2019.12.26 Пүрэв №262(6363)
60 тэрбумын хэргийг
илчилсэн гэх иргэн г.Доржзодовтой ярилцлаа.
-------------------------------------------------------------------------------------------------------
- Өнгөрсөн
Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялалт байгуулахад хамгийн том нөлөө үзүүлсэн хүн
бол та. Яруу найрагч Ц.Хулан “АН-ыг ялалтад хүргэхийн тулд
өөрийгөө золиосолсон Доржзодовыг хайрлах хэрэгтэй” гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр
ярьж байсан удаатай. Харин одоо таныг хэрэгт татах гээд байна. Танд өөрийгөө
хамгаалах эрхзүйн ямар үндэслэлүүд байна вэ?
- Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үзсэн. Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургаан өмгөөлөгч сошлоор болон хэвлэлээр олон нийтэд сүүлийн 4 сарын турш цацсаар байгаа мэдээлэл шиг зүйл тэнд огт байхгүй байна лээ. Өөрөөр хэлбэл, хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэд нягтлан шалгах шаардлагатай байна л гэсэн байсан. Энэ нь нэг талаараа Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ногдуулах ёстой зохих шийтгэлийг хөнгөрүүлсэн, эсвэл хүндрүүлсэн ч байж болзошгүй гэсэн үг шүү дээ. Мөн өөр хичнээн оролцогч байгаа вэ тэднийг бүгдийг дахин шалга гэсэн утгатай. Учир нь шүүхийн хараат бус байдал нөлөөлөх хэмжээний худал мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг маш цацагдаж байна.
Хэвлэл, сошиал, интернетээр
намайг маш их дайрч, гутаан, гүтгэж байна. Тэд тэгэхээс өөр юу ч хийх билээ дээ.
Нэг удаа би тэсээд гарч болсон юм дахиад нэг тогтоод үлдэх ч байлгүй. Надад
хийсэн хэрэг байх биш. Хэнээс юунаас айж явах ёстой гэж. Нууц уулзалтаар Монгол
Улсын Үндсэн хуулийг зөрчсөн маш ноцтой гэмт үйлдлийг зориг зүрхтэй ямар ч
иргэн дэлгэх нь мэдээж шүү дээ. Чухам юугаараа дэнчин тавьж, эрсдлийг яаж үүрэх
вэ гэдгээс л шалтгаалах байх. Жингийн нэг туухай нь илчлэгч иргэн гав ганцаараа,
нөгөө туухай нь улстөрийн махны машин байгаа тохиолдолд туйлын болгоомж
хэрэгтэй. Энэ хэргийг илчиллээ гээд ямар улстөрч, улстөрийн хүчин хожих нь гол
асуудал биш. Зөвхөн монголын ард түмэн, хойч ирээдүй л хожих ёстой. Бид энэ
будилж яваа, хулгай, луйвар, завхрал, шившигээр дүүрэн он жилүүдээс хурдхан шиг
салмаар байна. Нийгмийн эрх ашгийн төлөө яваа учраас надад айх зүйл огтхон ч
алга. Эрт орой хэзээ нэгэн цагт мухарлагдах нь ойлгомжтой шүү дээ. Нотлох
баримтуудыг хэн ч, хэзээ ч, яаж ч устгах гээд нэмэргүй. Хил хязгааргүй өргөн
тархсан. Интернеттэй холбогдсон хэн ч танилцах боломжтой.
- Тэр
аудио бичлэгийг их олон удаа шинжилсэн гэсэн. Хэрэг яагаад мөрдөн
байцаалт руу буцав?
- Хэргийг мөрдөн шалгаж эхэлсэнээс өдрөөс хойш тоон
технологиор бичигдсэн 90 болон 40 минутын дуу бичлэгүүдийг одоо болтол хараат
бус шинжээчээр шинжлүүлээгүй байгаа шүү дээ. Энэ мэдээж сонирхлын маш том зөрчил
дагуулж байгаа асуудал. Өнгөрсөн аравдугаар сарын шүүх хурлын материалтай
танилцаж байхад маш олон хуурамч дүгнэлт хэрэгт авагдсаныг олж мэдсэн. Тэр бүү
хэл, уулзалтын долоон ширхэг фото зургийг хүртэл эвлүүлэг гээд дүгнэлт
гаргуулчихсан байсан. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах явцад гадны нөлөө их хүчтэй орсон
гэсэн үг. Нотлох баримт нь ердөө ганц хоёр дуу бичлэг, хэдэн ширхэг фото зураг
ч бас биш шүү дээ. Надад шуудангаар ирүүлж байсан 240 гаруй хуудас и-мэйл өнгөрсөн
зун хавтаст хэрэгт тэр чигээрээ нэмэгдэж орсон.
