нийслэлийн Монгол ардын намын
хорооны хяналтын
хороонд
Гомдол гаргах нь
Иргэн Г.Доржзодов би 2014 оны 8 сарын 1-ээс эхлэн 9 сарын 10 хүртэл хугацаанд тухайн үеийн Нийслэлийн Монгол Ардын намын хорооны Дарга Цэндсүрэнгийн Сандуй, Нийслэлийн Монгол Ардын намын хорооны Тэргүүлэгч, Монгол Ардын намын Бага хурлын гишүүн Алтанхуягийн Ганбаатар нарын өгсөн үүрэг даалгаварын дагуу тэдний боловсруулж байсан УИХ-ын 2016 оны сонгуулийн санхүүжилт, штабын бүтэц, зохион байгуулалт, стратеги төлөвлөлтийн ажилд дайчлагдан ажилласан.
Ц.Сандуй нь төрийн албыг үнэлж
УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө зөвхөн нийслэлээс 60 тэрбум төгрөг босгох
санхүүжилтийн схемийг боловсруулахад биечлэн, санаачлан, гардан оролцсон
төдийгүй үүнийгээ А.Ганбаатарын хамт 2014 оны 9 сарын 8-ны өдөр Монгол Ардын
намын Дарга Миеэгомбын Энхболдод танилцуулсан. Эл уулзалтад миний бие байлцаж
гэрч болсон бөгөөд энэ талаар өнөөдрийг хүртэл шударгаар, иргэний үүргээ
биелүүлж баримт нотолгоотойгоор олон нийтэд хүргэсээр ирсэн. Ц.Сандуй,
А.Ганбаатар нар 40 минутын турш хэрхэн “60 тэрбум”-ын санхүүжилтийн схемийн
тооцооллыг хамтран боловсруулж байгаа, түүнийгээ 90 минутын турш МАН-ын Дарга
М.Энхболдод хэрхэн танилцуулж байгаа дуу авианы бичлэг, гэрэл зургууд, нотлох
баримтууд өдгөө олон нийтийн хүртээл болоод байна.
“60 тэрбум”-ын уулзалт болсоныг гэрчлэх нотлох
баримтуудын зарим хэсэг анх 2016 оны 6 сарын 17-ны өдөр олон нийтэд хүрсэн
өдрөөс эхлэн Ц.Сандуй намайг эрэн сурвалжилж, өөрийн зөвлөх А.Ганбаатараар
миний ойр дотны хүмүүсийг мөрдөн мөшгүүлсэн, миний гэр бүлийн хүмүүсийг айлган
цочоосон, миний хувь хүний нууцтай холбоотой мэдээ, мэдээллийг хууль бус аргаар
цуглуулсан, А.Ганбаатар, М.Өлзий нартай үгсэн АТГ-т 2016 оны 6 сарын 28-нд
худал мэдүүлэг өгч намайг эрүүгийн хэрэгт бүлэглэн гүтгэсэн, Шүүх шинжилгээний
үндэсний хүрээлэнд хууль бусаар нөлөөлж нотлох баримтуудад шинжээчийн худал
дүгнэлт гаргуулсан, Ц.Сандуй нь хууль бус заавар, чиглэл, эрхийг А.Ганбаатарт өгч
нотлох баримтуудыг устгуулах зорилгоор миний өмч хөрөнгөд халдах, бүлэглэн
дээрэмдэх, эвдэж сүйтгэх, намайг удаа дараа хуулийн байгууллагуудаар
баривчлуулж орон байранд болон биед нэгжлэг үзлэг хийлгэх, дур зоргоороо
авирлах боломж, нөхцлөөр хангасан, 2016 оны 7 сарын 6-ны өдөр НИТХ-ын Даргаар
сонгогдохдоо “... 60 тэрбумын уулзалт болоогүй, бичлэг бол эвлүүлэг гэдэг нь
бараг тогтоогдож байгаа...” гэх мэтээр НИТХ-ын индэр дээрээс орон даяар худал мэдэгдсэн,
өөрийн зөвлөх А.Ганбаатараар ТЕГ-т худал гомдол гаргуулж миний эсрэг зохиомол эрүүгийн
хэрэг үүсгүүлэн намайг баривчлуулж удаан хугацаанд тарчлаасан, миний эрх, эрх
