Эрүүгийн 201625022125 дугаартай зохиомол хэргийн түүх

Уг хэргийг 2016 оны 6 сард АТГ-204 дугаартай хэрэгт А.Ганбаатарын Ц.Сандуй, М.Өлзий нартай үгсэн хуйвалдаж өгсөн худал мэдүүлгийг үндэслэн, СБД Цагдаагийн 1-р хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Т.Батсайхан Эрүүгийн хуулийн 149-р зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, 2016 оны 8 сарын 26-нд нээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 2016 оны 9 сарын 28-ны өдөр уг хэргийг Хэрэгсэхгүй болгох саналтайгаар СБД Прокурорын газарт хүргүүлсэн. СБД Прокурорын газрын Хяналтын прокурор Л.Мажигсүрэн хэргийг хянаж, 2016 оны 10 сарын 13-ны өдрийн 1896 дугаартай Прокурорын тогтоолоор Эрүүгийн 201625022125 дугаартай хэргийг Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэвч...

2016 оны 6 сард 60 тэрбумын хэргийг АТГ шалгахдаа жинхэнэ нотлох баримтыг сольж ШШҮХ-ээр эвлүүлэг болгон дүгнэлт гаргуулж, гэрч Г.Доржзодовыг эвлүүлэг хийж бусдыг гүтгэсэн мэтээр Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нараас үгсэн хуйвалдсан худал мэдүүлгүүдийг авч, АТГ-204 хэргийг 2016 оны 8 сарын эхээр хаасан. Уг АТГ-204 хэрэгт Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нарын өгсөн худал мэдүүлгүүдийг үндэслэн тэр даруй шинээр эрүүгийн 201625022125 дугаартай зохиомол хэргийг 2016.08.26-нд нээж Г.Доржзодовыг гэмт хэрэгтнээр тооцуулах хонгил яаж ажиллав:

1. Хохирогчоор А.Ганбаатар тооцогдсон байх боловч түүний өгсөн хоёр удаагийн Хохирогчийн мэдүүлгийг хооронд нь харьцуулж үзвэл А.Ганбаатар нь Хохирогчийн мэдүүлэг өгөх бүртээ эсрэг тэсрэг худал мэдүүлж байсан,

2. "Хохирогч" А.Ганбаатар мөрдөн байцаалтад нотлох баримт гаргаж өгөөгүй,

3. Сэжигтэн М.Өлзий (Ц.Сандуйгийн эгчийн хүүхэд) нь хуурамч сэжигтэн бөгөөд Г.Доржзодовыг гүтгэх зорилгоор уг хэргийн оролцогчоор өөрийгөө тооцуулж байгаад худал мэдүүлэг өгсөн,

4. Уг зохиомол хэргийг анх 2016 онд зүйлчлэхдээ 149.2 буюу М.Өлзий, Г.Доржзодов нар бүлэглэн үйлдсэн гэж үзсэн боловч 2020 оны 2 сард улстөрийн зорилгоор 60 тэрбумын гэрч Г.Доржзодовыг дахин яллах оролдлого хийх гэж сэргээхдээ хэргийн зүйлчлэлийг 149.1 буюу зөвхөн Г.Доржзодовыг сэжигтнээр татаж, М.Өлзийг уг эрүүгийн хэргээс сугалж хассан,

5. Мөрдөгч Т.Батсайхан хэрэгт цугласан нотлох баримтуудыг зориуд дутуу шинжилсэн, "Хохирогч" А.Ганбаатарын өгсөн хоёр худал мэдүүлэг, "сэжигтэн" М.Өлзийгийн өгсөн худал мэдүүлгүүдийг хооронд нь тулгаж шалгалгүйгээр зориуд орхигдуулан дарсан, мөрдөгч нь Г.Доржзодовоос 2016.09.14-нд анхны мэдүүлэг авч байхдаа мөрдөн байцаалтын өрөөнд хоёр удаа дур зоргоороо орж ирсэн А.Ганбаатарын шууд нөлөөнд автаж, мөрдөн байцаалтыг зогсоож өрөөнөөсөө хоёр удаа гарч явсан (А.Ганбаатар тухай бүрт Г.Доржзодовыг мэдүүлгээ өөрчлөх, худал мэдүүлэхийг шаардаж, шахаж, дарамталж байсан), Г.Доржзодовын анх өгсөн үнэн зөв Тайлбарыг мөрдөгч Т.Батсайхан өөрийн гараар урж устгасан, мөрдөгч Т.Батсайхан нь А.Ганбаатартай хамтран Г.Доржзодовыг аргагүй байдалд оруулж өөрсдийн зохиосон худал мэдүүлэг дээрээ гарын үсэг зуруулсан,

6. Хэргийг мөрдөн шалгах явцад СБД Прокурорын газрын Хяналтын прокурор Л.Мажигсүрэн биечлэн хяналт огт тавиагүй, уг хавтаст хэргийг хянахдаа доор байршуулсан "Хохирогч" А.Ганбаатарын худал мэдүүлгүүдийг хооронд нь тулгаж огт шалгаагүй:




 .