- Таны
эсрэг том мөнгө хөдлөж байгаа талаар зарим хүн сошиалд бичээд эхэлсэн байна
лээ?
- Энэ тийм ч шинэ зүйл биш. Би 2016, 2017 оны
сонгуулиудын үеэр тэдний маш хүчтэй хар пиарыг тэсч гарсан шүү дээ. Өнгөрсөн 2017
оны сонгуулиар МАН пиар төсөвтөө 10 хоногийн турш зөвхөн намайг орон даяар гутаахад
зориулж 600 гаруй сая төгрөг төсөвлөж цацаж байсан гэж байна лээ. Төрөл бүрийн
шторк, нийтлэл, теле жүжиг, сурвалжлага, ярилцлага, фото эвлүүлэг гээд утгаа
алдсан. Асар богино хугацаанд тийм их зүйлийг үйлдвэрлэж орон даяар сонгогчдын тархийг
угаасан. Үүнтэй зэрэгцээд тагнуул, хуулийн байгууллагыг үүр шөнийн заагаар дайчлан
баривчлах бүслэлтийг хүртэл зохион байгуулж байсан шүү дээ. Юуных нь хамгаалалт.
Шал худлаа л байхгүй юу. Ц.Сандуй энэ тухай ам алдана лээ. Тэр үеийн бичиг цаас
нь ч ил болсон. УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр ч мөн хуулийн байгууллагын
оролцоотойгоор сонгогчдын толгойг эргүүлж, улстөрийн цуварсан баахан мэдэгдэл
орон даяар хэд хэдэн удаа цацаж, улмаар сонгуулийн үр дүнд шууд нөлөөлсөн шүү
дээ. Бүх зүйл архивлагдан үлдэж байгаа болхоор намайг тэд биш, харин тэднийг
түүх шүүх байлгүй.
- Албан
тушаал наймаалцаж байхад та дэргэд нь байсан. Их итгэлийг нь олсон
болоод л дэргэд нь сууж байсан байх...
- Би уг нь “Шинэ Монгол Хаад” групп нэртэй нэг
хувийн компанид ажлын байранд өрсөлдөөд тэнцсэн ухаантай юм. Тэгээд Ц.Сандуй,
А.Ганбаатар нарт дайчлагдаад эдний энэ юманд нь орооцолдчихсон. Тэр компанид
ажилд орох гэж очсон биш ёстой амьдралаа сүйтгүүлж дуусаагүй л байна. Сүүлд нь
миний боловсролын бичиг баримтыг А.Ганбаатар өгөхгүй барьцаалж сонин хачин
араншин гаргаж байсан удаатай. Би ийм хачин гаж үйлдлүүдийг нь огт ойлгоогүй. Одоо
ч ойлгохгүй. Гэтэл сүүлийн гурван жилийн турш намайг тэдний компанид зохион
байгуулалттайгаар шургалсан хүн л гэнэ, 90 минутын яриаг үг бүрээр залгаж
нийлүүлж эвлүүлсэн л гэнэ, америкт захиалж эвлүүлсэн л гэнэ, айхтар програм
ашиглаж эвлүүлсэн л гэнэ, түгжил л гэнэ, бэлэн төлөвлөгөө авчирч мөнгөөр зарах
санал тавьсан л гэнэ, бараг л бүх улстөрийн намуудад нэг тийм хачин схем бариад
зарах санал тавьж байсан л гэнэ, эсвэл нэг улстөрийн намаас хулгайлж ирсэн л
гэнэ, маш их мөнгөөр зарсан л гэнэ... энэ бүхэн бол өнөөх л Ц.Сандуй,
А.Ганбаатар нарын зохиосон, зохион байгуулалттайгаар тарааж байгаа ямар ч
нотолгоогүй, хов хоосон яриа, домог. Харъя гэсэн ч нотлох баримтгүй хоосон яриа
төдий зүйлүүд. Уг нь 40 минутын дууны бичлэг дээр Ц.Сандуй, А.Ганбаатар нар
тооны машин дээр ёстой аагархаж, төрийн албыг цохиж оруулаад л, тэднийг мөнгөөр
