MON
  • MON
  • ENG
6o bln
  • Эхлэл
  • 90 мин
  • 40 мин
  • ШШҮХ шинжээчийн тайлбар
  • FBI шинжээчийн дүгнэлт
  • Он цагийн дараалал
  • Ньюс

2019.06.27 14:30 АТГ-ын Ахлах мөрдөгч Б.Бат-Олзвойд холбогдох гомдол

June 27, 2019 at 4:30 pm, No comments

УЕПГ-Т 

2019 оны 6-р сарын 27-ний өдөр                                                                            Улаанбаатар хот

Гомдол гаргах нь

Ганболдын Доржзодов би тухайн үеийн МАН-ын Дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Шинэ Монгол хаад групп ХХК-ийн байранд 12 цаг 00 минутаас 13 цаг 30 минутын хооронд зохион байгуулсан Монгол Улсын Үндсэн хуулийн 3.2-т заасан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн уулзалтын нотлох баримт болох 90 минут үргэлжлэх дуу бичлэгээс гурван хэсгийг тасдан авч 02 минут 16 секунд үргэлжлэх “Sandui60billion.mp3” (дуу авианы бичлэг), 00 минут 02 секунд үргэлжлэх “Namzeh.mp3” (дуу авианы бичлэг), 00 минут 32 секунд үргэлжлэх “Shem.mp3” (дуу авианы бичлэг) гэсэн нэртэйгээр 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн үдэш олон нийтэд нээлттэйгээр soundcloud.com сайтад nona me гэсэн бүртгэлтэй хэрэглэгчийн хаягаар байршуулсан.

Бичлэгт дурдагдсан зүйлсийн талаар Нийслэлийн Ардчилсан нам 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/499 дугаартай бичгээр (АТГ-204 дугаартай хэргийн материалын 35 дугаар хуудас) Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст, Монгол ардын хувьсгалт намын “Сонгуулийн хувьсгал” төв штаб 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2/15 дугаартай бичгээр (АТГ-204 дугаартай хэргийн материалын 4 дүгээр хуудас) АТГ-т, Ардчилсан нам 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/48 дугаартай бичгээр (АТГ-204 дугаартай хэргийн материалын 10 дугаар хуудас) ТЕГ-т, Ардчилсан нам 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/49 дугаартай бичгээр (АТГ-204 дугаартай хэргийн материалын 1 дүгээр хуудас) АТГ-т тус тус шалгуулах хүсэлт гаргахдаа дээрх гурван дуу бичлэгийг soundcloud.com сайтаас татан авч заримыг CD диск дээр бичээд тус тусын хүсэлтдээ хавсаргаж өгсөн байна.


Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Ахлах мөрдөн байцаагч, хошууч Т.Батсайхан 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тогтоол (АТГ-204 дугаартай хэргийн материалын 36 дугаар хуудас) үйлдэж 2 ширхэг CD дискний хамт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгсөн байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээч, мэдээллийн технологийн инженер, цагдаагийн дэслэгч Д.Мөнхбаатар ирүүлсэн 2 ширхэг CD дискэнд дуу авиа адилтгалын шинжилгээ хийж 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4113 дугаартай Шинжээчийн дүгнэлт (АТГ-204 дугаартай хэргийн материалын 37-39 дүгээр хуудас) үйлджээ. Д.Мөнхбаатар уг дүгнэлтдээ “НЭГ. Шинжилгээнд ирүүлсэн “Шинжилгээнд хүргүүлж байгаа бичлэгтэй CD” гэсэн бичигтэй CD дискэнд “audio 01 Sandui60billion.mp3” гэсэн нэртэй 2.09МВ хэмжээтэй, 128.0Kbps bitrate, 00:02:16 секундын үргэлжлэх хугацаатай дуу авианы бичлэгийн файл, харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “2 Ц.Сандуйгийн ярьж байгаа бичлэг” гэсэн бичигтэй CD дискэнд “Sandui yriltslaga.mp4” гэсэн нэртэй 2.32GB хэмжээтэй, 18.0Mbps bitrate, 1280х720 pixels, 00:18:02 секундын үргэлжлэх хугацаатай дүрс бичлэгийн файлууд тус тус бичигдсэн байна. ХОЁР. Шинжилгээнд ирүүлсэн “audio 01 Sandui60billion.mp3” гэсэн нэртэй бичлэгт ярьж байгаа эрэгтэй хүний дуу авиа нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “Sandui yriltslaga.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн Нийслэлийн Монгол Ардын намын дарга Ц.Сандуй гэх хүний дуу хоолойтой тохирч байна. ГУРАВ. Шинжилгээнд ирүүлсэн “audio 01 Sandui60billion.mp3” гэсэн нэртэй бичлэгт ярьж байгаа эрэгтэй хүний дуу авиа нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “Sandui yriltslaga.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн эрэгтэй хүний дуу авиатай дууны давтамж, далайцын спектрийн байгууламж, ярианы давтамжийн зурвас, харилцан ярианы давтамжийн үе зэрэг шинжүүдээрээ тохирч байна.” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, “audio 01 Sandui60billion.mp3” дуу авианы 1 ширхэг бичлэгт шинжилгээ хийсэн байх ба уг дуу авианы бичлэг дээрх дуу хоолой нь Ц.Сандуйгийн дуу хоолой мөн гэсэн байна. Жич.: Шинжилгээ хийсэн “audio 01 Sandui60billion.mp3” гэсэн нэртэй дуу авианы бичлэг нь soundcloud.com сайтад 2016 оны 06 дугаар сарын 17-нд байршсан “Sandui60billion.mp3” дуу авианы бичлэгтэй үргэлжлэх хугацаа болох 02 минут 16 секунд болон файлын .mp3 форматаараа шууд тохирч байсан байна.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Ахлах мөрдөн байцаагч, хошууч Т.Батсайхан 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тогтоол (АТГ-204 дугаартай хэргийн материалын 47 дугаар хуудас) үйлдэж 1 ширхэг CD дискний хамт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгсөн байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээч, мэдээллийн технологийн инженер, цагдаагийн дэслэгч Д.Мөнхбаатар ирүүлсэн 1 ширхэг CD дискэнд дуу авиа адилтгалын шинжилгээ хийж 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4225 дугаартай Шинжээчийн дүгнэлт (АТГ-204 дугаартай хэргийн материалын 48-50 дугаар хуудас) үйлджээ. Д.Мөнхбаатар уг дүгнэлтдээ “НЭГ. Шинжилгээнд ирүүлсэн “audio 01 Sandui60billion.mp3” гэсэн нэртэй дуу авианы бичлэгт дуу авианы давтамжаараа гурван хүний харилцан яриа байх ба уг харилцан яриаг текст хэлбэрт буулган Хавсралт 1-д хавсаргав. ХОЁР. Шинжилгээнд ирүүлсэн “audio 01 Sandui60billion.mp3” гэсэн нэртэй бичлэгт эвлүүлэг яриа орсон эсэхийг SIS7.0 тусгай зориулалтын програм хангамж ашиглан шинжлэхэд дуу авианы бичлэгийн эвлүүлэг монтаж ороогүй байна. ГУРАВ. Шинжилгээнд ирүүлсэн “audio 01 Sandui60billion.mp3” гэсэн нэртэй бичлэгийг бэхжүүлж авсан техник хэрэгсэлийг тогтоох боломжгүй.” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, “audio 01 Sandui60billion.mp3” гэсэн нэртэй дуу авианы бичлэгт гурван хүний харилцан яриа байх ба эвлүүлэг монтаж ороогүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Шинжилгээ хийсэн “audio 01 Sandui60billion.mp3” гэсэн нэртэй дуу авианы бичлэг нь soundcloud.com сайтад 2016 оны 06 дугаар сарын 17-нд байршсан “Sandui60billion.mp3” дуу авианы бичлэгтэй үргэлжлэх хугацаа болох 02 минут 16 секунд болон файлын .mp3 форматаараа шууд тохирч байсан байна.

