2019.06.21 12:00 ТЕГ-ын МШХ-ийн мөрдөгч Т.Цэнджаргалд холбогдох гомдол гаргав
УЕПГ-Т
2019 оны 6-р сарын 21-ний
өдөр Улаанбаатар хот
Гомдол гаргах нь
Ганболдын Доржзодов би Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн
шалгах хэлтсээс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Алтанхуягийн Ганбаатарын
Г-40 дугаартай бүртгэгдсэн гомдолд үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн
шалгах ажиллагаа явуулсан хэрэг бүртгэлтийн 201701000075 дугаартай хэрэгт
шалгагдаж байсан ба хяналт тавьж байсан Нийслэлийн прокурорын газрын Хяналтын
прокурор Д.Ширэндэв 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №05 дугаартай Прокурорын
тогтоолоор уг хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг.
Миний бие 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатад хэрэг бүртгэлтийн 201701000075 дугаартай хэргийн материалтай танилцах хүсэлтээ гаргасны дагуу тус Газраас 2019 оны 06 сарын 05-ны өдрийн №4/1067 дугаартай Хариу мэдэгдэх хуудсаар миний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байдаг.
Ийнхүү миний бие анх удаа 201701000075 дугаартай хэргийн
материалтай 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 14-ний өдрийг дуустал
танилцах явцдаа тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн
Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, дэслэгч Т.Цэнджаргал
нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчсөн
дараах үйлдлүүдийг шалгуулах хүсэлтэй байна. Үүнд:
1. Тагнуулын ерөнхий газарт А.Ганбаатарын 2017 оны 04 дүгээр
сарын 11-ний өдөр гаргасан худал гомдол (Хавтаст хэргийн 1 дүгээр боть, 002 дугаар хуудас), Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн Орлогч
дарга, хошууч Г.Ууганбаяр 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Гэмт хэргийн
талаар гомдол, мэдээлэл гаргасан этгээдэд худал мэдээлвэл хүлээлгэх хариуцлагыг
сануулсан тухай тэмдэглэл (Хавтаст
хэргийн 1 дүгээр боть, 004 дүгээр хуудас) үйлдэн А.Ганбаатараас авсан анхны тайлбар (Хавтаст хэргийн 1 дүгээр боть, 005-006 дугаар хуудас), Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн
мөрдөгч, дэслэгч Т.Цэнджаргал 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Гэрчийг
байцаасан тэмдэглэл (Хавтаст
хэргийн 1 дүгээр боть, 053 дугаар хуудас) үйлдэн А.Ганбаатараас авсан мэдүүлэг (Хавтаст хэргийн 1 дүгээр боть, 054-055 дугаар хуудас) тус тус өөр хоорондоо зөрсөн, бодит байдалд үл нийцсэн, худал
мэдээлэл байсаар байхад тэдгээрийг үнэн зөв, бодит байдалд бүрэн дүүрэн нийцэж
байгаа эсэхийг огт шалгаагүй, шалгах оролдлого өчүүхэн ч хийгээгүй.
2. Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн Орлогч
дарга, хошууч Г.Ууганбаяр 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Эд мөрийн баримт
хураан авч, үзлэг хийж, хадгалах тухай тэмдэглэл (Хавтаст хэргийн 1 дүгээр боть, 011 дүгээр хуудас) үйлдэн А.Ганбаатараас хураан авсан SanDisk
фирмийн ахуйн хэрэглээний Sansa® Plus FM radio, mp3 music player хөгжим тоглуулагчийг тус Хэлтсийн дарга, хурандаа
О.Бархасбадь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр албан бичиг (Хавтаст хэргийн 1 дүгээр боть, 012 дугаар хуудас) үйлдэн Орлогч дарга Г.Ууганбаярын Шинжилгээ хийлгэх
тухай тогтоол (Хавтаст хэргийн 1
дүгээр боть, 013 дугаар хуудас)-ыг
хавсаргаж Тагнуулын ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газарт
шинжлүүлэх хүсэлт гаргаж гурав хоногийн дотор багтаан шинжилгээний дүгнэлтийг
ирүүлэхийг үүрэг болгосон байна. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх ажлын техник
хэрэгслийн нэгдсэн санд яав ч байх боломжгүй ахуйн зориулалттай SanDisk
фирмийн Sansa® Plus FM radio, mp3 music player хөгжим тоглуулагчийг Тагнуулын ерөнхий газрын дотоод бүтцийн
нэгжүүд болох Мөрдөн шалгах хэлтэс болон Дотоод хяналт, аюулгүй байдлын газар өөр
хоорондоо харилцаж Шинжээчийн дүгнэлт (Хавтаст хэргийн 1 дүгээр боть, 014 дүгээр хуудас)-ийг үйлдэн “...Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6.3-т
заасны дагуу Sansa гэсэн бичигтэй хар өнгийн жижиг тоног төхөөрөмж нь
нууцаар мэдээ, мэдээлэл олох зориулалт бүхий тусгай техник хэрэгсэл мөн...” гэж
илтэд худал дүгнэлт гаргасан.
