахад цагаан улааны хослол нь хамаагүй хүчтэй харагдана. Энэ бол их зөв хийж байна л даа. Жишээн нь дээд талын гурван самбарыг л одоо ... зэрэгцүүлээд л харахад, тээ.

Ц.Сандуй: Одоо би тараах материал, 90 жилийнхээ материалыг ингэж хийлгэх гээд байгаа байхгүй юу. 90 жилийнхээ юмыг одоо захиалах гээд байгаа байхгүй юу.

М.Энхболд: Шар нь хамаагүй хүнд тусаж байх шиг л байх юм.

А.Ганбаатар: Хамаагүй хүнд байна уу. Ардчилсан нам цагаан, цэнхэр хоёрыг сонгох гээд байгаа. Бид урьтах хэрэгтэй байна. Хэрвээ бид урьдчилаад өнгөний мсж өгчих юм бол энд нар орж чадахгүй за болье болохоо байлаа гээд. Хүмүүст сайн эерэг энерги өгөх өнгө нь цагаан улаан хоёр, шар улаан хоёр байна.

М.Энхболд: Наадахыг чинь дээр бас ярьж байсан. Улаан бол хамаагүй юу яадаг юмаа гэж. Эд нар чинь бол манайхыг улаан улаан гэсээр байгаад манайд улаан өнгөө алдчихсан.

А.Ганбаатар: Урд нь манай самбарууд ийм байсан шд. Долгионтой байдаг байсан. Энэ жил бол тэд нарыг ерөөсөө хийгээд хэрэггүй. Зүгээр л гоё хээ тавиад өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол хүмүүс хэзээ ч хээ тавьсан рекламны самбар ерөөсөө байхгүй. Монголчууд өөрөө юу хийчихсэн юм бол гээд харна. Хээг харвал хөгжин дэвжих гэх мэт гоё юмнууд гарч ирнэ. Хий дэмий баахан рекламын юмнууд хийгээд хэрэггүй. Эд бол яг хүнд хэрэгцээтэй учраас тавьсан. Түүнээс сонгоод тавьчихсан зүйл ердөөсөө ч биш. Гал, үзэг, түлхүүрийн оосор, аяга ямар учиртай юм бүгдийг нь бодож хийсэн. Илүү юманд биднүүс мөнгө багатай учраас 2016 оны сонгуульд илүү зардал гаргахгүйгээр л орох хэрэгтэй.

Уриа үг дээр бид ярьж байгаа. Нийгэм өнөөдөр ганцхан боломжийг л нэхээд байна. Ард түмэн. Бидний бүх боломжийг байхгүй болгочихлоо. Байртай байсан. Боломж байхгүй. Ажилтай байсан. Боломж байхгүй. Зээл аваад байр авах гэж байсан боломж байхгүй. Тээ. Бүх боломжийг нь ардчилсан нам байхгүй болгочихлоо гэж байна. Харин монгол ардын нам байхдаа энэ бүхнийг байлгасан шүү гэдгийг хүмүүс яриад эхэлж байгаа байхгүй юу. Одоо бид тэрийг яах вэ гэвэл эргүүлж олгох ёстой. Алдагдсан боломжийг эргүүлэн авчиръя. 2016 оны сонгуульд бол биднүүс “би”-гүй. Хэдхэн үгээр, хүн ухаж ойлгодог тийм мсж-ийг бол тавина. Далд утгатай биш. Шууд утгатай. Шууд хүнд ойлгогдохоор, хүүхэд ч ойлгохоор тийм л мсж-ийг тавибал дээр гэж бодож байгаа. Алдагдсан бүх боломжийг эргүүлэн авчиръя гээд. Энэ үгээ цааш нь задлаал явна хамгийн гол нь боломжийг гэдэг үгийг оруулж байгаа юм.

Ц.Сандуй: Аливаа улсын хөгжлийг хотын хөгжлөөр нь л хөгжилтэй гэж хүмүүс яриад байгаа байхгүй юу. Улсын хөгжлийн түлхүүр нь хотоо л сайхан хөгжүүлье гэсэн санаа.

