2018.08.03 16.00 МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны ХБХ
August 3, 2018 at 4:00 pm,
No comments
МАН-ын Хяналтын Хорооны дарга Д.Батбаатар өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа.
Тэрбээр, МАН-ын ХЕХ-ны хурал пүрэв гарагт эхэлж, өнөөдөр үргэлжлэн зохих шийдвэрүүдийг гаргалаа.
Хурлаар үндсэн дөрвөн асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон гишүүддээ хариуцлага тооцох тухай Ёсзүйн хорооны дүгнэлтийг батлах тухай асуудал байлаа. Үнэн худал нь үл мэдэгдэх энэ асуудал нийгмийг бухимдалд оруулсан. Үүнтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад гэмт хэргийн шинжтэй үйлдэл болоогүй, бичлэгт ярьсан шиг үйлдэл болоогүй гэсэн шийдвэрээ гаргасан.
Энэ асуудалд нэр холбогдсон манай намын гишүүд ч хэлж байна. МАН эхнээсээ шударга үнэний төлөө, улс орны тусгаар тогтнолын төлөө явсан. Аливаа бусармаг үйл явдал, хээл хахууль, ажил албан тушаалыг хээль хахуулиар авахын эсрэг байхыг гишүүдийн үндсэн үүрэг хэмээн намын дүрэмд заасан байдаг.
Харамсалтай тухайн үеийн Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, тус хорооны тэргүүлэгч, Санхүүгийн асуудал хариуцсан зөвлөх А.Ганбаатар нар "Бичлэгт үлдсэн шиг асуудал байж болох уу" гэж ярилцсан. Бид энэ тухай ярилцсан нь үнэн. Гэвч үүнийг хэрэгжүүлээгүй хэмээн олон нийтэд мэдээлсэн.
Энэ асуудлыг намын удирдлагатай зөвшилцөх ёстой гэсэн үүднээс тухайн үеийн намын дарга М.Энхболдод танилцуулсан гэдэг. М.Энхболд дарга энэ асуудлыг хүлээж аваагүй. Тиймээс МАН 60 тэрбумын асуудалд улс төрийн хүчнийхээ хувьд оролцоогүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Цаашид энэ асуудлаар улс төрийн хожоо хийх гэж бодож байгаа нь явуургүй үйлдэл юм гэдгийг зориуд хэлье.
Гэхдээ намын дүрэм зөрчиж, нэр хүндэд сэв суулгах байдалд оруулсан Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Энхболд нарыг ёсзүйн алдаа гаргасан гэж ХЕХ дүгнэсэн. Эдгээр хүмүүс ёсзүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн дүгнэлт гаргалаа.
А.Ганбаатар, Ц.Сандуй нар байж боломгүй үйлдлийг төгс үйлдээгүй ч хууль бус асуудлыг судалж, сонирхож, түүндээ намын нэр хүндийг хутгасан. Өөрсдөө ийм зүйл хийснээ хүлээн зөвшөөрсөн учир намын бага хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг тавихаар болсон гэв.
http://news.gogo.mn/r/228875