Гэтэл Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Ахлах мөрдөн байцаагч, ахлах комиссар Б.Бат-Олзвой нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Шинжилгээ хийлгэх тухай тогтоол (АТГ-204 дугаартай хэргийн материалын 23 дугаар хуудас)-доо Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн мэдэлд бичлэг бүхий CD диск 1 ширхэг, USB флаш диск 1 ширхэг хүлээлгэн өгсөн тухайгаа дурджээ. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээч, мэдээллийн технологийн инженер, цагдаагийн дэслэгч Д.Мөнхбаатар ирүүлсэн 1 ширхэг CD диск болон 1 ширхэг USB флаш дискэнд дүрс бичлэгийн шинжилгээ хийж 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 4374 дугаартай Шинжээчийн дүгнэлт (АТГ-204 дугаартай хэргийн материалын 24-26 дугаар хуудас)-ийг үйлджээ. Шинжээч шинжилгээ хийхээсээ өмнө үзлэг хийхэд CD диск дээр “sundui yria.mpg” гэсэн нэртэй 30.2MB хэмжээтэй, 1920х1080 pixels, 9029 Kbps bitrate, 00:00:26 секундын үргэлжлэх хугацаатай дүрс бичлэгийн файл, “suudal_une.mp4” гэсэн нэртэй 30.8MB хэмжээтэй, 856х480 pixels, 1529 Kbps bitrate, 00:02:40 секундын үргэлжлэх хугацаатай дүрс бичлэгийн файл тус тус байсан бол харин USB флаш диск дээр “suudal_une.mov” гэсэн нэртэй 747.0MB хэмжээтэй, 1920х1080 pixels, 39.2Mbps bitrate, 00:02:40 секундын үргэлжлэх хугацаатай дүрс бичлэгийн файл байсан байна. Шинжээч эдгээр дүрс бичлэгүүдийн Hash кодыг 2016 оны 06 дугаар сарын 30-нд дуу авиа адилтгалын шинжилгээ хийсэн дуу авианы бичлэгийн Hash кодтой харьцуулж үзэхэд зөрж байгаа нь тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, soundcloud.com сайтын “Sandui60billion.mp3” (файлын формат .mp3, үргэлжлэх хугацаа 02 минут 16 секунд) дуу авианы бичлэгтэй бүх үзүүлэлтээрээ тохирсон  “audio 01 Sandui60billion.mp3” нэртэй дуу авианы бичлэгийг АН болон МАХН CD диск дээр бичиж хүсэлтдээ хавсаргаж өгсөнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс хэргийн материалд бэхжүүлж, улмаар 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр болон 27-ны өдөр шинжилгээнд 2 удаа ирүүлсэн байх боловч АТГ-ын МШХ-ийн Ахлах мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой USB флаш диск дээр 1 ширхэг дүрс бичлэг, CD диск дээр 2 ширхэг дүрс бичлэг, нийт 3 ширхэг дүрс бичлэгийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шинжилгээнд өгсөн байна. Уг 3 ширхэг дүрс бичлэг нь форматын хувьд ч, үргэлжлэх хугацааны хувьд ч, файлын хэмжээний хувьд ч, Hash кодын хувьд ч СБД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс анх ирүүлж байсан файлаас бүх үзүүлэлтүүдээрээ зөрж байна. Ийнхүү АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шинжилгээнд 3 ширхэг дүрс бичлэг явуулсан үйлдэл нь нотлох баримтыг зохион байгуулалттайгаар хуурамчаар үйлдсэн, эсвэл сольсон, улмаар түүнийгээ бэхжүүлсэн байж болох сэжиг бүхий байдлыг бий болгож байна.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээч, мэдээллийн технологийн инженер, цагдаагийн дэслэгч Д.Мөнхбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4113 дугаартай Шинжээчийн дүгнэлт (АТГ-204 дугаартай хэргийн материалын 37-39 дүгээр хуудас), 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4225 дугаартай Шинжээчийн дүгнэлт (АТГ-204 дугаартай хэргийн материалын 48-50 дугаар хуудас), 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 4374 дугаартай Шинжээчийн дүгнэлт (АТГ-204 дугаартай хэргийн материалын 24-26 дугаар хуудас)-ийг тус тус нэгтгэн гараар бичсэн тайлбар (АТГ-204 хэргийн материалын 59-60 дугаар хуудас)-таа СБД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шинжилгээнд ирүүлсэн файл болон АТГ-ын МШХ-ээс шинжилгээнд ирүүлсэн файлууд тус тус бүх үзүүлэлтээрээ зөрсөнийг тэмдэглэн үлдээсэн байна.

Иймд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Ахлах мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр АТГ-204 дугаартай хэрэгт авагдсан дуу авианы бичлэгийн нотлох баримтыг дүрс бичлэгээр сольж, улмаар түүнийгээ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр шинжлүүлсэн үйлдлийг шалгаж өгнө үү.

 

Гомдол гаргасан:                                                                   /Г.Доржзодов/

2019 оны 6-р сарын 27.


No comments

Leave a reply







#60тэрбум

ХЭН, ХЭЗЭЭ, ЮУ ХЭЛЭВ?