чөлөө, өмч хөрөнгөд хууль бусаар халдсан, миний алдар хүнд, нэр төрийг ихээр
гутаан доромжилсон, миний ойр дотны хүмүүсийн аюулгүй байдал, сэтгэл санаанд
нөхөж баршгүй хохирол учруулсан, өөрийн зөвлөх А.Ганбаатараар дамжуулан миний
амь насанд зүйл бүрээр заналхийлсэн (“Хэрэв
Намын дарга зөвшөөрвөл чамайг устгачихад ядах юм байхгүй”, “Хэрэв аятайхан
байхгүй бол чамайг С.Зоригийн хэрэг шиг болгочихно шүү”), удаа дараа
намайг хоёр өрөө байр, гадаадад сурах эрхийн бичиг, нэг сая америк доллароор
худалдан авах гэж оролдсон, орон даяар нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн
хэрэгслээр удаа дараа захиалгатай, төлбөртэй, зохион байгуулалттай гүтгэлэгүүдийг
шторк, нэвтрүүлэг, нийтлэл, постер, дуу авианы бичлэг, дам яриа, цуурхал зэрэг
хэлбэрээр тараасаар байна. Нийслэлийн МАН-ын хорооны Даргаар ажиллаж байхдаа Ц.Сандуйгийн
үйлдэж эхэлсэн эдгээр эрүүгийн гэмт үйлдлүүд нь түүнийг ёс суртахуунгүй,
ичгүүргүй, ёсзүйгүй, албан тушаал, эрх мэдэл, амин хувийн ашиг сонирхлын төлөө найз
нөхөд, намын хамт олон, МАН-ын нэр хүндийг золих, Монгол Улсын Үндсэн хууль,
Эрүүгийн хуулийг зөрчин монголын төр, нийгэмд онц аюултай гэмт үйлдлүүдийг
сэдэх, захиалах, зохион байгуулахаас сийхгүй гэдгийг харуулж байна. Ц.Сандуй
өөрөө санаачлан, бэлтгэн, манлайлан оролцсон “60 тэрбум”-ын уулзалт, гэм бурууиай
үйлдлээ хууль бус, явуургүй аргаар баллуурдах гэсэн элдэв оролдлогууд нь МАН-ын
нэр хүнд сонгогчдын дунд улам ихээр унахад сөргөөр нөлөөлсөөр байгаа нь туйлын
харамсалтай. Эл хугацаанд миний бие болон миний ойр дотны, эргэн тойрны хүмүүс
алдар хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаа, аюулгүй байдал, эдийн засгийн асар их хэмжээний
хохирол амсаад байна.
Иймд дээр нэр дурдагдсан Цэндсүрэн
овогтой Сандуйгийн ёсзүйн асуудлыг шүүн хэлэлцэж, эрүүгийн шинжтэй гэмт үйлдлүүдийг
нь таслан зогсоож, цаашид улстөрийн дэмжлэг үзүүлэхээс эрс татгалзаж, МАН-ын
нэр хүндийг удаан хугацаанд сэвтэж унахаас урьтаж, таслан сэргийлэх хатуу арга
хэмжээ авна уу.
Гомдолд 2014 оны 8 сарын 28-ны
өдөр Ц.Сандуй, А.Ганбаатар нар төрийн албыг үнэлэх аргачлалыг хэрхэн
боловсруулж тооцоолж байгааг нотлох 40 минутын аудио бичлэг, түүний текст, 2014
оны 9 сарын 8-ны өдөр М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 90 минутын
уулзалтын аудио бичлэг, түүний текст, Ц.Сандуйгийн 2016 оны 6 сарын 24-нд
хийсэн мэдээлэл, 2016 оны 6 сарын 28-нд АТГ-т өгсөн
худал мэдүүлэг, 2016 оны 7 сарын 6-нд НИТХ-ын индэр дээрээс хийсэн
мэдэгдэл, мөн 90 минутын бичлэгт Америкийн шинжээч Франк Пиаззагийн хараат бус
шинжээчийн дүгнэлтийг тус тус хавсаргав. Хавсралт нийт 46 хуудас, 1
ширхэг DVD.
Гомдол гаргасан: /Г.Доржзодов/
2018 оны 9-р сарын 17.
