Эрх баригч МАН-ын тухайн үеийн дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын улстөрчдийн оролцсон 60 тэрбумын хэргийг 2016 оны 6 сарын 17-ны өдрөөс эхлэн олон нийтэд дэлгэж, шүгэл үлээсэний хариуд гэрч миний нэр төр, алдар хүнд, нэр хүнд, эрх, эрх чөлөөнд халдах, гутаах, гүтгэх, доромжлох, зохиомол эрүүгийн хэргүүд нээж сэжигтнээр татах, эрүүгийн хэрэгт гүтгэх, цагдаа, тагнуулын байгууллагын оролцоотойгоор баривчлах, бүслэх, нотлох баримтуудыг устгах, хууль бусаар нэгжих, хуурамч нотлох баримтаар эрүүгийн хэрэг үүсгэх, гарын үсэг хуурамчаар дуриалган үйлдэх, отолт хийх, тагнан дагах, мөрдөн мөшгих, амь насанд заналхийлэх, гэр бүл төрөл төрөгсдийг айлган сүрдүүлэх, худалдан авах оролдлого хийх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан орон даяар болон интернет ашиглан дэлхий нийтэд улстөрийн захиалгат нэвтрүүлэгүүд цацах, теле жүжиг, шторк, ярилцлага, нийтлэл, дуу бичлэг түгээх зэрэг ардчилсан оронд байж боломгүй зүйлсийг тухайн хэрэгт нэр холбогдсон улстөрчид шууд болон шууд бусаар, бусдаар дамжуулан үйлдсээр байна. Хэргийг мөрдөн шалгах явцад улстөрийн гадны нөлөө удаа дараа орж уг хэргийг хоёр удаа хааж байсан ч 2019 оны 10 сарын 31-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар хэргийн оролцогч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт тус бүр дөрөв, дөрвөн жилийн ял оноосон. Гэвч тэдний нэг болох М.Энхболд өнөөг хүртэл улстөрд нөлөөтэй хэвээр байсаар байгаа нь хэргийг цаашид шударга шүүхээр үнэн зөвөөр шийдвэрлүүлэхэд алхам тутамд хүндрэл учруулж байна.

Энэ хэргийг илчилсэн өдрөөс хойш миний аюулгүй байдлыг хангахад өөрсдийн зүгээс эрсдэлтэй алхам зориглон хийж, бүх талаар дэмжин тусалж, тагнуул цагдаагийн хууль бус аливаа үйлдлээс өмгөөлөн хамгаалж, амь нас, нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, эрх чөлөө, гэр бүлийнхээ аюулгүй байдлаараа дэнчин тавьж, мэргэжлийн мэдлэг чадвараараа хамтарч ажилласаар ирсэн дараах хүмүүст гүнээ талархаж байгаагаа илэрхийлэхийг би хүсч байна:

  • BAT Tsedevdamba, Human rights activist, writer, lawyer, aviation engineer
  • OYUNGEREL Tsedevdamba, former Member of Parliament, Human rights activist, writer, politician
  • JEFFREY L. Falt, Human rights lawyer, writer
  • BOLD Luvsanvandan, former Member of Parliament, Human rights activist, politician
  • ANN M. Altman, PhD, Yale University, Supporter of democracy process in Mongolia
  • BAASAN Geleg, Human rights activist, lawyer, attorney
  • MISHEEL B., supporter, lawyer, PhD, MBA
  • SIMON Denyer, The Washington Post’s bureau chief in Tokyo
  • BOLOR Lkhaajav, The Diplomat
  • MUNKHCHIMEG Davaasharav, Reporter to Reuters, journalism trainer at Global Press Institute