2022.02.11 Д.Амарбаясгалан: "...аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Ингээд шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасна. Намын гишүүнчлэлээс хасагдчихаад буцаад элсэх асуудал байхгүй. Насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдана гэсэн үг..."

2019.02.21 "...А.Ганбаатарыг МАН-аас гарсанд тооцсугай..." (Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 4 тоот тогтоол ҮЗЭХ)

2019.02.18 "...МАН-ын Дүрэм"-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дахь заалтуудыг тус тус зөрчсөн Монгол Ардын Намын гишүүн Ц.Сандуйг Монгол Ардын Намын гишүүнээс гарсанд тооцсугай..." (МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 23 тоот тогтоол ҮЗЭХ)

2019.01.21 Г.Доржзодов (@ГэрФорум): "...2016 онд анх 60 тэрбум бичлэг задлахад Улсын ерөнхий прокурор Энх-Амгалан байсан. Өнөөдөр ч байсаар байна. Энх-Амгалан яагаад М.Энхболдын бүрэн эрхийг одоо болтол түдгэлзүүлж шалгах саналаа УИХ-д оруулж ирэхгүй байгаа юм бэ? 2016 онд АТГ хуурамч нотлох баримт ШШҮХ-д шилжүүлж шалгуулаад хэргийг хаалгасан. Тэр үедээ АТГ мөрдөгч Бат-Олзвой нэг ч үг өгүүлбэр тайлбар М.Энхболдоос аваагүй хэргийг хаасан. Шалгуулах ёстой хүмүүс нь цэвэрлэгдээд, би харин гэмт хэрэгтэн болоод хэрэг хаагдсан. ТЕГ гүйцэтгэх ажлын шугамаар мэдээлэл авагдаж хэргийг сэргээн шалгах болсон гэж Энх-Амгалан хэлсээр байтал АТГ яагаад ТЕГ-аас 60 тэрбум хэргийг татаж аваад өнөөдрийг хүртэл ямарч ахицгүй дараад бгаан бэ?! Уг нь энэ хэрэг ҮХ-ийн 3.2 Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдах гэсэн зүйлчлэлтэй гэмт хэрэг. УПЕГ болон харъяалалын дагуу энэ төрлийн хэргийг хариуцдаг ТЕГ 2016 онд яагаад юу ч хийгээгүй юм бэ?! Ер нь 60 тэрбум гэх хэрэг авлигын гэхээсээ илүү ҮХ 3.2 хэрэг. Гэтэл яагаад АТГ рүү байн байн шилжүүлж дардаг юм бэ?! Дахин дахин сэргээх бүртээ уг хэргийг хэрэгсэхгүй болгож хааж байсан Ажлын хэсэг л дахин дахин шалгахаар томилогдоод байх юм..."

2019.01.22 Г.Доржзодов: #60тэрбум хэргийг хэрэгсэхгүй болгох, хаахад оролцсон ”хонгил” гэж бодож байгаа хүмүүс:

АТГ мөрдөгч Бат-Олзвой (2016)
НПГ прокурор Ширэндэв СБД прокурор Мажигсүрэн (2016) СБД Цагдаагийн 1-р Хэлтэс Батсайхан ТЕГ МШХ Орлогч Ууганбаяр ТЕГ мөрдөгч Цэнджаргал ТЕГ мөрдөгч Сэргэнмандах
ЦЕГ Тэргүүн дэд Батбаатар

Эднүүсээс одоо ч гэсэн #60тэрбум хэргийг шалгах Ажлын хэсэгт зарим нь ажилласаар байгаа. Тэдэнд эрх мэдлээрээ нөлөө үзүүлсэн улстөрчид, удирдах албан тушаалтнууд, тусалж хамтарч ажилласан байгууллага хувь хүмүүс бас бий.

2019.01.17 Б.Пүрэвдорж (УИХГ): 60 тэрбумын схемийн үр дагавраар хууль бусаар халагдсан хүмүүсийн зардал төсөвт том ачаа болж байна.