нийслэлийн Монгол ардын намын
хорооны хяналтын хороонд
Гомдол
гаргах нь
Иргэн
Г.Доржзодов би 2014 оны 8 сарын 1-ээс эхлэн 9 сарын 10 хүртэл хугацаанд тухайн
үеийн Нийслэлийн Монгол Ардын намын хорооны Дарга Цэндсүрэнгийн Сандуй,
Нийслэлийн Монгол Ардын намын хорооны Тэргүүлэгч, тус намын Бага хурлын гишүүн
Алтанхуягийн Ганбаатар нарын өгсөн үүрэг даалгаварын дагуу тэдний боловсруулж
байсан УИХ-ын 2016 оны сонгуулийн санхүүжилт, штабын бүтэц, зохион байгуулалт,
стратеги төлөвлөлтийн ажилд дайчлагдан ажилласан юм.
А.Ганбаатар нь
УИХ-ын 2016 оны сонгуулийг угтаж МАН-ын сонгуулийн төв штабын бүтэц, зохион
байгуулалт, стратеги төлөвлөлт, сонгуулийн бохир технологи, хууль бус аргаар
сонгуулийн дүнд нөлөөлөх төлөвлөлт, төрийн албыг үнэлж зөвхөн нийслэлээс 60
тэрбум төгрөгийн сонгуулийн санхүүжилтийг босгох схем зэргийг Ц.Сандуйтай хамтран
боловсруулж үүнийгээ 2014 оны 9 сарын 8-ны өдөр Монгол Ардын намын Дарга
Миеэгомбын Энхболдод Ц.Сандуйгийн хамт танилцуулсан. Өдгөө “60 тэрбум”-ын гэж
нэрлэгдэх болсон эл уулзалтад миний бие байлцаж гэрч болсон болно.
“60 тэрбум”-ын
уулзалт болсоныг гэрчлэх нотлох баримтуудын зарим хэсэг 2016 оны 6 сарын 17-ны
өдөр олон нийтэд хүрсэн өдрөөс эхлэн А.Ганбаатар нь Ц.Сандуйгийн өгсөн чиглэл,
зааварчилгаагаар намайг эрэн сурвалжилж утсаар удаа дараа дарамталсан, хууль
бус аргаар миний ойр дотны хүмүүсийг мөрдөн мөшгисөн, миний гэр бүлийн
хүмүүсийг айлган цочоосон, хувь хүний нууцтай холбоотой мэдээ, мэдээллийг хууль
бус аргаар цуглуулсан, Ц.Сандуй, М.Өлзий нартай үгсэн АТГ-т 2016 оны 6 сарын
28-нд худал мэдүүлэг өгч намайг эрүүгийн хэрэгт бүлэглэн гүтгэсэн, хуулийн
байгууллагад хууль бусаар нөлөөлсөн, Ц.Сандуйгийн “хуулийн хамгаалалт” дор,
түүний өгсөн заавар, чиглэлийн дагуу дур зоргоороо олон удаагийн эрүүгийн гэмт
үйлдлүүд хийсэн, СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөгч хошууч Т.Батсайханд
хууль бусаар нөлөөлсөн, СБД-ийн Прокурорыг авлигадаж эрүүгийн хэргийг
хэрэгсэхгүй болгуулсан, ТЕГ-т 2017 оны 4 сарын 13-нд худал гомдол гаргаж зохиомол
эрүүгийн хэрэг үүсгүүлэн намайг баривчлуулж, удаан хугацаанд сэтгэл санаагаар тарчлаасан,
миний эрх, эрх чөлөө, өмч хөрөнгөд хууль бусаар бүлэглэн халдсан, нотлох
баримтыг хуурамчаар үйлдсэн, миний алдар хүнд, нэр төрийг маш ихээр гутаан
доромжлоход оройлон оролцсон, миний ойр дотны хүмүүсийн аюулгүй байдал, сэтгэл
санаанд нөхөж баршгүй хохирол учруулсан, миний амь насанд зүйл бүрээр
заналхийлсэн (“Хэрэв
Намын дарга зөвшөөрвөл чамайг устгачихад ядах юм байхгүй”, “Хэрэв аятайхан
байхгүй бол чамайг С.Зоригийн хэрэг шиг болгочихно шүү”), орон даяар
нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа захиалгатай,