үржүүлээд л, авах ашгаа бодож гаргаад л ярьж байгаа амьд яриа шүү дээ. Одоо үүнийгээ
нуух гэсэн тархи угаалтыг маш их мөнгөөр хийж байх шиг байна. Хувийн хэвшлийн
салбарт ажиллах гэж очсон би гэдэг хүн чинь одоо нэг бол схем зохиогч, эсвэл
эвлүүлэгч, сүүлдээ хэн ч болох юм байгаа юм бүү мэд. Тэдний энэ тарааж байгаа
домог нь ямар ч нотлох баримтгүй, сошл, интернетээр шуугиулах замаар нийгмийг
хордуулж, тархи толгойг нь нүдсээр байгаад ярьж байгаа худлаагаа “үнэн” болгох
үйлдэл юм. Намайг хилсээр гүтгэж дуусаагүй байна гэсэн үг. Бүр аргаа ядаад
ТВ25-аар Доржзодов яагаад Монголоос зугатахгүй байгаад байна? гэж цацаж байх вэ
дээ. Энэ чинь намайг эх орноос минь хавчин гадуурхах эхлэл үү? МАН-ын хэвлэлийн
албаны даргын телевиз шүү дээ, энэ чинь. Дараа нь энэ бүхнийхээ лай ланчигийг
өөрсдөө даах юм байлгүй дээ. Гэмт хэргийг нь илчиллээ гэж миний амьдралаар
тоглосон, тоглохдоо хууль хяналтын байгууллагыг дайчилж олон удаагийн бүслэлт,
баривчилгаа, нэгжлэг, мөрдөн мөшгилт, зохиомол эрүүгийн хэргүүдийг УИХ-ын дарга
байсан М.Энхболд, НИТХ-ын дарга байсан Ц.Сандуй нарын далдуур зохион байгуулсан
нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан ноцтой үйлдлүүд шүү дээ. Энэ бол
яавч зөв зүйл биш. Монгол Улсын Үндсэн хуулиас дээгүүр, нийгмийн эрх ашгаас
дээгүүр амьдардаг хүмүүсийн үйлдэл.
- Ерөнхий
сайд У.Хүрэлсүхийн Ц.Сандуй, А.Ганбаатар хоёрыг хажуудаа суулгаад
хүзүүдээд тэвэрчихсэн зураг олон нийтийн сүлжээгээр яваад
байсан. Энэ зураг дарахад та бараг дэргэд нь байсан байх...
- Би тэр зургийг мэдэх ч үгүй. Лав л
А.Ганбаатарын компани дээр байрлах Ц.Сандуйгийн тусгай өрөөнд авсан зургууд бололтой
байсан. Би зөвхөн тэр их олон хуудастай поверпойнтыг Ц.Сандуй, А.Ганбаатар
нарын заавраар компьютерт өрөх, эмхэтгэх, нэгтгэх ажилд бүтэн 40 гаруй хоног
дайчлагдаад, 2014 оны есдүгээр сарын 8-ны өдрийн нууц уулзалт дээр техник
хариуцах, слайдыг нь дээш доош гүйлгэж удирдах, гарсан санал зөвлөмжийг
тэмдэглэх үүрэгтэй дуудагдаж суусан хүн. Ажил олгогч А.Ганбаатарын өгсөн үүрэг
даалгаварыг л би биелүүлсэн нь тэр шүү дээ. Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 2017
оноос үзүүлээд цацаад байгаа зургийн талаар би юу ч мэдэхгүй. Тэр зураг дээр
байгаа хүмүүс өөрсдөө л мэдээлэл өгөх байлгүй дээ. Би тийм хүмүүстэй огт уулзаж
үзээгүй.
- Та
сүүлд Ц.Сандуй, А.Ганбаатар нартай хэзээ уулзав. Тэд юу ярьж байх
юм?
- Сүүлд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан
шатны шүүхийн хуралдаан дээр барааг нь харсанаас уулзаагүй. Тэдэнтэй яриад байх
юм надад огтхон ч алга. Хийж байгаа зүйлсийг нь хараад тэдний санааг ойлгочихож
байгаа юм чинь уулзаад байх ямар ч шаардлагагүй.