2019.01.11 М.Энх-Амгалан (Ерөнхий прокурор): 60 тэрбумын гээд яриад байгаа хэрэг маань бол арай өөр тусдаа хэрэг. Тэгээд одоо тэрийг эвлүүлэг гэж хаасан гээд л янз янзын юм ярьдаг. Прокурорын байгууллага энийг эвлүүлэг гэж хаагаагүй ээ. Энэ буруу ойлголт яваад... Тэгээд "...энэ эвлүүлэг байна аа гэж яриад ингээд хаагаад хайцаалаад байгаамаа. Энэ асуудал болоогүй гэж үзэж байгаа юмаа..." гэж яригдаад байгаа. Үгүй ээ. Прокурорын байгууллага үйл явдал, энэ яриа хөөрөө бүгдээрээ болсон юмаа гэдгийг болвол тэр өөрийнхөө гаргасан шийдвэр, тогтоолдоо зааж өгсөн... Тэгээд дараа нь Тагнуулын ерөнхий газраас "...манай дээр тодорхой хэмжээний мэдээлэл байна. Энийгээ бид нар шалгамаар байна." гэдэг хүсэлт тавиад, энэ асуудал сэргээгдээд одоо шалгагдаж байгаа.

2018.12.26 Д.Гэрэл (ТЕГ дарга): 60 тэрбумын асуудал шалгагдаж байгаа...

2018.12.25 Ж.Батзандан: "60 тэрбум"-ын хэрэг баримттай, нотолгоотой хэрэг

2018.10.25 Л.Болд: “60 тэрбум”-ын хэргийг илчилсэн Г.Доржзодов бол Монголын номер нэг “Шүгэл үлээгч”. Дэлхийн жишээ болчихлоо шүү дээ. Ийм аймшигтай тогтолцооны эсрэг ганц хүн зогсож байна. Тэр хүнийг бид яаж хамгаалж байна. Тагнуул, цагдаа, шүүх зэрэг бүх хуулийн байгууллага яаж дарамтлав.

2018.10.24 Г.Доржзодов: АТГ нотлох баримтыг сольж эвлүүлэг гэдэг дүгнэлтийг 2016 онд гаргуулсан... Энэ бол авлига албан тушаалын хэрэг биш. Энэ бол Үндсэн Хуулийн 3.2 заалтыг зөрчсөн үйлдэл байсан...

2018.10.21 Н.Алтанхуяг: Ямар эрүүл ухаантай, ёсзүйтэй намын дарга хэдэн хүний албан тушаал зарж арилжаалах тухай яриаг сонсож, дэмжээд сууж байх вэ. Ингэж яриад суух нь гэмт хэрэг гэдгийг мэдэж буй ч хууль хяналтын байгууллагын хонгилд өөрсдийнх нь хүмүүс байгаад аархсан хэрэг биш үү.  Ийм нам төрийн эрхэнд гарч, төр ялзарлаа.

2018.10.17 Л.Болд: УИХ-ын 26 гишүүн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн боловч шалтаг заан ээлжит бус чуулган зарлалгүй төрийн үйл ажиллагааг тасалдуулсан нь #ҮндсэнХууль зөрчсөн хэмээн үзэж иргэний хувиар #ҮндсэнХууль-д хандлаа (Твитр хуудаснаас)

2018.10.05 Л.Оюун-Эрдэнэ: ...Төрийн байгууллагууд эвлүүлэг гэж мэлздэг юм байна. АТГ нь эвлүүлэг гэж мэлздэг юм байна. Нийтийн сонсгол хийх гэхлээр Прокурор нь тухайлсан хүнд нь Нийтийн сонсгол хийж болохгүй гэж мэлздэг юм байна. Одоо нэг байгууллагыг харах үлдсэн. Энэ бол Үндсэн хуулийн цэц... Энэ байгууллага дээр хүссэн ч, эс хүссэн ч энэ асуудал очих байх... (Төрийн ордонд сэтгүүлчдэд өгсөн мэдээллээс)

2018.10.04 Д.Эрдэнэбат: ...Төрийн албыг үнэгүйдүүлж, улс төртэй хутгаж, 60 тэрбумаар арилжаалснаас үүдэн төрийн албаны мерит зарчим алдагдаж, үүний хор уршгаар мэргэшсэн, чадварлаг, ёсзүйтэй хүний нөөцөөр хангагдах ёстой төр үнэгүйдэн, бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нийгмийг цочирдуулж, бухимдуулсан асуудлууд шил даран гарсаар байна... (УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтээс)