төлбөртэй, зохион байгуулалттай гүтгэлэгүүд, шторк, нэвтрүүлэг, нийтлэл,
постер, дуу авианы бичлэг, дам яриа, цуурхлыг тараасаар байна. МАН-ын гишүүн А.Ганбаатарын
үйлдсэн эдгээр эрүүгийн гэмт үйлдлүүд нь түүнийг ёс суртахуунгүй, ичгүүргүй,
ёсзүйгүй, зөвхөн өөрийн нэр нүүр, албан тушаал, эд хөрөнгө, эрх мэдэл, амин
хувийн ашиг сонирхлын төлөө найз нөхөд, намын хамт олон, МАН-ын нэр хүндийг зольж,
Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг дур зоргоороо зөрчин монголын төр,
нийгэмд онц аюултай гэмт үйлдлүүдийг сэдэх, зохион байгуулах, гүйцэтгэхэд
хэзээд бэлэн байдгийг нотолж байна. А.Ганбаатар 2017 оны 8 сард Хэвлэлийн бага
хурал зарлаж өөрийн үйлдсэн гэмт хэргүүдээ нуух, зарим нэг улстөрчийг
хайцаалахын тулд анд нөхдөө ичгүүргүйгээр гүтгэхээс огт сийхгүй гэдгээ баттай харуулж,
намынхаа нэгдэл нягтралд сэв суулган хагарал бутралыг эхлүүлсэн нь харамсалтай.
Эл хугацаанд миний бие болон миний ойр дотны, эргэн тойрны хүмүүс алдар хүнд,
эрүүл мэнд, сэтгэл санаа, аюулгүй байдал, эдийн засгийн их хэмжээний хохирол
амсаад байна.
Иймд дээр нэр
дурдагдсан Алтанхуяг овогтой Ганбаатарын ёс суртахуун, ёсзүйн асуудлыг шүүн
хэлэлцэж, эрүүгийн шинжтэй гэмт үйлдлүүдийг нь таслан зогсоож, цаашид улстөрийн дэмжлэг үзүүлэхээс эрс татгалзаж, МАН-ын
нэр хүндийг удаан хугацаанд сэвтэж унахаас урьтаж, таслан сэргийлэх хатуу арга
хэмжээ авна уу.
Гомдолд 2014
оны 8 сарын 28-ны өдөр Ц.Сандуй, А.Ганбаатар нар төрийн албыг үнэлэх аргачлалыг
хэрхэн боловсруулж тооцоолж байгааг нотлох 40 минутын дуу авианы бичлэг, түүний
текст, 2014 оны 9 сарын 8-ны өдөр М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын албан
ёсны 90 минутын уулзалтын дуу авианы бичлэг, түүний текст, А.Ганбаатарын 2016
оны 6 сарын 28-нд АТГ-т өгсөн худал мэдүүлэг, 2017 оны 8 сарын 17-нд хийсэн
Хэвлэлийн бага хурал, мөн 90 минутын бичлэгт Америкийн шинжээч Франк Пиаззагийн
хараат бус шинжээчийн дүгнэлтийг тус тус хавсаргав. Хавсралт нийт 46 хуудас, 1
ширхэг DVD.
Гомдол гаргасан: /Г.Доржзодов/
2018 оны 9-р
сарын 17.
#60тэрбум ИШЛЭЛҮҮД
2019.01.22 Г.Доржзодов: #60тэрбум хэргийг хэрэгсэхгүй болгох, хаахад оролцсон ”хонгил” гэж бодож байгаа хүмүүс:
АТГ мөрдөгч Бат-Олзвой (2016) НПГ прокурор Ширэндэв СБД прокурор Мажигсүрэн (2016) СБД Цагдаагийн 1-р Хэлтэс Батсайхан ТЕГ МШХ Орлогч Ууганбаяр ТЕГ мөрдөгч Цэнджаргал ТЕГ мөрдөгч Сэргэнмандах ЦЕГ Тэргүүн дэд БатбаатарЭднүүсээс одоо ч гэсэн #60тэрбум хэргийг шалгах Ажлын хэсэгт зарим нь ажилласаар байгаа. Тэдэнд эрх мэдлээрээ нөлөө үзүүлсэн улстөрчид, удирдах албан тушаалтнууд, тусалж хамтарч ажилласан байгууллага хувь хүмүүс бас бий. Хэрэг илүү тодорхой болмогц нийтэд хүргэнэ.