- Ингэхэд
та одоо юу хийж байна вэ. Ямар ажил бүтээж байна?
- Хааяа ном редакторлох төдий ойр зуурын юм л хийж
байна.
- Таны
хувьд шинэ нөхцөл байдал үүслээ. Маргаашаа яаж харж байна вэ. Хэрэгтэн болчих
юм биш биз?
- Надад ямар юмных нь хийсэн хэрэг байх вэ дээ.
Би тэгээд ч аль нэг намын гишүүн ч биш. Намайг ажилд шалгаруулж авсан
Захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэл, оролцсон захирлууд гээд гэрч нар байгаа
шүү дээ. Угаасаа би Монгол Улсын төрд 2009 онд Тангараг өргөсөн иргэн хүн.
Хийсэн зүйл байхгүй учир айх юм алга. Эрхбиш ардчилсан орны иргэн байна
төрөөсөө айж явах ёсгүй гэдгээ мэдэж байна. Энэ хэрэг өөрөө эцэс төгсгөлгүй
үргэлжлэхгүй. Мухарлагдаад л дуусна, хэзээ нэгэн цагт. Хэзээ гэдэг нь хуулийн
байгууллага ямар нэгэн нөлөөнд авталгүй, хэр шударга ажиллахаас л шууд шалтгаална.
Шаардлагатай бүх нотлох баримтуудыг бүгдийг цуглуулаад хавтаст хэрэгт авчихсан.
- Та Ц.Сандуй,
А.Ганбаатар нарыг шүүхэд өгсөн байгаа гэсэн. Энэ асуудал ямар шатандаа явна вэ?
- Би бас зүгээр суугаад хараад байсангүй.
Өнгөрсөн гуравдугаар сард миний зүгээс “А.Ганбаатарыг 2017 оны наймдугаар сарын
17-ны өдөр хэвлэлийн хурал хийхдээ намайг зохиогч, бусдад зарах санал тавьж
яваад тэдэнтэй уулзсан” гэх утга агуулгатайгаар гүтгэсэн асуудлаар нь Баянзүрх
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс хурлыг
хэзээ мөдгүй товлох гэхээр л А.Ганбаатарын бие төлөөлөгч нь элдэв шалтаг тоочиж
саад учруулсаар өнөөдрийг хүрлээ. Эрүүгийн хэргийн шүүх хурал болох гэж байгаа
гэдгээр шалтагласаар арваннэгдүгээр сар гаргасан. Тэгээд Баянгол дүүрэгт
ялагдсаныхаа дараачаас бас л болсон болоогүй, хугацаа хожсон шалтаг тоочсоор
саяын Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлыг хүргэж байна. Харин Ц.Сандуйг
өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сонинд хоёр нүүр дүүрэн миний тухай гүтгэлэг
нийтлүүлсэн асуудлаар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өнгөрсөн гуравдугаар
сард гомдол гаргасан. Гэтэл яг хэрэг үүсгэхээс өмнө хил даваад зугатчихсан. Шүүхээс
түүнийг оршин суугаа хаяг нь тодорхойгүй гэдгээр хоёр ч удаа хэрэгсэхгүй болгож
хааж байсан. Хаягаа их ч будлиулж зугатсан юм. Сүүлдээ эрэн сурвалжлуулж
хаягийг нь олж тогтоосон боловч мөн л тэр хаягаа будлиулаад шүүхийн Мэдэгдэх
хуудсыг гардаж авахгүй зугтсаар байсан. Ингээд Монголд Наадмаар орж ирсэн юм.
