2019.06.11-14 ТЕГ-аас 2017.04.14-нд нээсэн 201701000075 хэргийн материалтай танилцав
Гэхдээ 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулийн 21.13-т дээр дурдагдсан үйлдлийн субьектыг тодорхой зааж өгсөнөөр 201701000075 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Уг хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтээ би 2017 оны 10 сараас эхлэн Нийслэлийн прокурорт гаргасан боловч татгалзсан хариу сонсдог байв.
Харин 2019 оны 06 дугаар сарын 05-нд Нийслэлийн прокурорын газраас миний хүсэлтийг хүлээж авсан хариу өгсөнөөр 2019 оны 06 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 201701000075 дугаартай хэргийн материаотай биечлэн танилцаж албан ёсны хуулбарыг авлаа.
Хавтаст хэрэгт цугласан мэдээллүүдийг сайн судалж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг санаатайгаар маш ноцтой зөрчсөн үйлдлүүд баримттайгаар гарч ирсэн ба тэдгээрийг нэгтгэн тухайн үед хэрэг бүртгэлт хийж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийг шалгуулах гомдлоо гаргаж өгхөөр боллоо. Мөн уг хавтаст хэргийг судлах тусам олон зүйл илэрхий тодорхой болж байна.