2019.01.17 Б.Пүрэвдорж (УИХГ): 60 тэрбумын схемийн үр дагавраар хууль бусаар халагдсан хүмүүсийн зардал төсөвт том ачаа болж байна.
2018.12.26 Д.Гэрэл (ТЕГ дарга): 60 тэрбумын асуудал шалгагдаж байгаа...
2018.12.25 Ж.Батзандан: "60 тэрбум"-ын хэрэг баримттай, нотолгоотой хэрэг
2018.10.24 Г.Доржзодов: АТГ нотлох баримтыг сольж эвлүүлэг гэдэг дүгнэлтийг 2016 онд гаргуулсан... Энэ бол авлига албан тушаалын хэрэг биш. Энэ бол Үндсэн Хуулийн 3.2 заалтыг зөрчсөн үйлдэл байсан...
2018.10.21 Н.Алтанхуяг: Ямар эрүүл ухаантай, ёсзүйтэй намын дарга хэдэн хүний албан тушаал зарж арилжаалах тухай яриаг сонсож, дэмжээд сууж байх вэ. Ингэж яриад суух нь гэмт хэрэг гэдгийг мэдэж буй ч хууль хяналтын байгууллагын хонгилд өөрсдийнх нь хүмүүс байгаад аархсан хэрэг биш үү. Ийм нам төрийн эрхэнд гарч, төр ялзарлаа.
2018.10.05 Л.Оюун-Эрдэнэ: ...Төрийн байгууллагууд эвлүүлэг гэж мэлздэг юм байна. АТГ нь эвлүүлэг гэж мэлздэг юм байна. Нийтийн сонсгол хийх гэхлээр Прокурор нь тухайлсан хүнд нь Нийтийн сонсгол хийж болохгүй гэж мэлздэг юм байна. Одоо нэг байгууллагыг харах үлдсэн. Энэ бол Үндсэн хуулийн цэц... Энэ байгууллага дээр хүссэн ч, эс хүссэн ч энэ асуудал очих байх... (Төрийн ордонд сэтгүүлчдэд өгсөн мэдээллээс)
2018.10.04 Д.Эрдэнэбат: ...Төрийн албыг үнэгүйдүүлж, улс төртэй хутгаж, 60 тэрбумаар арилжаалснаас үүдэн төрийн албаны мерит зарчим алдагдаж, үүний хор уршгаар мэргэшсэн, чадварлаг, ёсзүйтэй хүний нөөцөөр хангагдах ёстой төр үнэгүйдэн, бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нийгмийг цочирдуулж, бухимдуулсан асуудлууд шил даран гарсаар байна... (УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтээс)
2018.10.01 Д.Сумъяабазар: ...МАН урагшаа явахад түвэгтэй байдал үүслээ гэж харж байгаа. Өнгөрсөн сонгуулиар яригдсан 60 тэрбумтай холбоотой, газартай холбоотой авлигын асуудал гээд олон түмэн бүгдээрээ л харж, шүүж, мэдэж байгаа... (Ярилцлагын хэсгээс)
2018.09.19 Ц.Нямдорж: ...Тэр ярьсан хүмүүс нь ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой. Энийг бол эвлүүлэг гэж болохгүй... Ямар ч байсан Сандуй нь /ажлаа/ өгчихсөн шүү дээ. Би тэр үг хэлсэний дараа /2017.08.17-нд ТВ25 телевизэд өгсөн ярилцлагаа хэлж буй/. Хүлээсэн байгаа биз?... Эрүүл хүний санаанд оромгүй юм ярьцгаасан. Нэр усыг нь жигштэл, зэвүүцэл төрүүлмээр. Ийм юм хэлчихсэн л юм бол уучлаарай гэж хэлэх ухаан төрөх л ёстой шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)
2018.09.19 Ш.Раднаасэд: ...Ээлжит Бус Чуулганыг зарлах эсэхийг шийддэг газар Хуульзүйн Байнгын хороо биш байхгүй юу. Энэ чинь УИХ-ын Даргын бүрэн эрхийн асуудал... (утсаар өгсөн ярилцлагаас)
2018.09.10 Н.Алтанхуяг: ...Миэегомбын Энхболд гэдэг хүнтэй холбоотой асуудал энэ хүнийг УИХ-ын Дарга байхад шийдэгдэхгүй байх аа. Яагаад гэвэл, АТГ-ын Энхжаргал даргыг энэ хүн тавьсан. АТГ-ын Дарга яалаа гэж тавьсан хүнийхээ ийм юманд оролцсон гэдгийг тогтоох вэ дээ! Тогтоох сонирхол ч байхгүй... (Төр самардаг нууц технологи. 60 тэрбумын талаар нэвтрүүлэгийн хэсгээс)
