2018.07.10 Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбумтай холбоотой 11 мэдээлэл надад ирсэн. Прокурорт өгч шалгуулна
Эх сурвалж: https://twitter.com/oyunerdenemn/status/1016528425790722048
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай гэж үзсэн УИХ-ын 25 гишүүний гарын үсэгтэй албан бичгийг УИХ-ын даргад өнөөдөр /2018.07.10/ өргөн барилаа. Тэрээр ''Монгол төрийн бодлого Үндсэн хуулийн дагуу тасралтгүй явагдах учиртай. Баяр наадам болж байгаа ч гэсэн авлигатай холбоотой асуудал урт амралтын өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвөөс гарч болохгүй гэдэг зарчмыг баримтлан өнөөдөр та бүгдэд мэдээлэл хийж байна. Мөн хүлцэл өчье. Өнгөрсөн зургаадугаар сарын 28-нд “60 тэрбумын” гэх тодотголтой хэргийн талаар “Нийтийн сонсгол” явуулах албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ албан бичигт нийт 19 гишүүн гарын үсэг зурсан юм. Гэвч уг асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэхгүй бүдгэрч байна. УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд 'Нийтийн сонсгол' заавал хийх хуулийн зохицуулалттай байдаг. АТГ болон бусад байгууллагын хувьд томилогдсон хүнээ хамгаалж байгаа нь тодорхой болсон. Өнөөг хүртэл хүлээлээ. хариу алга.
“60 тэрбум”-ын хэрэг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан зэрэг өнгөрсөн хугацаанд замхарсан бүхий л хэргийг УИХ -аар хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн 25 гишүүний гарын үсэгтэй албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлж байна. Мөн АТГ-ын дарга Х.Энхжаргал авлигын хэргийг санаатайгаар нуун дарагдууллаа гэж бид үзэж байгаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд үр дүн огт гарсангүй. 60 тэрбумын хэрэг болон бусад авлигын асуудалд ийм байдлаар хандах юм бол Х.Энхжаргал даргыг ажлаа үргэлжлүүлэн хийх эрхгүй гэж үзэж байна. Энэ бүхийг хаалттай бус нээлттэй чуулганаар авч хэлэлцэж ард түмнийхээ өмнө тайлбарлах нь зүйтэй. УИХ-ын тухай хуульд гишүүдийн гуравны нэг буюу 25 гишүүн гарын үсэг зурснаар 14 хоногийн дотор ээлжит бус чуулган хуралдуулна гэж заасан байдаг. Тиймээс Үндэсний их баяр наадмын дараа ээлжит бус чуулган зарлана гэдэгт найдаж байна. Ээлжит бус чуулган хийж АТГ-ын дарга, удирдлагууд оролцож, “60 тэрбум”-ын хэрэг эвлүүлэг байсан эсэхийг нотлон харуулах, тайлбар өгөх ёстой юм. Энэ асуудлаар би цагдаа, тагнуулын байгууллага, МАН-ын Хяналтын хороонд хандана. Түүнчлэн УИХ-ын Ёс зүйн хорооны даргад хандахаар төлөвлөж байна. Мөн иргэдийн дунд нээлттэй утас ажлуулсан. 60 тэрбумын хэрэгтэй холбоотой байж болохуйц 11 тохиолдол утсаар болон бичгээр ирсэн. Түүнийг прокурорт шилжүүлнэ' гэлээ.
Эх сурвалж: http://ulsturch.mn/index.php?view=article&type=item&val=16170
Тэрбээр, “Өнгөрсөн сарын 29-нд “60 тэрбумын” гэх тодотголтой хэргийн талаар “Нээлттэй сонсгол” явуулах албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ албан бичигт нийт 19 гишүүн гарын үсэг зурсан юм. Гэвч уг асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэхгүй байгаа тул ээлжит бус чуулган зарлаж, “60 тэрбум”-ын болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан зэрэг хэргийг хэлэлцэх шаардлагыг 25 гишүүний гарын үсэгтэйгээр хүргүүлж байна. Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийн 30 хувь буюу 25 гишүүн гарын үсэг зурснаар ээлжит бус чуулган хуралдуулахаар заасан байдаг. Тиймээс Үндэсний их баяр наадмын дараа ээлжит бус чуулган зарлах байх. Хэдийгээр Үндэсний их баяр наадам болж байгаа ч Монгол төрийн бодлого тасралтгүй үргэлжилж, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ёстой. Дэлхийн 70 орчим орны парламентад “Халуун сандал” арга хэмжээ бий. Энэ нь аливаа асуудалтай холбогдсон албан тушаалтнаас мэдээлэл авч, үнэнийг нь хэлүүлж, сэтгүүлчдэд нэгдсэн тайлбар, мэдээлэл өгөх зорилготой. Манайхаар бол Нийтийн сонсголтой ижил. Тиймээс ээлжит бус чуулганд АТГ-ын дарга, удирдлагууд оролцож, “60 тэрбум”-ын хэрэг эвлүүлэг байсан эсэхийг нотлон харуулах, тайлбар өгөх ёстой юм. Энэ асуудлаар цагдаа, тагнуулын байгууллага, МАН-ын Хяналтын хороо, Ёс зүйн хороонд хандсан. Цаашдаа УИХ-ын Ёс зүйн хороонд хандахаар төлөвлөж байна” гэлээ.
Эх сурвалж: http://montsame.mn/read/95285