Бодвол 60 тэрбумын хэргийг томоотой байж байгаад шүүх хуралд оролцчих гэсэн
мессеж авчихаад орж ирсэн юм байлгүй. Яг тэр үеэр надаас тагнуулын байгууллага
нэмэлт нотлох баримтууд хүлээгээд авчихсан байсан юм. Харин аравдугаар сар гарч
байж түүний томилсон бие төлөөлөгч нь шүүх дээр биеэрээ очиж Мэдэгдэх хуудсыг
гардаж авсанаар хэрэг үүссэн. Гэтэл яг А.Ганбаатар шиг хуралдааны товыг Баянгол
дүүргийн шүүх хуралдааны дараа хуралдуулах арга саам эрэлхийлээд цаг хожоод л
явж байсанаа уг хурлаар Ц.Сандуйг ял шийтгэгдэнгүүт түүний бие төлөөлөгч нь
гэнэт аргаа өөрчилж Ц.Сандуйгаасаа татгалзчихсан. Энэ бүхэн ерөөсөө шүүхийг үл
хүндэтгэж, цаг хожих гэсэн үйлдлүүд. Бүтэн жил чангаалаа шүү дээ. Хөөн хэлэлцэх
хугацаагаар, эсвэл нэг шүүхийн шийдвэрээр нөгөө шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн
аргууд л юм шиг байна лээ.
Ц.Сандуй, А.Ганбаатар нарын
өмгөөлөгч нар Баянгол дүүргийн хуралдааныг хаалттай явуулах санал гаргаж
хаалттай хуралдуулсантай яг адил Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн иргэний
хэргийн шүүхийн хуралдааныг ч бас хаалттай явуулах хүсэлтээ гаргаад өгчихсөн
явж байгаа. Энэ ямар учиртай вэ гэхлээр дээрх бүх шүүх хуралдааны үйл
ажиллагааг олон нийтэд хэзээ ч хүргэхгүйгээр хаалттай явуулах л зорилготой гэж харагдаж байна. Эдгээр хэрэгт
улсын нууцтай ч юмуу, эсвэл хувь хүний нууцтай юм юу ч байхгүй шүү дээ. Харин ч
эсрэгээрээ, төрийн болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү. Тэгээд
ч тэд бүхэл бүтэн зургаан өмгөөлөгчтэй баг ажиллуулж байгаа.
Эх сурвалж: Өдрийн сонин dnn.mn
#60тэрбум ИШЛЭЛҮҮД
2019.01.22 Г.Доржзодов: #60тэрбум хэргийг хэрэгсэхгүй болгох, хаахад оролцсон ”хонгил” гэж бодож байгаа хүмүүс:
АТГ мөрдөгч Бат-Олзвой (2016) НПГ прокурор Ширэндэв СБД прокурор Мажигсүрэн (2016) СБД Цагдаагийн 1-р Хэлтэс Батсайхан ТЕГ МШХ Орлогч Ууганбаяр ТЕГ мөрдөгч Цэнджаргал ТЕГ мөрдөгч Сэргэнмандах ЦЕГ Тэргүүн дэд БатбаатарЭднүүсээс одоо ч гэсэн #60тэрбум хэргийг шалгах Ажлын хэсэгт зарим нь ажилласаар байгаа. Тэдэнд эрх мэдлээрээ нөлөө үзүүлсэн улстөрчид, удирдах албан тушаалтнууд, тусалж хамтарч ажилласан байгууллага хувь хүмүүс бас бий. Хэрэг илүү тодорхой болмогц нийтэд хүргэнэ.
2019.01.17 Б.Пүрэвдорж (УИХГ): 60 тэрбумын схемийн үр дагавраар хууль бусаар халагдсан хүмүүсийн зардал төсөвт том ачаа болж байна.
2018.12.26 Д.Гэрэл (ТЕГ дарга): 60 тэрбумын асуудал шалгагдаж байгаа...
2018.12.25 Ж.Батзандан: "60 тэрбум"-ын хэрэг баримттай, нотолгоотой хэрэг
2018.10.24 Г.Доржзодов: АТГ нотлох баримтыг сольж эвлүүлэг гэдэг дүгнэлтийг 2016 онд гаргуулсан... Энэ бол авлига албан тушаалын хэрэг биш. Энэ бол Үндсэн Хуулийн 3.2 заалтыг зөрчсөн үйлдэл байсан...
2018.10.21 Н.Алтанхуяг: Ямар эрүүл ухаантай, ёсзүйтэй намын дарга хэдэн хүний албан тушаал зарж арилжаалах тухай яриаг сонсож, дэмжээд сууж байх вэ. Ингэж яриад суух нь гэмт хэрэг гэдгийг мэдэж буй ч хууль хяналтын байгууллагын хонгилд өөрсдийнх нь хүмүүс байгаад аархсан хэрэг биш үү. Ийм нам төрийн эрхэнд гарч, төр ялзарлаа.