2018.08.06 Д.Амарбаясгалан: ...Ганц #60тэрбумын хэрэг гэлгүй ёсзүйгүй нөхдөд бүгдэд нь хариуцлага тооцно... (Тусгаар тогтнолын ордонд хийсэн Хэвлэлийн хурлаас)
2018.08.06 Ц.Даваасүрэн: ...Ер нь бол 60 тэрбумын асуудлыг ярих ёстой. Нэг тийш болгох ёстой. Тэгж байж дараагийн сонгуульд орох ёстой... (МАН-ын Бага хурлын үеэр өгсөн ярилцлагаас)
2018.08.03 М.Энхболд: ...Ээлжит бус чуулган зарлах асуудлыг Хуульзүйн Байнгын хороо авч үзэж байж ярих ёстой гэдэг шийдвэрийг УИХ-ын Даргын зөвлөл хоёр удаагийн хурлаараа ярьсан... (Телевизэд өгсөн мэдээлэл)
2018.08.03 МАН-ын Хяналтын Ерөнхий хороо: ...МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёсзүйн алдаа гаргасан МАН-ын гишүүн М.Энхболдын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцлага тооцож ажиллахыг... МАН гишүүн Ц.Сандуй МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж ёсзүйн алдаа гаргасан байх тул 4.4, 4.5 дахь заалтад заасан хариуцлагыг тооцож ажиллахыг... МАН гишүүн А.Ганбаатар МАН Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.9 дэх заалтыг зөрчиж алдаа гаргасан байх тул 4-р зүйлийн 4.4, 4.5, 6-р зүйлийн 6.6 дахь хариуцлагыг тооцохоор... (МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны 2018.08.03-ны өдрийн 13 тоот Хариуцлага тооцож ажиллах тухай тогтоолоос)
2018.08.02 М.Энхболд: ...намынхаа нэр хүндийг #60тэрбум асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна... (МАН Хяналтын Ерөнхий хороонд бичгээр өгсөн тайлбараас)
2018.07.31 Л.Оюун-Эрдэнэ: ...Эвлүүлэг гэж дүгнэлт гаргахын тулд шаардлагатай бүх хууль тогтоомжийг ашигласан байгаа юм. Энэ дүгнэлт дээр "...дууг дүрсжүүлсэн учраас эвлүүлэг..." гэжээ. Монголд Миеэгомбын Энхболд гэдэг улстөрч мэлзэж болох байх л даа... Хамгийн хортой нь, төр нь дагаж мэлзэж байгаа юм. АТГ нь томилсон хүнээ дагаад мэлзэж байгаа байхгүй юу. Дууг аваад дүрсжүүлсэн учраас энэ бол эвлүүлэг юмаа гэдэг дүгнэлтийг АТГ гаргаад сууж байгаа байхгүй юу... (Мэлзээ төр нэвтрүүлгээс)
2018.07.10 Л.Оюун-Эрдэнэ: ...АТГ болон бусад байгууллагын хувьд томилсон хүнээ хамгаалж байгаа зүйл бол тодорхой болж байгаа... УИХ-ын 25 гишүүн гарын үсэг зурж УИХ-ын Ээлжит бус чуулганыг зарлахаар шийдэж өнөөдөр УИХ-ын Даргад өгөх гэж байна... (Төрийн ордонд хийсэн мэдээллээс)
2018.06.28 У.Хүрэлсүх: ...Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз... (УИХ дахь МАН-ын Бүлгийн хурал дээр хэлсэн үгнээс)
2018.06.28 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд яагаад Нээлттэй сонсголоос эмээгээд, гишүүдийг зуруулахгүй байх тэр зүйлд нь халдаад байгааг би ойлгохгүй байгаа... (УИХ-ын Хаврын чуулган завсарлахаас өмнө Нээлттэй сонсгол явуулах тухай бичигт 19 УИХ-ын гишүүний гарын үсэг цуглуулж дуусах үеэр өгсөн мэдээлэл)
2018.06.27 Л.Оюун-Эрдэнэ: ...манай тусгай алба энхрий хайрт томилсон даргынхаа эвлүүлэг гэсэн мэдэгдлийг нотлохын тулд дууг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэж дэлхийд хосгүй дүгнэлт гаргажээ... (Л.Оюун-Эрдэнийн бичсэн "Хууль засаглах уу? Хувь хүн засаглах уу?" нийтлэлээс)