3. Улмаар мөрдөгч Т.Цэнджаргал 2017 оны 05 дугаар сарын
09-ний өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (Хавтаст хэргийн 1 дүгээр боть, 040-042 дугаар хуудас) үйлдэж өөрийн биеэр SanDisk фирмийн Sansa® Plus FM radio, mp3 music player хөгжим тоглуулагчийн VORC002 нэртэй дуу бичлэгийг тоглуулж А.Ганбаатар болон
Г.Доржзодов нарын харилцан ярианаас хэрэгт ач холбогдолгүй хэсгийг түүвэрлэн
буулгаж хавтаст хэрэгт нотлох баримтаар авсан байна. Ингэхдээ VORC002
нэртэй дуу бичлэгт эвлүүлэг байгаа эсэхийг Шүүхийн
шинжилгээний үндэсний хүрээлэнгээр шинжлүүлээгүй бөгөөд мөрдөгч Т.Цэнджаргалд
ийм өндөр ур чадвар байх ямар ч боломжгүй. Дээрх Эд зүйлд үзлэг нийсэн
тэмдэглэлийг оролцогч надад огт танилцуулаагүй.
4. Мөрдөгч Т.Цэнджаргал 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр
Эд мөрийн баримт хураан авч хадгалах тогтоол (Хавтаст хэргийн 1 дүгээр боть, 010 дугаар хуудас) үйлдэн А.Ганбаатараас хураан авсан SanDisk
фирмийн Sansa® Plus FM radio, mp3 music player хөгжим тоглуулагч дээрх VORC002 нэртэй дуу бичлэгийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр
Хүний биед үзлэг хийх тухай тогтоол (Хавтаст хэргийн 1 дүгээр боть, 016 дугаар хуудас) болон Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (Хавтаст хэргийн 1 дүгээр боть, 017 дугаар хуудас) үйлдэн надаас хураан авсан Lenovo
брендийн компьютерт 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр
байрлуулж (уг компьютерийг 2017
оны 06 дугаар сарын 02-ны өдөр надад буцаан олгоход Desktop
фолдерт дээрх үйлдлийг нотлох скриншот зургуудыг
устгалгүй үлдээсэн байсан), мөн
өдөр Т.Цэнджаргал Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (Хавтаст хэргийн 1 дүгээр боть, 044 дүгээр хуудас) үйлдэн өөрийн биеэр үзлэг хийсэн тэмдэглэлдээ дээрх
хууль бус үйлдлээ бэхжүүлсэн (Хавтаст
хэргийн 1 дүгээр боть, 046 дугаар хуудас) байна. Өөрөөр хэлбэл, А.Ганбаатар 2017 оны 04 дүгээр
сарын 06-ны өдөр надаас булаан авч өөрийн гар дээрээ долоо хоног байлгаж
байгаад 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Тагнуулын ерөнхий газарт хүлээлгэн
өгсөн SanDisk
фирмийн Sansa® Plus FM radio, mp3 music player хөгжим тоглуулагч дээрх VORC002 нэртэй дуу бичлэгийг мөрдөгч Т.Цэнджаргал 2017 оны 04
дүгээр сарын 14-ний надаас хураан авсан Lenovo компьютерт 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хуулбарлан
байрлуулж байгаад Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээ үйлдэж бэхжүүлсэн байна. Уг
Lenovo
компьютерийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр надад
хүлээлгэн өгөхдөө дээрх бичлэгийг устгасан.