2018.10.05 Л.Оюун-Эрдэнэ: ...Төрийн байгууллагууд эвлүүлэг гэж мэлздэг юм байна. АТГ нь эвлүүлэг гэж мэлздэг юм байна. Нийтийн сонсгол хийх гэхлээр Прокурор нь тухайлсан хүнд нь Нийтийн сонсгол хийж болохгүй гэж мэлздэг юм байна. Одоо нэг байгууллагыг харах үлдсэн. Энэ бол Үндсэн хуулийн цэц... Энэ байгууллага дээр хүссэн ч, эс хүссэн ч энэ асуудал очих байх... (Төрийн ордонд сэтгүүлчдэд өгсөн мэдээллээс)
2018.10.04 Д.Эрдэнэбат: ...Төрийн албыг үнэгүйдүүлж, улс төртэй хутгаж, 60 тэрбумаар арилжаалснаас үүдэн төрийн албаны мерит зарчим алдагдаж, үүний хор уршгаар мэргэшсэн, чадварлаг, ёсзүйтэй хүний нөөцөөр хангагдах ёстой төр үнэгүйдэн, бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нийгмийг цочирдуулж, бухимдуулсан асуудлууд шил даран гарсаар байна... (УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтээс)
2018.10.01 Д.Сумъяабазар: ...МАН урагшаа явахад түвэгтэй байдал үүслээ гэж харж байгаа. Өнгөрсөн сонгуулиар яригдсан 60 тэрбумтай холбоотой, газартай холбоотой авлигын асуудал гээд олон түмэн бүгдээрээ л харж, шүүж, мэдэж байгаа... (Ярилцлагын хэсгээс)
2018.09.19 Ц.Нямдорж: ...Тэр ярьсан хүмүүс нь ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой. Энийг бол эвлүүлэг гэж болохгүй... Ямар ч байсан Сандуй нь /ажлаа/ өгчихсөн шүү дээ. Би тэр үг хэлсэний дараа /2017.08.17-нд ТВ25 телевизэд өгсөн ярилцлагаа хэлж буй/. Хүлээсэн байгаа биз?... Эрүүл хүний санаанд оромгүй юм ярьцгаасан. Нэр усыг нь жигштэл, зэвүүцэл төрүүлмээр. Ийм юм хэлчихсэн л юм бол уучлаарай гэж хэлэх ухаан төрөх л ёстой шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)
2018.09.19 Ш.Раднаасэд: ...Ээлжит Бус Чуулганыг зарлах эсэхийг шийддэг газар Хуульзүйн Байнгын хороо биш байхгүй юу. Энэ чинь УИХ-ын Даргын бүрэн эрхийн асуудал... (утсаар өгсөн ярилцлагаас)
2018.09.10 Н.Алтанхуяг: ...Миэегомбын Энхболд гэдэг хүнтэй холбоотой асуудал энэ хүнийг УИХ-ын Дарга байхад шийдэгдэхгүй байх аа. Яагаад гэвэл, АТГ-ын Энхжаргал даргыг энэ хүн тавьсан. АТГ-ын Дарга яалаа гэж тавьсан хүнийхээ ийм юманд оролцсон гэдгийг тогтоох вэ дээ! Тогтоох сонирхол ч байхгүй... (Төр самардаг нууц технологи. 60 тэрбумын талаар нэвтрүүлэгийн хэсгээс)
2018.08.06 Д.Амарбаясгалан: ...Ганц #60тэрбумын хэрэг гэлгүй ёсзүйгүй нөхдөд бүгдэд нь хариуцлага тооцно... (Тусгаар тогтнолын ордонд хийсэн Хэвлэлийн хурлаас)
2018.08.06 Ц.Даваасүрэн: ...Ер нь бол 60 тэрбумын асуудлыг ярих ёстой. Нэг тийш болгох ёстой. Тэгж байж дараагийн сонгуульд орох ёстой... (МАН-ын Бага хурлын үеэр өгсөн ярилцлагаас)
2018.08.03 М.Энхболд: ...Ээлжит бус чуулган зарлах асуудлыг Хуульзүйн Байнгын хороо авч үзэж байж ярих ёстой гэдэг шийдвэрийг УИХ-ын Даргын зөвлөл хоёр удаагийн хурлаараа ярьсан... (Телевизэд өгсөн мэдээлэл)