2018.06.27 О.Баасанхүү: ...Нам гэдэг нэрээр, миний сонгуульд ажилласан юмаа. Энэний төлбөрийг төлье гэж байгаа болвол энэ чинь 60 тэрбум л гэсэн үг шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)
2018.06.20 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд та ёсзүйн хариуцлага хүлээж огцрох ёстой... #60тэрбумтай холбоотой асуудлыг цаасан дээрх байдлаар бус бичлэг дээрх нэр бүхий гурван хүн буюу УИХ-ын дарга М.Энхболд, гэрч Доржзодов, бусад гэрчүүд, хууль хяналтын байгууллага, эхлээд бичлэг эх хувиараа байна гэж нотолсон шинжээчид, хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийхийг УИХ-ын гишүүдэд уриалж байна... (Төрийн ордонд хийсэн Хэвлэлийн бага хурлаас)
2018.06.15 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга #60тэрбумын асуудлаа шүүхээр шийдүүлэхээс нааш би Чуулганд суухгүй... (АТГ үүдэнд өгсөн мэдээллээс)
2018.02.15 М.Энхболд: ...60 тэрбумын асуудалтай холбоотой 2016 оны 6 сард ч би байр сууриа илэрхийлж байсан. Сая сонгуулийн үеэр ч "Энэ бол эвлүүлэг ээ" гэдгийг ч хэлж байсан... Тэр ярианд би бол оролцоогүй. Тэр ярилцлаганд бол би байгаагүй. Энэ бол эвлүүлэг байна аа гэдгийг тухайн үед нь хэлж байсан. Жишээлэхийн бол, "Намын байрны гадна цүнхтэй хандив авчирч өгсөн хүний хандив, хандивын бүртгэл байхгүй болчихсон байна лээ" гэдэг болвол Тусгаар тогтнолын ордонд Намын санхүүжилтийн ажлын хэсгийн хурал дээр миний ярьж байсан яриа л байж байх жишээтэй... (ТВ25 телевизийн Ам нээвэл нэвтрүүлгээс)
2017.12 сар ТЕГ Цэнджаргал:. ...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Гомдол гаргана. Эд мөрийн баримтыг буцааж өгөхгүй... (2017 оны 4 сард mp3 хөгжмийг тагнуулын хэрэгсэлд тооцсон хуурамч дүгнэлт гаргуулсан нь ингээд илчлэгдсэн)
2017.11.02 НПГ Д.Баярмагнай: ...хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар 2014 онд "Шинэ Монгол хаад групп” ХХК-ын байранд Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь МАН-ын 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох, бодлого, стратеги, төлөвлөгөө, санхүүжилт хэрхэн босгох талаарх яриа хэлцэл хийсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн... Одоо энэ аудио бичлэгийг үнэн худал гэх асуудал хамаагүй. Би дээр хэлсэн шүү дээ. Прокурорын байгуулага энэ асуудлыг болоогүй, энэ бичлэг эвлүүлэг, худал зүйл гэж хэлээгүй, дүгнээгүй. Дахин хэлье. Энэ асуудал, яригдсан зүйл нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)
2017.09.22 С.Амарсайхан: ...Худлаа гэхэд дэндүү үнэн. Үнэн гэхэд дэндүү сэтгэл гонсоймоор бичлэг байсан... (НИТХ-ын Даргаас Ц.Сандуйг огцруулах үеэр хэлсэн үг)
2017.09.04 НПГ Ж.Ариунаа: ...Хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Сандуй, Ганбаатар нар МАН-ын ... стратеги, төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон... Легаль Аудио Видео компаниар гаргуулсан шинжээчийн дүгнэлтийг ... нотлох баримтаар үнэлэх боломжгүй... 162 болон 40 минутын бичлэг эх файл нь биш учраас шинжилгээний шаардлага хангаагүй гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)