5. А.Ганбаатарын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр
Тагнуулын ерөнхий газарт гаргасан гомдлыг миний бие шалгуулахаар Тагнуулын
ерөнхий газарт 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан, хэрэг шалган
шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хавсаргасан Гомдол (Хавтаст хэргийн 2 дугаар боть, 060 дугаар хуудас), А.Ганбаатарын зүгээс намайг болон миний гэр бүлийн
гишүүдийг мөрдөн мөшгиж, хувь хүний нууцад хамаарах мэдээ, мэдээллийг хууль бус
аргаар цуглуулж, амь насанд халдахаар заналхийлж байгаагийн улмаас хамгаалалтад
авч өгөхийг хүссэн, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох
баримт хавсаргасан Өргөдөл (Хавтаст
хэргийн 2 дугаар боть, 059 дүгээр хуудас)-ийг Нийслэлийн прокурорын газраас Тагнуулын ерөнхий
газарт шилжүүлсэн албан бичиг (Хавтаст
хэргийн 2 дугаар боть, 058 дугаар хуудас)-ийн дагуу тус тус мөрдөгч Т.Цэнджаргал ямар нэгэн арга
хэмжээ огт аваагүй, Өргөдөл ба Гомдолд хавсаргаж өгсөн хэрэг шалган
шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий дүрс бичлэгийг шинжлэн судлаагүй,
үнэлээгүй, арга хэмжээ авсан тухай бичгээр гомдол гаргагч надад болон
Нийслэлийн прокурорын газарт хариу өгөөгүй. Харин үүний оронд мөрдөгч
Т.Цэнджаргал 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр: “...Чи яах гэж Тагнуулын
ерөнхий газарт А.Ганбаатарыг шалгуулах сөрөг гомдол гаргасан юм бэ? Тэр бичгийг
чинь хавтаст хэрэгт хавсаргана. Ямар нэг зүйл хийх гэж байгаа бол надад эхлээд
хэлж бай!..” гэж зандрангуй сануулсан. Мөн Нийслэлийн прокурорын
газарт гаргасан миний гомдлыг тус газраас хүлээн авсан даруйдаа мөрдөгч
Т.Цэнджаргал 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр: “...Чи бид хоёр сайн
ойлголцоогүй л байна даа. Чи бас яагаад Нийслэлийн прокурорын газарт бичиг
өгөв? Би чамд хэлсэн байх аа! Ямар нэг бичиг өгөх гэж байгаа бол эхлээд надад хэлж бай! Чиний Нийслэлийн прокурорын газарт
гаргасан хүсэлтийг би хавтаст хэрэгт хавсаргасан...” гээд намайг дахин Нийслэлийн прокурорын газарт гомдол,
хүсэлт гаргахыг хатуу хориглосон.
6. Мөрдөгч Т.Цэнджаргал орон нутгаас миний эхнэр
Д.Мөнхдэлгэрийг дуудан ирүүлж 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр түүнээс Гэрчийн
мэдүүлэг (Хавтаст хэргийн 1
дүгээр боть, 050 дугаар хуудас), түүний
iPhone
5 утсанд Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (Хавтаст хэргийн 1 дүгээр боть, 020 дугаар хуудас) үйлдэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой
нотлох баримт болох дүрс бичлэг (Хавтаст хэргийн 1 дүгээр боть, 025-027 дугаар хуудас)-ийг тус тус авсан боловч эдгээрт үндэслэн А.Ганбаатарын
2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Тагнуулын ерөнхий газарт гаргасан Гомдлыг
үнэн зөв эсэхийг шалгаж тогтоох ямар нэгэн ажиллагаа огт хийгээгүй.
7. Миний бие өөрийн гараар зурж 2017 оны 04 дүгээр сарын 21-ний
өдрийн 14 цаг 30 минутад мөрдөгч Т.Цэнджаргалд хүлээлгэж өгсөн, А.Ганбаатарын 2017
оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Тагнуулын ерөнхий газарт гаргасан гомдлыг
үндэслэлгүй, худал болохыг нотлох, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол
бүхий зургаан ажиглалтын камерын байршлын газрын зургийг хавтаст хэрэгт
оруулалгүй устгасан, уг зургийн дагуу хойшлуулшгүй арга хэмжээ авч хэрэгт ач
холбогдол бүхий нөхцөл байдлыг даруй бэхжүүлээгүй, үүнийг нь удаа дараа
сануулсаар байхад мөрдөгч Т.Цэнджаргал “...техникийн ажилтнуудыг завтай
болохоор газар дээр нь очиж камерын бичлэгүүдийг авна...” гэсэн шалтаг удаа
дараа тоочиж зайлсхийсэн.
8. А.Ганбаатарын оролцоотой 2014 оны 09 дүгээр сарын 08-ны
өдөр Шинэ Монгол хаад групп ХХК-ийн 4 давхарт болсон уулзалтын нотлох
баримтуудыг миний бие 2017 оны 05 дугаар сарын 06-ны Бямба гаригийн үдэш интернетээр
дамжуулан олон нийтэд нээлттэй байршуулсаны дараа өдөр буюу 2017 оны 05 дугаар
сарын 07-ны өдрийн Ням гаригийн 12 цаг 21 минутад мөрдөгч Т.Цэнджаргал утсаар
залгаж: “...Яагаад
янз бүрийн юм хийгээд байгаан бэ?! Чамайг томоотой байгаарай! гэж хэлсэн байх аа. Чи
сонсжийнуу?