2018.08.03 МАН-ын Хяналтын Ерөнхий хороо: ...МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёсзүйн алдаа гаргасан МАН-ын гишүүн М.Энхболдын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцлага тооцож ажиллахыг... МАН гишүүн Ц.Сандуй МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж ёсзүйн алдаа гаргасан байх тул 4.4, 4.5 дахь заалтад заасан хариуцлагыг тооцож ажиллахыг... МАН гишүүн А.Ганбаатар МАН Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.9 дэх заалтыг зөрчиж алдаа гаргасан байх тул 4-р зүйлийн 4.4, 4.5, 6-р зүйлийн 6.6 дахь хариуцлагыг тооцохоор... (МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны 2018.08.03-ны өдрийн 13 тоот Хариуцлага тооцож ажиллах тухай тогтоолоос)
2018.08.02 М.Энхболд: ...намынхаа нэр хүндийг #60тэрбум асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна... (МАН Хяналтын Ерөнхий хороонд бичгээр өгсөн тайлбараас)
2018.07.31 Л.Оюун-Эрдэнэ: ...Эвлүүлэг гэж дүгнэлт гаргахын тулд шаардлагатай бүх хууль тогтоомжийг ашигласан байгаа юм. Энэ дүгнэлт дээр "...дууг дүрсжүүлсэн учраас эвлүүлэг..." гэжээ. Монголд Миеэгомбын Энхболд гэдэг улстөрч мэлзэж болох байх л даа... Хамгийн хортой нь, төр нь дагаж мэлзэж байгаа юм. АТГ нь томилсон хүнээ дагаад мэлзэж байгаа байхгүй юу. Дууг аваад дүрсжүүлсэн учраас энэ бол эвлүүлэг юмаа гэдэг дүгнэлтийг АТГ гаргаад сууж байгаа байхгүй юу... (Мэлзээ төр нэвтрүүлгээс)
2018.07.10 Л.Оюун-Эрдэнэ: ...АТГ болон бусад байгууллагын хувьд томилсон хүнээ хамгаалж байгаа зүйл бол тодорхой болж байгаа... УИХ-ын 25 гишүүн гарын үсэг зурж УИХ-ын Ээлжит бус чуулганыг зарлахаар шийдэж өнөөдөр УИХ-ын Даргад өгөх гэж байна... (Төрийн ордонд хийсэн мэдээллээс)
2018.06.28 У.Хүрэлсүх: ...Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз... (УИХ дахь МАН-ын Бүлгийн хурал дээр хэлсэн үгнээс)
2018.06.28 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд яагаад Нээлттэй сонсголоос эмээгээд, гишүүдийг зуруулахгүй байх тэр зүйлд нь халдаад байгааг би ойлгохгүй байгаа... (УИХ-ын Хаврын чуулган завсарлахаас өмнө Нээлттэй сонсгол явуулах тухай бичигт 19 УИХ-ын гишүүний гарын үсэг цуглуулж дуусах үеэр өгсөн мэдээлэл)
2018.06.27 Л.Оюун-Эрдэнэ: ...манай тусгай алба энхрий хайрт томилсон даргынхаа эвлүүлэг гэсэн мэдэгдлийг нотлохын тулд дууг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэж дэлхийд хосгүй дүгнэлт гаргажээ... (Л.Оюун-Эрдэнийн бичсэн "Хууль засаглах уу? Хувь хүн засаглах уу?" нийтлэлээс)
2018.06.27 О.Баасанхүү: ...Нам гэдэг нэрээр, миний сонгуульд ажилласан юмаа. Энэний төлбөрийг төлье гэж байгаа болвол энэ чинь 60 тэрбум л гэсэн үг шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)
2018.06.20 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд та ёсзүйн хариуцлага хүлээж огцрох ёстой... #60тэрбумтай холбоотой асуудлыг цаасан дээрх байдлаар бус бичлэг дээрх нэр бүхий гурван хүн буюу УИХ-ын дарга М.Энхболд, гэрч Доржзодов, бусад гэрчүүд, хууль хяналтын байгууллага, эхлээд бичлэг эх хувиараа байна гэж нотолсон шинжээчид, хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийхийг УИХ-ын гишүүдэд уриалж байна... (Төрийн ордонд хийсэн Хэвлэлийн бага хурлаас)
2018.06.15 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга #60тэрбумын асуудлаа шүүхээр шийдүүлэхээс нааш би Чуулганд суухгүй... (АТГ үүдэнд өгсөн мэдээллээс)
