2014 оны 9 сарын 8-ны 90 минутын уулзалтын 60 тэрбумын асуудлыг он цагийн дараалал, баримт, нотолгооны хамт
 

Төрийн албыг арилжааны хэрэгсэл болгох, онц их хэмжээний ашиг олох, УИХ-ын сонгуулийн үр дүнд нөлөөлөх замаар төрийн эрх мэдлийг авах санаа, сэдэл, зорилгыг агуулсан Цэндсүрэнгийн САНДУЙ, Алтанхуягийн ГАНБААТАР нарын үйлдэл нь:

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ 3.2 Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно;

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ заасан Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болох 3.4.2  Нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал;

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ 3.3.1.3 Төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсан аливаа оролдлоготой шийдвэртэй тэмцэнэ. Энэ чиглэлд иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, сонгууль хараат бусаар явагдах нөхцөлийг хангана;

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ 19.2.1 Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн...;

УЛСТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ 23.2 Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах... гэсэн заалтуудыг тус тус ноцтойгоор зөрчсөн, үндэсний эрх ашигт харш, өндөр зохион байгуулалттай, эртнээс бэлтгэж төлөвлөсөн гэмт үйлдэл юм.

Миний бие 60 тэрбумын гэмт хэргийг анх олон нийтэд дэлгэж, нийгэмд шүгэл үлээсэн цорын ганц гэрч бөгөөд эл үйлдлийнхээ төлөөсөнд улстөрчдийн гар хөл болсон прокурор, тагнуул, цагдаагийн байгууллагын хууль бус гүйцэтгэх ажиллагааны золиос болж хохирч байв. Улстөрийн намын зүгээс 2016 оны УИХ-ын, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэр миний нэр төр, алдар хүнд, ахуй амьдралд учруулсан асар их хэмжээний хохирлоо өнөөг хүртэл огт нөхөн барагдуулаагүй болно.

Монгол төрийн эсрэг, Үндэсний аюулгүй байдлын эсрэг энэ гэмт хэргийг үйлдэгчид, хамжигчид, завшигчид болон гэмт хэргийн ул мөрийг баллахад оролцсон этгээдүүд өнөөдрийг хүртэл та бидний дунд эрх чөлөөтэй амьдарч байна.

Монгол Улсын иргэн, гэрч, хохирогч, шүгэл үлээгч Г.Доржзодов

@dorjzodov
www.facebook.com/citizendorjzodov/

2023 оны 8 сарын 4


2014.09.08-ны өдөр, 12:00-13:30

60 тэрбумын уулзалтын үеэр М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 90 минут яриаг сонсох (шар товч дээр дарна уу)

(90 min audio's Downloadable Mirror Link Here)


2014.08.28-ны өдөр, 23:00-23:40

60 тэрбумын схемийг боловсруулж буй Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 40 минут яриаг сонсох (шар товч дээр дарна уу)

(40 min audio's Downloadable Mirror Link Here)