C  R  O  W  D  F  U  N  D  I  N  G

Олон нийтээс дэмжлэг, санхүүжилт хүсэх кампани

Сайн байна уу, Эрхэм хүндэт Монгол Улсын иргэн Та.

Намайг Ганболдын Доржзодов гэдэг. Дуулиант "60 тэрбумын хэрэг"-ийн цорын ганц амьд гэрч, шүгэл үлээгч би Монголын нийгмийн сайн сайхны төлөө, ардчилсан сонгуулиар Та бид төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ бусдад алдахгүй эдлэхийн төлөө, цөөн тооны этгээдүүд нийлэн төрийн эрхийг нууцаар ашиг хонжооны арга хэрэгслээ болгох, өөр хоорондоо хуваан эдлэхийг тууштай эсэргүүцэж таслан зогсоохын төлөө, улстөрийн хөшгийг ярж улстөрчдийн жинхэнэ нүүр царайг илчилж, анх удаа нийгэмд шүгэл үлээж, олон нийтийн сонорт нотлох баримтуудыг 2016 оноос эхлэн хүргэсэн.

Энэ бол миний зүгээс өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ нэр төр, амь нас, амьдралаар дэнчин тавьж байж та бидний ирээдүй болсон хойч үеийнхний төлөө, нийтийн эрх ашгийн төлөө гаргаж чадах онц эрсдэлтэй үйлдэл, иргэний журамт үүрэг байлаа.

Эдүгээ дээр дурдаж байгаа дуулиант хэргийн нотлох баримтууд олон нийтэд хүрсэнээс хойш 4 жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд гэрч би хууль сахиулах байгууллагуудад 60 тэрбумын хэргийг бүх талаас нь нотолсон мэдүүлэг тайлбаруудыг 20 гаруй удаа өгсөөр ирсэн боловч мөрдөн шалгах шатанд үйлдэгдэж байгаа олон тооны хууль бус, бохир үйл ажиллагааны улмаас уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа шавхагдаж байгаа тул олон нийтийн тусламж дэмжлэг, санхүүжилтийн кампани (англ. Crowdfunding campaign)-ийг өрнүүлж 60 тэрбумын хэргийн эргэн тойронд өнөөг хүртэл болсон ба болж байгаа бүхий л үйл явдлуудыг уран зохиолын хэлбэрт буулгаж бодит үйл явдлаас сэдэвлэсэн романыг хэвлүүлэхээр санаа шулуудсан юм.

Төслийн зорилго:

Төслийн хандивлагч

Бонусы за сверхцели: ном бүрт CD дагалдуулах, номыг өнгөт иллюстрацитай болгох

Төслийн урамшуулал

1. Номын үнийн дүнд урамшуулал эдлэх эрх, номын нээлтэд уригдах эрх

2. 

3. CD

4. Төслийг амжилттай дуусгавар болсоныг тэмдэглэх хүлээн авалтын урилга, дурсгалын гэрэл зураг

5. Тусгайлсан оройн зоог барих эрх, дурсгалын гэрэл зураг, ном, гарын үсэг

6.