А.Ганбаатар: Бид тэр хүмүүсийн яриад байгаа алдагдсан боломжийг хадгалах хэрэгтэй байна. Алдчихсан тэр боломжит зүйлүүдийг монгол ардын нам авчрах юм байна гэдэг мсж-ийг сайн ойлгуулах хэрэгтэй. Тэгэж хэлэхэд эргээд монгол ардын нам нээрээ ийм байсан шүү гэж бодно. Алдсан бүх боломжоо эргүүлэн авчирцгаая гэхэд л болчихож байгаа юм.

Ц.Сандуй: Дэмжлэг

А.Ганбаатар: За энэн дээр чи...

Ц.Сандуй: Нэр дэвшүүлэх эрхийг. Та эртээд хэлсэн шд. Хотын намын хороо шийднэ шүү гэдгийг. Тэр үгийг л зөвлөгөөн дээрээс та хэлчмээр байгаа юм. ... Тэгэхлээр биднүүс Нийслэл дээр хүчээ төвлөрүүлэх боломж бидэнд гарах гээд байгаа юм. Энэн дээр таныг дэмжлэг өгөөчээ гэж байгаа юм. Намын дээд шатны байгууллагаар Нийслэлийн намын хорооноос одоо гарч байгаа бодлого стратеги, төлөвлөлт, одоо гарч байгаа бүх юмыг дэмжүүлж өгөөч гэж танд хүсэлт тавьж байгаа юм. Дүүргийн намын хорооны дарга, удирдах ажилтнуудад хариуцлага тооцох боломжоор хангаж дэмжих шаардлагатай. Зарим нэг нөхдүүдийг бид нар түрүүний ярьж байсан, тээ, тиймэрхүү бас нэг нөхдүүдийг одоо бужигнуулах нь хаашаа юм гэхдээ нэг чичирхийлүүлж, айдас, айдсын менежмент явуулахгүй бол дур дураараа дургиад байгаа юм, яг ний нуугүй хэлэхэд.

М.Энхболд: Жишээ нь удирдах зөвлөл дээр бол Дорнодын даргыг намаас хөөсөн. Дундговийн даргатай бид нар хариуцлага ярих гэж байна.

Ц.Сандуй: Нэг дүүргийн дарга дээр л бид нар "явчмаар" байна.

М.Энхболд: Говь-Алтайг бол үндсэндээ Амгаланбаярыг “чи ингээд яв” гээд явуулсан. Тэгэхээр энэ чинь болвол аймгийн дарга нарт бол юм дотор нь бодогдоод байгаа байхгүй юу. Эвгүйтвэл бас наадуул чинь эвгүй шүү гэж.

Ц.Сандуй: Тэгээд түрүүний нөгөө үүдэн дээр яагаад байгаа нөхрийг бас энд байсан шд. Буруу нөлөө үзүүлээд байгаа гэж хэлж байсан шүү дээ. Тэр нөхөртэй жоохон тийм акцент өгвөл яасан юм бэ гэсэн тийм бодол байгаа, зүгээр миний зүгээс. Доодох хүмүүстэй би уулзсаны үндсэн дээр яриад байгаа шд, даргаа. Маш олон хүнтэй уулзсан. Бүх хүмүүстэй уулзсан. Аягүй хүнд, ажиллахад хүнд арга барилтай, ганцаарчилсан тоглолттой, хэцүү юм билээ. Төрийн бус байгууллага, ахмад, эмэгтэйчүүд, оюутны холбоо, залуучуудын холбоо гэж байна.

М.Энхболд: Хотын залуучуудын холбооны даргаар Баярхүү болчихсон юм уу?

Ц.Сандуй: Баярхүүг түр үүрэг гүйцэтгэгчээр тавьчихсан. Баярмагнай сая явахдаа.

М.Энхболд: Хурлаа хэзээ хийх юм?