2018.02.15 М.Энхболд: ...60 тэрбумын асуудалтай холбоотой 2016 оны 6 сард ч би байр сууриа илэрхийлж байсан. Сая сонгуулийн үеэр ч "Энэ бол эвлүүлэг ээ" гэдгийг ч хэлж байсан... Тэр ярианд би бол оролцоогүй. Тэр ярилцлаганд бол би байгаагүй. Энэ бол эвлүүлэг байна аа гэдгийг тухайн үед нь хэлж байсан. Жишээлэхийн бол, "Намын байрны гадна цүнхтэй хандив авчирч өгсөн хүний хандив, хандивын бүртгэл байхгүй болчихсон байна лээ" гэдэг болвол Тусгаар тогтнолын ордонд Намын санхүүжилтийн ажлын хэсгийн хурал дээр миний ярьж байсан яриа л байж байх жишээтэй... (ТВ25 телевизийн Ам нээвэл нэвтрүүлгээс)
2017.12 сар ТЕГ Цэнджаргал:. ...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Гомдол гаргана. Эд мөрийн баримтыг буцааж өгөхгүй... (2017 оны 4 сард mp3 хөгжмийг тагнуулын хэрэгсэлд тооцсон хуурамч дүгнэлт гаргуулсан нь ингээд илчлэгдсэн)
2017.11.02 НПГ Д.Баярмагнай: ...хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар 2014 онд "Шинэ Монгол хаад групп” ХХК-ын байранд Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь МАН-ын 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох, бодлого, стратеги, төлөвлөгөө, санхүүжилт хэрхэн босгох талаарх яриа хэлцэл хийсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн... Одоо энэ аудио бичлэгийг үнэн худал гэх асуудал хамаагүй. Би дээр хэлсэн шүү дээ. Прокурорын байгуулага энэ асуудлыг болоогүй, энэ бичлэг эвлүүлэг, худал зүйл гэж хэлээгүй, дүгнээгүй. Дахин хэлье. Энэ асуудал, яригдсан зүйл нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)
2017.09.22 С.Амарсайхан: ...Худлаа гэхэд дэндүү үнэн. Үнэн гэхэд дэндүү сэтгэл гонсоймоор бичлэг байсан... (НИТХ-ын Даргаас Ц.Сандуйг огцруулах үеэр хэлсэн үг)
2017.09.04 НПГ Ж.Ариунаа: ...Хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Сандуй, Ганбаатар нар МАН-ын ... стратеги, төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон... Легаль Аудио Видео компаниар гаргуулсан шинжээчийн дүгнэлтийг ... нотлох баримтаар үнэлэх боломжгүй... 162 болон 40 минутын бичлэг эх файл нь биш учраас шинжилгээний шаардлага хангаагүй гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)
2017.09.04 НПГ Ж.Ариунаа: Төрийн албыг үнэлж мөнгө босгох тухай яриа уулзалтанд У.Хүрэлсүх, Ц.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар болон А.Ганбаатарын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдоогүй. (А.Ганбаатар 2017.08.17-нд хийсэн Хэвлэлийн хурлаараа худал мэдээлэл тараасан нь ингээд тогтоогдсон)
2017.08.23 Ж.Энхбаяр: ...60 тэрбумтай холбоотой Монгол төрийг худалдсан ийм шившигт явдал болж байна. Хэрвээ монголчууд бид төрөө мөнгөөр худалддаг болж байгаа бол монголчуудын төрд итгэдэг тэр үнэт зүйл нуран унана. Монголын ард түмэн өөр хаашаа хандах юм бэ?! Итгэж байсан төр нь, итгэж найдсан сонгуульд 65 суудал өгсөн МАН нь тэдний итгэлийг мөнгөөр үнэлж зарж байгаа байдал гэдэг бол туйлын ноцтой, Монгол Улсын язгуур эрх ашгаас урвасан, Монголын төрт ёсыг худалдсан, төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг гэж үзэж байгаа... (Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах т