2019.01.09 Л.Оюун-Эрдэнэ ТББХорооны хуралдаанд хэлсэн үг
МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцсэн ТББХ-ны хуралдааны хэсгээс
М.Энхболд: Би Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байгаа
14:53 ЦАГТ
-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ
ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ-
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж эхэллээ. Байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын ерөнхий прокуророос ирсэн УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэхээр товлосон байсан ч Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцээгүй байгаа учир түр хойшлуулав.
Үргэлжлүүлэн р Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын тухай хууль болон Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Уг хуулийн төсөл батлагдсанаар гишүүдийн олонхи УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төслийг өргөн мэдүүлснээр УИХ хэлэлцэн, ёсоор болгосон бол чөлөөлөх хууль эрх зүйн боломж үүсэх юм. Хуулийн төслүүдийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
15:25 ЦАГТ
Д.ЭРДЭНЭБАТ: УИХ-ЫГ ТАРААХ БИЧИГТ Ж.БАТЗАНДАН ЧИ
ГАРЫН ҮСГЭЭ ЗУРААРАЙ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын тухай хууль болон Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ: УИХ тарах ёстой. Ард түмэнд дараагийн дархлааг нь үлдээхийн тулд энэ УИХ-ыг тарааж дараагийн ээлжит бус чуулганыг зарлах ёстой. Зарчимтай байх ёстой. Эрх мэдлийн төлөө талцан хуваагдаж байгааг гайхаж байна. Хуралдаа суухгүй байгаа гишүүдэд зориулсан мөн хуулийн төслийг давхар оруулж ирээч. УИХ-ыг тараах бичигт Ж.Батзандан чи гарын үсгээ зураарай.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УИХ дахь АН-ын бүлгхийн дарга Д.Эрдэнэбат барьцаалагдсан байна. Нөхцөл байдал ийм байгаа учрааас л холбогдох хуулиуддаа өөрчлөлт оруулъя гээд байгаа юм. 60 тэрбумтай холбоотой асуудал бол ёсзүйд хамаарна. Манайхаас өөр аль ч улсад хариуцлага тооцоод л явдаг. Парламентын гишүүдийн дийлэнх олонхи танаар хурал удирдуулмааргүй байна гээд байхад энэ хүн тань гүрийгээд байна. Гишүүдийн хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаан биш юм уу.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД: Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр Ерөнхийлөгч УИХ-ын даргатай уулзаж байгаа. Үнэхээр болохгүй болоод л хуулийн төслийг өргөн мэдүүлсэн гэж ойлгож байгаа. Энэ хоёр хуулийн төсөл дээр хоёр өгүүлбэр л нэмэгдэж байгаа. Хуулийн төслийг яаралтайгаар хэлэлцээд дэмжчихсэн тохиолдолд парламент дээр үүсээд байгаа хуулийн гацаа алга болох юм.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ: МАН доторх хотын фракци болон Зүүний хүчний холбооны дайн улс төрийн хямрал руу хөтөлж байгаад харамсаж байна. Хоорондоо сайн ярилцах хэрэгтэй. Энэ хуулийн төслийг яг нарийвчлаад харахаар асуудалтай зүйлүүд маш их байна.
15:56 ЦАГТ
-Л.БОЛД ГИШҮҮНД БИ “БОДЬ” ЦАМХГИЙН ГАЗРЫГ ӨГСӨН-
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын тухай хууль болон Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД: Сүүлийн үед ганцхан над руу дайрдаг улс төр хэрээс хэтэрсэн. Гэхдээ би аливаа төрт ажил хууль ёсны дагуу явна гэдэгт итгэж байгаа. УИХ-ын 40 гаруй гишүүн надаар чуулганыг удирдуулах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн. Би Төрийн байгуулалтын байнгын хороонд хүсэлтийг шилжүүлсэн ч хуулийн хүрээнд хүлээн авах боломжгүй гэсэн. Тиймээс ч Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төслүүд орж ирлээ гэж би хувьдаа харж байгаа.
Ер нь хуулийн байгууллага улс төрөөс ангид байх ёстой. Ямар нэгэн хуулийн байгууллагын даргыг би шууд сонгосон зүйл байхгүй. Би 2007 онд УИХ-д нэр бүхий 49 ордыг стратегийн орд болгох саналаа тавьж байсан. Харамсалтай нь Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байх үед 15 орд нь дэмжсэн. Би Асгтаын мөнгөний ордыг стратегийн ордод оруулах саналыг оруулж байсан. “Эрдэнэт”-ийн асуудал байна. Би хоёр удаа ажлын хэсэг байгуулж, тодорхой шийдвэр гаргаж байсан. Засгийн газрын хийх ажил үлдсэн.
Намайг хотын дарга байх үедээ газар ихээр зарсан гэдэг. Би олон арван хүнд бүтээн байгуулалт хийх газрыг нь өгч байсан. Одоо жагсаад явж байгаа Л.Болд гишүүнд би “Бодь” цамхагийн байр баригдсан газрыг нь өгч байсан. Л.Болд гишүүн худалдаж авсан юм уу. Энэ мэт яриад байвал асуудлууд бий. Би Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН: Би Ж.Мөнхбат гишүүний эхлүүлсэн УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ: Би энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. МАН одоо дотооддоо асуудлаа шийд л дээ. Парламент руу орж ирээд, асуудлаа нялзаагаад байх юм. Энэ асуудал дээр найзархах хэрэггүй. Бүх болохгүй асуудлаа ард түмэн рүү шидээд байдгаа болих хэрэгтэй. УИХ тарах нь зүйтэй. Олон нийт ч хүсч байгаа.
16:03 ЦАГТ
-ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ГИШҮҮДИЙН 100 ХУВИЙН САНАЛААР ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ-
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын тухай хууль болон Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Гишүүд асууж асууж, үг хэлж дууссаны дараа уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжих асуудлаар санал хураалт явуулахад 100 хувийн саналаар дэмжигдлээ. Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал түр завсарлав. УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны дараа үргэлжлүүлэн байнгын хороо хуралдана.
Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=115727