2018.10.01 Х.Баттулга: ...асуудлууд хуримтлагдсаар, нийгэм бухимдсаар байх тийм нөхцөл бат тогтжээ... Ганцхан жишээ дурдахад, хоёр жилийн өмнөөс илчлэгдэж, яригдаж эхэлсэн 60 тэрбумын гэх тодотголтой хэргийг эцэслэх талаар УИХ-ын Чуулганыг завсарлуулахгүйгээр хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналыг би гаргаж байсан. Дараа нь Ээлжит бус чуулганаар хэлэлцэх нөхцөл байдал үүсэнийг сануулж, Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналыг би бас хүргүүлсэн. УИХ-ын гишүүдийн 1/3-ээс дээших нь бас шаардсан. Ерөнхийлөгчийн санал гаргасан зэрэг Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах Хуульд заасан хоёр үндэслэл нэгэн зэрэг бий болсон тохиолдолд УИХ-ын Дарга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх ёстой юмаа. Гэтэл үүргээ биелүүлсэнгүй... (УИХ-ын 2018 оны Намрын чуулганы Нээлтэд хэлсэн үгнээс)

2018.10.01 Д.Сумъяабазар: ...МАН урагшаа явахад түвэгтэй байдал үүслээ гэж харж байгаа. Өнгөрсөн сонгуулиар яригдсан 60 тэрбумтай холбоотой, газартай холбоотой авлигын асуудал гээд олон түмэн бүгдээрээ л харж, шүүж, мэдэж байгаа... (Ярилцлагын хэсгээс)

2018.09.19 Ц.Нямдорж: ...Тэр ярьсан хүмүүс нь ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой. Энийг бол эвлүүлэг гэж болохгүй... Ямар ч байсан Сандуй нь /ажлаа/ өгчихсөн шүү дээ. Би тэр үг хэлсэний дараа /2017.08.17-нд ТВ25 телевизэд өгсөн ярилцлагаа хэлж буй/. Хүлээсэн байгаа биз?... Эрүүл хүний санаанд оромгүй юм ярьцгаасан. Нэр усыг нь жигштэл, зэвүүцэл төрүүлмээр. Ийм юм хэлчихсэн л юм бол уучлаарай гэж хэлэх ухаан төрөх л ёстой шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)

2018.09.19 Ш.Раднаасэд: ...Ээлжит Бус Чуулганыг зарлах эсэхийг шийддэг газар Хуульзүйн Байнгын хороо биш байхгүй юу. Энэ чинь УИХ-ын Даргын бүрэн эрхийн асуудал... (утсаар өгсөн ярилцлагаас)

2018.09.17 Л.Болд: ...Хуулийн байгууллага өнгөрсөн хугацаанд 60 тэрбумын асуудлыг зориуд царцааж, булзайруулсан байдлаар ажиллаж ирлээ... УИХ-ын 26 гишүүн 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай гэж үзэн, гарын үсгээ зурсан. Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулганыг 60 тэрбумын асуудлаар зарлан хуралдуулахыг шаардсан албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн. Энэ хоёр хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээж авсангүй. Ингэснээр Үндсэн хуулийн хоёр зөрчил яг бодитойгоор үүсчихлээ... (medee.mn сайтад өгсөн ярилцлагаас)

2018.09.10 Н.Алтанхуяг: ...Миэегомбын Энхболд гэдэг хүнтэй холбоотой асуудал энэ хүнийг УИХ-ын Дарга байхад шийдэгдэхгүй байх аа. Яагаад гэвэл, АТГ-ын Энхжаргал даргыг энэ хүн тавьсан. АТГ-ын Дарга яалаа гэж тавьсан хүнийхээ ийм юманд оролцсон гэдгийг тогтоох вэ дээ! Тогтоох сонирхол ч байхгүй... (Төр самардаг нууц технологи. 60 тэрбумын талаар нэвтрүүлэгийн хэсгээс)

2018.08.06 Д.Амарбаясгалан: ...Ганц #60тэрбумын хэрэг гэлгүй ёсзүйгүй нөхдөд бүгдэд нь хариуцлага тооцно... (Тусгаар тогтнолын ордонд хийсэн Хэвлэлийн хурлаас)

2018.08.06 Ц.Даваасүрэн: ...Ер нь бол 60 тэрбумын асуудлыг ярих ёстой. Нэг тийш болгох ёстой. Тэгж байж дараагийн сонгуульд орох ёстой... (МАН-ын Бага хурлын үеэр өгсөн ярилцлагаас)

2018.08.03 М.Энхболд: ...Ээлжит бус чуулган зарлах асуудлыг Хуульзүйн Байнгын хороо авч үзэж байж ярих ёстой гэдэг шийдвэрийг УИХ-ын Даргын зөвлөл хоёр удаагийн хурлаараа ярьсан... (Телевизэд өгсөн мэдээлэл)

2018.08.03 МАН-ын Хяналтын Ерөнхий хороо: ...МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёсзүйн алдаа гаргасан МАН-ын гишүүн М.Энхболдын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцлага тооцож ажиллахыг... МАН гишүүн Ц.Сандуй МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж ёсзүйн алдаа гаргасан байх тул 4.4, 4.5 дахь заалтад заасан хариуцлагыг тооцож ажиллахыг... МАН гишүүн А.Ганбаатар МАН Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.9 дэх заалтыг зөрчиж алдаа гаргасан байх тул 4-р зүйлийн 4.4, 4.5, 6-р зүйлийн 6.6 дахь хариуцлагыг тооцохоор... (МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 13 тоот Хариуцлага тооцож ажиллах тухай тогтоол ҮЗЭХ)

2018.08.02 М.Энхболд: "...намынхаа нэр хүндийг уг асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна..." (МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр М.Энхболдын бичгээр гаргасан Хүсэлтийн хэсгээс. Хүсэлтийг бүрэн эхээр ҮЗЭХ)

2018.07.31 Л.Оюун-Эрдэнэ: ...Эвлүүлэг гэж дүгнэлт гаргахын тулд шаардлагатай бүх хууль тогтоомжийг ашигласан байгаа юм. Энэ дүгнэлт дээр "...дууг дүрсжүүлсэн учраас эвлүүлэг..." гэжээ. Монголд Миеэгомбын Энхболд гэдэг улстөрч мэлзэж болох байх л даа... Хамгийн хортой нь, төр нь дагаж мэлзэж байгаа юм. АТГ нь томилсон хүнээ дагаад мэлзэж байгаа байхгүй юу. Дууг аваад дүрсжүүлсэн учраас энэ бол эвлүүлэг юмаа гэдэг дүгнэлтийг АТГ гаргаад сууж байгаа байхгүй юу... (Мэлзээ төр нэвтрүүлгээс)

2018.07.10 Л.Оюун-Эрдэнэ: ...АТГ болон бусад байгууллагын хувьд томилсон хүнээ хамгаалж байгаа зүйл бол тодорхой болж байгаа... УИХ-ын 25 гишүүн гарын үсэг зурж УИХ-ын Ээлжит бус чуулганыг зарлахаар шийдэж өнөөдөр УИХ-ын Даргад өгөх гэж байна... (Төрийн ордонд хийсэн мэдээллээс)

2018.06.29 Л.Оюун-Эрдэнэ: ..."60 тэрбум"-ын асуудлаар би тултал нь явж мухарлана (ярилцлага)

2018.06.28 У.Хүрэлсүх: ...Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз... (УИХ дахь МАН-ын Бүлгийн хурал дээр хэлсэн үгнээс)

2018.06.28 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд яагаад Нээлттэй сонсголоос эмээгээд, гишүүдийг зуруулахгүй байх тэр зүйлд нь халдаад байгааг би ойлгохгүй байгаа... (УИХ-ын Хаврын чуулган завсарлахаас өмнө Нээлттэй сонсгол явуулах тухай бичигт 19 УИХ-ын гишүүний гарын үсэг цуглуулж дуусах үеэр өгсөн мэдээлэл)

2018.06.27 Л.Оюун-Эрдэнэ: ...манай тусгай алба энхрий хайрт томилсон даргынхаа эвлүүлэг гэсэн мэдэгдлийг нотлохын тулд дууг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэж дэлхийд хосгүй дүгнэлт гаргажээ... (Л.Оюун-Эрдэнийн бичсэн "Хууль засаглах уу? Хувь хүн засаглах уу?" нийтлэлээс)

2018.06.27 О.Баасанхүү: ...Нам гэдэг нэрээр, миний сонгуульд ажилласан юмаа. Энэний төлбөрийг төлье гэж байгаа болвол энэ чинь 60 тэрбум л гэсэн үг шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)

2018.06.20 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд та ёсзүйн хариуцлага хүлээж огцрох ёстой... #60тэрбумтай холбоотой асуудлыг цаасан дээрх байдлаар бус бичлэг дээрх нэр бүхий гурван хүн буюу УИХ-ын дарга М.Энхболд, гэрч Доржзодов, бусад гэрчүүд, хууль хяналтын байгууллага, эхлээд бичлэг эх хувиараа байна гэж нотолсон шинжээчид, хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийхийг УИХ-ын гишүүдэд уриалж байна... (Төрийн ордонд хийсэн Хэвлэлийн бага хурлаас)

