2023.05.02 Т.Бадамжунай болон IT инженер Т.Анхбаяр нарын мэдүүлэг “60 тэрбумын хэрэг”-т update хийх нь!
Яг тэр үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж “60 тэрбум бол эвлүүлэг биш. Эвлүүлэг гэж Нямдоржийн хоолойг Чаппи дуурайхыг хэлнэ. Түүнээс биш Сандуй, Энхболд өөрсдөө ярихыг эвлүүлэг гэдэггүй юм” гэж мэдэгдсэн билээ.
Тухайн үед Ц.Сандуйгийн удирдлага дор Т.Анхбаяр, А.Ганбаатарын удирдлагад Г.Доржзодов нар тус тус схемийн дагуу ажилласан нь баримтаар нотлогдсон байдаг. Т.Бадамжунайг баривчлан авчирч, Т.Анхбаяр мэдүүлэг өгч эхэлснээр энэ хэрэг дахин сөхөгдөж тун өргөн хүрээг хамарч Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдагчдын бүлэглэл илрэх нь энэ хаврын улс төрийн оргил хэсэг болж мэдэхээр байна.
Тухайн үед УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Ж.Батзандан гэдэг хүн нэр цохож Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарыг АТГ-аас эрэн сурвалжилж байна гэдгийг “тоглоомоор” орон даяар мэдэгдэл хийж зарлаагүй байх. Сонгуульд ялсан, эрх баригч намын “гал тогоо”-г барьж байсан, одоо ч энэ албыг хашиж буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэр үед уг бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг хамгийн түрүүнд нотлон хэлж байснаас гадна Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас ирүүлсэн “эвлүүлэг” гэх мэдээлэлд итгэж олон нийтэд хандан мэдээлэл хийсэндээ уучлал гуйсан!
Энэ бүхэн “60 тэрбумын хэрэг” бол “Улс төрийн амьд хэрэг” гэдгийг харуулдаг. Төрийн эрх мэдлийг хууль бусаар, хуйвалдаж авсан хэрэг мөн болбоос үр дагавар нь хэдэн жил үргэлжилж, хэнийг хохироож хэнд ашиг авчирсан бэ гэдгийг шүүх хэлэлцэх цаг мөч холгүй байна.
Эх сурвалж: http://www.baabar.mn/article/t-badamjunai-bolon-it-injener-t-ankhbayar-nariin-meduuleg-60-terbumiin-khereg-t-update-khiikh-ni