Ц.Сандуй: Энэ нэг Чуулганыхаа дараа хийх гээд байгаа юм шиг байна лээ шд. Эдний чуулганыг хэзээ хийхээр байгаа юм бэ та.

М.Энхболд: Номтойбаяр бол ер нь одоо бол шууд хийе л гэж байна лээ. Одоо болье. Би ерөөсөө бараг хоёр жил шахуу энэ улсуудыг хамгаалж явлаа. Бүтэхгүй юм байна. Хийгээл тэгээл...

Ц.Сандуй: Одоо хамгийн замбараагүй байгаа нь бол НАМЗХ байгаа шд. Ер нь бол удирдлага, зохион байгуулалтгүй. Нийслэл дээр ч гэсэн. Сая бол хэн жоохон ирээд нийт нэг уулзсан. Залуучуудын холбоотой би очиж, бид хоёр, Баяраа бид гурав салхинд гарч уулзаж яриад тэгэхдээ хамтарсан...

М.Энхболд: Төв намд тэгэхдээ Номтойбаярыг нь болиол Амарбаясгаланг тавьчихвал аль аль талдаа зүгээр болов уу гэсэн бодол. Амарбаясгаланг одоо ингээд сургуулиас нь дуудъя.

Ц.Сандуй: Ирчихсэн байгаа л даа. Уулзалгүй яахав.

М.Энхболд: Одоо ерөөсөө явуулахаа болье. Оюун-Эрдэнэ бол Харвард марвард гээд явна биз.

Ц.Сандуй: Одоо миний гол тулах хүч бол Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид, манай бүлэг, Залуучуудын холбоо л гэж би хэлээд байгаа байхгүй юу. Би гол ачаалалаа энэ 2 дээр л өгөх юм. Бид нарын төлөвлөж байгаа ... энэ хоёр дээр гол ачаалал байна. Энэ хоёртойгоо маш сайн ойлголцож юу яах зайлшгүй шаардлага байгаа. Мэдээж дээрх том удирдлагууд нь бас бид нарын талд байх ёстой. Энэ НАМОХ оюутны холбоог биднүүс яах ёстой вэ гэдэг асуудал байгаа. Амарсанаа энэ тэр яах ёстой юм бэ.

М.Энхболд: Хотын эмэгтэйчүүдийн дарга чинь хэн гэлээ?

Ц.Сандуй: Хотынх чинь Сараа байгаа шд.

М.Энхболд: Хотын оюутны дарга нь хэн юм?

Ц.Сандуй: Ган-Эрдэнэ. Дараа нь фракцуудын довтолгооноос бас нэг жоохон хамгаалах юмнууд байхгүй бол. Сая би яагаад бас ажлаа жоохон ярьж байгаад сулруулсан бэ гэхлээр сая ингээд бид нар чинь ингээд, та ирээд бүтээлч намын хороо мороо гээд ингэнгүүт хүмүүс аягүй тийм атаархал, тийм хорссон байдлаар хандсан л даа над руу маш их. Бас нэг тийм дайралтуудыг хийсэн л дээ. Тэр болгоныг яриад яахав. Ер нь бол бас нэг жоохон намайг одоо... Одоо орсон хүн болгон л тан дээр муу хэлэх ч юмуу гээд л тиймээ. Тийм нэг кампаничилсан ажиллагаа явагдаад байгаа байхгүй юу. Энийг л няцаагаад өгчих юм бол тэд нар дахиад ярихааргүй болчих гээд байгаа байхгүй юу. Аа яриад л ингээд байгаад байх юм бол газар авч түймэр шиг явчих юм бол нэг бүтэхгүй нөхөр байна гэсэн ойлголт төрөхөөс л ... байгаа юм.

М.Энхболд: Тэгэхдээ наадах чинь бол тэр улсуудын буруу биш байхгүй юу. Ямар юман дээр оччихсон байгаа билээ гэдэг чинь.. Аймар үнэтэй юман дээр оччихсон байгаа байхгүй юу. Маш олон хүний амь амьдрал бүгдэн дээр нь чи дарчхаад байгаа байхгүй юу. Аа би ингээд нэг дээгүүр нь нэг хэсэг юман дээр нь дарчихаад, чи ингээд... Тэгэхлээр чинь тэр улсууд чинь чамаар зүрхээ даруулчихсан, тэгээл зүрх нь цохилмоор байдаг, булгилмаар байдаг, чи дарчихад байдаг. Тэгэхлээр яахав. Тэр улсууд чинь “Нийлж л энийг алъя. Сандуйг унагаая” гэдэг. Чи өөрөө хамгийн гол зохицуулалтыг хийх ёстой байхгүй юу.

Ц.Сандуй: Ойлголоо.

М.Энхболд: Тэрнээс, дээрээс одоо, тэр нэг хуучны маягаар, мянга Сандуй сайн шүү. Сандуй сайн шүү”... яахав би одоо нэг хоёр хэлээд нэг хоёр сайн гээд ингээд нэг хэсэг л явна. Аа тэгээд тэр чинь бол цаашаа бол...

Ц.Сандуй: Тэгэхдээ биднүүс өөрсдөөс хамаарах бүх юмыг хийнэ. Одоо би нэгтгэх төрхөндөө орцон л доо.

М.Энхболд: Тэгэхээр нөгөө нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх. Өөрөөрөө ил гарах. Нөгөөдүүл чинь “За за за одоо Сандуйг оролдоод эвгүй болчихлоо, наадах чинь одоо нилээн нэр хүнд авчихлаа гэсэн тийм юм руу л орж өөрийнхөө дархлааг л бий болгох ёстой.

Ц.Сандуй: За. Бид нар төлөвлөгөөтэй байгаа. Дараа танилцуулах олон зүйл байгаа. ... та яараад байх шиг байна. Тэр бүгд сценариуд, нууц пиарийн, Сандуй-Нийслэлийн намын хороо гэсэн нууц пиарын төлөвлөгөө байгаа.

Санхүү бүрдүүлэх, санхүүгийн схемд дэмжлэг үзүүлэх. Схем дээр хамтарч ажиллаад нэгдсэн том санхүүгээ босгоод. Намаараа гаргаад, санхүүгийн нэгдсэн зохион байгуулалтад ормоор байх юм. Бүх юм нэгдсэн баймаар байх юм. Одоо хэвлэл материал хүртэл эндээс ийм тараагаал нэрийг нь солиод л тараах материалуудаа ингээд хиймээр байна.

М.Энхболд: Хотын /Нийслэлийн намын хороо/ санхүү, Удирдах зөвлөлийн санхүү нэг байж болно. Аймагт бол арай болохгүй. Арай зайтай, тусдаа үйл ажиллагаа явуулдаг.

А.Ганбаатар: Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс хандивын мөнгө. Намаас мөнгө авдаг, сурталчилгааны мөнгө авдаг хэрнээ хандиваар ирсэн мөнгийг өөрөө хусчихаад байгаа байхгүй юу. Тэгээд худлаа хэлээд байдаг байхгүй юу эднүүс. Тэгэхлээр биднүүс яах ёстой вэ гэвэл, нэгдсэн зохион байгуулалт оруулаад л, за яахав, гар дээр тараах, тэр өөрөө тэр хороон дээр хийх өөрийнхөө пиарыг хийх мөнгөө аваад бол ер нь бол ийм мөнгийг нийлүүлчихвэл сонгуульд чинь оруулна шүү гэдгийг л нам дээрээс нь ... явмаар байна. Нэгдсэн зохион байгуулалтаар хямгадалттай сайн, зөв гарцаар.

М.Энхболд: Одоо яг тийм юм гараад байгаа байхгүй юу. “2012 оны сонгуульд би тэдэн төгрөг өгсөн тэр мөнгө хаашаа орсон юм бэ” гэж. Би намын байрны гадаа ирээд, тэгээд тэрэнд нэг цүнхтэй өгөөд оруулсан ш дээ” гээд л. Тэгээд "тэр хүн чинь тийм гомдол санал тавиал байна ш дээ. Чи тэр мөнгийг нь яасан юм бэ, чи тэр мөнгийг нь ямар нэгэн юманд бүртгүүлсэн юмуу" гэхээр царай нь бараагаад ирдэг.

Ц.Сандуй: Аймаар тийм юм болсон байхгүй юу. Би тэрийг чинь өөрөө мэднэ шд. Яаж үрэн таран хийж байсныг... Ямар ч юугүйгээр яваад байсан юм чинь. Аягүй хэцүү байсан.

Багийн аюулгүй байдал, хуулийн хамгаалалт. Энэ бол хамгийн хэцүү нь. Манай хүмүүс том том юмнууд хөндөөд эхэлнэ. Тэр үед бас бидэнд хууль байгууллагын хамгаалалтууд хэрэгтэй.

А.Ганбаатар: Сайн залуучууд, яг ний нуугүй хэлэхэд, ахаа, мөнгө өгсөн ч ирэхгүй юм. Айгаад байна.

Ц.Сандуй: Айгаад...

М.Энхболд: Одоо гайгүй ээ. Одоо тэр айдас багасна. Одоо нөгөө нэг 2012 оны сонгуулийн дараах үеийг бодвол одоо гадаад орчин шал өөр болчихсон. Ардийн нам чинь юм дуугардаггүй байсан чинь одоо ардын нам ч бас арай ч бас ийм юм уу гээд наашаа хараад байна. Бид зөв ажиллаж чадах юм бол за тэгээд. Ялагдах нам руу өөрөө гүйж очдог хүн гэж байдаг юм уу, ялах магадлал өндөр лүү л очиж л... Одоо хүмүүс наашаа харчихсан байгаа. Одоо гүйж ирдэг болно. Тэр гүйж ирдэг болохыг бид нар л хийнэ. Бид өөрсдөө ингээд зөв юм хийгээд байх юм бол “за за эднүүс гарцаагүй юм байна гэж бодно.

Ц.Сандуй: Бид нар нөгөө хар машин жашинтай хайтек баг маань оролцоно шд. Тэр мэр лүү ороод юм хийлгэхлээр л... Эртээд ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэг асуудал гардаг чинь тэндээс эхтэй шд. Тэгээд нөгөөдүүл чинь айгаад, бид нар бүгд болиулсан шд. Тэгээд л зогсоолгосон. Утсаар яриад л зогсоосон.

А.Ганбаатар: Саяхан манай IT-гийн залууг /Анхбаяр/ Дорнодод аваачаад хорьсон. Дорнодод явж байхад нь барьж авч хориод. Тэгээд би гурав хонуулаад л авлаа. Ер нь бол яахав багийнхан ингээд байгаа байхгүй юу. 2015, 2016 онд биднүүс хүнд, аягүй эвгүй юм руугаа орж эхэлнэ. Тэгээд энэн дээр хамгаалалт байхгүй бол /Анхбаяр/ “би яах юм бэ гээд айгаад байна” гээд байгаа байхгүй юу. Түүнээс хамгаалалтаа бол биднүүс зоригтой юм хийх юм бол, асуудлаас аймааргүй байна гээд байна.

Ц.Сандуй: Бодлого стратеги нэгдсэн зохион байгуулалттай ажиллахад л дэмжээд өгөх юм бол бидэнд ялах болом байна. Боломж бол байгаа. Одоогийн хүмүүсийн яриад байгаа шиг урсгалаараа ороод ялна гэж бол байхгүй шд. Нэгдсэн зохион байгуулалтад ороод, нэгдсэн сахилга баттай, нэгдсэн санхүүтэй, бүх юм цэрэгжилтийн зохион байгуулалтаар ороход ялхаар байгаа. Тэрнээс дур дураараа ажиллаад нэг дүүрэг нь ингээд, нэг аймаг нь ингэх юм бол бас хүнд.

М.Энхболд: Заа за. Ерөнхийдөө болчихсон уу? За баярлалаа.