2018.06.15 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга #60тэрбумын асуудлаа шүүхээр шийдүүлэхээс нааш би Чуулганд суухгүй... (АТГ үүдэнд өгсөн мэдээллээс)

2018.02.15 М.Энхболд: ...60 тэрбумын асуудалтай холбоотой 2016 оны 6 сард ч би байр сууриа илэрхийлж байсан. Сая сонгуулийн үеэр ч "Энэ бол эвлүүлэг ээ" гэдгийг ч хэлж байсан... Тэр ярианд би бол оролцоогүй. Тэр ярилцлаганд бол би байгаагүй. Энэ бол эвлүүлэг байна аа гэдгийг тухайн үед нь хэлж байсан. Жишээлэхийн бол, "Намын байрны гадна цүнхтэй хандив авчирч өгсөн хүний хандив, хандивын бүртгэл байхгүй болчихсон байна лээ" гэдэг болвол Тусгаар тогтнолын ордонд Намын санхүүжилтийн ажлын хэсгийн хурал дээр миний ярьж байсан яриа л байж байх жишээтэй... (ТВ25 телевизийн Ам нээвэл нэвтрүүлгээс)

2017.12 сар ТЕГ Цэнджаргал:. ...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Гомдол гаргана. Эд мөрийн баримтыг буцааж өгөхгүй... (2017 оны 4 сард mp3 хөгжмийг тагнуулын хэрэгсэлд тооцсон хуурамч дүгнэлт гаргуулсан нь ингээд илчлэгдсэн)

2017.11.02 НПГ Д.Баярмагнай: ...хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар 2014 онд "Шинэ Монгол хаад групп” ХХК-ын байранд Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь МАН-ын 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох, бодлого, стратеги, төлөвлөгөө, санхүүжилт хэрхэн босгох талаарх яриа хэлцэл хийсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн... Одоо энэ аудио бичлэгийг үнэн худал гэх асуудал хамаагүй. Би дээр хэлсэн шүү дээ. Прокурорын байгуулага энэ асуудлыг болоогүй, энэ бичлэг эвлүүлэг, худал зүйл гэж хэлээгүй, дүгнээгүй. Дахин хэлье. Энэ асуудал, яригдсан зүйл нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)

2017.09.22 С.Амарсайхан: ...Худлаа гэхэд дэндүү үнэн. Үнэн гэхэд дэндүү сэтгэл гонсоймоор бичлэг байсан... (НИТХ-ын Даргаас Ц.Сандуйг огцруулах үеэр хэлсэн үг)

2017.09.04 НПГ Ж.Ариунаа: ...Хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Сандуй, Ганбаатар нар МАН-ын ... стратеги, төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон... Легаль Аудио Видео компаниар гаргуулсан шинжээчийн дүгнэлтийг ... нотлох баримтаар үнэлэх боломжгүй... 162 болон 40 минутын бичлэг эх файл нь биш учраас шинжилгээний шаардлага хангаагүй гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)

2017.09.04 НПГ Ж.Ариунаа: Төрийн албыг үнэлж мөнгө босгох тухай яриа уулзалтанд У.Хүрэлсүх, Ц.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар болон А.Ганбаатарын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдоогүй. (А.Ганбаатар 2017.08.17-нд хийсэн Хэвлэлийн хурлаараа худал мэдээлэл тараасан нь ингээд тогтоогдсон)

2017.08.23 Ж.Энхбаяр: ...60 тэрбумтай холбоотой Монгол төрийг худалдсан ийм шившигт явдал болж байна. Хэрвээ монголчууд бид төрөө мөнгөөр худалддаг болж байгаа бол монголчуудын төрд итгэдэг тэр үнэт зүйл нуран унана. Монголын ард түмэн өөр хаашаа хандах юм бэ?! Итгэж байсан төр нь,  итгэж найдсан сонгуульд 65 суудал өгсөн МАН нь тэдний итгэлийг мөнгөөр үнэлж зарж байгаа байдал гэдэг бол туйлын ноцтой, Монгол Улсын язгуур эрх ашгаас урвасан, Монголын төрт ёсыг худалдсан, төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг гэж үзэж байгаа... (Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах т

©2017 Dorjzodov G.