2017.09.04 НПГ Ж.Ариунаа: Төрийн албыг үнэлж мөнгө босгох тухай яриа уулзалтанд У.Хүрэлсүх, Ц.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар болон А.Ганбаатарын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдоогүй. (А.Ганбаатар 2017.08.17-нд хийсэн Хэвлэлийн хурлаараа худал мэдээлэл тараасан нь ингээд тогтоогдсон)
2017.08.23 Ж.Энхбаяр: ...60 тэрбумтай холбоотой Монгол төрийг худалдсан ийм шившигт явдал болж байна. Хэрвээ монголчууд бид төрөө мөнгөөр худалддаг болж байгаа бол монголчуудын төрд итгэдэг тэр үнэт зүйл нуран унана. Монголын ард түмэн өөр хаашаа хандах юм бэ?! Итгэж байсан төр нь, итгэж найдсан сонгуульд 65 суудал өгсөн МАН нь тэдний итгэлийг мөнгөөр үнэлж зарж байгаа байдал гэдэг бол туйлын ноцтой, Монгол Улсын язгуур эрх ашгаас урвасан, Монголын төрт ёсыг худалдсан, төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг гэж үзэж байгаа... (Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай бичгийг УИХ-ын Дэд даргад гардуулан өгсөний дараа)
2017.08.18 Д.Амарбаясгалан: ...МАН УЗ хурал дээр Сандуй 60 тэрбумын бичлэг үнэн юмаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Эвлүүлэг гэж бодож байсан миний итгэл үнэмшил үгүй болсон... (АТГ үүдэнд хийсэн мэдээлэл)
2017.08.17 А.Ганбаатар: ...2014.09.08-нд уулзалт болсон. Гэхдээ М.Энхболд дарга, Ц.Сандуй нар байгаагүй. Харин У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар байсан... (МАН УЗ-ийн 2017.08.16-ны хуралдаанаас авсан чиглэлээр ХБХурал хийх үеэр)
2017.08.16 Ц.Сандуй: ...Сонгуулийн үеэр би ажлаа өгье гэсэн боловч зөвшөөрөөгүй... Нам мөнгөгүй байхад би өөр яах байсан юм бээ!?... (МАН УЗ хуралдааны үеэр)
2017.08.08 сар ТЕГ Сэргэнмандах: ...Энэ яг эх файл нь мөн биз?... (ЦЕГ,АТГ,ТЕГ-ын Хамтарсан ажлын хэсгийн мөрдөгч)
2017.07.10 Х.Баттулга: ...Төрийн албыг наймаалдаг аливаа төрлийн гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ... (МУ-ын Ерөнхийлөгчийн Тангараг өргөх ёслолын дараа хэлсэн үгнээс)
2017.07.04 М.Энхболд: ...Олон газарт ярьсан зүйлүүдийг эвлүүлж, нийлүүлж хийсэн байнаа гэдгийг би хариуцлагатайгаар хэлж байгаа... (Ерөнхийлөгчийн сонгуулийн 2-р шатны өмнө хийсэн мэдэгдэл)
2017.07.04 Ц.Оюунгэрэл: ...Америкийн шүүхийн шинжээч 7 хуудас дүгнэлтдээ "...тус бичлэгт ямар нэг эвлүүлэг болон хасалт ороогүй байна хэмээн дүгнэж байна. Тус файл нь эхнээсээ дуусталаа бүрэн бүтэн бөгөөд жинхэнэ бичлэг мөн байна... (Хэвлэлийн бага хурал)
2017.06.27 М.Энхболд: ...#60тэрбум-ын бичлэг бол эвлүүлэг гэдгийг би мэтгэлцээний үеэр хэлсэн... (Хэвлэлийн бага хурлын үеэр)
2017.06.24 М.Энхболд: ...Эвлүүлэг монтажны сонгууль болж байна... Гурван удаагийн сонгууль дамнасан #60тэрбум-ын бичлэг бол эвлүүлэг... (Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний үеэр)
2017.06.23 Ж.Эрдэнэбат: ...МАН нэг дээрэмчнээр стратеги төлөвлөлтөө хийлгэдэг нам биш... (Зүүнхараад хийсэн уулзалтын үеэр)