Маргааш эрт ирж уулз! 8.30 гэхэд ирсэн байгаарай!” гэж
анхааруулсан. Дээр дурдагдаж байгаа олон нийтэд миний ил болгосон зүйлс нь
мөрдөгч Т.Цэнджаргалын мөрдөн шалгаж байгаа 201701000075 дугаартай хэрэгт шууд
хамааралгүй боловч түүнийг бусдын нөлөөнд автсан, эсхүл хувийн ямар нэг
сонирхолдоо хөтлөгдсөн байгааг харуулдаг.
9. Мөрдөгч Т.Цэнджаргал 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр
Хүний биед үзлэг хийх тухай тогтоол (Хавтаст хэргийн 1 дүгээр боть, 016 дугаар хуудас) болон Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (Хавтаст хэргийн 1 дүгээр боть, 017 дугаар хуудас) үйлдэн надаас хураан авсан эд зүйлсийг 2017 оны 06
дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 50 минутад Тагнуулын ерөнхий газрын Иргэдийг
хүлээн авах байрны 02 дугаартай өрөөнд намайг болон миний өмгөөлөгч Г.Баасанг
байлцуулан хүлээлгэн өгөхдөө Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлийг хуульд заасан
журмын дагуу үйлдээгүй, хөндлөнгийн гэрч байлцуулаагүй. Гэхдээ мөн өдрийн 18
цаг 37 минут гэсэн бичвэртэй Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (Хавтаст хэргийн 1 дүгээр боть, 048-049 дүгээр хуудас)-ийг хуурамчаар үйлдэн хавтаст хэрэгт оруулсан байна. Мөрдөгч
Т.Цэнджаргал эд зүйлс хүлээлгэн өгөх үедээ хөндлөнгийн гэрчээр Б.Цогтсайхан болон
Н.Цогт-Очир нарыг байлцсан мэтээр, миний өмгөөлөгч Г.Баасанг байгаагүй мэтээр уг
тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн. Хавтаст хэргийн 1 дүгээр ботийн 048 ба 049
дүгээр хуудсууд дээрх миний гарын үсэг жинхэнэ байх ямар ч боломжгүй буюу
мөрдөгч Т.Цэнджаргал миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн.
10. Мөрдөгч Т.Цэнджаргал 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр
Хүний биед үзлэг хийх тухай тогтоол (Хавтаст хэргийн 1 дүгээр боть, 016 дугаар хуудас) болон Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (Хавтаст хэргийн 1 дүгээр боть, 017 дугаар хуудас) үйлдэн надаас хураан авсан iPhone
5 утсыг 2017 оны 06 дугаар сарын 02-ны
өдрийн 17 цаг 50 минутад Тагнуулын ерөнхий газрын Иргэдийг хүлээн авах байрны
02 дугаартай өрөөнд намайг болон миний өмгөөлөгч Г.Баасанг байлцуулан хүлээлгэн
өгөхдөө цэнэг нь дууссан гэдгээр шалтаглан шалгаж авах боломж олголгүйгээр
хүлээлгэн өгсөн. Уг iPhone 5 утсанд
2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цаг 00 минутаас 13 цаг 30 минутын
хооронд Шинэ Монгол Хаад групп ХХК-ийн байранд М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар
болон миний бие оролцсон уулзалтын нотлох баримт, мөн 2016 оны 06 дугаар сарын
19-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд
Ц.Сандуй, А.Ганбаатар нараас ирүүлж байсан мессеж, залгаж байсан утасны
дуудлага зэрэг эд мөрийн баримт байсан юм. Гэтэл мөрдөгч Т.Цэнджаргал 2017 оны
06 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 50 минутад iPhone 5 утсыг шалгаж авах боломж олголгүйгээр өмгөөлөгч Г.Баасан
бид хоёрт хүлээлгэж өгсөний дараа гэртээ хариад цэнэглэж асааж үзэхэд уг утас
дахин ажиллах боломжгүйгээр програм хангамж нь эвдэрсэн байсаныг бид олж
мэдсэн. Энэ тухай миний бие 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Тагнуулын
ерөнхий газрын Даргад гомдол гаргасан боловч Нийслэлийн прокурорын газрын 2018
оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №5/35 дугаартай Хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг
хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
11. Хэрэг бүртгэлтийн 201701000075 дугаартай хэргийн
материалд байх хөндлөнгийн гэрчүүдийн гарын үсэг олон янз (Хөндлөнгийн гэрч гэх Б.Цогтсайханы гарын үсэг бүхий Хавтаст
хэргийн 1 дүгээр боть, 017, 020, 028, 040, 044-047 дугаар хуудсууд гэх мэт), Эд мөрийн баримт хураан авч, үзлэг хийж, хадгалах тухай
тэмдэглэл /хөндлөнгийн гэрч Б.Баттөр, Б.Цогтсайхан/, Хүний биед үзлэг хийсэн
тэмдэглэл /хөндлөнгийн гэрч Б.Цогтсайхан, Б.Идэрмөнх/, Гар утсанд үзлэг хийсэн
тэмдэглэл /хөндлөнгийн гэрч Б.Цогтсайхан, Б.Идэрмөнх/, Гар утсанд үзлэг хийсэн
тэмдэглэл /хөндлөнгийн гэрч Б.Цогтсайхан, Б.Баттөр/, Үзлэг хийсэн тэмдэглэл
/хөндлөнгийн гэрч Б.Цогтсайхан, Б.Баттөр/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл
/хөндлөнгийн гэрч Б.Цогтсайхан, С.Даваамаа/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл
/хөндлөнгийн гэрч Б.Цогтсайхан, С.Даваамаа/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл
/Б.Цогтсайхан, Н.Цогт-Очир/ зэрэгт цөөн хүнийг олон давтамжтайгаар хөндлөнгийн
гэрчээр байлцуулсан.
12. Мөрдөгч Т.Цэнджаргал 2017 оны 06 дугаар сарын 02-ны
өдрийн 17 цаг 50 минутад Тагнуулын ерөнхий газрын Иргэдийг хүлээн авах байрны
02 дугаартай өрөөнөөс өмгөөлөгчийг өөрийнх нь хүслийг үл харгалзан гаргаж, намайг
салгаж авч үлдээд: “...Чи өмгөөлөгчөө хэдээр хөлсөлж байгаа вэ? Өндөр үнээр битгий
өмгөөлөгч аваарай. Би чамайг өнгөрсөн хугацаанд элдвээр хатуу ширүүн харьцаагүй
биз дээ. Чиний хэрэг чинь хэрэгсэхгүй болох магадлал 80%, за бараг 90%-тай
байгаа. Хөдөө явбал яв. Явахдаа харин хэзээ, хаашаа явахыгаа заавал мэдэгдэж
байгаарай. Өмгөөлөгчтэйгээ үнэтэй гэрээ битгий байгуулаарай. Чиний Sansa
mp3 тоглуулагчийг Тагнуулын
ерөнхий газар нэгэнт тагнуулын тусгай хэрэгсэл гэж тооцсон учир үүнээс хойш
Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэлд тооцож байхаар болсон...” гэж зүй бусаар нөлөөлөх гэж оролдсон.
13. Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн
хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг бүртгэлтийн 201701000075
дугаартай хэргийн материалыг мөрдөгч Т.Цэнджаргал 2017 оны 07 дугаар сарын
24-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор /Д.Ширэндэв/-т шилжүүлэхээсээ
өмнө надад болон миний өмгөөлөгчид танилцуулаагүй.
Ийнхүү Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч,
дэслэгч Т.Цэнджаргал нь хэрэг бүртгэлтийн 201701000075 дугаартай хэргийг мөрдөн
шалгах ажиллагаа явуулахдаа бусдын нөлөөнд автсан, эсхүл хувийн сонирхолдоо
хөтлөгдсөн байж болох үйлдлүүдийг удаа дараа гаргасан, А.Ганбаатарын өөр
хоорондоо зөрүүтэй гомдол, тайлбар, мэдүүлгийн үнэн зөв, бодитой эсэхийг нягтлан
шалгаагүй, хэрэг шалган шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудыг
огт шалгаагүй, заримыг зориуд устгасан, үнэгүйдүүлсэн, буруутгах нотлох
баримтуудыг хуурамчаар үйлдсэн, цуглуулсан, засварласан, бэхжүүлсэн, цахим
төхөөрөмжид буруутгах нотлох баримт нэмж оруулсан, бэхжүүлсэн, мэдээлэл
хадгалагдаж байгаа төхөөрөмжийг ашиглах боломжгүй болгосон, гэмтээсэн, гаргасан
хүсэлтийг шийдвэрлээгүй, үндэслэлгүйгээр дарсан, оролцогч миний гарын үсгийг дууриалган
зурсан байх тул түүний эл үйлдлүүдийг шалгаж өгнө үү.
Гомдол
гаргасан: /Г.Доржзодов/
2019 оны 6-р сарын 21.